antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2012 5 comments

Ц.Даваасүрэн: МАН шинэчлэлтийн асуудлаа шийдэхгүй бол улам л хүндэрнэ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг VIP ярилцлагынхаа зочноор урьж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-УИХ-ын бие даагч гурван гишүүн хамтран зөвлөл байгуулсан. Зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжиж байна уу?

– Бидний хувьд сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа нэгтгэе гэсэн зорилгоор зөвлөл байгуулж ажиллаж байна. Дуугарбал дуу нэг, дугтарбал хүч нэг байя гэсэн санаа. Идэвхитэй байлгүй яах вэ. Байнга уулзаж, саналаа солилцон нэгдсэн шийдэл гаргаж байна. Дараа дараагийн бие даагчдад үлгэр жишээ болох зам мөрийг гаргаж өгнө. Саяын сонгуульд ихэнх бие даагчдыг унагасан нэг хар PR бол бие даагч юу ч хийж чаддаггүй гэсэн бор шувуу нисгэсэн явдал байсан болов уу. Үүнийг л тийм биш шүү гэдгийг харуулахын төлөө ажиллана.

-Хамтарсан Засгийн газарт орж ажиллах үүд хаалга бие даагч гишүүдэд нээлттэй гэсэн шүү дээ. Танд хамтран ажиллах санал ирсэн үү. Таныг сайд болгоё гэвэл та хэрхэн хүлээж авах вэ?

-Сайд болохдоо гол нь биш. Бие даагчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж болдог юм байна гэдэг итгэлийг л олон түмэнд төрүүлмээр байна. Тэр агуулгаар хандаж, амлалтуудаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан хамтран ажиллахаар ярилцаж байна.

-Та мөрийн хөтөлбөртөө ямар зүйлүүдийг тусгасан юм бэ. Гол зүйлээс нь дурьдвал?

– Мөрөн суманд орон сууцны барилгажилтын асуудлыг эхлүүлэх, хөдөөгийн малчин залууст зориулж байр сууцны урт хугацаатай зээлийн тогтолцоо бий болгох зэрэг ажлууд бий. Малчид насжиж байгаа учраас залуусыг хөдөөд үлдээх нь төрийн бодлого байх ёстой. Амьдралын таатай орчинг нь бүрдүүлээд өгчихвөл юу гэж утаанд хордох гэж хот бараадах билээ. Нөгөө талаар малчин залууст орлогын эх үүсвэр бий болгон мал маллавал цалин ч өгч болно шүү дээ. Мал, малчинтайгаа байж монголоороо үлдэнэ гэдэгт би итгэдэг. Өөр нэг асуудал бол уул уурхайн баялгаа зөв бодлогоор ард иргэддээ хүртээмжтэй ашиглуулах явдал юм. Уг асуудлаар бид нам харгалзахгүй “Монголын төлөө” гэсэн албан бус фракц хэлбэрээр ажиллаж байсан. Тэр дундаас УИХ-ын дарга төрсөн байна. Тэгэхээр уул уурхайн баялгаас хэдхэн гэр бүл хүртдэг гаж тогтолцоо засрах байлгүй дээ .

-МАН-ын Бага хурал болж, удирдлагын бүтэцдээ өөрчлөлт хийлээ. Та энэ намд байсан хүний хувьд МАН шинэчлэл хийж чадсан болов уу?
-Одоогийн Бага хурал шинэчлэлт хийх чадамжгүй. МАН их хурлаа зөв хуралдуулж, шинэчлэлийн асуудлаа шийдэхгүй бол цаашдаа улам хүндэрнэ. Олон түмэн итгэл алдраад байгааг хүлээн зөвшөөрч тэдний итгэлийн хүлээсэн удирдлага гаргаж ирж чадахгүй бол цуварсан ялагдлууд үргэлжилнэ.

-Үнэхээр шинэчлэгдээд таныг намдаа иргэж орооч ээ гэвэл та МАН-д буцаж орох уу?

– Үнэхээр олон нийт хүлээн зөвшөөрсөн, тэдний итгэлийн төрүүлсэн шинэчлэлт хийгээд намаа нэгтгэж чадбал дэмжээд л явна. Ер нь ямар үндэслэлээр намайг хассаныг би ойлгодоггүй. Бидний хэлж, сануулж байсан зүйлүүд үнэн гэдгийг саяын сонгууль баталлаа.

-Ардын намынхан одоо болтол ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг та юу гэж харж байна вэ. Ямар нэгэн шалтаг гарган чуулганы хуралдаанд суухгүй байсаар л байна?
-Амьдралын үнэнтэй эвлэрч явахгүй бол улам л хатуу шийтгэдэг. Тиймээс олны итгэлийг дахин олж авахын төлөө л ажиллах үлдсэн. Иргэд маань төрийн ажил гацахгүй, амьдрал сайжруулах алхамуудыг нэг өдөр ч алдахгүй хийгээсэй л гэж хүлээж байгаа.

