antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 2, 2012 6 comments

Монголын аз ямар үнэтэй вэ?

нийтлэсэн Admin

-Монголын тухай The Christian Science Monitor-т ийнхүү бичжээ-

Хуучны, хөгжил муутай нийслэлтэй Монгол зэс, алт, газрын ховор элемент, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон болоод байна. Энэхүү газар доорх баялгийнхаа ачаар нүүдэлчин Монголчууд бүгд саятан болохоор байгаа юм.
Тэд азтай байна уу? Магадгүй л юм. Гэвч тэдний мөнгө урт хугацаанд ашиглах сургууль, зам, эмнэлэг, салхин тээрэм зэрэг сэргээгдэх эрчим хүч ашигласан аж ахуй (ферм) барихад биш ач холбогдол багатай өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байгаа аж.
Уг нь энэ мэт гэнэт олдсон их мөнгө зөв зарцуулахгүй бол сайн зүйл авчирдаггүйг Нигер, Папуа Шинэ Гвиней зэрэг орны жишээн дээрээс харж болохоор. Эдгээр улсад уул уурхай эрчтэй хөгжсөн боловч асар их баялаг нь хээл хахууль, авлигын бүхэл бүтэн сүлжээ, хүчирхийлэл, ядуурал авчирсан юм.
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Манай ДНБ өнөөдөр дэлхийд хамгийн хурдан буюу 16.7 хувиар өсч байна. Цаашид улам хүчирхэгжин “Чоно эдийн засаг”-тай улс болно” хэмээн бахархангуй өгүүлэв. Монголчуудын олонх нь сүүлийн үед энэ үгийг хэлэх дуртай болжээ. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх үг хэрэгжихэд хэцүү гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа. Тэрбээр “Монголын төр, иргэд  баялгийн хараалын талаар сайн ойлгодог болсон. Мөн муу засаглал, авлига улс орны ирээдүйд төвөг учруулна гэдгийг ч мэдэж байгаа” гэв.

Уул уурхайг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай юу?

“Европын банкны шинэчлэлт, хөгжлийн тайлан”-гаас харвал Монгол их хэмжээний орлого орж ирэхээс өмнө улс төр болон ёс суртахууны хамгаалалтын бүтэц байгуулахаар зорьж буй нь илт. Тайланд бүх зүйл их л өөдрөгөөр тусгагджээ. Гэвч бодит байдал дээр сорилт, бэрхшээл багагүй байгаа нь анзаарагдана.
Байгаль хамгаалагч Мөнхбаяр гол мөрөн, нууруудыг ихээр бохирдуулж буй алтны уурхайнуудын эсрэг хэдийнэ тэмцэж эхэлжээ. Тэрбээр “Өнөөдөр хүмүүс мөнгөний төлөө  улайран зүтгэж эх нутаг, байгаль орчноо хайрлаж, хамгаалахгүй байна” хэмээн халаглан өгүүлсэн юм. Цааш нь “Монголын газар шороонд ухсан нэг ч нүх байх ёсгүй. Байгалийн баялаг байсан байрандаа, газар дор үлдэх хэрэгтэй. Уул уурхайн оронд аялал жуулчлал, мал аж ахуйгаа хөгжүүлэх нь зөв” гэлээ. Хэт туйлширсан мэт сонсогдох түүний үзэл бодолтой санал нийлэх Монголчуудын тоо өссөөр байгаа аж.
“Малчдын олонх нь уул уурхайг дэмжихгүй байгаа” гэж ИЗНН-ын дарга, парламентын гишүүн геологич С.Оюун дээрхийг батлав. Тэгэхээр “Энэ салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үнэхээр байна уу, байхгүй юу” гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Өнөөдөр уул уурхайг ашиглалгүйгээр эдийн засгаа хөгжүүлж, дэлхийн санхүүгийн ертөнцтэй холбогдох боломж бидэнд бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс Монголын хөгжлийн гол хөдөлгүүр нь уул уурхай. Харин эндээс олсон ашигаа ухаалаг, зөв зарцуулах хэрэгтэй” гэлээ. Тэрбээр Монголд ардчилсан хөдөлгөөн үүсгэн байгуулагчдын нэг, бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн ах С.Зоригийнхоо дурсгалд зориулсан санг удирддаг.
С.Оюун “Улсын маань хувь заяа хаашаа эргэхийг урьдчилж хэлэхэд эрт байна. Юуны өмнө байгаль орчны үнэлгээ, шүүхийн шинэчлэл, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн эрх чөлөөний болон авлигатай тэмцэх тухай зэрэг хуулиудыг шинээр батлан гаргах зайлшгүй шаардлагатай. Энэ ажил ахицтай байгаа нь найдлага төрүүлж байна” гэлээ. Мөн “Баялагийн хараал тусах уу, ивээл хүртэх үү гэдгийг шийдэх гол хүчин зүйл сайн засаглал, хуулийн шударга үйлчлэл гэдгийг шийдвэр гаргагчдын олонх нь ойлгодог болсон” хэмээн нэмэв.
Гэвч зарим эх сурвалжийн хэлснээр Монголд хууль тэр бүр хэрэгждэггүй аж. Тухайлбал, Мөнхбаяр хоёронтаа буюу 2010, 2011 онд гадны хөрөнгө оруулалттай уурхайн машин, тоног төхөөрөмж рүү гал нээжээ. Гэвч хэн нэгэн бэртэж гэмтээгүй тул ял шийтгэлгүй үлдсэн байна. “Сант Марал” судалгааны төвийн тэргүүн Л.Сумати “Манайд хууль зарим тохиолдолд үйлчилж,  заримдаа үйлчлэхгүй байна. Энэ байдлыг засах хэрэгтэй” гэв. Ер нь хууль шударга, эрх тэгш үйлчлэхгүй байгааг иргэд нь ихээр шүүмжлэх болжээ.

