antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2012 17 comments

МАН-ын айсуй “мөхөл”

нийтлэсэн Admin

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас сэтгүүлчид “Танайх хэзээ бүлгээ байгуулчихсан юм бэ, хууль ёсны бүлэг болж чадсан юм уу, УИХ-ын дарга бүлэг байгуулах хүсэлтийг чинь хүлээж авсан уу?” хэмээн шалж байна. Харин тэр “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр угаасаа бүлэг байгуулагдчихсан, УИХ-ын даргад хүсэлт гаргаад байх ч шаардлагагүй. Та нар ер нь санаатай ингэж асуугаад байна уу?” хэмээн загнажээ. Санаатай асуухгүй тэгээд санамсаргүй асууна гэж ч юу байсан юм. Харин Н.Энхболд даргын хувьд тэр асуулт “дайсагнал” шиг сонсогдож байгаа бололтой. Угаасаа бүлэггүй болчихсон хүнээс “бүлэг байгуулсан уу” гээд шалаад байхаар арга ч үгүй биз.

МАН түүхэндээ анх удаа УИХ, нийслэлийн сонгуульд нэгэн зэрэг ялагдал хүлээсний дараа тус намынхан “намаа шинэчлэх” аянд гарсан билээ. Өнгөрсөн 22 жилийн турш эрх барьсан намын анхны томоохон ялагдал гишүүдийнх нь зүрхэнд шар ус хуруулсан тул намынхаа удирдлагад хариуцлага тооцохоор болсон хэрэг. Харин намын Удирдах зөвлөлийн хүрээнд сценарийг нь дэглэж зохион байгуулсан “хариуцлага тооцох” операци намын дарга, генсекийг сольсон, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаар дуусгавар болсон. Ардын намд хийгдэхээр бэлтгэгдэж байсан “шинэчлэл” ийнхүү амьсгал хураасан юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг. Намын шинэ даргаар тавигдсан Ө.Энхтүвшин, генсек Г.Занданшатар нарыг харсан хэн боловч энэ намын удирдлагад агаар орлоо хэмээн хүлээж аваагүй нь ийм учиртай. Ялгаө байхгүй өмнөх дарга нарынхаа явсан замналаар явж, хийж ирсэн үйлдлүүд, хэлж ирсэн үг сургаалийг нь тоть шиг давтаж байгаа хойно.

Намын дарга Ө.Энхтүвшин ажлаа авсан өдрөө хийсэн мэдэлдэл нь “УИХ-ын даргыг хууль зөрчиж томилсон учраас МАН-ын бүлэг чуулганд оролцохгүй” хэмээсэн явдал. Тэднийг чуулганд оролцуулахын тулд УИХ-ын даргыг томилгоог дахиж явуулах, Ардчилсан намын ялалт байгуулсан зарим тойргууд дээр автомат машины тоолсон саналын хуудсыг гараар дахиж тоолуулах, Өвөрхангй аймагт нэр дэвшээд сонгуулийн хууль зөрчиж, мандатын эрхээ хасуулсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг УИХ-д тангараг өргүүлэх зэрэг гурван шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэсэн болзлыг тулгасан билээ. Олонхи болсон нам эвсэл манай намынхныг оролцуулалгүй УИХ-ын даргыг томилсон нь хууль бус хэмээн мэдэгдсэн мөртлөө хариуд нь жинхэнээсээ хууль зөрчсөн шаардлагуудыг тавьсан хэрэг. Сонгуулийн хуульд “сонгогчдын өгсөн саналыг автомат машинаар тоолно” гээд заачихсан байхад гараар тоолох нь хууль бус. Өвөрхангайд нэр дэвшсэн МАН-ын хоёр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө, архи тарааж байгаад үйлдэл дээрээ баригдаж, хуулийн байгууллага нотолсоны улмаас тойргийн хороо нь УИХ-ын гишүүний түр үнэмлэх өгөхгүй гээд шийдчихсэн байхад “УИХ-д оруулж ир, тангараг өргүүл” гэж шаардах нь ч хууль бус.

