“Лондон-2012” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа медалийн оосроос атгаад алдлаа.
Тэрээр эхний тойрогт Палаугийн бөх Женнифер Энсонтой учраа таарч тоглолтын 51 дэх секундэд вазари үнэлгээгээр илт давуу ялсан юм. Ингээд хоёрдугаар тойрогт Финляндын Йоханна Илленийг цэвэр ялснаар хэсгийнхээ аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ. Уг барилдаанд түүнийг хүчтэй өрсөлдөгч хүлээж байсан. Дэлхийн хоёр удаагийн аварга Францын тамирчин Эманэтай манай тамирчин ширүүхэн өрсөлдөж монгол хүний тэсвэр хатуужлыг харуулж чадсан. Ингээд үндсэн цаг дуусахад хэн, хэн нь оноо авч чадаагүй учраас цаг сунган барилдсан. Нэмэлт цагт манай бөх идэвхтэй, сайн барилдаж юко үнэлгээ авсан ч хажуу талын шүүгчдийн шийдвэрээр оноог нь тооцоогүй юм. Энэ үед нэмэлт цаг дуусч шүүгчдийн саналаар манай бөх ялсан билээ. Түүний дараагийн учраа Словяны бөх байв. Уг барилдаанд ялбал манай тамирчин алтан медалийн төлөө барилдах байсан. Гэвч Словяны бөх Ц.Мөнхзаяаг 2 минут 18 секундэд цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах боломж үлдсэн билээ. Ингээд хүрэл медалийн төлөө Японы бөх, ДАШТ-ий хошой аварга, Азийн гурван удаагийн аварга Ёшиэ Үэнотой таарч хоёр удаа торгууль авснаар юко үнэлгээ алдаж ялагдлаа. Түүнд олимпийн медаль ойрхон байсан ч ийнхүү алдаж, шагналт тавдугаар байрт шалгарав.
Харин манай усанд сэлэлтийн тамирчин А.Тамир өчигдөр 100 метрийн өврөөр даллалтын төрөлд уралдсан. Тэрээр 56.37 секундын амжилт үзүүлснээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
С.АЛТАНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 01, 2012 10:04:18 am )
гомдох юм алгаа өчигдөржингөө л спорт үнэхээр сайхан юм гэдгийг Мөнхзаяагийн барилдаанаас харлааа баярлалаа
-
Anonymous (August 01, 2012 10:10:47 am )
biee bariad hudulj ch chadahgui l baisan daa muu l baina ilt yadarsan haragdsan
-
Anonymous (August 01, 2012 10:13:37 am )
japan buhuus baga zereg bergeed baih shig sanagdsan, gehdee sain bsan shvv, amjilt husie daraagiin olimpoos zaawal medal awaarai.
-
Anonymous (August 01, 2012 12:30:22 pm )
setgel zui nuluulchiv uu
-
Anonymous (August 01, 2012 1:25:27 pm )
Sain baisan ym negeer duusah bish az jargal husye Munhzayadaa
-
Anonymous (August 14, 2012 3:57:20 pm )
sain bsan shvv mongolchuud tand hairtai shvv
-
Anonymous (August 14, 2012 3:58:36 pm )
amjilt hvsii
-
Anonymous (August 14, 2012 4:00:09 pm )
ta sain bsan shvv ulam hichegerei aja aja amjilt
8 Comments