Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Лондонгийн олимпод зочин тамирчнаар яваад ирсэн Хөдөлмөрийн баатар 2008 оны Бээжингийн олимпийн аварга Энхбатын Бадар-Уугантай ярилцлаа.
-Таны хувьд Монгол Улсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдоржийн хамт Лондонгийн олимпүзэж байгаад ирлээ. Явсан газрын сониндуулгахгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, хамба лам Д.Чойжамц нарын хамт Лондонгийн олимп руу явчихаад ирлээ. Энэ удаагийн олимпийн нээлтээс эхлээд сонин содон зүйлс их байлаа. Ерөнхийлөгч хоёр зочин урилгаар авч явсан. Түүний нэг нь болж явсандаа баяртай байна. Д.Чойжамц хамбын хувьд анх удаа олимпийн нээлт үзэж байгаа нь тэр юм билээ. Спорт төдийлөн сонирхдоггүй гэж байсан. Гэсэн хэдий ч тамирчин надаас илүү сэтгэл нь хөдөлж байна лээ. Миний хувьд бэртлийн улмаас энэ удаагийн олимпод оролцож чадаагүй болохоор гунигтай байлаа. Гадны тамирчдыг хараад энд би ингээд явж байх ёстой байсан гэж бодохоор өөрийн эрхгүй зүрх шимширсэн. Уйлах, баярлахын завсарт сэтгэл хөдлөлөө дарж суулаа. Миний хувьд баяр, гуниг хосолсон олимпийн нээлт боллоо.
-Бээжингийн олимп, Лондонгийн олимпийн нээлтийн тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ. Жеймс Бонд,Мистер Бин гээд үнэхээр өөрсдийн давуу талыг илэрхийлсэн мэт санагдсан?
-Их Британи ямартай ч өөрийн түүх соёлыг илэрхийлэхүйц сайхан нээлтийг зохион байгууллаа. Жеймс Бонд хатан хаантай онгоцноос буухад үнэхээр инээдээ барьж чадаагүй. Хүн төрөлхтний нэгэн шинэ үеийн түүхийг энэ олимп бичиж байгаа гэж бодож сууна.
-Монголын тамирчдынхаа тэмцээнийг үзсэн байлгүй?
-Х.Цагаанбаатарын барилдааныг үзэх гэж байсан чинь Ерөнхийлөгч Их Британийн хатан хаантай уулзана гээд үзэж амжаагүй. Тэгсэн чинь Цагаанаа хожигдчихсон. Тэгсэн маргааш нь Ерөнхийлөгч “Ажлаа зохицуулаад тамирчдаа дэмжье” гээд боксын тэмцээнийг үзсэн. Тэр үед Б.Түвшинбат тоглож таарсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үзсэн тэмцээн бүрт манай тамирчид ялалт байгуулсан шүү. Төрийн сүр сүлд болсон хүн гэдэг утгаараа тамирчидтайгаа хамт байсан нь үнэхээр сайхан. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон бусад албаны хүмүүс “Таныг хамт байвал манай тамирчид ялаад байх юм биш үү. Та ажлаа зохицуулаад олимп дуустал хамт байж болохгүй юм уу” гэсэн. Эхний хоёр өдөр манай жүдогийн тамирчид ялагдал хүлээсэн нь ихэнх тамирчдын сэтгэл зүйд хүндээр нөлөөлчихсөн байсан.
-Тамирчдадаа юу гэж хэлсэн бэ?
-Эхний тамирчин ялагдчихаар үлдсэн тамирчид илүү хариуцлага хүлээгээд эхэлчихдэг. “Одоо би яах бол” гээд их зүйл бодогдоно. Ерөнхийлөгч маань тамирчидтай уулзаад “Энэ яахав. Авч үзээгүй медаль байгаа биш. Та нар чадахгүй зүйл хийж байгаа биш. Өөрсдөө сүүлд нь харамсахааргүй л байх хэрэгтэй. Би тамирчдадаа тийм медаль ав гэхгүй. Эх орныхоо нэрийг гаргаж олимпод оролцох нь чухал” гэсэн. Тэгээд л маргааш нь С.Ням-Очир хүрэл медаль авчихсан. Төрийн тэргүүний маань үг тамирчдад урам болж чадсан шүү.
