antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2012 86 comments

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: ”Цагаантнууд” ”Улаантнууд”-тай нийлж яаж засаг барихыг нь харъя

нийтлэсэн Admin

Намайг сайд байхад гуравхан удаа жагсаал болж байсан. Бат-Үүлийн трактортай жагсаал, амлалт нэхэх ард түмний холбооны 2 жагсаал. Бусад үед нь харьцангуй тайван байсан шүү. Улс төрийн зүтгэлтэн алагдаагүй, онгоц унаагүй, вагон мөргөлдөөгүй, 7 сарын 1 болоогүй гээд яривал урт түүх болно.

 

– УИХ-ын анхдугаар чуулган МАН-ын бүлэг орох боломжгүй гэснээр гацаанд орсон. Мөн УИХ-ын даргыг томилгоог хууль бус гэж үзэж байна. Ерөнхийдөө төрийн машин гацаанд орчихлоо. Энэ бүгдийн буруутан нь танай намыг гэж үзэж байх шиг байна?

– Энэ удаагийн парламент их эмзэг бүрэлдэхүүнтэй болчихлоо. Монголын 6 удаагийн сонгуулийн түүхэнд байгаагүй эмзэг бүрэлдэхүүн гэж үзэж байна. АН-ынхан манай намаас 2,3 суудлаар илүү. МАХН гэдэг нь дандаа хуучин урвагч шарваачдаас бүрдсэн нэгдэл. Нэг хэсэг нь ардын намаас урваж явсан хүмүүс нөгөө хэсэг нь М.Энхсайханыг дагаж АН-аас урваж явсан ерөнхийдөө урвагчдын нэгдэл маягийн юм байгаа ш дээ. Байдал жаахан эвгүйдээд ирсэн тохиолдолд хаашаа ч урваж мэдэхээр арав хүрэхгүй хүнтэй ийм л нэгдэл.  Хоёр гол нам нь бараг тэнцүү суудал авчихсан. Ийм нөхцөлд ирэх дөрвөн жилийн амь амьдралын асуудалд яаж хандах вэ гэдэг дээр ерөнхий сайдаа томилох гээд байгаа хэсэг нь ухаантай хандах хэрэгтэй байгаа юм. АН өөрөө 7,8 фракц бүлэглэлд хуваагддаг.

Дотроо байнга байлдаж байдаг шуудайнд хийчихсэн үхрийн эвэр шиг болчихсон бүрэлдэхүүн ш дээ. Дотоод эв нэгдэл нь дандаа өөрийгөө идэж байдаг засгийг идэж байдаг, төрийг идэж байдаг. Дотоод байдал нь дажны байдалтай, нийлж байгаа хэсэг нь дандаа урвагчид. Чин үнэнийг хэлэхэд энэ гурван бүлэг дотор хамгийн их эв нэгдэлтэй байж чаддаг нь Ардын намын бүлэг дээ. Энэ бол 22 жилийн туршид амьдралаар шалгагдчихсан үнэн. Өнөөдөр байдал нэн эгзэгтэй байхад АН-ынхан албан тушаалд очих сонирхолдоо хэт хөтлөгдөж дөчин хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн бүх хэргийг хүчээр шийдэх гэж оролдож эхлээд өөрсдөө гацаанд орчихлоо. Төрийн байгуулалтын байнгын хороог хүчээр байгуулаад ерөнхий сайдаа томилъё гээд хуралдаж эхлэнгүүт МҮДН-ын хэсэг картаа сугалж аваад гарч байгааг нь бүгд харсан. УИХ-ын даргын томилгоо нь хууль бус, хамгийн ахмад настай гишүүн хуралдааныг даргалж явуулна гээд цагаан дээр хараар биччихсэн байхад энийг давж хүчээр хурал хийж байна. АН хоёр өдрийн дотор хоёр хууль бус хуралдаан хийж хоёр хууль бус шийдвэр гаргалаа. Тэгэхээр одоо тал их хуралтай, тал их хурлын даргатай, тал байнгын хорооны бүрэлдэхүүнтэй, тал ерөнхий сайдтай, тал засгийн газар л байгуулагдах нь байна ш дээ. Энэ нь өөрөө эрх барих гээд байгаа хэсгийн мордохын хазгай гэдэг л болж байна. Би хувьдаа төрийн хүн. Төрийн төлөө түмэн олны төлөө зүтгэж яваа хүн.

Төрийн хүний хувьд би АН-ыг шийдвэр гаргахаас өмнө Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, АН-д байдаг харилцдаг ойлголцдог зарим хүмүүстэй хувийн журмаар уулзаж улс төрийн их эвгүй нөхцөл байдал үүслээ шүү. Анхнаасаа ойлголцож эв зүйгээр ажиллахгүй бол наад засгийн газар чинь цаашдаа тогтож ажиллахад хэцүү. Бий болсон нөхцөл байдлаа сайн хар, эх орон хайран байна шүү гэдгийг хэлсэн л дээ. Би сая ерөнхийлөгчтэй хамт Хан хөхийн тахилганд яваад ирсэн. ЕТГ-ын дарга нь явсан аль алинд нь энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Учир зүйгээ олохгүй байгаа хүмүүс төр улсыг яаж ч бужигнуулж мэдэхээр болчихоод байна. Яамдын тоо хэт олшруулж үргүй зардал гаргах шийдвэрийг хэлэлцэж байх шиг байна. Сонгуулийн өмнө эд нар чинь бүгдээрээ төрийг цомхон болгоно чадварлаг болгоно. Сайн сайхан болгоно гэж донгодож байсан ш дээ. Яамдын тоог бараг 20 хүргэж хоёр дахин нэмэх тухай ярьж байна. Энэ чинь эрх барих гээд хэсгийн 2 гишүүний дунд нэг яам оногдож байна гэсэн үг. Энэ нь улсын эрх ашигт нийцсэн биш, хүнд тааруулсан яам шинээр бий болгож утга учиргүй зардал гаргана гэсэн үг. Ийм байж болох уу. Сонгуулийн өмнө нэг юм ярьчихаад сонгуулийн дараа эсрэгээр асуудлыг шийдэж ард түмнээрээ тохуурхдаг, төрөөр тохуурхдаг байж болохгүй.

– Та МАН-ын нөлөөтэй хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Таны үг ч чухал. Танай нам УИХ-ын чуулганд хэзээнээс сууж эхлэх вэ. Заавал улс төрийн тохироонд хүрэх гээд гэдийгээд суугаад байх юм уу?
– Ер нь энэ “цэнхэрийнхэн” “улаантнуудтай” нийлж цаашдаа ямар ажил хийхээс л юм шалтгаална ш дээ. Цэнхрийнхэн гэж АН-ыг, Улаантнууд гэж МАХН эвслийг хэлж байгаа юм. МАХН гэдэг чинь хуучин коминтертний сүнс юм шүү дээ. Ардын намыг анх байгууллагдахад нэрийг нь Богд гэгээн шүншиглэсэн байдаг юм. 1924 онд коментерны шууд заавраар намын нэрэнд “хувьсгалт” гэдэг үгийг оруулж ирснээс хойш ангиар ялгадаг, хар шараар нь ялгадаг, баян хоосноор нь ялгадаг, гадаадын тагнуул гэсэн нэр зүүж байгаад бууддаг. Ийм л байсан. Далаад жилийн турш ардын намын нэрэн дотор шингэж явсан тэр коментерний сүнсийг бид ардын намын хуучин нэрийг сэргээснээр байхгүй болгосон юм. Манай намыг хуучин нэрээ сэргээсний дараа дээд шүүх МАХН гэдэг нэрийг хууль бусаар бүртгэж коментерний сүнсийг дахин сэргээх шиг боллоо. Тийм учраас МАХН гэгчийг улаантнууд гээд байгаа юм. Ганцхан юманд харамсаж байгаа.

Коментерний эсрэг юм ярьдаг байсан АН-ынхан дандаа урвасан улаантнуудтай нийлж засаг байгуулах гэж байгаа нь коментерныг сэргээсэнтэй агаар нэг юм. Коментерний сүнс сүлдийг нь Монголд үлдээх гэж зүтгээд байгаа юм болов уу. Сүүлийн 20 жилд гарч байгаагүй прокурор, шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг явдал саяын сонгуулийн нэг онцлог байлаа. Сонгууль эхлэхийн өмнө баахан хүн барьж хорилоо. Заримыг нь тавьж явуулаад заримыг нь хэрэгсэхгүй болгоод заримыг нь оймстой нь чирээд ингэж хүчний байгууллагыг сонгуульд ашигласан сонгууль боллоо. Энэ бол Монгол төрийн түүхэнд яалт ч үгүй хараар бичигдэж үлдэх гашуун түүх мөн. Одоо чирч байсан хэсэг нь чирэгдэж байсан хэсэгтэйгээ нийлээд засаг байгуулж байна. Тэгэхээр ийм засгийг би найдваргүй л гэж хэлнэ.