Авлига хаа сайгүй үүрлэжээ

Авлига улам бүр газар авсаар байгааг Монголчууд төдийгүй  гадаадын хөрөнгө оруулагчид ч  хүлээн зөвшөөрөх болжээ. Олон улсын “Transparency International”-ийн гаргасан судалгаагаар Монгол авлигын индексээрээ 183 орноос 120-т жагсч байна. Харин сүүлийн үед “Авлигатай тэмцэх газар” иргэдийнхээ дунд яригддаг, өндөр албан тушаалтнууд оролцсон хэргүүдийг шалгаж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оны эхнээс энэ төрлийн гэмт хэрэгт буруутган шалгаж, өнгөрөгч зургадугаар сард болсон сонгуулийн өмнөхөн хүч хэрэглэн баривчилсан байна. Тэрбээр Парламентын сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөсөн байж. Тиймээс авлигын хэрэгт нэр холбогдсон ч гэлээ ийм цаг үед баривчилсан нь “Эмнести Интернэшнл”-ийн тунхаглалын дагуу хүний эрх зөрчсөн явдал болжээ.
АНУ-аас тус улсад элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Эдлтон “10 жилийн өмнөхийг бодвол Монголчууд авлигыг ихээр шүүмжлэн, ил тод хэлэлцэх болсон” гэв. Хувиараа хөдөлмөр эрхлэн амьжиргаагаа залгуулдаг Уянга “Засаг захиргаанд ажиллаж байгаа хүмүүс хувьдаа мөнгө завшиж байгаа. Авлига хаа сайгүй цэцэглэж байна” хэмээн элчин сайдын үгийг батлав. Тэрбээр нөхөр, таван хүүхдийнхээ хамт орон нутагт, нүүдэлчдийн уламжлалт сууц гэрт амьдардаг аж.

