Шинэ Засгийн газар бүрдэх гээд, танхимд багтаад ажиллачих санаатай сайдын суудал горилогсод нойргүй хонох
шахаж байна. Хүлээлт, хүлээлт, бас дахин хүлээлт гэдэг л болж байна. Зарим нь эртхэн байраа эзэлж байя, зөвлөхийн орон тоог ч болов эзлээдхэе гээд тушаалаа гаргуулж, өрөө байрандаа төвхнөв. АН-ынхан дэд сайд хэмээх, багийн тоглолтын “замен”-тай ч дүйцэхээргүй албан тушаалаас мөн л татгалзаж чадсангүй. “Бялуунаасаа хуваасан шүү, гомдолгүй биз дээ” гэж хэлэхэд эвтэйхэн энэ суудал хэдэн ч Ерөнхий сайдын өмнөө барих бамбай болов доо. Үе үе эрс шийдэмгий аашилж чаддаг АН-ынхан энэ хэрэггүй суудлыг халаад хаячихаж бас л чадсангүй. Гэхдээ энэ удаа үүнийг алгасъя.
Харин улс төрийн болоод энгийн ардын түвшинд эгдүү хүргээд байгаа нэгэн улс төрчийн талаарх яриа намжихгүй, хачир, хүчил нь нэмэгдсээр амнаас ам дамжиж буй юм. Энэ хүн бол “АПУ”-гийн Г.Батхүү. Өвөрхангайн тойргийг яах аргагүй алдчихсан байж нэхэл дагал болон чангаацалдсаар. Асуудал Өвөрхангайд өрнөсөн байхад өөрийн мэдлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тойргийн асуудлыг гацаанд оруулсан. Нөгөө талын давж заалдах хурлыг яаж ийж байгаад хойшлуулна. Засгийн газар бүрдэх өдрийг хүлээж буй нь тэр байх л даа. Юмыг яаж мэдэх вэ, ор хоосон хоцрох вий гэсэн дээ юутай ч УИХ-ын даргын улс төрийн бодлогын зөвлөх болоод авсан. Энэ бол шалдаа унавал Төрийн ордонд тухлах гэсэн мэргэн санаанаас үүдэлтэй хувилбар нь. Г.Батхүүгийн хүсэл хязгааргүй.
Тэрбээр шинээр бүрдэж буй Засгийн газарт орж ажиллахыг санаархаж буй тухай хэвлэлүүд бичиж байгаа юм. Мэргэжил, туршлагадаа тулгуурлаж Зам тээврийн яамны сайд болъё гэсэнгүй, харин нэг бол Шадар сайд, үгүй бол Эрдэс баялгийн сайд болно гэжээ. Энэ цаг үед хамгийн ашигтай нь л даа, яах аргагүй. Сайд нарын жагсаалтад одоогоор нэр нь явж буй гэх ч байдал хаашаа ч эргэж мэднэ. Улс төр сонирхогчдын үзэж байгаагаар Өвөрхангайд хэл амгүй ялаад гараад ирсэн бол шууд УИХ-ын дарга болно гэж тооцоолж байсан нь талаар болсонд хорсохдоо эхний ээлжинд Өвөрхангайн сонгуулийн үр дүнг царцааж аваад өөрт ашигтай замаа хайж эхэлсэн нь энэ гэнэ. Яаж, юугаар сүрдүүлснийг мэдэхгүй ч өөрийнхөө эсрэг “буу шагайж” байсан З.Энхболдтой хамтарч ажиллах болсон. Хамтарч ажиллах болов уу, айлгаж зандарч гарын дор байлгах гэж тэр үү ч гэж асууж болохоор байгаа юм.
Өвөрхангайн тойргийн асуудлыг өөрийнхөө талд шийдүүлж авдаг юм бол, З.Энхболд даргыг ямар нэг аргаар түлхэж унагаад сэнтийд нь заларч мэдэх алсын бодлоготон доо гэх яриа ч байна.
Архинд живсэн Монголоо аваръя, архи үйлдвэрлэгчдийг парламентын босгоор алхуулахгүй байя гээд хууль санаачлаад оруулаад ирэхээр лообийдсоор, зүтгэж гүйсээр байгаад хэлэлцүүлэхийг нь байлгачихдаг, сонгууль болоход ялагдсан хэрнээ тахимаа өгөхгүй зоргоор гэдийгээд суучихдаг гэж байгаа. Тэгсэн хэрнээ Засгийн газар бүрдэх болоход ийм ч, тийм ч сайд болно гэж дураар авирладаг тэр хэн бэ. Мөнгө үндэстэй эрх мэдэл хэмээх шинэ төрлийн олон гэгчийн салаа мөчиртэй модтой төсөөлөн зүйрлэх болж байна уу. АН-ын Засгийн газар ийм төрлийн мод үржүүлгийн газар болчих юм биш байгаа. Тэгэх аваас нийгмийн хөгжил, ард түмний өсч дэвжих замыг хаасан бас нэгэн бартаат зам нэмэгдэнэ л гэсэн үг.