Гэтэл үнэн хэрэгтээ УИХ-ын даргыг томилоход МАН-ын бүлэг оролцоогүй нь хэнээс болсон билээ дээ. “Манай намын хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлсэнгүй, МАН олонхи болсонгүй” хэмээн сонгогчиддоо тунирхаж, чуулганы хуралдаан хаяснаас бүлэг ч үгүй, юу ч үгүй үлдэцгээсэн. Шинээр сонгогдсон УИХ-ын дарга З.Энхболд “Намууд бүлэг байгуулах саналаа хуулийн дагуу 24 цагийн дотор УИХ-д гаргах үүрэгтэй шүү” гэж сануулсаар байтал “Бид чуулганд оролцох шаардлагагүй” гэж хэлээд намынхаа Бага хурлыг гурван өдөр сунгаж, Тусгаар тогтнолын ордондоо бүгэцгээсэн. Үнэн хэрэгтээ тэр гурав хоногийн хуралдаанаас ямар үр дүн гарлаа даа.

Гэтэл өнөөдөр УИХ-ын даргыг томилсоноос хойш сар шахмын хугацаа өнгөрчихөөд байхад гэнэт сэхээ орж, “Манай нам бүлэгтэй, угаасаа ч байсан” гэж зарлаад, ар хударгаар нь Ардчилсан намтай “Манай намын бүлгийг зөвшөөрчихвөл УИХ-ын даргыг чинь зөвшөөрье” гэсэн элий балай юм яриад яваа. “Бүлэг байгуулах хуулийн төслөө санаачлаад ир ээ, одоогийн хуулиар бол боломжгүй болчихлоо шүү” гэсэн УИХ-ын даргын хариуд иймэрхүү л шантааж хийж байна. Элий балай үг яриа үүгээр ч нэг дуусахгүй бололтой. УИХ-ын дарга, Хууль зүйн сайд байсан тус намын нөлөө бүхий эрхэм “Ардчилсан нам дангаараа засгаа байгуулсан бол бид зөвшөөрөх л байсан. МАХН-МҮАН бол Засгийн газрыг унагаадаг л нам байхгүй юу. Ардын намтай эвссэн бол тийм юм болохгүй” ч гэсэн солио гажуу баахан юм ярьсан байна лээ. Тэр ч байтугай намаас нь урваж МАХН-д орсон, намыг нь жийж Засгийн газарт багтсан МАХН-ын урвагчидтай парламент дотор ч тэмцэнэ гэдгээ нуугаагүй. Хэрвээ Засгийн газрыг нь унагаана гэж бодсон бол Н.Алтанхуяг МАХН-МҮАН-тай хамтрах уу, УИХ-д хамгийн олон суудал авсан нам хэнтэй хамтрахаа Ардын намаас асуух уу?

Магадгүй, 2008 оны сонгуулиар 44 суудал авчихаад Засгийн газраа байгуулж чадахгүй чичирч, Ардчилсан намд хайрын захидал шидэлж байсан МАН-ын нөхдүүд энэ удаа Ардчилсан нам ч гэсэн өөрсөдтэй нь адил урилга явуулна гэж найдсан байх л даа. Тэгээд ирэх дөрвөн жил УИХ, Засгийн газар өмнөх дөрвөн жилийн адил цөөнхгүй, хяналтгүй явж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэж төсөөлсөн байх. Харин ч өөрсдөд нь эрсдэлтэй ч парламентын ардчилалд хэрэгтэй сонголт хийж, МАН хэмээх том сөрөг хүчнийг Засгийн газрын гадна шахаж гаргасан Ардчилсан намд талархал илэрхийлэх учиртай. Үүнд нь хамтрагч болох “Шударга ёс” эвслийн нөхөд ямар хариу барих нь харин тэдний улс төрийн соёлоос хамаарах асуудал.

