Шинэ УИХ-ын гишүүд тангаргаа өргөлөө. Нийт 69 гишүүн тангараг өргөж, 7 гишүүний суудал бүрэн тодроогүй байна.
Гэсэн ч УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдана. Засгийн газрыг эмхлэн байгуулах ажил өрнөх учиртай. Парламентад олонхын суудал авсан АН Засгийн газрыг санаачлах ч, дангаар байгуулах боломжгүй юм. Иймээс хамтарсан Засгийн газрыг АН-ын зүгээс МАН болон МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн аль нэгийг сонгох шийдвэрийн өмнө ирээд буй юм. АН дээрх хоёр хүчний аль нэгийг Засгийн газарт урихаас өөр боломжгүй, хэн нэгэнтэй нь хамтарна. Харин Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд хэн байх бэ гэдэг асуудал сөхөгдөөд байна. Ерөнхий сайд мэдээж АН-аас гарч таараа. Гэхдээ АН-ын дарга Н.Алтанхуяг уу, аль эсвэл З.Энхболд, Х.Баттулгын хэн нь бэ. Намын дотоод журамд намаа ялуулсан бол намын дарга нь Засгийн газрын тэргүүнээр сонгогдох учиртай аж. Гэвч энэ сонгуулиар АН бусад намуудаас илүү суудал авсан ч, үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй. Тодруулбал Засгийн газрыг дангаар байгуулах хэмжээний 39 суудал аваагүй нь ялалт биш гэж үзэх гишүүд байгаа юм. АН 39 суудал авах боломж байсан, үүнд намын дарга, удирдлагууд нь буруутай хэмээн нөлөө бүхий лидерүүд шүүмжлэл өрнүүлээд буй. Түүний нэг нь УИХ-ын гишүүн, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга юм.
Сүүлийн өдрүүдэд Х.Баттулга намын дарга, удирдлагуудтайгаа хариуцлага тооцох асуудлыг ярьж эхэлсэн нь АН-ын том фракцуудын дунд намын даргын төлөөх өрсөлдөөнийг эхлүүлэхэд хүргээд байна. Тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ардчилсан нам УИХ-д олон болж чадсан ч олонх болж чадсангүй. Бусадтай эвсч Засгийн газар байгуулах нөхцөлд орчихоод байна. Парламентад нөгөө талд хэн, хэн байна вэ хар даа. Тэгэхээр олонх болж чадаагүйн хариуцлагыг намын удирдлагуудтай ярих ёстой. Тухайлбал, намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нартай хариуцлагын асуудлыг ярих биз ээ” хэмээжээ.
Х.Баттулгын энэхүү байр сууриас ажвал, ирэх өдрүүдэд АН-ын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал сөхөгдөх нь. Түүнтэй санаа нэгдэх хүн бол УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцын тэргүүн З.Энхболд юм. Ойроос Х.Баттулга, З.Энхболд нар уулзалдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Лидерүүд намын дарга удирдлагууддаа хариуцлага тооцох асуудлаар ярилцаж эхэлсэн бололтой юм. Өнгөрсөн дөрвөн жилийн турш хамтарсан Засгийн газрын үед З.Энхболдын фракц намын даргаа өөрчлөхийн төлөө дуугарч ирсэн ч хүчин мөхөсдөж байв. Харин Х.Баттулгатай хагас жилийн өмнөөс нөхөрлөж, санаа зорилго нэгдэж ирсэн. Ирэх өдрүүдэд АН-ын даргын халаа, сэлгээний асуудал хүчтэй өрнөх бололтой. АН их хурлаа зарлаж, ҮЗХ-гоо хуралдуулж Н.Алтанхуягийг даргаас нь буулгах ажил өрнөж магадгүй байна.
Харин оронд нь хоёр эрхмийн нэг нь намын дарга, нөгөө нь Ерөнхий сайдын суудлыг авах тохироо энэ хоёрын дунд яригдсан байхыг үгүйсгэмгүй юм. Намын дарга заавал Ерөнхий сайд байх албагүй. Энэ үүднээсээ нэг нь намын дарга нөгөө нь Засгийн газрын тэргүүний суудалд суух боломжтой. Мөн намын дарга болсон нь шадар сайд болно гэх зэргээр ямар ч хувилбар байж болно. Гэхдээ энэ бүхэн санаан зоргоор болохгүй л болов уу. Засгийн газрыг ойрын хугацаанд байгуулах шаардлагатай энэ үед, АН дотооддоо хагаралдаж эхэлбэл ард түмэнд ихээхэн шүүмжлэлд өртөнө.