Ардын намын хувьд харж байж л хөдөлгөөн хийнэ. Өвөрхангай аймаг дээр гарсан хууль зөрчсөн шүүхийн захиалгат шийдвэр байсан. Надад танилцуулснаар сонгуулийн уулзалт болж байхад зүгээр л сонирхож очсон арван долоон настай оюутан хүүхдүүдийн зураг авчихаад дараа нь арван найман нас хүрээгүй хүнийг сонгуулийн сурталчилгаанд ашиглалаа гэдэг шийдвэрийг хаа байсан Хан-Уул дүүргийн шүүхээр нэг өдрийн дотор гаргуулаад Өвөрхангай дээр ялсан хоёр хүний эрхийг нь зөрчөөд, хамгийн хөгийн нь сонгогчдийн шийдвэрийг үгүйсгээд явж байна. Өвөрхангай аймгийн АН-ын дарга байсан Хасбаатар манай намын нэр дэвшигчид 168 сая төгрөгийг хууль зөрчиж тараалаа гэсэн мэдэгдэл хийж бүх бичлэг баримт нь байж байхад тэрийг шалгахгүйгээр сонгуулийн уулзалтанд орсон хүүхдүүдээр шалтаглаж АПУ-гийн хажууд байгаа шүүхээр шийдвэр гаргуулаад явж байгаа сонин санагдаж байгаа шүү. Ийм байхад ардын нам нүдэн балай чих нь дүлий суугаад байж болохгүй ш дээ. Зүй нь бол хэргийн харьяалал гэж байдаг. Тухайн хэрэг гарсан газрын шүүх асуудлыг шийднэ. Шийдэх бол Өвөрхангай шүүх шийддэг. Гэтэл хаа байсан тэндээс энд авчирч нэг өдрийн дотор шийдвэр гаргуулчихаад Өвөрхангай сонгогчдын олонхийн санал авсан гишүүдийн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Ийм улс төрийн арга хэрэглэж байхад хариу улс төрийн арга хэрэглэж л таарна ш дээ. Шүүхээр гаргуулсан луйвараа хэзээ зогсоох юм тэр хүртэл ардын намын байр суурь өөрчлөгдөхгүй.

– Саяын сонгуулийн дүнд МАН, АН хоёр дахин эвсэх нь гэсэн яриа олон нийтийн дунд байсан. МАН-ын дотор ч эвсэнэ гэсэн бодолтой гишүүд байсан. Гэтэл АН тэгсэнгүй…
– Манай нам сандал ширээний хойноос хөөцөлдөөд АН-ыг гуйгаагүй байхад нь гуйж очоод засагт орох нам биш. Чин үнэнийг хэлэхэд АН-д өгсөн сонгогчдын тоо МАН-д өгсөн сонгогчдын тоо яг тэнцүү. Ийм байхад АН бодох л хэрэгтэй байсан. Тэгсэнгүй урвагч улаантануудтай очиж нийлж байна. Ер нь бол өнгөрсөн 22 жилийн бараг 9 жилд нь МАН, АН хоёр гурван удаа хамтарч засаг барьсан байдаг юм. 1990 оны Бямбасүрэнгийн засгийн газар хамтынх байсан, 2004 оны Элбэгдоржийн засгийн газар хамтарсан байсан, тэр үед 35, 36-аар тэнцсэн байсан. 2008 оны Баярын засгийн газар хамтарсан байсан. Манайх УИХ-д 45 суудал авчихаад 26 суудал авсан АН-тай нийлж засаг барьсан. Ийм гурван удаагийн хамтарсан засгийн газрын түүх байдаг юм. Дангаараа засаг барьсан түүх 3 байдаг.1992 оны Жасрайгийн засгийн газар, 2000 оны Энхбаярын засгийн газар,1996 онд Ардчилсан Холбоо эвсэл дангаараа байсан.

Гэтэл эд нар ерөөсөө засаг барьж үзээгүй юм шиг л яриад байгаа нь дургүй хүргэж байна. Үнэхээр засаг барьж үзээгүй гээд байгаа юм бол ерөнхий сайд байсан Бямбасүрэн, Энхсайхан, Элбэгдорж, Наранцацралт, Амаржаргал нарын ордны хоёр давхарт байдаг зурагнуудыг авч хаа нэг газар нуух хэрэгтэй. Хорин хоёр жилийн бүтэн есөн жилд нь эд нар засагт орж ажилласан. Монголын сайн муу бүх юмтай эд нар бас холбогдоно. Гэтэл сая сонгуулийн үеэр “Хүн шиг амьдаръя” гэсэн уриа дэвшүүлж байна ш дээ. Энэ юу гэж байгаа юм. Есөн жил засаг барьчихаад ард түмнийг нохой шиг амьдарч байна гэж доромжилж болохгүй биз дээ. Ийм хөгийн юм хийгээд байгаад нь миний зэвүү хүрээд байгаа юм. АН дангаараа засаг барьж байгаа нь энэ гээд улс орныг түйвээж хаячихаад 2000 онд ганцхан суудалтай үлдэж байснаа мартах учиргүй. Би АН-ынханд хэлсэн та нар МАН-ыг үгүйсгэж чаддаг юм аа гэхэд бидний төлөө та нартай тэнцүү саналаа өгсөн ард түмнийг үгүйсгэх чадахгүй шүү. Ганц тоосго сугалахад засаг чинь унахаар ийм л байгаа шүү.

Ийм нөхцөлд та нар ардын намыг басаад байж хэрэггүй ээ. Төрийн байгуулалтын байнгын хороог хүчээр байгуулах гэж байгаа асуудалдаа болгоомжтой ханд, УИХ-ын даргыг хууль бусаар томилсон. Энэ чинь лавширвал аюул болно гэж хэлээд гаргасан, ердөө 30 минутын дараа УИХ-ын нэгдсэн чуулган хийх гэж оролдсон чинь “фортуна” Батбаяр орж ирээд олон хүний картаа сугалаад гараад явчихсан. Хэлж амжаагүй байхад нурж байгаа байхгүй юу. Ардын намыг басамжлаад сайн юманд хүрэхгүй ээ төрийн хэрэгт хандах гэж байгаа бол төрийн хүний ёсоор хууль номынх нь дагуу цаашдын үйл ажиллагаагаа явуул. Олон жил хамтарч ажиллачихаад хоёр гуравхан суудал илүү авчихаад арзагнаад байж хэрэггүй гэдгийг хэлсэн. Засаг байгуулагдах гэж удсан нь биднээс шалтгаалсан явдал байхгүй. Цэнхрийнхэн улаантнуудтай нийлж хэн нь ямар суудал дээр очих вэ гэдэг дотоодынхоо асуудалтай зууралдсаар байгаад бүтэн сарыг алдсан. Тэгээд орж ирээд биднийг ажил үймүүлж байгаа мэт худлаа суртал нэвтрүүлэг явуулж нийтийн өмнө жүжиг тавьж болохгүй ш дээ. АН-аас ирсэн бичиг санаатай юмыг нь бид нар үзээд нэр дэвшигчтэй нь уулзъя гэсэн. Бидэнд асуух асуултууд байсан. Яагаад уулзчихаж болохгүй гэж албан ёсны бүлэг байгуулагдаагүй нь бидний буруу биш. Номоороо бол УИХ-ын дарга томилогдсоны дараа бүлэг байгуулагдах ажил явагддаг юм. Хүссэн ч эс хүссэн ч энэ 27 хүн бүлэг болж л таарна.

– АН-ын УИХ дахь бүлгийн дарга МАН-ыг их хуралд бүлэг байгуулах боломжоо алдсан. Ардын намын УИХ дахь гишүүд бараг сул гишүүд гэх шиг болсон?
– АН бидэнтэй зууралдахын оронд өөрсдийнхөө дотоод идээ бээртэйгээ зууралдсан нь дээр байх аа. Ардын намын бүлэг УИХ-д байгуулагдана. Бид өөрсдөө гүйж ирээд их хурлын танхимд суучихсан хүмүүс биш. Ард түмнээс сонгогдсон ард түмний төлөөлөл. Бүлгээ хэзээ байгуулахаа АН-аар заалгахгүй.

– Эвслийн засгийн газар хэзээ байгууллагдах бол…?
– Өвөрхангай дээр хийх гэж байгаа луйвраа зогсоох хэрэгтэй. АН-ынхан бид нарыг басамжлаад хэрэггүй. Өөрсдийнхөө дотоод зөрчлийг хичээж явах хэрэгтэй. АН засгийн газарт 9 сайдын суудал авах тухай дуулдсан. Есөн сайдын суудлын тав нь Бодь, Женко хоёрынх. Тэгэхээр Монголд юу болж байна гэхээр Бодь, Женко хоёрын эдийн засгийн бүлэглэлийн засаг төртэй болох гэж байна. Үндсэндээ хоёр компанийн улс болж байна ш дээ. Бид хэзээ ч ийм ёс бус юмыг хүлээн зөвшөөрөхгүй.

– Хүмүүс МАН-ын сонгуульд ялагдсан шалтгаан нь намын нэр сольсон, хөрөнгөтний хүүхдүүдийг намдуу элсүүлсэнээс болсон гэж үзэж байна. Таны хувьд энэ дээр ямар бодолтой байна?
– Сонгуулийн дүнгээр эцсийн дүгнэлт хийж болдоггүй юм. Ардын намын хөрөнгө мөнгөтэй хүмүүс нам дотроо жин дараад байдаг хэсэг биш ш дээ. Хамгийн том аюул АН-д л байдаг байхгүй юу. Бөөн олигархиуд сууж байгаа. Улсын хамаг өнгөтэй өөдтэй үйлдвэрийг хуваагаад авчихсан Баттулга байна. “Бодь”-ийн бүлэг, “Бридж”-ийн Ганхуяг гээд цул олигархиуд байгаа биз дээ. Дээр нь газрын наймаачин гэж цоллогдоод байдаг Наранхүү ороод ирлээ. Ардын намынхныг газрын наймаачин гээд байдаг байсан чинь одоо жинхэнэ газрын наймаачин гэж хэлэгдээд цоллогдоод байдаг Наранхүү нь АН-аас орж ирж байна. Манай намын тухайд бол ганц нэг хөрөнгөтэй хүмүүсийн үр сад орж ирсэн нь үнэн. Үзэл бодлоо дагах сонгох сонгогдох эрх иргэн бүрт нээлттэй байдаг. Тэр утгаараа манай намд орж ирсэн залуучууд байдаг нь үнэн. Төрийн алба хашч байгаа хөрөнгөтэй хүмүүст төсвийн тендер, төрийн чиглэлээр явагддаг зээлэнд оролцож болохгүй гэсэн хатуу зарчмыг манай нам барьдаг. Жишээ нь манай Чойжилсүрэн гишүүн чамгүй хөрөнгөтэй нь үнэн.

Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа төсвийн тендерт оролцоогүй. Хэрвээ манай намын хэн нэг нь төсвийн мөнгө рүү гар дүрээд эхлэх юм бол бид асуудлаа хатуу ярина. Өнөөдөр Монголын махны зах зээлийн 60 хувийг Н.Алтанхуяг, Х.Баттулга 2 ил далд барьж байна. Засгаас гардаг өдрөө махны үнээ нэмсэн. АН-аас засгийн газарт дэд сайд байсан Ариунсан гэдэг этгээд намайг байгаа дээр амжиж та нар шатахууныхаа үнийг нэм гэж хэлээд шатахууны үнэ нэмүүлсэн. Олон нийтийн дургүйцлийг Ардын нам дээр тохохын тулд махныхаа үнийг компаниараа дамжуулж нэмээд, албан тушаалаараа далимдуулж шатахуунынхаа үнийг нэмчихээд гараад явчихсан. АН-ынхан ингэж л төрийн хэрэгт ханддаг улс. Цаашдаа ч ингэж хандана. Эд нар энэ зангаа засч чадахгүй. Би Монголын улс төрд 22 жил явж эд нарын гадна дотныг өөрсдөөс нь дутуугүй мэддэг болсон хүний хувьд хэлж байгаа юм. Баттулгын нэг хуурамч нууц гэрээ, хоёр нууц санамж бичгийн тухай би хавар ярьсан. АН-аас Баттулгаас бусад нь миний эсрэг юм хэлж чадахгүй байгаа биз. Яагаад чадахгүй байна гэхээр байгуулсан гэрээнүүд нь үнэн учраас надад юм хэлж чадахгүй байгаа юм.

Би гүтгэчихсэн бол АН-ынхан намайг барьж иддэг юм байгаа биз дээ. Би үнэн юм ярьсан болохоор эд нар яаж ч чадахгүй байгаа байхгүй юу. Харин Баттулга нь нөгөө л Хан-Уулын шүүхээрээ дамжуулж намайг “уучлал гуй” гэсэн шийдвэр гаргуулаад тэрийгээ хэвлэлээр мөнгө төлж цацаад гүйж байна. Гарын үсэгтэй гэрээ, санамж бичиг тодорхой байж байхад уучлал гуй гээд шийдвэр гаргаж байгаа нь шүүх дампуурсны баримт. Энд шүүх нь Өвөрхангайн асуудлаар бас нэг луйврын шийдвэр гаргалаа. Төр шүүх нь хувийн бизнестэй, ингэж хуйвалдахыг олигархи. Одоо Монголд олигархийн засаглал жинхэнэ утгаараа тогтож эхэлж байна. Шүүхээр дуртай шийдвэрээ гаргуулдаг, төрөөр дуртай хуулиа батлуулдаг. Яах аргагүй одоо олигархи засаг тогтож байна. Муу ч бай сайн ч бай Энхбаярын засаглалын үед ийм балиар юм гарч байгаагүй юм шүү.

– Таны буруу гэж үзээд байгаа засгийн эхлэлийг танай нам аль 2008 онд тавьчихсан юм биш үү?
– 2008 оны хамтарсан засаг байгуулсан нь буруу гэж манай намын олон гишүүд үзэж байсан. Ялангуяа Бат-Эрдэнэ аваргаас эхлээд бий. Яахав тэр бидэнд сургамж л боллоо ш дээ. Нэг л муухай юм байгаа. Тэр нь юу гэхээр бүтэн дөрвөн жил хамтарч ажиллана гэж өдөр болгон амлаж ирчихээд хэлсэн амандаа хүрэлгүйгээр бүх юм дампууруулж хаячихаад зугтчихаж байгаа явдал. Яагаад зугтсан гэхээр төсвийн боломж нь танагдаад мухардалд ороод ирэхээр бас намынхаа дотоод зөрчлөөс болоод гарсан. Алтанхуягийгаа унагаж Баттулга нь намын дарга болох гэсэн увайгүй санаархал ил оролдлого тэд засгаас гарах шалтгаан болсон. Энэ сонгуульд Баттулга нам толгойлж ороод ерөнхий сайд болох гэж далдуур ажиллаад 2011 оны дундаас улам эрчимжүүлсэн. Тэгээд MCS гэдэг компанид эд худалдагдчихлаа засгийн газар нэг компанид үйлчилж байна. Монголд ганцхан олигархи байгаа тэр нь MCS-ийн Оджаргал гээд Баттулгын зарлаад байсны учир тэр байхгүй юу. Миний орсон гээд байгаа байранд чинь надаас өмнө Баярцогт, Алтанхуяаг хоёр орчихсон байсан. Ил гарч хэлэхээрээ MCS-ийн байранд Нямдорж амьдардаг хахууль авчихаж гэж хэлээд маргаашийн сонин дээр нь тэр байранд Алтанхуяг, Баярцогт хоёр амьдардаг юм байна гэдэг мэдээг цацаад байсан байхгүй юу. Тэр санааг нь мэдсэн Алтанхуяг өрсөөд дөрвөн сайддаа мэдэгдэлгүй засгаас гарч байна гэсэн мэдэгдлийн 01 сарын 06-нд хийсэн учир нь ердөө энэ.

Засгаас гарсны дараа АН-ын ҮЗХ-ын хурал дээр Баттулга өөрөө бусад сайд нартаа хэлэлгүй засгаас гарах мэдэгдэл хийлээ энэ Алтанхуяг гэж хариуцлагаүй нөхөр гэж хэлсэнийг хүмүүс санаж байгаа байх. Ер нь АН-д байгаа хөрөнгийн шалтгаантай фракцууд дандаа засаг унагадаг. 1996 оны засгийн уналтуудын шалтгаан ердөө энэ байсан. 2006 оны Элбэгдоржийн уналтыг М.Энхсайхан зохион байгуулсан. 2008 онд засгаас гарах өдөөн хатгалгыг Баттулга хийсэн. Ардчиллын үеийн засгийн уналт дандаа өөрсдийн дотоод фракцуудын зөрчлөөс болсон. Сүүлд нь бүх бурууг МАН-д өгөх хэрэггүй. Яг үнэндээ ардын намын хөдөлгөөнөөс үүдэлтэй засгийн уналт нэг ч байгаагүй юм шүү. Ж.Наранцацралт агсны засгийн газар яагаад унасан юм гэхээр одоогийн “их хурлын дарга” болоод З.Энхболд Москвад явж байгаад Ж.Наранцацралтын гарын үсэгтэй “Эрдэнэт”-ийн тухай бичиг олоод тэрийгээ Н.Энхбаярт өгчихсөн юм. Тийм юмыг сөрөг хүчний удирдагч ашигладаг юм байгаа биз дээ. Тэр бичгийн агуулга юу байсан юм гэхээр танайх өөрт ноогдох 49 хувиа хувьчлахад татгалзахгүй ээ. Манайх өөрт ноогдох 51 хувиа хувьчлахад танайх яг ингэж хандаарай гэсэн утгатай бичиг байсан. Тэгж л эд нар хуйвалдаж өөрийнхөө засгийг өөрсдөө унагаж байсан түүх бий шүү.

Сая сонгуулийн өмнө би ганцхан юм ярьж явсан, юу гэхээр муугаар бодоод АН олонх суудал авчих юм бол дөрвөн жилийн тогтворгүй байдал үүснэ. Энэ тогтворгүй байдал нь араасаа эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоно. Ингээд улс орон бүхэлдээ 1996 оны тойрогт орно. Тэр он жилүүдэд бүх юм зогссон ш дээ. Хамгийн сүүлд Амаржаргал ерөнхий сайд байхдаа дэлхийн банкнаас орж ирсэн 50 сая долларыг Монгол банкнаас зээлж аваад цалин, тэтгэврээ тавьж сонгууль өнгөрөөж байсан. Бид нар 2000 онд хар данстай засаг АН-ынхнаас хүлээж авч байсныг хүмүүс санаж байгаа байх. Хар данстай засгийг тав арван төгрөгтэй болгох гэж бүтэн хоёр жил ноцолдож байж 2002 онд монголын эдийн засгийн уналт зогслоо гэсэн дүгнэлтийг дэлхийн банкаар гаргуулж байлаа. 1996 оны суудлын ялгаа 50:26 байсан. Одоо ердөө 2-3 суудлын ялгаа байгаа ш дээ. АН энийг бодох л хэрэгтэй.

– Х.Баттулга гишүүн таныг төрийн ажил явуулддагүй ямар нэгэн аргаар ажилд саад болдог занасаар байгаад төмөр замын ажлыг явуулаагүй гэж мэдэгдэж байсан. Дараа нь шүүхээр уучлал гуйлгуулах шийдвэр гаргууллаа. Одоо шинэ байгуулагдах засагт нөлөөтэй хүмүүсийнх нь нэг болж байх шиг байна. Энэ бүгдийг нь хархад Х.Баттулга улс төрд чанга хүн юм шиг хүмүүст санагдаж байгаа?
– Х.Баттулгын чанга гэж юу байхав. Улсын ажлыг хувийн сонирхлоор хийдэг хүн ш дээ. Улс орны эрх ашиг ард түмний аж амьдралыг бодож байгаа бол томоохон төслүүдийг хөдөлгөх эхлэх хэрэгтэй. Хөдөлгөнө гэж хэлчихээд цаагуураа яаж өөрийн болгох вэ гэхээс өөрийг боддоггүй шуналтай хүмүүс их байна. Баттулга бол тэдний л нэг. Төрийн бүх ажлыг хорлож байна. Одоо хүртэл төмөр зам баригдаагүй байна. Хоёр жилийн дотор барина гэж Баттулга амлаж байсан байх аа. Оростой хамтарч төмөр зам барина гэж бодлогын бичиг баримт батлуулж хаячихаад Хятад, Солонгос хоёртой нууц гэрээ хийгээд төмөр зам барих асуудлыг бүтэн гурван жил зогсоосон ш дээ. Төмөр зам барих шийдвэр аль 2007 онд Баярын засгийн газрын үед гарсан. Гашуун сухайтын чиглэлийн 245 километр төмөр зам барих, Нарийн сухайтын чиглэлийн 47 километр төмөр замын ажлын зөвшөөрөл аваад мөнгө төгрөг бүх юмыг нь батлуулчихсан байсан. Яг газар шорооны ажил эхлэх гэж байхад нь Баттулга улс төрийн зорилгоор тэрийг зогсоосон. Баттулгын тэр үйлдлээс хэн юу хожсон юм. Өнөөдөр Оюутолгой, Гашуун сухайт, Нарийн сухайт ч аль аль нь ачааллаа даахгүй байна ш дээ. Оростой хамтарч барих төмөр зам ч нь байхгүй, хүний хийх гэж байсан төмөр ч байхгүй. Үүнээс болоод эдийн засгийн хөдөлгөөн хэцүү байдалд орсон. Цаана нь ард түмэн, улс хохирч байна. Баттулгын элдэв нууц гэрээ хийгээд байсан цаад учир нь Таван толгойг өөрийн болгох зорилго л байсан. Оростой байгуулсан гэрээ ч Таван толгойн ашиглалтын лицензийг өгнө гэсэн гэрээ байсан.