Болж өнгөрсөн процесс, үйл явдлын өрнөлөөс харахад хорин жил төр барьсан МАН гэдэг намд лав улс төрийн ямар ч соёл алга. Дээр нь улс үндэстний эрх ашиг, олон нийтийн санаа бодлыг хүндэтгэх ухамсар, ёс суртахуун ч гэж энэ намд байхаа больсон юм байна. Өнгөрсөн хоёр сарын турш тус намын дарга нарын амнаас унасан ганц үг нь “Манай намын бүлэг ингэж үзэж байна, бүлгийн эрх ашиг үүнийг шаардаж байна” гэх. Бүлгийн гэж байгаа эрх ашгийнх нь цаана нь чухамдаа юу байгаа юм бэ. Сонгуулийн үн дүнг одоо болтол хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гоморхол, эрх мэдлээ бүрмөсөн алдах вий гэсэн айдсаас өөр юу ч биш.

Одоогоос дөрвөн жилийн өмнө 2008 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан мөн л сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргаантай тойргууд дээр дахин тооллого явуулахаас нааш тангараг өргөхгүй хэмээн анхдугаар чуулганыг гацаагаад байсан билээ. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нийслэлийн иргэд Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө хоёр өдөр жагсч, таван хүний амь үрэгдчихээд байхад бас ч аргагүй. Хэдэн өдөр үргэлжилсэн энэ гацааны дараа Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүн буюу Э.Бат-Үүл, Батж.Батбаяр нар чуулганы танхимд орж ирж сууснаар анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж, Ардчилсан намнхан ч тангаргаа өргөхөд хүрсэн. Тухан үед хоёр гишүүн намынхаа нөхдөөс “урвагч, шарвагч” хэмээн бишгүй л хатуу үг сонсч байсан ч энэ нь Монголын төрийн үйл ажиллагааг гацаахгүй, улс орны эрх ашгийг намын эрх ашгийн өмнө гаргахгүйн төлөө хоёр гишүүн өөрсөд дээрээ эрсдэлийг авсан хэрэг байлаа.

Өнөөдөр ч магадгүй МАН-ын бүлгийн гишүүд дотор  “Чулгандаа суух нь зөв өө. Ардчилсан намыхнаар ажлыг нь хийлгэе” гэсэн байр суурьтай олон гишүүн байгаа. Гэвч тэднийг хазаарлаж байгаа ганц зүйл нь нөгөө “намын эрх ашиг, бүлгийн эрх ашиг” гэсэн дарга нарынх нь заазуур, хашилт хавчлага.

Энэ сонгуулийн үр дүн МАН-ын хувьд санаанд оромгүй зүйл байсан байж болно. Ялангуая 22 жил ноёрхсон нийглэлийн эрх мэдлийг алдсан явдал тэдний хувьд хамгийн том “азгүйдэл” байсан байх. Гэвч ялагдлаа ялалт шиг зоригтойгоор хүлээж авч чадахгүй, урагшлах алхам бүр дээр тээг тушаа тавьж байгаа тус намын энэ үйлдэл ирэх орон нутгийн сонгуулиар энэ намыг жинхэнээсээ элгээр нь хэвтүүлж мэднэ. Ард түмэн тэнэг биш, сохор биш шүү дээ. Тийм олон удаа элэг бариулахгүй.

Б.СЭМҮҮН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (August 16, 2012 9:50:58 am )

    yag unen

  • Anonymous (August 16, 2012 11:05:56 am )

    энэ нам ингээд өнгөрвөө хөөрхий…одоо ардчилсан нам хагарч бутраад байлгүй эв нэгдэлтэй сайн ажиллавал тэгээд улс орон сэхээд л ирнэ дээ…

  • Anonymous (August 16, 2012 11:25:16 am )

    ардчилсан намынхан энэ удаа сонгогчдын найдвар итгэлийг алдвал дахиад ийм боломж дахиан гарахгйш гэдгийг хатуу санаж засгийн газраа тогтвортой байлгах нь маш чухал гэдгийг эрх биш мэдэх биз дээ Амжилт хүсьё

  • Anonymous (August 16, 2012 11:40:22 am )

    Õ¿ðýëñ¿õ ãýðòýý õàðèõ áîëîîã¿é þì óó.Áàñ ìàíàé íàìûã ÿàõ ãýýä áàéãààä áàéãàà þì áý. Ãýðòýý î÷. Ãýðòýý î÷. Ãýðòýý ñóó.

