antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2012 Comments are off

О.Гүндэгмаа 32-рт бичигдээд байна

нийтлэсэн Admin

Лондон хотноо зуны XXX олимпийн наадмын буудлага спортын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөж буй тамирчид precision төрөлд 30 сумаа харваж дууслаа. Эхний 30 сумын дараах байдлаар Монгол Улсын тамирчин О.Гүндэгмаа 284 (93, 95, 96) оноо авснаар 39 тамирчнаас 32 дугаар байрт бичигдээд байна.

Эхний 30 сумын дараах байдлаар БНСУ-ын тамирчин Ким Жанми 298 оноогоор тэргүүлж байна. Эхний наймд Тайланд, Герман, Серби, Украйн, Франц, Испани, Чехийн тамирчид багтжээ.

Одоо 19.00 цагаас тамирчид rapid төрөлд дахин 30 сум буудах бөгөөд нийлбэр дүнгээр эхний найман байрт шалгарсан тамирчид шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болох юм. 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа тухайн үед rapid төрөлд боломжит 300 онооноос 299-ийг авч, урьдчилсан буудлагад нийт 590 оноо авснаар олимпийн рекордыг давтаж байсан билээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car