Солонгостой байгуулсан 21 хуудас гэрээ байна. Ашигт малтмалын орд ашиглуулах эрх олгоно гэсэн байсан. Хятадтай ч бас утга ижил гэрээ хийсэн байсан. Тавантолгойд оролцох сонирхол нь бүтэхгүй болохоор нэгийг нь хаяад нөгөөдөхтэй нь уулзаад болохгүй болохоор гурав дахьтай нь уулзаад ингэж явсаар байгаад сүйдлээд хаячихсан. Таван толгой дээр том эдийн засагтай орнуудыг оруулж стратегийн сонирхлоо хамгаалах шаардлага бидэнд байгаад байдаг. Очоод яриа хийгээд суухад та нар бидэнтэй гэрээ байгуулчихаад Солонгостой гэрээ байгуулсан байна гээд нөгөө оросууд нь суучихна. Тийм гэрээ байгаа юу гэхээр Баттулга нь байхгүй гэдэг. Ажлын хэсгийн нь намынх нь дарга Алтанхуяг толгойлж байсан. Тэгсээр яваад 2012 оны 01 сар хүртэл тэр гэрээ нь нууц байсан. Таван толгой дээр том орнуудын сонирхол байсан, бидэнд ч бас улс орны том сонирхол байсан. Энэ бүгдийг зүгээр нэг шуналтай этгээд нураачихлаа. Ийм хөгийн юм хийчихээд одоо засагт орно гээд таван сайдыг нь атгачихаад шантааж хийгээд сууж байна. Хэтэрхий муухай юм хийгээд байгаа болохоор би гэдэг хүн эсэргүүцэж үнэн үг хэлсэнээрээ занаанд ороод байгаа юм.

Энэ засагт орохоороо ингэж л төрийг дампууруулж ард түмнээр тохуу хийдэг улс. Би хуулийн сайдаар 10 жил ажиллаж байна. 2000 онд намайг сайд болоход монголын төр засаг эрүүгийнхний гарт үндсэнээ атгагдчихсан байсан. Хуулийн сайд нь эрүүгийнхэнд зодуулаад гэрээсээ зугтаж, Баярцогтынд очиж гурав хонож байсан түүх бий шүү. Сонсголонгийн гүүрэн дээр хүн дүүжилчихдэг байсан хэцүү үе байсан. Нарийн ярих юм бол 1990-ээд оны Оросын эрүүгийнхэнтэй адил нөхцөл бүрдчихсэн байхад би энэ ажлыг хүлээж авсан. 10 жил ажиллахдаа тийм асуудлыг үгүй хийсэн. Одоо миний ажлыг хэн нэг нь ирээд авна би ч өгнө. Харин эргээд эрүүгийн гэгддэг нөхдүүдийн гарт орчихвий гэж санаа зовж байна. Намайг сайд байхад гуравхан удаа жагсаал болж байсан. Бат-Үүлийн трактортай жагсаал, амлалт нэхэх ард түмний холбооны 2 жагсаал. Бусад үед нь харьцангуй тайван байсан шүү. Улс төрийн зүтгэлтэн алагдаагүй, онгоц унаагүй, вагон мөргөлдөөгүй, 7 сарын 1 болоогүй гээд яривал урт түүх болно.

– Засаг байгууллагдах нь тодорхой болж байна. Харин сонгуулиар амласнаа биелүүлэх том ажил байна. АН, МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн амлалт биелэхэд хэцүү юм шиг санагддаг. Яагаад гэхээр МАН гэдэг сөрөг хүчин байгаад байдаг?
– Эд баахан юм амлаад хаячихсан нөгөө амлалтыг нь нэхээд ард түмэн гараад ирнэ дээ. “МАНАН”-г арилгана, өргүй болгоно гэсэн чинь яалаа гээд улаантнуудаас нэхээд эхэлнэ дээ. Улаантнууд АН-ын олигархуудтай нийлээд манан биш будан татуулчихаад байдаг. Бат-Үүл хотын гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийг бүгдийг нь төвийн шугамд холбоод хауснууд барьж өгнө гээд амлаад байсан. Сонгогчид үүнийг хатуу нэхнэ. Бат-Үүл 20 жил улс төрд болох болохгүй юм ярьж явсан болохоос хэзээ ч бодит ажил удирдаж хийж бүтээж үзээгүй хүн. Санаанд орсноо амлачихдаг сүүлд зугтдаг тийм л хүн шүү дээ. Тойрог сольж худал ярьдаг хүмүүс АН-д олон бий шүү. 2008 онд Алтанхуяг Сонгинохайрханд “20 мянган хүн Японд явуулна” гэж амласан. Нэгийг ч явуулж чадахгүй болоод ирэхээр намын жагсаалт руу гүйгээд орчихсон. Улс төрчид ард түмнээ ингэж хууран мэхэлдгээ болих хэрэгтэй. Би Увсаас дөрвөн удаа сонгогдсон, сая би хоёр залуугаа дагуулаад явсан, МАН-д саналаа өгч л байна ш дээ. Учир нь юунд байдаг гэхээр би хэзээ ч Увсчуудад худал амлаж байгаагүй. Хамгийн гол нь ард түмэнтэй хүн ёсоор харьцаж сурах соёл улс төрч хүнд байх ёстой. АН-ын амласныг улаантнуудын амласныг ард түмэн нэхэх ёстой. Амласан бол биелүүлэх ёстой.

– Н.Учрал цэргийн алба хаагаагүй гэдэг шалтгаанаар сонгуульд дэвших эрхээ хасуулсан. Тэр үед мөнгийг нь төлөөд дүйцүүлээд хаачихъя гэсэн яриа гарахад та дэмжээгүй гэсэн. Учир нь юу байсан бэ?
– Тэр залууг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан Ням-Осорын хүүхэд гэдгийг нь мэднэ. Аав ээж хоёрыг нь мэднэ. Ээж нь манай Увсийн Зүүнговийн хүн. Манай Хайдав арслангийн төрсөн дүү. Н.Учралын хувьд намын хурал дээр асуудал яригдаад яг их хуралд нэр дэвших эрхээ авч байсан, гэтэл цэргийн алба хаасан гэдэг хуулийн заалттай тулгараад яах вэ гэдэг асуудал яригдсан чинь зарим хүмүүс мөнгийг нь одоо төлчихье гэсэн яриа гаргахаар нь “болохгүй ээ, тэгж хэрэггүй. Гайгүй хүүхэд юм бол цаг ирэхээр гараад л ирнэ. Хүний явах цагаан зам дээр хар толбо үлдээх дэмий” гэж хэлсэн. Манай намд сайхан залуучууд олон байна. Бид тэднийгээ дэмжих ёстой. Улс төрд яваа хүн хоёрын хооронд худал ярих, заваан юм хийх шаардлага байхгүй.

– Сая сонгогдсон МАН-ын шинэ дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын талаар та ямар бодолтой байна. Тэд МАН-ыг шинэчилж чадах уу?
– Тавиад онынхон 1996 онд сонгуульд унасан нам хүлээж авсан юм ш дээ. Тэгээд намаа эргэж хөл дээр нь босгоод 1996 оноос хойш бараг сонгуульд ялагдал хүлээгээгүй. Харин энэ оны сонгуульд цөөн суудлаар ялагдлаа. Манай намын дүрмэнд сонгуульд ялагдвал намын удирдлага чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана гэсэн заалттай. Тэр заалтын дагуу С.Батболд ажлаа өгч байна. Ө.Энхтүвшин намын дарга боллоо. Намын даргын ажил хэцүү ажил. Хажууд нь Ерөнхий сайдын ажил хөнгөн ажил шүү. Цаашдаа Энхтүвшинг дэмжинэ. Бид хоёрт ойр ажиллаж бас муудаж сайдаж явсан үе байдаг. Тэглээ гээд хар хор санаж явсангүй. Энхбаяртай ч гэсэн тийм явсан. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хоёр удаа УИХ-д сонгогдсон, сайд хийсэн манай залуучуудын байгууллагыг толгойлж байсан туршлагатай улс төрчдийн нэг. Ерөнхий нарийн бичгийн даргад бэлтгэгдчихсэн хүн. Занданшатарын сонгуулийн ялагдлын шалтгааныг цаашид судлах ёстой. Баянхонгорчуудын дунд Занданшатарын рейтинг сайн байсан. Баттулга 70 орчим хувийн рейтингтэй дийлдэхээргүй байсан. Тэгэхээр ямар нэг будилаан орсон.