-Ерөнхийлөгч тамирчдын тэтгэмж гаргаж байгаа гэсэн үү?
-Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад тэтгэмж олгох тухай яригдаж байгаа. Аль эртнээс яригдаж эхэлсэн ч биеллээ олоогүй юм билээ. Ямар нэртэй тэтгэмж гэдгийг нь нэрлээгүй байгаа ч тамирчдад томоохон боломж гарч ирсэн. Тамирчдын амьдралын баталгаа маш сайхан болж ирнэ. Энэ тухай яригдаагүй байгаа ч удахгүй биеллээ олно гэдгийг хэлчихье.
-С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхэд та бүгд маш их баярласан байлгүй?
-Тэр үед “Олимпоос алтан медаль хүртэх нь чухал биш. Медаль хүртэх нь чухал юм байна” гэж бодогдсон. Гэхдээ төрийн дууллаа эгшиглүүлчихвэл бүр л сайхан.
С.Ням-Очирыгоо медаль хүртэхэд өөрөө медалийн тавцанд гарч буй мэт баярласан. Дараа нь Н.Төгсцогтын тоглолтыг очиж үзэцгээсэн. Эхэлж тоглосон Азербайжандаа дэлхийн аваргад хожигдчихсон байсан болохоор би дотроо эмээж л байлаа. Дэлхийн аваргын дараа “Чи нутагт нь тоглосон болохоор хожигдсон. Өөр улсад байсан бол чи ялсан. Чи олимпийн наадамд таарна шүү. Тэгэхдээ чи заавал хожно” гэж байлаа. Тоглолтынх нь өмнө “Чи өмнө нь хожигдсон. Одоо чиний ээлж шүү” гэж мессэж бичсэн. Тоглолтын үеэр төрийн тэргүүнүүд нэг дор суухад Ерөнхийлөгчийн хажууд Д.Чойжамц хамба бид хоёр суусан. Манай ерөнхийлөгч бидэнтэй адилхан сандраад “Одоо яах бол” гээд надаас асууж байгаа юм. Би “Олимпод муу тамирчин гэж байдаггүй. Бэлтгэл сайтай нь л хожно” гэсэн. Улсын төрийн тэргүүнүүд сууж байгаа газар орилж болдог үгүйг нь би мэддэггүй. Тэсгэл алдаад “Ерөнхийлөгчөө би ориллоо шүү” гэж хэлсэн чинь “Тэг, тэг” гэхээр нь ингэ тэг гээд орилоод эхэлчихсэн. Рингэн дээр тоглож байхад хажуугаас орилж байгаа хүний дуу сонсогддог. Төгсөө миний хэлснээр тоглосон. Дөрөв цохь гэхэд яг дөрөв цохиж оноо авч байлаа. Сүүлийн 10 секунд дутуу байхад одоо нэг оноо ав тэгээд дууслаа гэхэд яг нэг оноо аваад л дууссан. Тэгсэн чинь хамба маань намайгаа биширчихсэн. “Энэ хүүхэд чинь яг хэлдэг юм байна. Хэлсэн болгоныг нь хийж байна шүү” гэж билээ.
-Тоглолтын дараа Н.Төгсцогттой уулзсан уу. Юу гэж байна?