  • Anonymous (August 16, 2012 11:55:38 am )

    МАН мандтугай АН сөнөж гишүүд хэмээх бууны нохойнууд нь гэдэсний хижгээр бүгд үхэцгээ.

  • Anonymous (August 16, 2012 12:04:42 pm )

    ардын намын нэг тэнэг дэмжигч ардчилалыг дэмжигчдыг ух гэжээ хэрэв ардчилал байхгуй танай коммунист нам тор барьж байсан бол чи ингэж бичснийхээ толоо 3уеээрээ цаазлуулах байсан юм муу коммунист мал минь тэртээ тэргуй та нар газрын хорсноос 10 жилийн дараа гэхэд арчигдсан байна 10жилийн дараа сонгуульд хэн орол цох вэ ямар ч байсан дурсамжаараа амьдрагсад дууссан байна ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк

  • Anonymous (August 16, 2012 1:04:35 pm )

    IRLAND ULSIIN IH DEED HELNII BELTGELD HYAMD TULBURUUR SURALTSAH BOLOMJ NEEGDLEE. ALBAN YOSNII TULUULUGCHIIN GAZAR TEL:89980009, 89980005

  • Anonymous (August 16, 2012 2:21:06 pm )

    МАН гэдэг бол МАХНийн дотор буглаж байсан эдээ бээр яр шарах юм МАНгэдэг бол
    МАХНийн олон зуун гэшүүдийг доромжолсон хулгайч луйварчад юм тэд МАХНийн толгойг залгах гэж элдэв бусармаг аргаар хөрөнг гэр оронийг нь луйвардаж нэрийг нь ашгалан гэшүүдийг нь хүчээр батлах ологон доромжолож байсан
    боловч МАХНийн олон мянган шудраг үзэл бодолдоон үнэнч гэшүүд МАХНаан сэргээн байгуулаж их хуралд суудалтай нам болгож чадлаа МАНийн намийн луйварчан нарт хууртсан МАХНийн гэшүүд эргэн МАХНдаан ирсээр байна

  • Anonymous (August 16, 2012 2:24:33 pm )

    МАН БОЛ ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧ АЛУУРЧАН НАРИЙН ҮҮР ЭНЭ НАМЫГ ХАРИЙ ГЭВЭЛ С БАТБОЛД Ц НЯМДОРОЖ М ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ НАРИЙГ ХАР ЭД БОЛ ЖЭНХЭН ЛУЙВАРЧАД ХҮРЭЛСҮХ БОЛ
    ЛУЙВАРЧАДЫН ЗАРЦ БОЛСОН ТЭНЭГ ХҮН ХҮРЭЛСҮХ ШИГ ОЛОН ИЙМ Л ХҮМҮҮСИЙГ ЭНЭ НАМ АШГАЛДАГ ЮМ

  • Anonymous (August 16, 2012 2:30:50 pm )

    ТЭНГҮҮД ДОЛОГНОГЧОД АЛБАНТУШААЛ ГОРДОГЧ НАР ТӨРИЙН АЛБАНИЙ ШАТ ШАТНИЙ ЛУЙВАРЧАД Л
    МАН ийг гэшүүн болож гар хөл бууний нөхөй нь болож байсан юм ТӨРИЙН АЛБАНД
    ҮҮРЭЛСЭН МАН ИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС НЭН ДАРИУ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБА ИХ ХУРАЛ БА ЗАСГИЙН ГАЗАРЫН ЭСРЭГ АЖЛАХ БОЛНО ГЭДЭГИЙГ ШЭНЭ ЗАСАГИЙН ГАЗАР АНХААРАЛДААН АХ ХЭРЭГТЭЙ ҮҮНД ШҮҮХ ЦАГДАА БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ДАРГА НАРИЙГ НЬ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ГАЗАР ЮМ Ц НЯМДОРОЖ ЭНЭ ГАЗАРЫГ ӨӨРИЙН БУУНИЙ НОХОЙ НАРААР ДҮҮРЭГСЭН ГЭДЭГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ

  • Anonymous (August 16, 2012 7:41:44 pm )

