Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр ялтан болсон.
Түүнд ял өгсөнтэй холбоотойгоор нийгэмд янз бүрийн шуугиан тасрахгүй байгаа. Гэвч шуугианы гадна хаягдсан нэг асуудал нь Н.Энхбаяр хамгаалагчидтайгаа цуг хоригдож байгаа гэдэг мэдээлэл юм. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хэвлэлд ярилцлага өгөхдөө төрийн тусгай хамгаалалтынхан хамт хоригдож байгаа гэжээ. Хорих 461 дүгээр ангийн удирдлага харин үүнийг үгүйсгэв. Н.Энхбаяр ганцаараа хоригдож байгаа гэнэ. Ингээд төрийн тусгай хамгаалалтынхан үнэхээр хамт хоригдсон уу гэдгийг өмгөөлөгчийн өөрийнх нь амнаас сонсохоос өөр аргагүй боллоо. Өмгөөлөгчийн амнаас хоёр чихээрээ сонссоноор бол төрийн тусгай хамгаалалтад байсан хүний хамгаалалтыг нь буулгалгүйгээр хорьчихсон нь төрийн тусгай хамгаалалтынхныг ч бас хорьчихсон гэсэн үг гэнэ.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан учраас Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн есдүгээр зүйлийн 2.3 дах заалтын дагуу гуравдугаар зэрэглэлийн тусгай хамгаалалтад орсон. Энэ зэрэглэлийн хүнийг ямар хүч, хэрэгслээр хамгаалах нь нууцын зэрэглэлтэй учир Н.Энхбаярыг хэдэн хамгаалагч, ямар зэвсэг техниктэй хамгаалж байгааг мэдэх боломж байхгүй. Ямар ч байсан хоёроос доошгүй хамгаалагч байж л таарна. Ерөнхийлөгч байсан хүн ялтан болж, шоронд хоригдчихно гэж тооцоолоогүй учраас одоо тусгай хамгаалалтыг нь яах вэ гэдэг асуудал тулгарах шив. Хуулиар зохицуулж өгөөгүй учраас төрийн тусгай хамгаалалтынхан Н.Энхбаярыг хаяад явчихаж болохгүй, хамт хоригдож ч болохгүй ацан шалаанд оржээ. Ерөнхийдөө хорихын гадна өнжиж, хоносон байдалтай үүргээ биелүүлж байгаа бололтой юм.
Нэгэнт хоригдсон юм чинь гээд хаяад явчихаж болохгүй шалтгаан төрийн тусгай хамгаалалтынханд бий. Хуулийн логик утгаараа төрийн тусгай хамгаалалтынхан Н.Энхбаяр гэдэг хувь хүнийг бус энэ хүн Монгол Улсын нууц мэдээллийг алдах вий гэж хамгаалж байгаа хэрэг. Ерөнхийлөгч байсныхаа хувьд улсын нууцтай холбоотой төрийн маш чухал нууц мэдээллүүдийг Н.Энхбаяр тэр чигт нь мэднэ. Тиймээс төр нууцаа хамгаалахын тулд түүнийг тусгай хамгаалалтад авсан. Харин одоо нөгөө хүн нь гэмт хэрэгтнүүдийн дунд ороод хоригдлуудтай харьцаад эхэлчихлээ. Хоригдлуудын дунд янз бүрийн л хүмүүс бий. Н.Энхбаяраас нууц мэдээлэл олж авахын тулд шоронд орох хүн гарч ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн төрийн нууц мэдээллийг алдахгүй гэх баталгаа ерөнхийдөө дашийн шог болов.
Хорихын гаднаас хоригдлыг хамгаалчихдаг тийм супер хамгаалалт гэж байдаггүй л юм бол. Манайхан Ерөнхийлөгчөөр ажиллаж, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн үргэлж л тэр хэвээрээ, ариун шударгаар явах юм шиг санасан. Гэтэл тийм юм байдаггүйг цаг хугацаа харууллаа. Одоо түүний араас төрийн нууц мэддэг хэдэн хүн хоригдохыг таашгүй. Гадаад орнуудад төрийн өндөр дээд алба хашиж, төрийн нууц мэдээллүүдийг мэдэж авсан хүн ялтан болбол шоронд бус гэрийн хорионд оруулдаг. Янз бүрийн хүмүүстэй уулзуулж, төрийн нууц мэдээллийг алдахгүйн тулд хуулиараа ингээд зохицуулаад өгчихсөн. Харин манайхан энэ талаар юу ч мэдэхгүй…
Одоо Н.Энхбаярыг хорихын гаднаас хамгаал гэх үү, эсвэл хамгаалагчдыг нь хамт хорих уу гэдгийг шийдэх л үлджээ.