-Ардчилсан намынхан Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа зарим яамдын үйл ажиллагааны чиглэлийг салгаж тусад нь яам байгуулна гэсэн зүйл ярьсан. Та тэдэнтэй санал нийлж байгаа юу. Аль эсвэл…
-Одоо бид цомхон, чадварлаг гэсэн улс төржсөн хандлагаар Засгийн газрын бүтцийг шийддэг аргаасаа татгалзах цаг болсон. Эдийн засаг маань 17 дахин томорлоо. Тэр хэмжээгээр асуудлуудын цар хүрээ тэлсэн. Ийм үед ачаагаа дааж явах бүтэц чухал. Яам гэдэг чинь бодлого гаргах ёстой. Гэтэл манай яамд өдөр тутмын гүйцэтгэх ажилтайгаа зууралдахаас хэтэрдэггүй. Хэтэрхий улс төржиж, цомхотгосоор байгаад ийм байдалд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, яамд бодлого боловсруулах чадваргүй болсон байна. Аливаа асуудалд хандахдаа судалгаа, шинжилгээгүй ханддаг гэсэн үг л дээ. Жишээ нь, Боловсролын яамны Ерөнхий боловсролын газар 5-6 хүнтэй. Ийм хүний нөөцтэйгээр яаж боловсролын бодлого гаргах юм. Өдөр тутмын гүйцэтгэх ажлаа ч дийлэхгүй. Боловсролын тогтолцоо суларсаны нэг шалтгаан бол энэ юм. Тиймээс сайн засаглалтай Засгийн газар байхын тулд ажлынхаа ачааг үүрэх чадамжтай бүтэцтэй байх ёстой. Нөгөө талаар урт, дунд хугацаанд бодлого төлөвлөлт хийдэг бүтцийг бий болгож, хяналт, хариуцлагын тогтолцоогоо сайжруулаад явбал үр дүн гарна.

-Ардчидсан нам  МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” болон ИЗНН-тай хамтран Засгийн газар байгуулсан нь хэр зөв зүйтэй алхам болсон бэ. Таны бодлоор?
– Зөв дөө. МАНАН-гаас олон түмэн залхсан.

-УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, МАН-гүйгээр даргаа томилсон. Энэ хэр зөв зүйтэй алхам байсан бэ. Харин ч эсрэгээрээ МАН-ыханыг гэдийх шалтгаан болсон юм биш биз дээ?
-Нэгэнт олон суудал авч чадаагүйгээс хойш гэдийгээд байх нь олон түмэнд сайхан харагдахгүй дээ. Олон түмний сонголтыг хүндэтгэж сурах хэрэгтэй. Олонхи болгоод өгөхөд итгэлийг нь даагаагүй. Бид ганцаараа авч явж чадахгүй гээд л. Түүнийхээ шанг л хүртлээ шүү дээ. Олонхийн ачаагаа үүрээд явсан бол хагарч бутрахгүй, нэгдэж нягтарч, ялагдахгүй байсан. Төрийг гацааж албан тушаал хуваалцах гэдэг гаж асуудлыг таслах цаг болсон. Би тэр өнцгөөс нь харж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

У.САРАНГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 31, 2012 8:48:15 am )

    ene novsh baingiin horoonii darga bolgosongui gej novshrood zugtaagaa biz dee ulaan sangiin said terbishdagva huduu aj ahuin said bolgosonfui gj yavsan oligtoi yumnuud bish dee

  • Anonymous (July 31, 2012 12:02:51 pm )

    Хурц гуайг Уул уурхай, ашигт малтмал хариуцсан сайдаар тавихыг ард түмэн хүсэн хүлээж байгаа.Энэ бол их зөв шийдвэр учраас гарцаагүй дэмжигдэнэ

  • Anonymous (July 31, 2012 1:18:18 pm )

    man odoogiin songoson darga ntrtege tsaashid baibal bulshind hebteh n todorhoidoo

  • Anonymous (August 02, 2012 10:27:58 am )

    mundag hyn shyy hogiin naymdorjoos 100 dahin ilyy hundee amjilt hysie

  • Anonymous (August 03, 2012 10:08:49 am )

    Харж л байя даа намаасааа жийгдсэн юм ямар л өөдтэй байв гэж ямаа туйлаад янгиа эвдэхгүй тэмээ туйлээд тэнгэрт гарахгүй гэдэг биз дээ Алтай шиг л баагий болно доо

antalya rent a car