– Увс аймгийнхан улс төрөөс бусад асуудал дээр их эв нэгдэлтэй байдаг. Энэ ажлыг таныг зангиддаг. Бас Улсын ерөнхий прокурор Дорлигжав Нямдоржийн талаар үг унагдаггүй. Нямдорж Дорлинжавын талаар үг унагдаггүй гэсэн яриа байдаг…?
– Улс төрийн хувьд бид нар нийлээд байдаггүй. Урлаг спорт өөр юу байдаг юм бусад дээр нь харин ч нэг нийлнэ шүү. Сонгууль эхлэхээс 5 сарын өмнө Дорлигжав бид хоёр хоорондоо ярихаа байчихдаг, сонгуулийн дараа нэг нь унаж нэг босч ирнэ. Би яллаа гэж томорхоод, Дорлигжав ялагдлаа гэж гоморхоод байдаггүй. Бөх урлаг спорт нутгийн хөгжил энэ тэрийг бол бид нар ярина. Улс төрөөс бусад дээр хамтарч нутгийнхаа хөгжлийн төлөө нам үзэл бодол хамаагүй ажиллах ёстой гэж боддог.

– Энэ жилийн наадамтай нийлээд Увс аймгийн бөхчүүд гуравдахь удаагаа төрийн наадмын түрүүг авлаа. Увсын бөхчүүдийн нэгдсэн бэлтгэл дээр таныг анхаарч ирсэн гэдэг. Энэ жил Бүрэнтөгсийг түрүүлэхэд Та хүй долоо худагт очиж шагнал гардуулсан?
– Сүүлийн хориод жил Увсын бөхчүүдтэй зууралдаж байна. Бөхийн дэвжээний тэргүүн хийдэггүй ч гэсэн ерөнхий юмнуудыг нь зохицуулна. Ер нь зөвхөнУвсын бөхчүүд биш Монголыг бүх бөхчүүдтэй шүү. Дэлхийн аварга олимпийн аварга гээд голдуу манай салбараас төрдөг. 2010 оны улсын наадамд 23 бөх цол авахад 16 нь манай салбарынх байсан. Сүүлийн дөрвөн бөхийн 3 нь манай салбарынх байлаа.Монголын бөхийн 50 хувь нь манай “Хүч”, “Хилчин”, “Сүлд” клубуудад харъяалагддаг. Би бүгдийг нь дэмждэг. Яагаад би бөхийг дэмждэг вэ гэхээр Монгол бөх өөрөө монголын үндэсний том соёл. Тэр утгаараа нь би Увсын бөхчүүдийг ч дэмжинэ Улсын бөхчүүдийг ч дэмжинэ. Бүрэнтөгсийг Увсаас 10 дугаар ангид байхад нь авчирсан. УИХ-ын дарга байхдаа Увст амарч явахад буудлын өрөөнд аймгийн хоёр дарга ирэхээр нь “хоёрын хооронд юм хэрэггүй ганц барилдчиж мэдэхээр бие хаа сайтай хүүхэд олоод ир” юм. Хоёр цагийн дараа энэ хүүг дагуулж ирсэн. Намар хот орж ирэхээр нь Ганболд заанд өгч зургаан сар бэлтгэл хийсэн. Сургуулиа төгсөх гээд Увс руу буцсан.

2007 оны өвөл сумоч Д.Батбаяр зодог тайлах гээд ирчихсэн байсан. Тэр үед сумод ганц нэг хүүхэд авч явах санаатай байсан юм билээ. Бүрэнтөгсийн хувьд сумод явчих сонирхолтой Увсаас ирчихсэн байсан. Д.Батбаяр арга хэмжээнийнхээ дараа багштайгаа над дээр орж ирсэн юм. Тэр үед Бүрэнтөгсийг Батбаярын багшид харуулаад ямаршуухан хүүхэд байна гэсэн чинь сайн бөх болж мэдэх хүүхэд байна гэдэг юм байна. Тэгэхээр нь та авахгүй юм уу гэсэн чинь сонирхъе гэчихээд явчихсан. Тэр үед “монгол бөхийн аварга” хүнийг харь нутаг руу явуулчих гээд байгаа юм шиг хачин бодол төрөөд орхисон юм. Тэгээд хавар нь аравдугаар анги төгсөөд хот орж ирэхээр нь А.Сүхбат аваргад өгсөн. А.Сүхбат аварга тэр үед Бугын сангийн аж ахуй дээр бөхийн гал байгуулчихсан. Олимп сургуулиа “Гацуурт”-ын Чинбаттай хамтраад байгуулчихсан, сургууль нь техник тоног төхөөрөмж сайтай байсан болохоор нь “А.Сүхбат аа би чамд нэг хүүхэд өгье. Гайгүй бөх болж магадгүй” гэж хэлээд өгсөн. Гол нь төхөөрөмжийг сонирхсон хэрэг. Тийм тоног төхөөрөмж дээр л тамирчин хүн амжилт үзүүлнэ ш дээ. А.Сүхбат дээр таван жил болоод өнгөрсөн жилээс Увсын гал дээр ирж барилдаад энэ жил түрүүллээ. Яалт үгүй бөхийн замд татаж оруулалцсан учраас уяачдын наадам дээр анх удаа очиж шагналыг нь гардуулсан юм.

Ярилцсанд баярлалаа
Б.Ганзориг

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

86 Comments

  • Anonymous (August 07, 2012 4:32:45 pm )

    Т1

  • Anonymous (August 07, 2012 4:58:30 pm )

    UNEN TENEG NUHUR SHU DURGUI BUH SHIG SUTGEED, ULAAN ZAIM MUNGU TARAASAN L BAN LEE SH DEE YAJ UGUI GEJ HELJ CHADAJ BNAA ULAAN ZAGAANDAA GARZAN HUN YUM DAA, UURSDUU ULS ORNOO HUGJUULJ CHADAHGUI GEDGEE SUULIIN 20 JIL HARUULCHAA DYU GONGINOOD BNA UCHUUN JIL ZUTGEJ L BGA GENE, YAS YUMAN DEEREE UURSDIINHUU TULUU ZUTGEJ BGA CHIN IL BOLSON SHUU DEE. Gaitai yumnuudiig ene songuulaar husaj hayghui ulam l gai tariad baih yum.

  • Anonymous (August 07, 2012 4:59:26 pm )

    tenegee chi uuruu kommenternii hamgiin anhnii shees shu de. odoo yu yariad bnaa. ineed hvrj vhlee. yanaa ene mengetiig

  • Anonymous (August 07, 2012 5:02:42 pm )

    unen yarsan baina

  • Anonymous (August 07, 2012 5:03:46 pm )

    uheesei muu nowshiin horchin

  • Anonymous (August 07, 2012 5:04:37 pm )

    Aa medku

  • Anonymous (August 07, 2012 5:04:55 pm )

    Ene shig ugur teneg uvgun mongoliin turd hereggui boljee

  • Anonymous (August 07, 2012 5:11:11 pm )

    umxii amt zunug uwgun

  • Anonymous (August 07, 2012 5:14:21 pm )

    enxbayariin nuguu tal xugiin nowsh bn zutgej amidralaa zalguulj bsan namaa muulj lbdag xudragagui gar yum da

  • Anonymous (August 07, 2012 5:17:31 pm )

    Chamaig bodwol battulga yum xiix gd zutgej ywdag zaluu shuu chi er hi mongold yu giiguulj suid bolsiin be.xeruul l xiij ywdag zawaan zunug

  • Anonymous (August 07, 2012 5:18:18 pm )

    muuhai mengetei lalar shuu

  • Anonymous (August 07, 2012 5:20:36 pm )

    teneg kommunist.

  • Anonymous (August 07, 2012 5:23:54 pm )

    тэнэр хар хэрээ бүү гуаглаад бай. Хар хэрээ, хон хэрээ

  • Anonymous (August 07, 2012 5:25:06 pm )

    iim mangar amitan mongolin turd baikad yaj mongol hugjik ve dee

  • Anonymous (August 07, 2012 5:34:31 pm )

    NYMDORJ 2 ZALUUGAA DAGUULAAD UBSaas ZAD ABILGADSAAR GARGASANAA YU GEJ BODDOG YM BOLOO.TOR ZASAGT OORIIGOO NEG IH UNENCH L GEH YM .UBS AIMGIIN TER ZURAGTAAR GARAAD BAISAN IRGEDIIG YAJ DUUGUI BOLGOSON OO ,ARD IRGEDDEE HELEEREI HOTCROGDSON BAKLABR MINI.HUMUUSIIG HELJ BOLNO OOROO OOGUI BAIJIIJ HEL.

  • Anonymous (August 07, 2012 5:38:22 pm )

    Энэ нөхөр чинь үзмэрч болчихсон юм биш үү

  • Anonymous (August 07, 2012 5:46:17 pm )

    ZASGIIG TUIVEEHNEE

  • Anonymous (August 07, 2012 6:04:24 pm )

    chi muu zailaach ee, hyamdorj teneg ee!