Хос хөтөлгөө морьтой, дуртай газраа морио юүлэн хаахалзаж явах нь Г.Батхүүд зохино л доо. Харин арай л төрийн алба, хууль шүүхийн байгууллага, төрийн сонгуулийг дур зоргоор өөриймшүүлэх мэт авирлах эрх түүнд байхгүй. Аль ч намын харьяалалтай бай, хэний хүү хэн ч төрийн сайдын албыг хашихдаа хашна. Зоргоор авирлах түүнийг зогсоогооч.

Холбоотой мэдээ
-
Anonymous (August 15, 2012 9:54:30 am )
Yag unen ene baliar nowsh yamar hanaj zaddagui hulgaich ve odoo bur hamgiin ashigtai erdes baylgiin said bolno genuu bitgii gorid
-
Anonymous (August 15, 2012 10:58:54 am )
Өвөрхангайнхан саналаа өгөөгүй байхад шүүх энэ тэр гэж гүйгээд эвгүй л байна даа. Харин сайхан жудагтай эр хүн шиг байсан бол ард түмэн хүндлэнэ дээ. Нутагтаа төдийгүй монгол даяараа таны нэр хүнд унаад байгааг анзаараачээ ах аа
-
Anonymous (August 15, 2012 11:02:36 am )
ynen zyil bichsen b.na
-
Anonymous (August 15, 2012 11:40:18 am )
Muu lalariig huvi niiluulsen Oros-h n gar hul bolson mapiudaar n buuduulaach
-
Anonymous (August 15, 2012 2:43:30 pm )
Bantan Bathuu ter ih hun horduulsan arhiniihaa uildwert spirt nairuulaad l suuj baiwal l taarna odoo bur ooriigoo ju geed bodood baigaa jum buu med. hodoo hangalttai idej uusan bolnoo
-
Anonymous (August 15, 2012 3:19:07 pm )
2016онд ӨВ-д очоод үз та хир зэрэг нэр хүндтэй чинь харагданаа
-
Anonymous (August 16, 2012 8:41:39 am )
ard tumnee arhind jivuulsen novsh. ene zangaa zogsooh heregtei.muu har nugelten.
-
Anonymous (August 16, 2012 11:18:31 am )
novshiin baas
-
Anonymous (August 16, 2012 11:28:35 am )
Hiisen buteesen ajliih ni talaar neg ch ug medehgui baij amnaas am damjsan yumand itgehee boliochee humuusee.Arhi arhi l gene standartiin shaardlaga hangasan deed zergiin arhi uuhaa bolichih l ugui yu tegeed l ter jinhene hujaagiin nairuulsan spirtee uugaad hordoj uheed baihgui yu.
-
Anonymous (August 16, 2012 11:30:57 am )
tiin sh de zasgiin gazar heden jiliin umnu arhi uildverlegch companiudiin uildverleh hemjeeg bagasgaad sainaa oloogui humuus hujaa arhi iheer zoovorlood baahan hun hordoj uhee biz de
-
Anonymous (August 17, 2012 5:28:14 am )
ene xor nairuulagch yu xiix geed baidgiin turd xujaa xoroo xorooltsood l xevtej baixgui ecgii xiix gazar noxoi xereggui gej ene yun turd xeregtei yum ve
-
Anonymous (August 17, 2012 9:43:34 am )
ÿã ¿íýí. Çëãñîîõ õýðýíãòýé. Á¿õýë á¿òýí óëñûã àðõèíä óìáóóëäàã õýí áý? òóñãàé çºâøººðºëèéã íü öóöëàõ õýðýãòýé. Á¿ð ñ¿¿ëäýý ãýð á¿ëýýðýý õàìààòàí ñàäíààðàà Çàñãèéí òîëãîéä ãàðàõ õýí áýå? òýð. Òºðñºí òýëñýí àõ ä¿¿ íàðàà ÿíç á¿ðèéí ò¿âøèíèé ñýíòèéä øóðãóóëààä ë. Èðãýäèéí õóðàëä áàéäàã èõ õóðàëä áàéãàà ýõ íýãòýé òºðñºí ä¿¿ íàð íü îäîî àõûí çààâðààð àæèëëàíà ø¿¿ äýý. Ìîíãîë òºð ¿íýõýýð õýö¿¿ ÿëçðàëä îðæýý. Æèðèéí èðãýäèéí îëîí ñàéõàí õ¿¿õä¿¿ä áîëîâñðîëòîé áîëîîä ÷ ÿàì þì áèëýý. Îëèãòîé àæèëä õýçýý ÷ î÷èæ ÷àäàõã¿é ø¿¿äýý
12 Comments