“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглож буй ОУХМ С.Ням-Очир дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж, Украйны жүдоч Владимир Сорокаг яллаа.
Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан тэрбээр энэ удаад Европын аваргын алт, мөнгөн медальт Сорокаг юүко үнэлгээгээр буулган авлаа. Одоо тэрбээр хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын жүдоч Мансур Исаевтай барилдах юм. ОХУ-ын жүдоч олимпийн өмнө өгсөн ярилцлагадаа “олимпийн бэлтгэл 100 хувь хангагдсан” гэдгээ хэлж, өөртөө итгэлтэй байгаа тухайгаа ярьж байжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 30, 2012 8:06:08 pm )
za mongol eriin huih mini uzeed bai uzeed bai. yu ch gesen hesgiin avaragaaar garaadah.
tegeed l alt chiniih gesen ug -
Anonymous (July 30, 2012 8:22:23 pm )
hojigdchihloo. balarsan yum
-
Anonymous (July 30, 2012 8:47:03 pm )
sain bainaa. Olimpiin avarga bolj mongolchuudiigaa bayarluulaarai!.
-
Anonymous (July 30, 2012 10:55:04 pm )
HUREL MEDAL AVCHIHLAA
4 Comments