МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын эхээр хэлэлцэж анхан шатны шүүх түүнд дөрвөн жилийн
хорих ял оноож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Түүнтэй хамт хамгаалагчийг нь хорьсон гэх мэдээлэл хэвлэлээр гараад буй юм. Иймд Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатаас Н.Энхбаярыг ямар нөхцөлд хорьж байгаа талаар тодруулахад “Хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн байранд сайжруулсан нөхцөлтэйгөөр хорьж байгаа.
Тусгай өрөө бий. Өөрөөр хэлбэл ШШГЕГ-ынхан өмнө нь Н.Энхбаярыг цагдан хорьж байхад хорьж буй өрөөг нь хэвлэлийнхэнд танилцуулсан байсан тэр өрөөнд хорьж байгаа. Өрөө нь тусдаа унталгын, хоолны, “00”-ын өрөөтөй. Хажууд нь уулзалтын өрөө гаргаж өгсөн. Эмнэлгийн байранд тусгай өрөө гаргасан болохоор Хорих ангийн тортой байшинд хориогүй. Гэхдээ Хорих 461 дүгээр ангийн хашаан дотор болохоор мэдээж харуул хамгаалалттай байгаа.
Түүнтэй хамт шүүгдсэн До.Чулуунбаатар нарыг хорих ангийн өрөөнд хорьж байгаа. Харин Н.Энхбаяр даргын хамгаалагчийг түүнтэй хамт хорьж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад байна. Тэгэхээр төрийн тусгай хамгаалалтын ажилтанг хамт хорино гэж яаж байх вэ. Н.Энхбаярыг хорьж байгаа өрөөний дэргэд хамгаалагчийн өрөөг нь гаргаж өгсөн. Нэг үгээр хэлбэл хорихын эмнэлгийн ажилчид ажлаа явуулдаг шиг өрөө. Тэр өрөөгөөр хамгаалагч нь орж гарах нь чөлөөтэй. Н.Энхбаяртай дуртай үедээ уулзаж байгаа. Түүнээс хамгаалагчийг нь хамт хориод байгаа юм байхгүй” гэлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 16, 2012 1:12:15 pm )
ИРЛАНД УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР. УТАС : 89980009, 89980005
-
Anonymous (August 16, 2012 9:20:33 pm )
hurdan gargaachee!!Ingej hyn tamlah hereg bnu?Teneg amitad araatnaas dor amitan bol Elbegdorj!!!
-
Anonymous (August 17, 2012 2:10:41 am )
Хорьсон ч биш хориогуй ч биш сонин л юм болж байгаа юм байна даа
3 Comments