Солонгын өнгөтэй эдийн засаг бүтээх нь

Уянгын гэр бүлийн гишүүн болгон сар бүр 16 ам.доллар гар дээрээ авдаг. Засгийн газар уул уурхайгаас орж ирж буй орлогыг иргэддээ хүртээж буй нь энэ аж. Гэвч ядуурлыг бууруулах биш харин ч  инфляци өсгөж эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн эдийн засагчид анхааруулсаны улмаас өдгөө дээрх мөнгийг тараахаа зогсоожээ.
Иргэдийн байр суурь эдийн засагчидтай ойролцоо байгаа нь өнгөрөгч дөрөвдүгээр сард “Сант Марал” төвийн явуулсан судалгаагаар тогтоогдсон байна. Гурав орчим сая хүн амтай тус улсын иргэдийн 45 хувь нь уул уурхайгаас орж ирэх ашгаар тусгай нөөцийн сан байгуулж, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үзжээ. Үүнийг Уянга баталж “Бэлэн мөнгө тараахын оронд, ажлын байр бий болгоход зарцуулсан нь дээр” гэсэн юм. Зарим эх сурвалж “орж ирж буй мөнгийг зүгээр тараах нь буруу. Бид нэг өнгөтэй бус солонгын долоон өнгөтэй эдийн засагтай болох ёстой” гэж байлаа. Гэвч тус улсад “Баялгийн хараал”-ын илрэл болох эдийн засгийн нэг хүчин зүйлээс хамааралт байдал хэдийнэ ажиглагдаж эхэлжээ. Тухайлбал, жуулчны баазууд чадварлаг орчуулагчдаа өндөр цалинтай уул уурхайн компанид олноор нь алдах болсон байна.
Эдийн засагт нь үзүүлэх уул уурхайн хүчирхэг нөлөөг багасгах, эмзэг, дорой эко системээ хамгаалж үлдэхийн тулд тус улс хайгуулын лиценз олголтыг зогсоогоод байна. Үүний дүнд гурван жилийн өмнө олборлогчид газар нутгийнх нь 46 хувийг өрөмдөх боломжтой байсан бол өдгөө 16 хувь болж буурчээ.

Орчуулсан Ж.Баярмаа

Эх сурвалж: http://www.csmonitor.com/World/Asia-South-Central/2012/0725/Mongolia-strikes-it-rich-but-at-what-cost/(page)/2

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (August 02, 2012 12:45:30 pm )

    Магадгүй нилээд үнэнийг бичсэн хэвлэл болжээ. Улаанбаатар бол хүн амьдрах нь битгий хэл түр байхад ч хэцүү болсон, бүх талаар ачаалал нь дэндсэн дэндүү тав тухгүй дэндүү хоцрогдсон нийслэл. Зөвхөн газар ухсан жорлон гэхэд 300 мянга байна. Дээр нь хотын зам гэж ёстой там байна. 10хан минутяваад хүрэр газар бүтэн 3 цаг хайран цаг бензин тосоо шатааж очно. Дээрээс нь үндсэн хүн амын соёлгүй байдал, хир үнэр танар гэж авахын аргагүй аргач үгүй юмдаа халуун усанд орохгүй хэдэн сар тэр байтугай жил болно.Дээрээс нь дан мах дэлхийд байхгүй ханшаар худалдан авч дангаар нь хэрэглэнэ. Шөнө нь унгас чацга алдан модон жорлондоо орно.Хамгийн хуучин машиныг шинэ тэрэгний ханшаар авч комиссын барааг дэлгүүрийн үнээр авч өмсөнө.Ингээд л ядуурна. Хотын төвөөс 7 буудал орох сунагар урт бөмбөгдүүлээд окоп улирал даган бараг хар арьстны омгийн баярыг хүртэл төрийнхөө соёмбот далбааг нөгөө машин дээрээ зоон давхилдаж тэмдэглэх бөгөөд маргааш нь гудамжинд чулуудаж орхино. Харин туг далбааг Эрээнд үйлдвэрлэдэг үйлдвэрийг хятадууд энэ байдлыг ашиглан нээжээ.Яана да Ухаарах сөхөө байна уу ах дүү монгол хүмүүсээ энэ бол муулж байгаа хэрэг үгт биш шүү зөв ойлго бод

  • Anonymous (August 02, 2012 3:18:40 pm )

    Сайн засаглалаа түргэхэн байгуулаа ч гэж иргэд хүсэн хүлээж байгаа шүүү. Бэлэн мөнгө тараах тухай ярьдаг улс төрч бол ард иргэд, эдийн засгаа муужруулж байнаа гэж үзэх нь зүйтэй.

  • Anonymous (August 02, 2012 7:36:46 pm )

    yag zub vg.belen mungu amlaj taraasaar btal terniig hvleej zvgeer l aab eejiigee hool hiij uguh.g hvleej suudag nyalh hvvhdvvd shig bdag ajil hiij uuruu uuriguu daichilj amidrah hvsel ermelzeltei zaluus ih l hobor gehed hilsdehgvi bololtoi bolj bh shig.gehdee vlger duurial bolohoor zaluus zunduu bga shv.tedniigee harj uuriiguu jishih ni baga yum da.

