antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2012 4 comments

Фэйсбүүкийг хэрхэн мэргэжлийн түвшинд ашиглах вэ?

нийтлэсэн Admin

“Social networking” буюу нийгмийн харилцаа холбооны вэб хуудсууд дэлхий дахины хүмүүсийн салшгүй нэг хэсэг болоод байгаа билээ. Эдгээр вэб хуудсыг ашиглан гэр бүлийнхэнтэйгээ болон хуучин найзуудтайгаа харилцаа холбоо тогтоож, утсаар бие биетэйгээ холбогдон хувийн мэдээллээ ч солилцож болно шүү дээ. Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн харилцаа холбооны сайтуудыг өнөө үед хүмүүс бие биетэйгээ маш амархан холбогдох гүүр болгон ашиглаж байгаа бөгөөд тэр ч бүү хэл та арван жилийн найзуудтайгаа ч энд уулзаж чадна гээд боддоо. Хэдий тийм ч эдгээр вэб хуудсыг дагаад олон олон сөрөг үр дагавар гарч ирж болох юм. Тэгвэл үүнийг хэрхэн мэргэжлийн түвшинд үр бүтээлтэй ашиглах хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

Заавар

1.    Та намтар болон зургийн албомоо үүсгэхээсээ өмнө маш болгоомжтой сонгоорой. Зурагнууд нь таны спортоор хичээллэж байгаа гэр бүлийнхэнтэй цагийг үр бүтээлтэй сайхан өнгөөрөөж байгаа талаар байж болно шүү дээ. Иймэрхүү зураг хийвэл илүү үзэмжтэй харагдах болов уу. Альбомны хэсэгт таныг сөргөөр дүрсэлсэн зурагнууд аль болох багтахгүй байсан нь дээр. Жишээ нь согтсон ч юм уу, эротик зурагнууд гэх мэт. Ажил хэргийн түншлэл хийх гэж байгаа хүмүүс тань таны Фэсэбүүкийг шалгаж магадгүйг бодох хэрэгтэй. Таныг сөргөөр илэрхийлэх зурагнууд тэдэнд таалагдах болов уу, бодох л зүйл.

2.    Өөрийн байр суурийн буюу “Status” талбарыг байнга шинэчлэж байх хэрэгтэй. Тэр дундаа өдөр тутмын үйл ажиллагаа, онцгой үйл явдлууд, удахгүй болох зугаалгынхаа талаар ч байж болно. Эдгээр зүйл нь таныг нийгмийн идэвхтэй байгааг харуулахыг санаарай. Хэдий тийм ч иймэрхүү мэдээдэл үлдээх нь бүлэг хүмүүсийг хэрүүл хийхэд, бусад хүмүүс таны үлдээсэн мэдээллийн эсрэг сөрөг зурвас үлдээж магадгүйг санаарай.

3.    Гэр бүлийн гишүүд юм уу найзуудыгаа нийгмийн вэб хуудаснаасаа олвол нөхөрсөг зурвас үлдээж байгаарай гэхдээ хувийн, нууцлагдмал зүйл үлдээхээс татгалз. Учир нь хүн болгон үүнийг унших болно. Хэрвээ та ямар нэгэн хувийн чанартай мэдээлэл үлдээхийг хүсвэл нэг хүнд тусгайлан зориулж бичих мэдээллийг үлдээж болно гэдгийг санаарай.

4.    Найзуудынхаа жагсаалтад зөвхөн таньдаг хүмүүсээ нэмсэн нь ямар ч танихгүй хүмүүсээр өөрийн фэйсбүүкээ дүүргэхээс хавгүй дээр. Найзуудын жагсаалтаа ийнхүү хязгаарласан нь хувийн мэдээллээ алдахаас урьдчилан сэргийлэх мөн хэрэггүй зүйлс тархахаас хамгаалж чадна. Өөрийнхөө “profile”-ыг хамгаалах тохиргоо хийхээ мартуузай.

5.    Фэйсбүүкээр хамтран ажиллагсад болон ахлагчтайгаа харьцдаг байх нь ирээдүйгээ хэрхэн төлөвлөхөд тань тус болно.

6.    Та  яагаад фэйсбүүкийн хайх хэсэг дээрээ shuurhai.mn гэж бичээд “Like” хийж болохгүй гэж, ингэснээрээ та цаг тухайд нь хэрэгтэй мэдээ мэдээллээр байнга хангагдана шүү дээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (August 21, 2012 5:18:58 pm )

    za shaaana biz kkkkkk shuurhai gj bicheed like uu

  • Anonymous (August 21, 2012 5:23:28 pm )

    xaaxxa, th

  • Anonymous (August 22, 2012 8:30:07 am )

    CHI UURUU SHUURHAID YU HJ YAVAAN ZAILAACH 2T 1 CHINE

  • Anonymous (January 09, 2013 12:56:38 am )

    heregte medeeel bn yrn why bid tsag uytege hol niilj
    chaddaguin uchir bl bdni hariltsaa busdiin hodolmoriig ul hundetgeh chamd hrgu bl ji jugeer oorto hadgalaad uldeej bku

antalya rent a car