antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2012 8 comments

Н.Лувсанжав: Шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хууль зөрчсөн болохыг нь тогтоосон

нийтлэсэн Admin

СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас УИХ-ын сонгуультай холбоотой зарим асуултад хариулт авлаа.

-Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт хэзээ болох вэ. Зарим эх сурвалж санал хураалт хойшлогдсон гэж мэдээлж байна?
-СЕХ 2012 оны сонгуулийн дүнг нэгтгэж албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа. Дүнг айлтгахдаа бид 72 сонгогдсон нэр дэвшигчийн нэрийг айлтгасан. УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт сонгогчдын 28 хувиас дээш санал авсан нэр дэвшигчид мандатын тооноос дутуу болсон учир үлдсэн тус бүр нэг мандатын төлөө хуульд зааснаар дахин санал хураалт явуулахаар болоод байна. Дахин санал хураалтыг тойргийн хорооноос наадмаас өмнө буюу ирэх ням гаригт зохион байгуулахаар товлосон боловч энэ хугацаанд саналын хуудсыг хэвлэх, бусад техник арга хэмжээг авч амжихгүй болсон. Тиймээс СЕХ-ноос дахин санал хураалтыг жич зарлахыг тойргийн хороонд чиглэл болгоод байна. Ер нь дахин санал хураалтыг намар зохион байгуулах байх.

-Дахин санал хураалтыг намар явуулах хууль эрх зүйн орчин байгаа юу?

-Хуульд яг тэдэнд дахин санал хураалт явуулна гэж заагаагүй. Хэрэв тойрогт явагдсан санал хураалт хүчингүй болсон бол тойргийн хороо долоо хоногийн дотор дахин санал хураалт зарлах ёстой. Харин энэ тохиолдол хүчингүйд тооцсон асуудал биш. Сул орон тоо гарсан юм. Тиймээс тухайн тойргийн хороо нөхцөл байдлаа харгалзаж үзээд дахин санал хураалтыг хэдийд явуулахаа шийднэ. СЕХ тойргийн хорооны өмнөөс мэдэгдэл хийж байгаагийн шалтгаан нь бид автомат машин зэрэг техник хангамжийг бэлтгэсний дараа сонгууль болох учраас урьдчилж хэлээд байгаа юм. Гэсэн ч шийдвэрийг тойргийн хороод гаргана.

-Өвөрхангай аймгаас сонгогдсон МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон гэсэн. Нэр дэвшигчдийн асуудлыг СЕХ-ноос хэрхэн шийдвэрлэх вэ?

-Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Хан-Уул дүүргийн шүүхээс хууль зөрчсөн болохыг нь тогтоосон шийдвэр гарсан. Тиймээс бид асуудлыг тойрог дээр нь нягтлуулахаар шилжүүлнэ. Тойрог дээрээ яригдаад асуудал тодорхой болсон тохиолдолд дахин ярих юм.

-Хэрэв Өвөрхангай аймгаас сонгогдсон МАН-ын хоёр нэр дэвшигчийг түдгэлзүүлбэл дараагийн нэр дэвшигчид нь УИХ-д орж ирэх үү?
-Тэр асуудал одоохондоо яригдах боломжгүй. Тойргийн хороонд нь шилжүүлнэ. Тойргийн хороо шийдвэрийг гаргана.

-Увс аймагт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод мөнгө тараасан хэрэг бас яригдаж байгаа?
-Увс аймгийн нэр дэвшигчдийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэх асуудал яригдсан. Албан ёсоор хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон нэр дэвшигчдийн хувьд хуулийн дагуу тойргийн хорооноос олгосон түр үнэмлэхээ цуцлах эсэхийг шийдэх ёстой. Увсын нэр дэвшигчдийн хувьд буруутай нь шүүхээр шийдэгдээгүй байна. Шалгагдаж байгаа. Гэхдээ сонгогдсон нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн барихгүй байх шалтгаангүй учир өнөөдөр өргөн барьсан.

-УИХ-ын гишүүний тангараг өргөсний дараа шүүхээр буруутай нь тогтоогдвол хэрхэх вэ?
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах Үндсэн хуульд заасан үндэслэлийн дагуу шийдэгдэнэ. Мэдээж УИХ-ын чуулганаар шийднэ.

-Зарим тойргийн маргаан шийдэгдээгүй байхад сонгуулийн эцсийн дүнг арай эрт зарлаж байгаа юм биш үү?
-Сонгуулийн эцсийн дүнг зарлахад эрт, орой гэж байдаггүй. Санал хураалт болсноос хойш 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид айлтгах хуулийн хугацаатай. Бид хуулийн хугацаагаа дуусахаас өмнө л зарлаж байгаа хэрэг.

М.Хангал
time.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (July 06, 2012 7:23:55 pm )

    ene muu MAH nam dandaa luivar hiij bhiimaa
    shuud songuulias hasah heregtei iim amitdiig

  • Anonymous (July 08, 2012 2:03:32 pm )

    хууль зөрчсөн хэн боловч хариуцлага хүлээх хэрэгтэй. Ард түмний нэр барьж зүгээр өнгөрөх гэсний хэрэггүй.

  • Anonymous (July 08, 2012 2:04:41 pm )

    Чокопайны хайрцагт нь юу байсан бол до??????

  • Anonymous (July 08, 2012 6:52:46 pm )

    ARVIN, BATZORIG NAR UG NI DAHIN ORSOLDOH ERHGUI HUULIAARAA ZORCHIL GARGASAN ETGEEDUUD SHUUDEE. GETEL TED DAHIN ORNO GEJ YARIGDAAD BAIDAG HAANA BNA TER HUULI CHIN.??!! zORCHILTEI TOIRGUUDAD ZORCHIL GARGAAGUI DEVSHIGCHDEE DAHIN ORUULAH NI ZUITEE DEE. TEGEED SHUDARGA ES BAIGAA ESEH NI ODOO L HARAGDANA DAA….

  • Anonymous (July 08, 2012 6:55:55 pm )

    BZD duurgiin toirgiin horoonii ajilchid mash ih zorchil gargasan shdee. Tedniig solj oor humuus tavihgui bol bas l ter duurgiin ajilchid chin oorsdoo bulhai, avilgal geh met oh hulgai hiisen mashinii chip geh zereg mash anhaaraltai baih heregtei odoo….. ted luivarchid bna lee shuu

  • Anonymous (July 08, 2012 9:47:21 pm )

    ene harin gaigui shudarga hun baina sain ajillaa tsashid bainga ajillah heregtei amjilt husie

  • Anonymous (July 08, 2012 9:50:04 pm )

    mungu taraasan ni unen. yaduu humuust bagiin dargiin tuslahuudaar taraalgasan . shunujin mashin huutsulduj honoson gedeg shu. mungu taraaj yavaad l an namiin erguuluuded barigdaad l zugtaad bsan gesen .

  • Anonymous (July 13, 2012 2:39:40 am )

    mgl ardiin maniihan gejdee
    bngiin luivar heel hahuul
    hulgai zail buh l yumiig hiihiin muu novshnuud
    te mgld man-iin maxn-namiig bga tsag uls saixan hogjihhgvi bha

antalya rent a car