  • Anonymous (August 03, 2012 10:12:27 am )

    Амьдрал хөгжил харж УБи нүүн ирсэн хөдөөний боргил ардуудаа Хүн хийж чаддаг бас амьдарч болдог нутаг бол зөвхөн ласан зохицсон газар байдаг Сайхан тал нутагтаа мал идээгээн өсгөн түүнийхээ ашиг шимээр сайхан амьрахын оронд хотод ирж айлын хашаа эсвэл үерийн аман дээр хөөж туугдан зовлонтой амьдрахчаа болж өдөр нь лааз шил түүж шөнө нь найрка ууж үр хүүхдүүд чинь хулгай хийж охидууд чинь хаа нэгэн баар саванд биеэ үнэлж байгааг мэдэж байна уу. Одоо махны үнэ тэнгэрт хадлаа Мал шиг буянтай юм хаана байна хөдөө шиг сайхан жаргалтай газар хаана байна Гар утас машин тэрэг байна ер холдох дордох зүйл алга болж Буцацгаа сайхан амьдар хааяа уйдсан үедээ хотдоо орж ир мөнгө төгрөгөөр дутахын заяа дахин гарахгүй хөдөөнийхөөн

  • Anonymous (August 03, 2012 1:24:26 pm )

    МОНГОЛ ӨНӨӨДӨР АРД ТҮМЭН НЬ ЯДУУРЧ ЛУЙВАРЧАД НЬ ЭРХ МЭДЭЛ ЭД ХӨРӨНГӨНД УНБАСАН ОРОН БОЛЛОО ЭНЭ ИХ БАЯЛАГ ГАДААД ТОТООДИЙН ЛУЙВАРЧАДЫН ГАРАТ ОРЛОО
    МАН БА АН ГЭХ ХОЁР ТОМ НАМАД ЛУЙВАРЧАД НЭГДЭЖ ХУВААЖ ИДЭЖ ХООРОНДООН ЭРХ МЭДЭЛ ЭДЭХ УУХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ ҮҮНДЭЭН ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛАГИЙГ АШГАЛДАГ БОЛЛОО ЖЭРИЙН МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНДООН АМЬДАРХАД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БОЛЛОО
    ЛУЙВАРЧАДЫН ТӨРИЙН ХАРГАСЛАЛ ДАРАМТЛАЛ ДОР АМЬДРАХ БОЛМОНИЙГ ЭНХБАЯРИЙН ШҮҮХ ХУРАЛ ТОД ХАРУУЛЛАА ЭН ХЭДИЙГЭЭР ЛУЙВАРЧАДЫН ЭРХ МЭДЭЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ БОЛОВЧ ҮҮНИЙ НӨЛӨӨ АРД ТҮМЭНД МОНГОЛЫН ХУУЛЬ ЭРГЭЛТГҮШЙ ТОГТЛОО

  • Anonymous (August 03, 2012 1:34:27 pm )

    ХӨДӨӨХИЙН ХҮМҮҮС ХОТОД ОРОЖ ИРЭЭД БАЙГАА НЬ ТӨРИЙН БУРУУ ЛУЙВАРЧАДААР ДҮҮРСЭН
    МОНГОЛ ТӨР МАЛЧАДЫН ТӨРӨЖ ӨССӨН ГАЗАР НУТАГИЙГ УХАЖ СҮҮТГЭЖ МАЛИЙГ НЬ БЭЛЧЭЭРГҮЙ УУХ УСГҮЙ БОЛГОЖ УУЛИЙГ ТАЛТАЛИЙГ ТАМ БОЛГОЖ АМЬДРАХ АГҮЙ БОЛГОСОНООС ТЭР ӨССӨН НУТГААН ХАРИЙН ХЯТАДУУДАД АЛДСАН ӨМНӨГӨВИЙН МАЛЧАД ХААЧАХ ВЭ ХУТАГ ДЭЭРЭЭН ХЯТАДУУДАД ТӨРӨЛ ТӨРӨГСӨД ХҮҮХЭДЭЭН АЛУУСАН ТАЛУУЛСАН МАЛЧАД ХААЧАХ ВЭ УЛСЫХААН НИЙСЛЭЛД Л ИРНЭ ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛСОН ТӨРИЙН БУРУУГААР ЭНЭ ШҮҮ ДЭЭ ОДОО ХОТЫН ХҮН БАХТАХААН БОЛОО ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС
    ЗАЙЛУУЛАЖ НАМ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛСОН БАЙГУУЛАГИЙГ УСТГААГҮЙ ЦАГТ ЛУЙВАРЧАД НАМ НЭГЭЭР ТӨРИЙН ЭРХЭНД ОЧСООР БАЙХ БОЛНО

antalya rent a car