antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 9, 2012 Comments are off

Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн газрыг дуудлагаар худалджээ

нийтлэсэн Admin

Шастины нэрэмжит 3-р эмнэлгийг анх БГД-ийн 5-р хороонд 1986 онд ашиглалтад оруулж байсан гэдэг. Улсын хэмжээний клиникийн эмнэлэг болгоно хэмээн зорилт тавьсан тус эмнэлгийн газар нутаг, хамаарах талбай ч тухайн үедээ өргөн уудам байсан гэдэг. Зах зээлийн шуурганд өртөж, амжилттай давж гарч байна гэх монголчууд өөрсдийгөө хөгжиж байна гэж ярьдаг ч үнэндээ хөгжил нь нэг цэгт төвлөрөөд хөгжил биш болоод байна уу даа гэсэн бодол төрөх. Хот барилгажиж, хүрээгээ тэлэх бодлого барих хэдий ч үнэндээ дотогшоо хөгжих нь их. Энд тэндхийн цэцэрлэг, сургуулийн хашаа, тоглоомын талбай, томоохон улсын өмчийн байгууламжийн авто зогсоол гэгчлэнгээр Газрын алба хаа дуртай газраа гарын үсэг зуран олгосоор өнөөдөр зам тэлэх, хот төлөвлөх ямар ч боломжгүй болгож орхижээ. Үүний хөлд үрэгдсэн олон газрын нэг бол Шастины нэрэмжит 3-р эмнэлэг юм.

Тус эмнэлэг зүрх, судасны хийгээд мэдрэлийн төрлийн бүхий л хагалгаа, эмчилгээ, оношлогоог хийдэг улсын хэмжээний ганц томоохон эмнэлэг. Тоног төхөөрөмжийг нь сайжруулж, төсөв мөнгийг нь нэмдэг ч үнэндээ энэ эмнэлэгт үйлчлүүлэх, шинжлүүлэх, хэвтэх хүмүүсийн тоо жилээс жилд олширсоор нэг өглөө гэхэд 600 гаруй өвтөнийг хүлээж авдаг байна. 600 гаруй өвчтөн авахад 670 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хүчин зүтгэж байгаа ч үнэндээ хаа хаанаа хүрэлцээгүй байгаа юм байна. Харин ирсэн өвчтөнүүдийн автомашиныг байрлуулах, эмнэлгийн ачааллаас үүдэн өргөтгөл хийх ямар ч боломжийг хотын захиргаа олгосонгүй гэдгийг тус эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Анх байгуулагдаж байхад нь есөн сая төгрөгөөр байгуулж өгсөн машины зогсоолууд  нь өдгөө орон сууцны хороолол болчихсон бөгөөд үлдсэн урд талбайн газрыг нь саяхан хотын захиргаа дуудлага худалдаагаар оруулж, хоёр компанид барилга барих зөвшөөрөл олгоод байгаа юм байна.

Шастины 3-р эмнэлгийн эргэн тойрны газруудыг Нийслэлийн Газрын алба болон хотын захиргааныхан бүгдийг нь зарсан бөгөөд ихэнх газруудыг дуудлага худалдаагаар авсан байдаг юм байна. Одоо эмнэлэг нь харагдахаа байчихсан шахам байгаагийн дээр урд талын хэсэгт нь хоёр барилга барьчихвал тус эмнэлэгт өргөтгөл хийх, авто зогсоол барих газар үгүй болж байгаа ажээ. Ядаж газрыг нь аваад барилга барьсан компаниуд ганц нь ч машины зогсоол хийгээгүй тул эмнэлгийн талбайд хувь хүмүүс машинаа тавих нь их болжээ. Хүн эмнэлгийн хувьд зайлшгүй авто зогсоолтой, мөн өргөтгөл барих нөөц талбайтай байх дэлхийн стандарт байдаг ч манай улсын хувьд энэ бүхнийг үл ойшоож барилга барихад анхаарлаа хандуулж байгаа удирдлагуудад эмч мэргэжилтнүүд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна.

Хэдийгээр хотын шинэ захирагчтай болж, барилга байшин барихыг түр хориглоод байгаа ч Шастины эмнэлгийн үлдсэн ганц талбайд өнөө маргаашгүй барилгын ажил эхлэх гэж байгаа ажээ. Иймд төсвөө жил ирэх тусам нэмж байгаа ЭМЯ болон эргэн тойрных нь газруудыг зарж борлуулж, ашиг мөнгө олж байгаа хотын удирдлагуудад хандаж Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн нийт ажилчид гомдол гаргаж, өргөтгөл болон боловсон хүчний асуудлыг шийдэж, дээрээс нь барилгын зөвшөөрлүүдийг цуцалж өөрсдийнх нь талбайг үлдээж өгөхийг хүсч байна.
Б.Ану (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car