-Таны дуу надад их тод сонсогдсон. “Та маргааш буцах гэж байгаа юм уу. Үлдчих л дээ” гэсэн. Буцахгүй бол болохгүй гэдэг учраа хэлээд “Чи чадна. Хичээгээрэй” гэж захичихаад ирлээ. Бид хоёр чинь Шар хадны хүүхдүүд. Тэр бүү хэл нэг сургуулийн сурагчид. Би таньдаггүй байсан. Харин манай Төгсөө Э.Бадар-Ууган ах гээд их таньдаг байж. Сүүлд “Та аймар атаман байсан тийм ээ” гээд инээж билээ. Шархаднаас олон боксчид төрөн гарсан байдаг. Спортын ордноор ороход боксын бэлтгэл хийж буй хүүхдүүд “Бадар-Ууган ахаа би Шар хадных ш дээ” гэдэг. “Бэлтгэлээ сайн хийж мундаг тамирчин болоорой” гэж тэдэнд захидаг юм.
-Жингийнхээ тамирчдын тоглож байхыг хараад юу бодогдсон бэ?
-Жингийнхээ тамирчидтай өмнө нь тоглож байсан болохоор тоглолтыг нь үзэж байгаа. Ямартай ч Бээжингийн олимпийн амжилтаа төвөггүй баталчих байж дээ гэж бодогдсон. Гэхдээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг ингэж бодоод ч яах билээ. Гадны дасгалжуулагч нар “Чи хэзээ тоглох вэ” гэж асууж байлаа. Би ч бэртэлттэй байгаа гэдгээ тайлбарласан. Жингийн маань тамирчид намайг харчихаад “Бадар-Ууган чи мөн үү” гээд гайхаж байсан. 54 кг-ын жинд тоглодог хүн 20 гаруй кг нэмчихсэн болохоор тэгсэн биз.
-Боксын тамирчид жин хэр хассан байна. Жиндээ гайгүй орж уу?
-Гайгүй ээ. Жиндээ эрт орцгоосон байсан. Би Н.Төгсцогтдоо санаа зовж байлаа. Уяа сойлго нь таарна гэдэг дээ. Тийм л харагдаж байна лээ.
-П.Сэрдамбын хувьд Бээжингийн олимпийн аварга болсон Жоу Ши Миньтэй нэг хэсэгт таарсан байналээ. Хэрхэн тоглох талаар ярилцсан уу?
-П.Сэрдамбатай боксын тэмцээний үеэр таарсан. “Гайгүй юу” гэсэн чинь “Гайгүй” гэж байна лээ. Иймэрхүү үед сугалааны талаар ярих зохимжгүй байдаг. Манай дүлий цэрэг яаж байна гэсэн чинь “Цаадах чинь гайгүй ээ” гэж байсан.
-Дүлий цэрэг гэдэг чинь хэн билээ?
-Би л Н.Төгсцогтыг тэгж нэрлэдэг юм.
-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд таны дотны найзуудын нэг. Тэр харамсалтай ялагдлындараа уулзсан уу?
-Тамирчдын тосгонд очиж уулзсан. Толгой сэгсрээд байна лээ. Ялагдсан хүн хэцүү л дээ. Би тэр барилдааныг үзэж чадаагүй. Үнэхээр болохгүй байсан болоод л ялагдсан байх. Дараа нь барилдааныг үзсэн. Үнэхээр харамсмаар юм билээ. Яалт ч үгүй илүү байсан хэрнээ л хожигдчихсон. Их Британийн тамирчин арай гэж амь аргацаасан хөдөлгөөн хийж байсан.
-Хүмүүс Бээжингийн олимпод Х.Цагаанбаатар явсан. Лондонгийн олимпийн хувьд С.Мяарагчаагявуулахгүй дээ гэсэн яриа гараад байгаа?
-Үүн дээр нэг их юм бодоогүй. Спорт өөрөө шударга болохоор хэн ялсан нь явах ёстой.
-Олимпийн өмнө гадны тамирчид хэвлэлийн хурал зарлаад хэрхэн тоглох тухайгаа ярьдаг. Гэтэлманайхан цагаан хэл ам хүрнэ гээд байх юм. Манай тамирчид нээлттэй байж болдоггүй юм болов уу?
-Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргуудын үеэс хар цагаан хэл амын тухай ярьдаг байсан юм билээ. Мөн улс гүрнүүдийн онцлог гэж байгаа.
Э.ЭНХБОЛД
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 03, 2012 1:11:28 pm )
Ашиг сайтай үйлдвэрлэлийн төсөлд 120 сая төгрөгний санхүүжилт хайж байна. Утас: 99240190
-
Anonymous (August 03, 2012 1:18:53 pm )
proud of him forever!!!
-
Anonymous (August 03, 2012 3:38:39 pm )
hurdan edgeed amjilt gargaarai. az jargal husie. chi bol shildeg shuu
-
Anonymous (August 03, 2012 5:31:50 pm )
tanigdaxgvi shaxam boltloo targalchixsan bx chini yu ve . za tegeed sain emchlvvlj edgeed daraagiin olimpod……………..
-
Anonymous (August 03, 2012 6:04:15 pm )
Ug ni ene olimpod orson bol, daraagiinhad sain zaluuchuud olshirno doo. Chi ug ni jindee tasarhai baigaa deeree hoshoi avarga boloh baij dee, gehdee helj irdeggui hiisej irdeg gedeg dee. Hicheegeerei
-
Anonymous (August 04, 2012 2:47:14 am )
guilgachan bsanaa buu mart guluguu odoo chi hen ch bish .enhbayraas sanaa av guluguu
-
Anonymous (August 04, 2012 10:42:10 am )
битгий атаарх заа.энэ хүн чинь нэртэй зүстэй хүн:Чи харин дэргэд нь юу ч биш.хог шаар чамайг хэн ч мэдэхгүй танихгүй харахгүй ха ха
-
Anonymous (August 04, 2012 11:18:36 am )
feeee neeeree l ystoi monv gemeer targalaaad oor boljee gehdee zohijiin huurhun bn
-
Anonymous (August 05, 2012 3:14:03 am )
Olymph-n altan medaliig ene horvood tsuuhun hun avch ulsiinhaa turiin duulald busad ornii humuusiig zogsoodog. Badar-uugan tegej chadsan l aaviin huu dee
-
Anonymous (August 05, 2012 6:18:38 pm )
ъ зүзүшро
Юдшоро -
Anonymous (August 14, 2012 3:13:17 pm )
цаг нь гоёийн
-
Anonymous (August 15, 2012 9:45:45 pm )
Sain zaluu daa.beejingiin yeer ch bidniigee saikhan uiluulsan daa. Eejteigee suvilald baisan yum. Bush hun bishirch baij bilee. Gaikhaltai!!
-
Anonymous (August 21, 2012 3:52:31 am )
durak min ubchinuu gaigvi bolhoor sain beltgel hiine shvv chi zaluu baina hudlaa yriaad l tom tom lam ene ter hvmvvs dagaj ybaad l tednii ayiig chi daahgvi tsaaduulchin dan mah idej baigaa bizde jingee sain barij baina shvv hu
-
Anonymous (August 21, 2012 3:55:42 am )
naad choi lam ah shigee targalchvaa naduul chin idene gej mangas shvv erunhiilugch ch gsen sain iddeg gsen 25 haan buuz husaj bain gesen chi tedniig dagj ih idej bolohgvi shvv jingee hadgalah heregtei dvv min
-
Hi Guess the Food Answers (September 07, 2013 11:17:08 pm )
464931 543270But wanna comment that you have a extremely nice internet website , I adore the style and design it truly stands out. 895042
-
my response (September 09, 2013 4:00:07 am )
652524 603393Just added this weblog to my favorites. I enjoy reading your blogs and hope you maintain them coming! 323832
-
see this (September 11, 2013 11:00:58 am )
482616 843850I want reading by way of and I conceive this internet site got some genuinely utilitarian stuff on it! . 175905
18 Comments