  • Anonymous (August 07, 2012 6:07:42 pm )

    Nyamka ch goliig ni olood uneheer unen ug heljee. AH-iinhan ugaasaa butehgui ee

  • Anonymous (August 07, 2012 6:12:26 pm )

    Udahgui MENGE ni gollood UHEH hyguurtai

  • Anonymous (August 07, 2012 6:16:44 pm )

    Ямар ч асуудлыг яг үнэн юм шиг үнэхээр тиймшүү гэтэл өөртөө ашигтайгаар ярьж чаддаг ховор авъястай золигшүү

  • Anonymous (August 07, 2012 7:06:49 pm )

    Saihan ilen dalangui helj

  • Anonymous (August 07, 2012 7:18:30 pm )

    Хонзогногч.үгүйсгэгч.гутрангуй үзэлтэн.баллуурдагч,их мэдэгч. их зант. ард түмнийг басамжлагч.дарангуйлагч ,

  • Anonymous (August 07, 2012 7:22:22 pm )

    Энэ хулгайч юу ч гэж өөрийгөө магтаад нүгэл нь цайрахгүй. Шоронд орох өдөр нь холгүй байх

  • Anonymous (August 07, 2012 7:24:29 pm )

    Зайл пизда. Чамтай Энхбаяр барьцаад байна

  • Anonymous (August 07, 2012 7:26:09 pm )

    Ene hun mongold heregtei malnuuda halh dorvod ni hama bhgui hamgiin gol ni uls tord muu ch sain ch denduu heregtei hun odoogiin ene hamtarsan zasgiim gazar yag niymka saidiin hlj bga shg elgeeree hevtej amaaraa shoroo umhene harjil bgaarai yah vnendee ardchilsan nam yu hiisiin bee ted mongoliig utgaar ni suiruulj bgaa lalruud

  • Anonymous (August 07, 2012 7:52:39 pm )

    Ene yasan muukhai umkhii ugtei muu khun be!!!! Iimerkhuu yumnuud uls turd Khor khutgaj khumuusiin khooriond yas khayaj khagaralduulj uls ornyg suitgedeg yum!!! Chi Mongol khun bish bolokhoor mongol khumuus ruu iim baliar bokhir ugeer dairj chadaj baigaa baikh daa

  • Anonymous (August 07, 2012 8:05:18 pm )

    shudarga tsarailj hudlaa shulsee uschuulehee zogsoo, shuuhiig shuudeg hen um chi geed Temuujing zagnaj bsan sanagdana, ta odoo harin shuuhiig shuuhee bolivol yasan um? buuljsuu ideh ontsgui l bh shuu

  • Anonymous (August 07, 2012 8:19:54 pm )

    oo bas boh taniad uzmerch aytai…ha ha .ene neg ailiin avgai nariin yria shig ymiig nym dorj ooroo yridag ym uu.ene setguulchid ingeed shoglood nairuulaad baidagiim uu.esvel ene hun eruul bish baih.zamiig ni enkbayr zaagaad baigaa ym shig sanagddag shuu…

  • Anonymous (August 07, 2012 8:31:35 pm )

    Ene uuruus ni uur mundag hyn baihgyi geed zunuchihsun nuhur zygeer l zailaad ug

  • Anonymous (August 07, 2012 8:41:02 pm )

    hyadadiin erh ashigiig hamgaas iluu tabidag mongoliig haglah butlah sanaa aguulsan iim humuusiig zuil duusgabal eh oron hoich yed maahi tustai

  • Anonymous (August 07, 2012 8:52:20 pm )

    nyamaa said uheheer mongol tuuniig uguileh heden golog bgaa boloo. MAH-iig ustagahaar heden hun sergeeh gej oroldoh bol

  • Anonymous (August 07, 2012 9:06:51 pm )

    Nymdorj bishee Nyndorj khuuli zuin said baij shuukhiin tukhai bur shuurkhai shiidverlekh gej garsan zuil zaaltiig meddegui yum bna daa. tegeed ch khuuli zuin said ni neg duurgiinkhee shuukhiig khuviin company shuukh bolson geed kheev neg zarlaj baigaag oilgokhod mun khetsuu ye! Tanai uvsad tanii khamtragch Khurelbaatar, choijilsuren nar chini yaj khuuliig guuli bolgoj baigaag ni argalna geedl uugshuulj baigaag chini yu gej oilgokh ve? turiivch negtei gedgee uugeeree batalj baina gej oilgoj bolkhuu? Nyndorj saidaa!

  • Anonymous (August 07, 2012 9:07:44 pm )

    TA NEEREE ERUUGIINHNII TALAAR SAIN MEDDEG BAS HOLBOOTOI YUM SHIG BN (TANII YARIANAAS )GEHDEE UNEN DUNHUU TOLGOI YUMDAA ZUNUG MAL CHI MONGOLD YAH GEJ TURSUN LALARIIN PIZDIYUK VE NAAD YARIAD BGAA HOV JIV ,BAS ARDCHILSAN NAMIIG YUMUU ARD TUMNIIG YUMUU ZANAAD BAIHIIN BUZAR MIN BITGIIL GAINII YUM HIIGEEREEEDEE TA NAR CHUULGANDAA SUUHGUI BOL UDAHGUI TARAH IH HURAL CHIN CHAMD DAHIAD JAGSAALTAAR SUUDAL UGUHGUI GEJ MEDEREE, CHI UVSAAS TOIRGOOR DAHIAD HEZEE CH ORJ IRJ CHADHGUI GEDGEE UURUU SAIN MEDDEG YUM SHIG BN

  • Anonymous (August 07, 2012 9:17:03 pm )

    za taniig bodwol ene 2r nam ard tvmnee bodood ewsej bn shvv dee ta neg angiinhaa nuhdvvdiig muulhaa bolil doo tiiml yum bol ih hurliin songuulid toirogt ursulduhgvi yasiin unhaa medeed jagsaaltaar garch irsen sh dee harin tanii muulaad bgaa gishvvd jinhen ursulduj garch irsen sh dee ted bol jinhen gishvvd ta bol svvder enhbayriig yalalhiin orond ene hvniig shalgahgvi ene hvnii orond hvnii musuurui enhbayr arai deer shvv enhbayriin buynaar 10 hvn ih hurliin gishvvn bolchison bn nehbayr ymarch hvntei ewsej chaddag ene hvn bol no shvv ardiin namaas arai angin cv.batbold yumaa

  • Anonymous (August 07, 2012 10:07:34 pm )

    ene teneg biee toison avilgachiig turgen uls toroos zailuulah yostoi shuu mongolchuudaa!!!!!!

  • Anonymous (August 07, 2012 10:18:07 pm )

    ard tvmnii toloolol bish nam geed soliorch baigaa dvlzen baina 4.n jil monch ih tushaa bolno doo ergvvlen tatdag hariutslga tootsdog boloochee

  • Anonymous (August 07, 2012 11:27:25 pm )

    НЭМДОРЖ ЭЭ, ДАНДАА ХОР НАЙРУУЛНАА. ЧИ ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ, ЯРГАЧИН ГУАЙ

  • Anonymous (August 08, 2012 12:43:21 am )

    naymdorj enxbayraas aisan ni ilt baina shuu/ araa bodoj baina. enbxayriig yaj medne geed.enxbayr, naymdorj 2 l undsendee jinxene xoriig nairuulj ulsaar togloson shuu dee.dorbodiig bshunaltai byruad yamar ch baisan barj idex l baix l daa. ooroo jinxen yrbaj sharbaj yabdag xun

  • Anonymous (August 08, 2012 12:47:53 am )

    Нямдоржоо одоо юм болгонд айлын хашааны банхар уяанаасаа алдуурсан аятай өөрөөс нь намаас нь өөр зөв зүйтэй юм байхгүй аятай тэнэгтэж байдгаа боливол яасан юм .чи тийм л сайн гэж бодсон юм бол их_д листээр биш нэрээр дэвшигдээд үзэхгүй яасан юм чамайг газарт наалдуулах байсан юм

  • Anonymous (August 08, 2012 1:22:50 am )

    Xezee ene teneg butachiin bayad BURHAN shvtdeg boloo be ha aha ahaaa

  • Anonymous (August 08, 2012 2:11:32 am )

    Ийм л атаач, жөтөөч, хэрүүлч, жудаггүй, соёлгүй нөхөр хатавчаар их хуралд орж ирээд л олон юм хуцаад байх юм. Ярьж байгаа үг өгүүлбэр болгон нь авах юм алга

  • Anonymous (August 08, 2012 2:56:20 am )

    Нямдорж л болохоос гарцаагүй л үнэн юм ярьсан бна ш дээ!!!!!!!!!

  • Anonymous (August 08, 2012 3:48:44 am )

    kkkkk suhbat avaragaas ym sur geegui gantsahan tohooromjiign sonirhoj ogson genee iim ym baij bolhuu tamineeeeeeeee kkk ta nar hunii yriag buruu oilogdog shuuu gantsahan tohooromjindn bolson shuuu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  • Anonymous (August 08, 2012 3:53:20 am )

    kkkkkkkkkkkkkk dahiad kelii gantsahan tohooromj shuu tern avarga toruuldeg tiim nek tokooromj kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  • Anonymous (August 08, 2012 4:46:13 am )

    ene hund 20 jil ylsturd aybsan aymrch naad zahiin bolobsrol ayarinii saihan soel algaa! estoi oi gytlaa tui .mongoliin turiig bysnyildag ,dynd ni hor hytgadag ,chabgantsiin hob aridag iim adgiin umnuud bgaa tsagt yaj mongoliin tur taiban bh be?deer uesee l halhyydiin dynd durbuduud yaj bydilaan hytgaj hagalj bsang ynshij bsan,ene hun tednii 1umbn ,bolgoomjiloroi

  • Anonymous (August 08, 2012 4:49:37 am )

    МАХН гэдэг чинь хуучин коминтертний сүнс юм шүү дээ. Ардын намыг анх байгууллагдахад нэрийг нь Богд гэгээн шүншиглэсэн байдаг юм. 1924 онд коментерны шууд заавраар намын нэрэнд “хувьсгалт” гэдэг үгийг оруулж ирснээс хойш ангиар ялгадаг, хар шараар нь ялгадаг, баян хоосноор нь ялгадаг, гадаадын тагнуул гэсэн нэр зүүж байгаад бууддаг. Ийм л байсан. Далаад жилийн турш ардын намын нэрэн дотор шингэж явсан тэр коментерний сүнсийг бид ардын намын хуучин нэрийг сэргээснээр байхгүй болгосон юм. Манай намыг хуучин нэрээ сэргээсний дараа дээд шүүх МАХН гэдэг нэрийг хууль бусаар бүртгэж коментерний сүнсийг дахин сэргээх шиг боллоо. Тийм учраас МАХН гэгчийг улаантнууд гээд байгаа юм. Ганцхан юманд харамсаж байгаа.genuu???ta ene MAXN -n ali habtabchind ni ih hyrald orj syysiin be?hediidee 1ih ardchilagch bolchoo be?20 jil shahyy MAXN -n suns suld ni bolj ene MAXN -n huchund ih hyraliin darga hiij ybaagui yu?yasan amarhan martdag adgiin yrbagch be?ain

  • Anonymous (August 08, 2012 5:04:27 am )

    Төрийн хүний хувьд би АН-ыг шийдвэр гаргахаас өмнө Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, АН-д байдаг харилцдаг ойлголцдог зарим хүмүүстэй хувийн журмаар уулзаж улс төрийн их эвгүй нөхцөл байдал үүслээ шүү. Анхнаасаа ойлголцож эв зүйгээр ажиллахгүй бол наад засгийн газар чинь цаашдаа тогтож ажиллахад хэцүү.geneeeee! ene horchin ingeed hor nairyylaad hob jibchin tsraila dguigeed ehleher ut zasgiin ajil gej dandaa hob jibeer yabdag um shig baliar umaa

  • Anonymous (August 08, 2012 5:04:43 am )

    ehe baidag l xulgaich harii heg…….. xaxuuli abha,bac ogho xorigdoloor xubidaa ajil xiilgaha. SHOROHGIIH DARGA XYH DEE. BAISHIHGIIH BARIJ BAIGAAD XORIGDOL HI UHAAD YXHE.COHIH YAM IX XIIDEG XULGAICH DAA….

