antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2012 6 comments

Яармагийн дэнж “Макс”-ын Д.Ганбаатарын эзэмшлийнх гэнэ үү

нийтлэсэн Admin

-”Макс”-ын Д.Ганбаатар 20 жилийн өмнө морьддоо зориулж авсан газраа хоёр хоногийн өмнө эргэж ирсэн талаар иргэд ярьж байна-

Хоёр сая 330 мянган  хавтгай дөр­вөлжин километр өргөн уудам газар нутагтай гу­рав­хан сая ч хүрэхгүй хүн ам­тай Мон­гол Улсад өнөөдөр га­зар, газар  хувьч­лалын талаар бо­дохгүй “өвч­­лөхгүй” яваа
хүн цөө­хөн. Ялан­­гуяа нийслэлчүүд маань  дөр­­вөн уулынхаа  дунд баг­таж  шин­гэхээ байх нь дээ гэ­сэн бо­дол  хотын төвөөс урагш  Яар­ма­гийн гүүрнээс цааш майхан са­ваа барин алга дарам газрынхаа тө­лөө зүтгэн хонон өнжин суугаа иргэдийг ха­­раад өөрийн эрхгүй төрлөө.
Яар­­ма­гийн гүүрнээс цааш өргөн уудам тал, ногоон зүлэг нүдний өм­­нө зурайж, өнгө өнгийн майхан алаг­­лажээ.

 

Наадам дөхөж байгаа учраас  энд тэндэхийн наадамчдын гал отоглож, хажуугаар нь өнгөрөх олон таамаг дэвшүүлэн явахаас  алга дарам газартай болохсон гэж   өдөр шөнийг ялгалгүй, нойр хоолоо хугаслан суугаа иргэд байна  гэсэн бодол ямартай ч хамгийн түрүүнд тусаагүй л юм. Тэр тусмаа улсын хамгаалалтын хилийн бүсэд оршдог дархан цаазат газраа  илүү харж, хөлийн мөрөөр чийрлэх нь битгий  хэл ариун дагшнаар байлгахаар хамгаалж ирсэн монголчууд  ийнхүү  майхан савтай суугаа талаар мэдээлэл авмагцаа  манай сурвалжлах  баг  өчигдөр өглөө 09.00 цагийн орчимд газар дээр нь очиж сурвалжиллаа. Газраа сахиж хоёр шөнийг өнгөрүүлсэн иргэд нүдний хор гаргах төдийд унтаад сэрлээ гэдгээ хэлж байсан юм.  Хан-Уул дүүргийн долдугаар хорооны нутаг, автозамын урд хэсэгт хаа  сайгүй, архи, пиво ундааны шил хөглөрөх агаад замд тааралдсан ганц нэгэн  залуустай таван үг солих зуур ханхийх сархадын үнэрээс үзэхэд тэд ямартай ч урьд шөнийг архигүй өнгөрөөгөөгүй нь тодорхой байв.  Түүнчлэн үхтэл үр харам гэдэгчлэн би яах вэ, хүүхдээ л ганц газартай болгоод  үлдээчихвэл гэх хөгшид, газартай  л болчихвол байшингаа бариад  сайхан амьдрах боломж байна гэсэн горьдлого тээсэн залуу хосууд,  юуны төлөө яах гэж  тэнд байгаагаа ч мэдэхгүй  нялх үрс гээд тэнд  нас насныхныг цуглуулсан ганцхан хүчин зүйл нь 0.07 га газар л байлаа. Хүүхэд байхад газар, газар гэж орилолдон алгын чинээхэн  газрын төлөө үхэн хатан тэмцэж байгаа барууны киног үзээд  гайхдаг  байж билээ. Тэгвэл тийм зүйлийг хараад гайхдаг байсан үеийг “баяртай”  гэж өөрийн эрхгүй хэлмээр дүр зураг тэнд харагдаж байв.

