“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөнгөж сая хэсгийн аваргын төлөө Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовтой барилдаж, Golden score буюу нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр яллаа.
Узбекистаны жүдоч нь 2004 онд 81 кг-ын жинд Ази тивийн аварга болж байсан, улмаар 2006 оны Дохагийн Азийн наадамд 90 кг-д барилдаж, хүрэл медаль хүртэж байжээ.
Эхний тойргийн барилдаанд Тайландын жүдоч Теерават Хомклинийг 55 дахь секундэд цэвэр, дараа нь Францын жүдоч Тьерри Фабрег дахин цэвэр ялсан Н.Түвшинбаяр сая Узбекистаны бөхийг ялж, хэсгийн аварга боллоо. Одоо тэрбээр хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэтэй барилдах юм. Энэ барилдаанд ялбал мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Барилдаан Монголын цагаар 21.42 цагт эхлэх хуваарьтай байна.
Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ
-
Anonymous (August 02, 2012 8:36:13 pm )
amjilt husie
-
Anonymous (August 02, 2012 8:39:35 pm )
Vnheer sain bailaa amjilt hvsii
-
Anonymous (August 02, 2012 9:18:24 pm )
Hicheedeg yum shu gathhan chamdal medal.n bolomj bna . Neree bodno shu amjilt
-
Anonymous (August 02, 2012 9:21:36 pm )
amjilt husie alt avna gedegt itgej bna shu
-
Anonymous (August 02, 2012 9:30:08 pm )
uneheer awarga bol sain l bdag yum bna taniig amjilt bas aziin tenger iveeg
-
Anonymous (August 02, 2012 9:51:06 pm )
alt awsan hun alt awdag ym bna alt amjilt
-
Anonymous (August 02, 2012 10:01:50 pm )
amjilt husie eee
-
Anonymous (August 02, 2012 10:08:41 pm )
wow Tuvshinbayraa chi shu uneheer gaihaltai blaa.odoo altyn tuluu shu.uneheer mgl er hunii tevcheer gargaj hul n bertesen ch gsn yalj chadsan gaihaltai bla
-
Anonymous (August 02, 2012 10:10:25 pm )
chamdaa xairtai shuuu. erchuud manuusiigaa bayraluulj yavaarai.
-
Anonymous (August 02, 2012 10:11:27 pm )
avarga bolson yum chini daxiad avarga bolj yagaad boloxgui gej uzej tarj userch naaldaad altan medalia axiad shambiital ni atgaad irdee naiz mini.
-
Anonymous (August 02, 2012 11:25:18 pm )
uneheer gaihaltai Mongoliin baharhal.Toriin suld ni orshoog tumen olon ni uzej harag
11 Comments