  • Anonymous (August 08, 2012 5:06:22 am )

    CHAMAIG XULGAICH GELEE TEGEED YA GEJ YHEH YAM CHIHI CHI YAJ CH CHADAXGYI,XAXAXA

  • Anonymous (August 08, 2012 5:28:13 am )

    Өнөөдөр Монголын махны зах зээлийн 60 хувийг Н.Алтанхуяг, Х.Баттулга 2 ил далд барьж байна. Засгаас гардаг өдрөө махны үнээ нэмсэн. АН-аас засгийн газарт дэд сайд байсан Ариунсан гэдэг этгээд намайг байгаа дээр амжиж та нар шатахууныхаа үнийг нэм гэж хэлээд шатахууны үнэ нэмүүлсэн. Олон нийтийн дургүйцлийг Ардын нам дээр тохохын тулд махныхаа үнийг компаниараа дамжуулж нэмээд, албан тушаалаараа далимдуулж шатахуунынхаа үнийг нэмчихээд гараад явчихсан. АН-ынхан ингэж л төрийн хэрэгт ханддаг улс. Цаашдаа ч ингэж хандана. Эд нар энэ зангаа засч чадахгүй. Би Монголын улс төрд 22 жил явж эд нарын гадна дотныг өөрсдөөс нь дутуугүй мэддэг болсон хүний хувьд хэлж байгаа юм. Баттулгын нэг хуурамч нууц гэрээ, хоёр нууц санамж бичгийн тухай би хавар ярьсан. АН-аас Баттулгаас бусад нь миний эсрэг юм хэлж чадахгүй байгаа биз. Яагаад чадахгүй байна гэхээр байгуулсан гэрээнүүд нь үнэн учраас надад юм хэлж чадахгүй байгаа юм.yu unen ene unen .end estoi huurhii ganst unen zuil heljdee huurhii min.bs haaya chyhal uneng shydrgaar heldeg shuuuuuu

  • Anonymous (August 08, 2012 5:57:34 am )

    hamgiin suuliin hedsguuded harin jaal unnene um ayrijee huurhii BATTYLGiin unen nuur tsaraig euneer ni,deer AN-n unene nuur tsaraig estoi 1ilchilj ugchdee ha H HA HA HA HA.ENE BOL UNEN !!!!HARIN HAMGIIN TUGSULD NYTGARHAG UZEKEE GARAGJ BNDAA

  • Anonymous (August 08, 2012 7:48:01 am )

    Ene hun MAN-iig udirddag Nyamdorj MAN-nii udirdah zovlold bgaa zagt MAN shinejlegdene shal hudlaa

  • Anonymous (August 08, 2012 7:50:14 am )

    Look at the comments, it’s reality. We have no respect for you.

  • Anonymous (August 08, 2012 7:55:46 am )

    Zandanshatriin rating battulgagiinhaas iluu bs gene uu, ta Bayanhongort amirdag bish yugaa meddeg yum muu hudalch, ter hudalch ulsaa zarj idehees butsahgui Zandanshataraa avaad zail. Battulga guai turd tsuuhun jil ajilsan ch ta 2toi artsaldsan artsaldaagui iluu zuil Mongoldoo hiij buteej, gadaadinhan irehed uzeh yumdaa, gadaadad yavahad baharhag baharhaltai bolgoj chadaj bgaa hun. Ta Hun muulj, dairch, nutgarhag uzel gargahaas haa halidag yum.

  • Anonymous (August 08, 2012 8:17:37 am )

    TAGNUUI UIS RNIIG HAGAIAGCH HUNII MUSGUI DURBED CHAMD HEIEH MUU UG DHGUI BAINA ENHBAYRIIG CHI HIISEN BAIHAA CHI HUN BISH BUSNIUIAGCH MNG TURIIG SAMRAGCH SHUU DEE

  • Anonymous (August 08, 2012 8:56:07 am )

    Ene teneg chini buhiin nairaa hurtel hiideg um bishuu Yostoi zuudee yarij geed hulgaigaa yarcih umaa Eleg hushchihluuu

  • Anonymous (August 08, 2012 9:02:47 am )

    xoorxii ene erguu yu yrij bgaagaa meddegui bxaa ene muu golog uxeechee ichij amidraasai daa zailuul

  • Anonymous (August 08, 2012 9:13:00 am )

    Төрийн хүн гэхэд арай дэндүү логикгүй, утгагүй зүйл ярих юм. Арай я дээ. Ийм хүн яаж 16 жил төрд явсан байнаааа та минь ээ

  • Anonymous (August 08, 2012 9:28:34 am )

    ЭНЭ ҮНЭН ТЭНЭГ ГИЧИЙ ЦАРАЙЛСАН МАЛ ПИЗДА… ЭНЭ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ. БАС НАМАЙГ ЧАДДАГ ЮМ БОЛ АЛ ГЭЛҮҮ. НАДАД ЭНИЙГ АЛАХАД ЗОРИУЛЖ МӨНГӨ ӨГЧ МАЛ ПИЗДАГ БУУДУУЛАХ ХҮН БАЙНА УУ…БИ ЭНИЙГ 1 СУМААР Л ДУХАН ДУНД НЬ ЭСВЭЛ ЭРХТЭН ДЭЭР НЬ БУУДЪЯ ЭСВЭЛ БААДГЫГ НЬ ЗАД БУУДЧИХЪЯ. ТЭГЭЭД ҮРГЭЛЖ БААГААД ЭСВЭЛ ХЭНИЙГ Ч ШААЖ ЧАДАХААРГҮЙ БОЛГОЧИХЪЯ. ЭНЭ ДАНДАА, ҮРГЭЛЖ, БАЙНГА НАДАД АМ БАЙНА ГЭСНИЙ ЗОРГООР ХУЦАЖ БАЙХ ЮМ. ДАРВАЙСАН ХАР ГИЧИЙ МИНЬ БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ. НЭГ ӨДӨР Л ЧАМАЙГ ЯС Ч ҮЛДЭЭХЭЭРГҮЙ АЛЦАН БАЙВАЛ ЧИ НААД ДАРВАЙСАН АМНААСАА БОЛСОН ГЭДЭГЭЭ САНААРАЙ. ЧИНИЙ ХҮҮРНЭЭС ЧАНДАРЛАХ БУЛШЛАХ ЮУ Ч ҮЛДЭЭХГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АЛАХ БОЛНО ШҮҮ.

  • Anonymous (August 08, 2012 9:31:18 am )

    ЭНЭ МАЛ ПИЗДА ТЭГЭЭД Ч ДӨРВӨД БИШ… ДӨРВӨД ХҮН ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ. ЭНЭ ХАР ГИЧИЙ ЧИНЬ БАЯД ШЭЭС БАЙХГҮЙ ЮУ…ХААНААС НЬ Ч ЮМ ХООЛ ХАЙЖ ИРСЭН ЦАГААЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГИЧИЙ… ДӨРВӨД ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨРД АГУУ ТҮҮХТЭЙ АГУУ ЗАМНАЛТАЙ ЭХ ОРНЫ ТОЛОО ЭРЧҮҮД БАЙСАН ЮМ /Ю.ЦЭДЭНБАЛ, Ж.БАТМӨНХ ГЭЭД Л/ ЮМЫГ САЙН УНШИЖ СУДАЛЖ УХАЖ СЭНДИЙЛЖ БАЙЖ ЗАРИМ НЭГ НЬ ЮМАА БИЧ.ОЙЛГОСОНУУ. БАС НАДААР БУУДУУЛАВ ХАР ГИЧИЙНҮҮДЭЭ.

