СЕХ өчигдөр орой хуралдаж, зарим маргаантай асуудлыг хэлэлцжээ. Энэ хурлаар УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан гэх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Учир нь тэднийг сонгуулийн өмнө мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авсан баримтыг Увс аймгийн Ардчилсан намаас дэлгэж, СЕХ-нд хандаад буй юм. Тэдний энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдгийн аймгийн прокурор, Тагнуулын газрууд нотлоод буй юм. Тиймээс ч тойргийн хороонд энэ асуудлыг шийдвэрлэхийг удаа дараа сануулж байсан юм. Харин тойргийн хорооны МАН-ын төлөөлөл болох зургаан гишүүн энэ хууль бус ажиллагааг хамгаалсан шийдвэр гаргаж байв. Тиймээс Увс аймгийн Ардчилсан нам энэ хэргийг СЕХ-нд, мөн шүүхт өгчээ. Ямартай ч Увсад МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгийг зарлахаас татгалзаад байна. Тэд Сонгуулийн хуулийг зөрчсөн учраас хасагдах бололтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.