МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, мөн Засгийн газар байгуулах хүрээнд Ардчилсан намтай хамтрах гэрээгээ хадгалж, төр засгийг эмхлэн байгуулах ажилдаа шуурхай орох ёстой гэсэн шийдэлд хүрсэн байна. Тиймээс одоо зарлагдаад байгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шударга ёс” эвслийнхэн төдийгүй ИЗНН-ынхан оролцоно. Засгийн газрыг байгуулахад хамтарч оролцох улстөрийн намууд өөрсдөө өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан гэдэг мэдээллийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаас Ардчилсан намтай Засгийн газар байгуулах гэрээгээ урьдын адил мөрдөнө гэж шийджээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 07, 2012 11:07:55 am )
Н.Батцэрэг гэдэг нөхөр төрд гарна гэдэг сонин шүү.
-
Anonymous (August 07, 2012 3:09:32 pm )
зөвдөө амь үнэнч авгай худалч гэдэг үгтэй юм даа Юун Энх баяртай манатай өчнөөн мөнгө зарж сонгуульд ялчихаад шаталтай биш дээ ядаж байхад санал тоолдог машинд бас мөнгө төлсөн юм чинь хэцүү ш дэээ
-
Anonymous (August 07, 2012 8:48:00 pm )
za odool zuw shiidwer gargalaa shvv dee terbish zuw shiidwer gargalaa ulan gishvv ulaan sangiin yamiig sain awch ywdag yum shig sanagdsan shvv turiig tergvvndee tawij bgaa chin boloo sh dee amjilt hvsie
-
Anonymous (August 08, 2012 9:57:11 am )
sain bna.harin erunhiilegchiin ugend orj ih hurlaas zasgiin gazart gishuud orohguigeer Amarjargaliin ZG shig ajillaval zugeer um daa daanch minii ug deeshee nulimsantaa adil um daa.he he he.
4 Comments