Х.Баттулга, З.Энхболд хоёр намын их хурлаа хуралдуулж, Н.Алтанхуягийн суудлаас нь сугална гэдэг амаргүй. Гэхдээ тэгж чадвал З.Энхболд, Х.Баттулга хоёрт АН-ын даргын суудал “бонус” (Ерөнхий сайдын алба)-тайгаа ороод ирнэ л гэсэн үг. Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга нарын хэн нь Ерөнхий сайд болох бэ гэдэг асуудал гишүүдийнх нь дунд ярианы сэдэв болж эхлээд байна.
Т.АМУР
ollloo
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 09, 2012 3:06:31 pm )
AH-iinhan odoo hoorondoo alaltsaad baij dee. yag 1996 oniih shig
-
Anonymous (July 09, 2012 3:17:51 pm )
yalj suraagui yalagdaj suraagui humuus yana daa. Yalagdahaaraa ard tumnee hoorond ni temtselduulne ylahaaraa hoorondoo uraltsana. Ambitsaa gej.kkkkk
-
Anonymous (July 09, 2012 3:38:27 pm )
X.Battulga erunhii said boloh estoi hun.
-
Anonymous (July 09, 2012 3:44:53 pm )
тулгаа болноо
-
Anonymous (July 09, 2012 4:14:45 pm )
BATTULGA L BOLNO,TODORHOI.YUNDAA TAAGAAD BDG YUMBE?
-
Anonymous (July 09, 2012 5:02:47 pm )
hugiin AN-HAN,HUGIIN battylga,hor nairyylagch shdee
-
Anonymous (July 09, 2012 5:03:44 pm )
ene battylga gej hugiin er alaban tyshalaiin tuluu nude eyahj uguhus ch siihgui hun yumdaa.MONGOL ylsiig min uuriinhuu kompani geed bodchihson hundee!!!!!
-
Anonymous (July 09, 2012 5:09:24 pm )
hen ni ch chadna. uls ornig uimuuleed bailgui hurdan uchraa ololtsooroi
-
Anonymous (July 09, 2012 6:46:09 pm )
bi bol Battulgiig ih demjdeg shuu. Mongoloo gesen setgeltei zaluu
-
Anonymous (July 09, 2012 10:19:50 pm )
altanhuyg l bish bol boloo ehkbold,battulga ali ni eronhii saidiig olhon hiichih humuus.
-
Anonymous (July 09, 2012 10:29:24 pm )
чоно туулай гэсэн гудамжний онигоо бувтнаад сууж байдаг улстөрч байдаг юм уу? тэгээд одоо, тэр өө сэв гаргаад байгаа туулай нь Алтанхуяг, өө сэв хайгаад байгаа чоно нь Баттулга болж байна уу?
-
Anonymous (July 10, 2012 8:49:31 am )
Ýíý 4 æèëä 4 Åðºíõèé ñàéä ñîëèãäîæ òºð òîãòâîðã¿é áîëíî Àëòàíõóÿã Ýíõáîëä Áàòòóëãà Àìàðæàðãàë Ýä íàð èíãýæ ë òîãëîæ èðñýí ò¿¿õ áèé ø¿¿ äýý
-
Anonymous (July 10, 2012 9:15:24 am )
Mongoliin zaya hayachihaagvi bol Battulga bolj neg Mongol uls sergen mandaj tusgaar togtnol ni behjih baih. Busad ni hen ch bolood aajim aajimaar muhuh bodlogiig vrgeljlvvlne baih.
-
Anonymous (July 10, 2012 11:29:22 am )
Tulgyg demjij bna.Herenge mengetei bolohoor neg ih shunaltaad baihgyi biz gej naidna..
