Монгол Улсын түүхэнд анх удаа буудлага спортын урт бууны төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчин ОУХМ Н.Баяраа өнөөдөр онч мэргэнээ сорих юм. Тэрбээр өмнө нь буюу 7 дугаар сарын 30-нд эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдсэн билээ. Тэрбээр энэ сарын 6-нд гурван байрлалаас буудна. Мөн Олимпийн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тулаанаа Азербайжаны боксчин Элвин Мамишзадатай хийж ялалт байгуулсан. Харин өнөөдөр орой Монголын цагаар 8.30-аас Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт Италийн боксчин Винченко Пикардитай өрсөлдөх юм.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
Comments are closed.