    OROSIIN NEG ULAANKOMMUNIST HELEHDEE TENEGYYD HEZEE CH HEDIID CH HAANAAS CH GESEN OLDDOG UM TEDNIIG MANAI NAM ZUB ACHGILBAL BIDEND ACHIGTAI GESEN BAIDAG MAN-IINHAN BOL TER TENEGYYD UM SOCH NIIGMIIN YED OROSUUDIIG DAGAJ AMIDRALAA ZAALGADAG BAISAN BOL ODOO HUJAA NARIIG DAGAJ NABSGANDAG UURIIN TOLGOIGYI NUHDYYD UDAAGYI UURIIN OLGOIGYI BOLOH TENEGYYD

  • Anonymous (August 17, 2012 3:02:00 am )

    МАХН-МАН аль 1990-д оны сүүлээр хуучин Лениний музейг Дүрслэх урлагийн музейд шилжүүлж өгнө үү гэхэд гэдийгээд зөвшөөрөгүй. Одоогийн Дүрслэх урлагийн музейн сууринаас ус шүүрдэг тул монгол түмний урлагийн хосгүй бүтээлүүд устах аюулд тулгараад байхад тэд намын эрх ашиг нэрийдлээр тэгүрийдэг нь арвин явдал мөн үү? Тухайн үедээ Азид байхгүй гэгдэж байсан музейн барилгыг одоо мөнгөний уурхай, наргиа цэнгээний газар болгосон нь арвин явдал мөн үү?

  • Anonymous (August 17, 2012 5:01:04 am )

    MAH sonjee

  • Anonymous (August 17, 2012 8:47:11 am )

    Үнэндээ ялзарч өмхийрөөд өтөөд цаашид дотор нь байх байтугай хажууд нь хүн байхын аргагүй болсон намдаа. Тийм байхад чинь эд нар ядаж доторх өтөө түүхээ бодохгүй юм даа. Наад өтнүүд чинь та нарыг дотроос чинь идээд байна. Эхлээд өтөө түү. Дараа нь ариутгагчаар шархаа цэвэрлэ. Дотроос өөрийгөө эмчлэх эм уу. Тэгэхгүй бол та нарт хөгшин хонины нас ч үлдсэнгүй дээ зайлуул.

  • Anonymous (August 17, 2012 9:22:54 am )

    Hvmvvs teneg yumaa neg ni neg teneg yum bichiheer teriigee dagaad shuuraad l ama am olohgvi muulaad l bvgd adilhan shdee hachir deeree Ardchilsan nam ch gsn onoodor neg hvn ardchiliig muulsan bol bas ene hvmvvs amaa olohgvi tsug muulna Mongolchuud sain ybaa negen dee bainga ataarhah yumaa boloochee ingehee uursduu chadahgvi bolohooroo vheh ni vv

  • Anonymous (August 24, 2012 11:42:20 am )

    Mongolchuuda bid hedii bolgon toriin mafia d daramtlulj amidrah ym be ?Enhbayar dargiig iim aiamr tamlaj bnaa yum chini bidniig bol buur toohgui doromjilj, basaj bna. Uhaantai Chingisiin mongolchuud bid nar ingej daramtluulsaar baih uu? Ene Oligarhuud uls toriin allag hiideg buleg humuusudig neg tiish shiid’yee!!! Ene MAHAH-giin Tyrees tursun terbumtan – Cy.Batbold, S.Bayar, Batyyl, Elbegdorj, Nyamdorj, Badamjunai, Xyrelcyx, Dorligjav, Lu.Bold, Battulga, Batxyy, Bagabamdi, Ochirbat, M.Enhbold naryg Uls Turuus neg musun zailuul’yaa! Humusee bid negdyee!

  • Anonymous (August 24, 2012 11:44:29 am )

    Энэ элбэгэгийн хөл гар бологч хулгайчаа, улс төрийн зорилгоор хилс хэрэгт яллагдаад бгааг буруутгаж эсэргүүцэж бна! Чи муу гөлөг энэ хилс гэдгийг сайн мэдэж бгаа. Мөнгөнөөс яхаа ч буцахаа больсон муу монголоо алдсан новш юм даа чи! Хуцалгүй далд ороо

antalya rent a car