-
Anonymous (July 10, 2012 4:40:33 pm )
ERH MEDELIIN TOLOO TSUSAA GARTAL VZEED BJ DEE MONGOLIIN TOROO songuuliar dandaa hudal amalsan nohod 1 l ih ard tvmend hairtai bolson jvjigchid songuuli duusaad barij zodood buudaad l tor ni hogoo chireh yum daa 1 ih tenger yrisan hvmvv l bh yum ta nart ter chingisees oor yrih bardamnah zvil bn uu tungaaj vzeech mongolchuudaa hoo hooson ooriigoo magtsan hvmvvs mongoloor l dvvren bn .zarim neg ni hvnii ashiglaad haysan ymbii yum unchaad ooriigoo bayn geed bas bodson hvmvvs tvlshniihee mongiig hvnees guigaad ywdag jiip unaatanguud
-
Anonymous (July 10, 2012 5:14:17 pm )
ene battylga gej hugiin er alaban tyshalaiin tuluu nude eyahj uguhus ch siihgui hun yumdaa.MONGOL ylsiig min uuriinhuu kompani geed bodchihson hundee!!!!! yag unen. battulgiig muulj bichsen commet-g ustgahaa boliochee!!!!!
-
Anonymous (July 11, 2012 10:19:33 am )
Арай монголжуу нь Баттулга байх. Нөгөө хоёр нь төрд өчнөөн жил болоо биз дээ. Гавьсан юмгүй, яаж ч шахаад юу ч гарахгүй дээ. Нөгөөдүүлтэйгээ л нийлээд авна. Баттулга бол арай өөр байх гэж бодож байна.
-
Anonymous (July 11, 2012 2:14:27 pm )
harin hamgiin ih shyanltai hun chin BATTYLGA gej med
-
Anonymous (July 12, 2012 8:35:40 pm )
за монголчууд минь З. ЭНХБОЛД л биш шүү !!!!!!!!
-
Anonymous (July 14, 2012 5:22:18 pm )
Battulga eronhii said bolvol ardchilsan namig 2 garaa orgood demjine Ardchilsan namin ner hvnd osno shvv Deer hvmvvs shunaltai ene ter gejee Shunalgvi hvn bol amid hvvr baidag Eh ornoo omoorch omolzoj shunaj baij ene bvhniig hiine shvv de Battulgadaa amjilt hvsie Chamaig olon mayngan egel jiriin hvmvvs demjij yavdag shvv
-
Anonymous (July 14, 2012 9:39:26 pm )
Õýí íü ÷ åðºíõèé ñàéäûã ºëõºí õèé÷èõíý.Ãýõäýý ÀÍ ýíý ñîíãóóëüä ÿàãààä ¿íýìëýõ¿é ÿëñàíã¿é âý ãýäýã àñóóëò ãàðíà.Ãîë øàëòãààí íü õºäººãèéí òîéðîãò ÿëàëò àâàõ ¸ñòîé áàéñàí õýíø¿¿ ¿íýðòòýë ÿëàãäñàí õóó÷èí ÓÈÕ-ûí ãèø¿¿ä.Áàòòóëãà ãèø¿¿í øèã Áàÿíõîíãîðò øèíý õ¿íýý ÷ äàãóóëààä ãàðààä èðñýí øèã ë ¿ã¿éäýý õóó÷èí ÓÈÕ-ûí 8 ãèø¿¿í ººðñ人 ãàðààä èðñýí áîë ÀÍ äàíàëçàæ áàéõã¿é þó.
-
Anonymous (July 16, 2012 4:55:13 pm )
BATTULGA bolnoo
-
Anonymous (July 16, 2012 6:08:37 pm )
баттулга нь хужаа эрлийз ч биш дөрвөд шинжаан ч биш оросын эрлийз ч биш тэр нь дээр байлгүйдээ
-
Anonymous (July 16, 2012 6:19:59 pm )
yaj ch bsan altanxuyag xar suga garaad xerggvi baix ooooooooooooooo
-
Anonymous (July 16, 2012 6:21:17 pm )
enxbold ch ugaasaa UIX iin dargad ner desheed bga gesen
-
Anonymous (July 16, 2012 6:22:34 pm )
AN iixan odoo erunxii said UIX darga zerg alban tushaald bj vzeegvi garuud garj ireeed yum vzeegvi yum shig bnaa tenegvvvvvvvvvvvvvvvvvvvd
-
Anonymous (July 19, 2012 7:00:57 am )
teneg altan xuyag enxbayrtai niilne geed baigaa battulga deer baixaa
27 Comments