Ц.ШИЖИР
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 15, 2012 11:20:05 am )
Ард түмний нүдэнд илтээр ЭНХБАЯР ,БОЛОН БУСАД НӨХДИЙГ яллах хурал зохиомол яллагаа,эртнээс бэлдсэн болтой шүүх хурал болчихлоо шүүдээ,би энэ хурлыг их чамалж байна_Шүүх хурал ингэж ч яллахдаа хүрээгүй болмоор,гадна дотны олон улс орны сэтгүүлчид,бусад төлөөлөлийн олон хүмүүс маш их сонирхсон ,дүгнэлт янз бүрээр,100/95хувь нь улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд эхлэлээ гэсэн шум дэгдлээ гэж ярих нь үнэнхүү аймшиг энэ зууны УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ—-АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГГУТАМШИГ БОЛОГЛОО,ЭНЭ ГУТАМШИГИЙН УЛС ТӨРИЙН ЯЛЛАГААГ НЭН ДАРУЙ ЦАГААТГАХ ЦАГ БОЛЖЭЭ,/ХОТГОЙТЫН ДАШГАЙ танихгүй, нөхөр чинь
-
Anonymous (August 15, 2012 11:56:44 am )
iim balai yum gej yu bdiin ter hamgaalaltiinhin ni dawhar hohirch bna
-
Anonymous (August 15, 2012 3:37:35 pm )
yu gsen ug ve, jiriin neg hun bsan bol ter hun ali hdiin uhechihsen bh yostoi sh dee. enkhbayariig harin ch harj uzeed bgaan bish uu! uul ni buh horongiig ni huraah yostoi biz dee
-
Anonymous (August 15, 2012 3:42:59 pm )
setguulchideer damjuulj eks sulluulakh argaa olj ydsan yum bichuulekh yum. ugaasaa yrunkhiilegch baisan khun ulsiin nuutsiig khadgalakh irgeniikhee khuvidach , turiin undur alba khashij baisnii khuvidach uureg khuleene. ternees namaig buruutai zuil khiichikheer khorichikhloo gej turiin nuuts zadruulbal irekh yl ni khund gedgiig oilgokh kheregtei. tegeed ch tagnuul, turiin tusgai khamgaalalt gedegchini tiim ch amarkhan khynaltaa taviad tuuchikhdagguin medvuu! tusgai bodlogoor zainaas tandaltaa khiine.
-
Anonymous (August 15, 2012 4:04:29 pm )
Сайхан цаг ирж байна шүү. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрх эдлээд. Шудрага , төрт ёсны баялаг уламжлалтай ард түмэн дээ бид.Амжилт хүсэхээс өөр үг олдохгүй байна.
-
Anonymous (August 15, 2012 4:15:16 pm )
HORIH ANGIINHAND HAMGAALALTIIN UUREG SHILJEED L BOLOO. YUN BALAI YUM BICHEED UCHRIIG NI OLOHGUI TSARAILAAD BAIGAA YUM BE. ENHBAYARIIG YAMAR DAINII TALBARLUU YAVUULCHIHSAN YUM BISH.
-
Anonymous (August 15, 2012 7:34:14 pm )
zahialgatai hulsnii yumnuudiin bichij bgaa shou. itgeh shaardlagagui.
-
Anonymous (August 15, 2012 9:04:29 pm )
ЭНЭ ХУЛГАЙЧ ОЛОН ЖИЛ МОНГОЛЫГ ХОРЛОНО ДАГАЖ ЯВСАН НОВШИЙН ХУЛГАЙЧ НАР НЬ ОДОО ТӨРД ШУРГАЛЧИХААД АХИАД ДӨРВӨН ЖИЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙГ БУСНИУЛНА Ш ДЭЭ ТЭР НЭГ БАЯН СЭЛЭНГЭ УДВАЛ МЭТИЙН ЮМНУУД ХҮРТЭЛ БИДНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ЭНХБАЯРЫН БАЛГААР ГАРААД СУУЧИХ ЮМДАА АРАЙ Ч ДЭЭ МОНГОЛЧУУДАА
-
Anonymous (August 16, 2012 5:18:49 am )
ene huniig tegeed uruwduh yostoi yu,,,,,muu nowsh heden jil eh orniig mine zawhruulsin,,,awah yostoi yala awaad zailalda,yamarch eruul uhaantai hun enhbayriig zuwtguhgui shuu,,,magadgui hooson haranhui erguunudl dagaj daldaij baiga baih,,,harinch baga yal awsan shu,,,odoo negl helmegdsen hun tsarailj,hachn hachin hugiin yum yarij,haranhui buduuleg humuusin tarhiig ugahaa boliosoi,,,erhelej duussan,
-
Anonymous (August 16, 2012 6:28:41 am )
Kherengiig n khuraakh asuudal baij boldggui um baikhdaa. kharin ch zeelen khandaj baga jil egsen shuu.Tegeed baikhad olon um yarij baij bur tom um bolokh bii vii.
-
Anonymous (August 16, 2012 11:10:50 am )
tsast uuliin tsagaan bars tsagaa irheer shorgoolzond bariulnaa gej unen yum da muu yum hiij bsan bolohoor uuliin ur n l bh daa
-
Anonymous (August 16, 2012 12:51:53 pm )
Багабаньдийг бас шалгах хэрэгтэй. Хятадуудтай нууцаар уулзаад явсан гэж сонингуудаар гарч байсан биздээ. Туул жин панын хэрэг гээд…..
-
Anonymous (August 16, 2012 10:35:40 pm )
enhbayr darga maani yagaach ugui bj ene muu sanaatanguudiin gart helmegdeed bie setgeleeree unheer hohirch bnaa um eeljtei ta udahgui zugeer bj muu taniig gutgen horon sanaa uvurlusun ulsuud ergeed tanias dor bdald ornoo ted hunii nuur harah erhgui bnoo
-
Anonymous (August 24, 2012 11:48:26 am )
Энхбаяр Элбэгдоржоос огт өөр хүн шүү Наад зах нь түүний үед жагсагчдыг, хэвлэлийнхнийг, ард түмнийг сонсдог байсан. Хэлмэгдүүлэлт болон ил далд улс төрийн ийм аймшигтай хэргүүд гарч байсангүй Хүмүүс чөлөөтэй хэлж ярьдаг байсан одоо айдаг болсон Элбэгдорж оо чи ард түмнээр чулуу шидүүлэх гээгүй бол түүнийг сулла
14 Comments