  • Anonymous (August 08, 2012 9:53:12 am )

    umhii durvud

  • Anonymous (August 08, 2012 10:11:20 am )

    Ц НЯМДОРОЖИЙГ ХЯТАДУУД ХАМГААЛДАГ ЮМ ТИЙМ БОЛООД ЭНЭ ХҮН ТОМ ДУУГАРААД БАЙГАА ЮМ
    ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭДЭГ НЬ ТОГТООГДСОН ХҮН ТАГНУУЛИЙН ГАЗАРЫН ДАРГА БАЙСАН БААТАР ҮҮНИЙГ САЙН МЭДНЭ МОНГОЛ ТӨР ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧОДООР ДҮҮРСЭН ШҮҮ
    ЭХ ОРОНЧДОО Ц НЯМДОРОЖ ХЭМЭЭХ ЭНЭ УРВАРЧИЙГ УСТАГ ИЙМ УРВАГЧАД МАН ИЙН ДОТОРЧ АН ИЙН ДОТОРЧ БИ ИЛ ГАРЧ ИРЭЖ БАЙГАА НЬ Ц НЯМДОРОЖ Ц НЯМДОРОЖ БҮР АЙХ ЭЧХЭЭН БОЛСОН ЭРХ МЭДЭЛ АРИЙН ХАМГААЛЛАЛТАНДААН ИХ НАЙДАЖ БАЙГАА ХҮН ЗЭВҮҮН НОВОШ ДОО
    УВСАД УРВАГЧ БАЙГААГҮЙ УВАСЧУУД ЭХ ОРОНЧ БААТАРЛАГ БАРУУН МОНГОЛЫН АРД ИРГЭД
    ЭНЭ НАМДОРЖ НУТАГИЙН НЭР ЭЦЭГ ӨВГӨДИЙН АЛДАР ЦУУГ ГУТААЖ БАЙНА
    МУУ ХЯТАДЫН БООЛ БОЛСОН НОХОЙ

  • Anonymous (August 08, 2012 10:16:07 am )

    НЯМДОРОЖ БАЯД БИШ ДӨРВӨД БҮР Ч БИШ ХЯТАД ЦУСНИЙ ХОЛЦТОЙ МУУ ГЭЧИЙ ШҮҮ ДЭЭ
    НЯМДОРОЖОО ЧИ МОНГОЛ ЭХЭЭС ТӨРСӨНӨӨ БҮҮ МАРТ ХЯТАДУУД ЧАМАЙГ ЗҮГЭЭР Л АШГАЛАЖ БАЙГАА ЮМ ТЭНЭГ МИНЬ ЧИ ҮХЭЭД ӨГ ЧАМАД МОНГОЛ НУТАГТ ЯСААН ТАВИХ ГАЗАР ОЛДОХГҮЙ БОЛУУ ТАВЛААЧ ТОЛГОЙ ДЭЭР ЧИНЬ ЁРӨӨЛ БИШ ХАРААЛ УНШАХ БОЛНО

  • Anonymous (August 08, 2012 10:25:06 am )

    ene deerhi gichii geed orilood baigaa amitan yumaa sain unsh ch geh shig uuruu sain unsh batmunh guai chini bayad hun shuu

  • Anonymous (August 08, 2012 10:51:46 am )

    Hov jiv huutsuldsun turiin hutguur Yarisan umandaa avah um alga Nam ni zasgaas garah bolsond gutarch uhehnee Nuguu meddeg huuli ene teree ch martaj orhij Huraldaa suuhgui bj ayulgui bdal ene ter yariad l Ayultai bolgoj gej l huraldaa suuhgui bgaa bizdee HUJAAGIIN TAGNUULAA

  • Anonymous (August 08, 2012 10:55:46 am )

    УЛААНТАН БАЙЖ,УЛААН ХУВЬСГАЛЫГ АРД ТҮМЭНД ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОСОН ОЛГОСНЫГ НЯМДОРЖ ОДОО БОЛТОЛ ОЙЛГОХГҮЙ ЯВАА ЮМ БАЙХДАА,ТҮҮХЭЭ ҮЗ,УНШ,ХЭНИЙ ХҮЧИНД АМЬД ЯВЖ БАЛГА УС УУЖ,БАЯЖИЖ ХАУСТАЙ БОЛСНОО МАРТЧИХААГҮЙ БАЙМААР,ЭРГЭЭД САНА,ЭЭЖ,ААВД ЧИНЬ ЯМАР Ч БАЙСАН УЛААНТАНГУУД ТУС БОЛЖ КВАНТУУНИЙ АРМИААС ЧӨЛӨӨЛСӨНИЙГ САНА,ӨӨРИЙГӨӨ БҮҮ ДЭЭШ НЬ ТАВЬ,ХАЖУУД ДАХЬ БАТТУЛГАА БҮҮ ДООШ ХИЙ,ЗӨНДӨӨ САЙХАН ЭРШҮҮД ЭРЧҮҮД ЧИНИЙ ХАЖУУД БАЙНА,ЧИ ХАРИН ЗУЛЬХАН ХАРИУГҮЙ ЖААХАН БИЕТЭН ШҮҮ,ӨӨРИЙГӨӨ ЖИШЭЭД ҮЗЭЭРЭЙ,ТОМ ЯРЬЖ БУСАД ХҮМҮҮНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛООЧ

  • Anonymous (August 08, 2012 12:36:46 pm )

    Нямдорж сайд бол монголын хамгийн шударга хуульч шүү дээ.Сайд байх хугацаанд нь хулгай хийж луйвардаж олсон хөрөнгөө хураалгаж шоронд орж ялтан болсондоо хорсоо юу муу новшнуудыг бодвол монголын төрд хийсэн гавъяатай шударга хуульч, жинхэнэ төрийн хар хүн идсэн эрүү хуухайрдаг идүүлсэн бут цэцэглэдэг юм даа Нямдоржийг дэмжиж байна.Түм түм наслах болтугай.

  • Anonymous (August 08, 2012 12:42:34 pm )

    Элбэгдорж гэж хятадын хужаагийн хурлийзийн захиалгаар битгий монгол хүнийг муулж доромжлоод байгаарай алы шүү

  • Anonymous (August 08, 2012 12:59:51 pm )

    Нүүрэн дээрээ ялаа суулгасан төрийн бөөс тэнэг хар. өөрийгөө 1 номер гээд бодцон хөгшин хулхи

  • Anonymous (August 08, 2012 1:28:22 pm )

    ЯАГААД ИНГЭЖ МОНГОЛЧУУД НЭГНИЙГЭЭ ИНГЭЖ ДОРОМЖИЛДОГ ЮМ БОЛДОО, БУГДЭЭРЭЭ АЛДАА ОНООТОЙ ЭНЭ ХОРВООД АМЬДАРЧ БАЙГАА ШУУДЭЭ, УЛААН ЦАГААН БОЛООД ТАЛЦААД БАЙХ ЮМ ХЭН ХОЖИХ ЮМ БОЛДОО, ХЭЗЭЭ ЭНЭ ТАЛЦАЛ ЗОГСОХ БОЛДОО, ХААЯА АМЬДРАЛЫГ ЦАГААНААР ТОСООЛ,ХУНИЙГ БИТГИЙ МУУХАЙГААР ДУГНЭЭЖ, БОДООЖ БУГДЭЭРЭЙ МОНГОЛЫН АРД ТУМНИЙ НЭГ ХЭСЭГ ОНООДОР САЙХАН ДУЛААХАН ОДОР БАЙНА,

  • Anonymous (August 08, 2012 1:34:25 pm )

    ӨМХИЙ ДӨРВӨАД ХАЛХЫН ХООЛОНД ЦАДСАН ЮМ БАЙНА Л ДАА. ТЭР УЛААНГОМДОО ОЧИЖ ЧАРЛА ЭРГҮҮ МИНЬ.

  • Anonymous (August 08, 2012 2:09:03 pm )

    Iimerhuu setelgeetei sonin gaj humuus,bidnii setgel dotor maan asar tom angal garchihaad terniig maan munhiin 2tal bailgah sonirholtoi bgaa bhdaa.Tegeed bidniig hun gej ogt boddoggui zuvhun ropot gej dugnedeg.Tiimees bidniig yaj cj bolno,yasan ch yahav hamgiin gol n bid naraar zevseg hiih gej bgaa yum aa.

  • Anonymous (August 08, 2012 2:16:12 pm )

    Үнэнд ойр юм ярьдагт нь нэг хэсэг хүмүүс дургүй байдаг байх энэ хүнд

  • Anonymous (August 08, 2012 2:30:45 pm )

    Dorligjaviin 800 sayiig ta argalj ogson biz dee

  • Anonymous (August 08, 2012 2:50:15 pm )

    үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг.яг үнэн шүү.ард түмэн минь

  • Anonymous (August 08, 2012 2:52:10 pm )

    tord bgaa hvn iim hogiin yum yarij bodoj ywhaar ard tvmen yu bodoh bolj bn ene yaaj ih hurald orson yum bol ineedtei yum ooriigoo magtsan namtaigaa suusan iim hvmvvs yaana daa

  • Anonymous (August 08, 2012 5:28:57 pm )

    ENE HYNIIG HYCHEER TETGEVERT NI SUULGAACHEE 70 GARCHIHAAD ARD TYMNEER DAAGIJNAAD SUUH UM

  • Anonymous (August 08, 2012 6:40:39 pm )

    Айх юмгүй амнаасаа гарч байгаа авиагаа боловсруулалгүй гаргаж байгаа хүмүүсийг хараад гайхах юм

  • Anonymous (August 08, 2012 8:35:34 pm )

    ADILHAN IDEJ UUCHIHAAD NYAMDORJGUAI TENEGTEJ BNA XEXEXE…ICHDEGGUI GAR DALD OROOSOI…ULAANIIG HARJ URVAJ TSAGAANIIG HARJ NAMIRAAD TETGEVERT GARGA ULAANII BOSOO OROOLONG…

  • Anonymous (August 08, 2012 8:44:10 pm )

    yg unen , shuud tetgevert garga, zonchihson yum bna kkkkk

  • Anonymous (August 08, 2012 11:33:18 pm )

    MAN nam Nyamdorjtoigoo 7 uulin tsaaguur dov shorooni dooguur alga bolj mongol ulsin nar garah odor irnee gaigvi

  • Anonymous (August 09, 2012 1:51:07 am )

    ENE HAZGAI HELT DORVOD ER NI YU YRIJ BAIGAAGAA MEDEHEE BAICHIHSAN,HUN HUN LUU USCHIJ HAR HORONDOO BUTSALJ YVSAAR BAIGAAD SOLIORCHIHSON YUM BISHUU.NYMDORJ BAITUGAIGAAR NI MONGOLIIN TOR DUDAHGUI.

  • Anonymous (August 09, 2012 1:53:38 am )

    ENE NOHORT ZOVLOHOD BIEE BOD,SETGELEE GEGEERUUL,BYSALGALD YV GJ HELMEER BAINA.ENENII SHUDARGA GEJ ESTOI LOOLOO SHUDEE. HAMGIIN BUZAR BOHIR SANAA ENUUNEES GARDAG.

  • Anonymous (August 09, 2012 1:54:34 am )

    DANDAA HUN ZANASAN ZUHSEN YUM HELJ YRIJ BAIDAG BALIAR HAZGAI HELT.

antalya rent a car