Хаяг нь үл мэдэгдэх газрын  төлөөх ширүүн тэмцэл

Бид хамгийн түрүүнд 0.07 га газраа гороолж, уяагаар зоо татчихаад түүнийгээ сахин шүхэр барин чулуун дээр сууж буй нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Газар өгнө гэсэн мэдээллийг анх хаанаас авсан, хэр удаан сууж байгаа зэргийг нь асуувал “Газар өгнө гэсэн албан ёсны мэдээллийг бол аваагүй. Өчигдөр /уржигдар/ өглөө   энэ хавиар хүмүүс бужигнаад байхаар нь сонирхсон чинь газар өгөх гэж байгаа гэж дуулсан. Тэгээд л энд бүтэн хоёр өдрийн турш сууж байна. Аминдаа л түрүүлээд байрлал сайтай газраа хатгачихсан болохоор алдчихгүй юмсан гээд л сахиад байж байна. Хамгийн гол нь төр засгийн зүгээс өгнө, өгөхгүй гэсэн эцсийн шийдвэрийг нь л сонсчихмоор байна” хэмээсэн юм.  Түүнтэй  уулзсаныхаа дараа  бөөгнөрөн шаагилдаж байгаа хүмүүсийн зүг очлоо. Тэд газар өгөх, өгөхгүй нь хамаагүй ямартай ч  шонгоо зоогоод  хашаагаа барья хэмээн эрсэлж, нүх ухан нэлээд бүдүүн шон суулгасан байв. Тэд ам амандаа шаагилдаж элдэв зүйлийг хэлж байсан ч тэдний яриа зөвхөн “газар”  хэмээх үгэн дээр огтлолцож байсан юм. Тэдний дунд ямар ч мэдээлэлгүй хүмүүс ч байсныг энд дурьдах хэрэгтэй. Учир нь хэн нэгэн үг заагаад өгчихсөн аятай, мэдээд байгаа хэр нь мэдэхгүй ч байгаа юм шиг дүр эсгэж байсан хэсэг нөхөд байсан гэдгийг  онцолмоор байна. Тухайлбал, нэг хэсэг нь  “АН-ын нэр дэвшигч Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарын гарын үсэгтэй газар өгнө гэсэн гэрчилгээ байгаа. Тэдгээр улсууд сонгуульд ялсан болохоор газраа авахаар ирээд байна” гэж байсан. Харин нөгөө хэсэг нь “Тэдний тараасан тэрхүү бичиг ямар нэгэн үнэ цэнтэй хуулийн өмнө хүчинтэй зүйл биш.  Ер нь эрхтэн дархтан мөнгөтэй хүмүүст нь дархан цаазтай байх эсэх нь огт хамааралгүй байшин хашаагаа барьж байхад жирийн ард түмэн яагаад эх орныхоо газар нутаг дээр эзэн сууж болдоггүй юм бэ” гэсэн бодлоор тэнд сууж буйгаа  хэлж байсан юм. “Би Монгол Улсын иргэн учраас  эх нутагтаа эзэн суухыг хүсч байна. Борог амьдралтай боловсролгүй нөхдүүд нь  газар авч байшингаа барьж амьдрах нь битгий хэл  гишгэх ч эрхгүй болох нь. Аавынхаа хашаанд арав шахам гэр бариад эцэст нь багтаж шингэхээ байлаа. Тийм байдалд орохгүйн төлөө шон хатгаж байгаа  юм шүү”  хэмээн амьдралынхаа үнэнийг учирлан ярих  иргэд ч олон таарсан юм.  Ийнхүү ярьж хэлж байгаа хүмүүс бүгд өөр өөрийн гэсэн газар дээрээ майхан савтайгаа сууж байсан гэдгийг дээр дурьдсан. Гэвч хэн нэгэнд газраа алдахгүй хэмээн  ийнхүү өдөр шөнөгүй суугаа иргэдийг багахан зүүрмэглээд босоод ирэхэд нь хэн нэгэн эрхэм газартай юутай хээтэй нь  гороолоод  трактороор ухаад зоо татсан байжээ. Нээрэн тэдний майхныг бүхэлд нь багтаагаад дээрээс нь 50 орчим айлын газрыг шан татаж, улаан  даавуу хийсгэсэн дүр зураг тэнд харагдаж байв.  Өдөржин, шөнөжин манасан газрыг нь хоёрхон цагийн дотор хэн ирээд авчихсан талаар тэд дор дороо таамаг дэвшүүлж зарим нь бүр Хятадын хөрөнгө оруулалттай компани авсан гэсэн албан бус эх сурвалжаас авсан мэдээллээ ч  хоорондоо солилцож байв. Гэтэл  тэдэн дундаа нэлээд нөлөө бүхий харагдаж байсан дунд эргэм  насны эр “Урьд шөнө /уржигдар/ “Макс” группийн  захирал Ганбаатарын гэх хүмүүс  шөнийн 03.00-06.00 цаг хүртэл шон татсан. Би өөрөө газар ухаж байгаа хүмүүсийнх нь хажууд майхнаа байрлуулж хоносон учраас сайн мэдэж байна.  Та нар юун хүмүүс вэ гэж асуухад “ Морин тойруулга барих газрыг 20 жилийн өмнө “Макс”-ын Ганбаатар авсан байсан. Түүнийхээ газрыг авч байна. Маргаашнаас /өнөөд­рөөс/ хашаагаа хатгана гэж хэлсэн. Тиймээс “Макс”-ын Ганбаатар  морь тойруулах газар авч байхад бид яагаад 0.07 га газраа авч болдоггүй юм бэ. Бид нар Монголын иргэн биз дээ.  “Макс”  Ганбаатар хэмээх тэр нөхөр шөнө биш яагаад өдөр авч болдоггүй юм бэ. Бид өнөөдөр газар нутгаа хайрлаад явсан ч гэсэн маргааш хэн нэгэн эрх мэдэлтэн ирээд хашаагаа барихгүй гэх баталгааг гаргаад өгөх юм бол бидэнд ингэж булаацалдаад байх шаардлага байхгүй” гэдгээ ч монгол хүний уужуу ухаанаар хэлсэн нь асуудлыг бүр ч хурцдаагүй байгааг илтгэж байсан юм. Харин тэнд цугласан иргэд өчигдөр /ур­жигдар/ 10.00 цагаас эхлэн цагдаагийн хамгаалалт байгаа хэр нь том техник оруулж ирж болсон байж бидэнд хоол унд авчирч өгөхөөр ирсэн дугуйтай хөгшнийг оруулахгүй байсан. Баян, ядуугийн ялгааг ингэж харуулж болохгүй хэмээн цухалдаж байсан.

Эцэст нь тэдний тэмцэл, хүсэл зориг  хүчтэй байж эх орондоо эзэн сууж Зайсан, Нүхтийн амыг цөөнх баячууд эзэгнэж байхыг харсан ч гэсэн гараа хумхиад алдсан шигээ Богд хан уулын ойр орчмын  дархан цаазат газарт ч  гэсэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс авахуулаад байшин барьж, түүнийгээ  нурааж, тэрэнд нь хүн дарагдаж хүртэл байхыг үл тэвчиж байгаагаа л илэрхийлсэн. Харин төрийн сонгууль өнгөрч засаг төр солигдож байгаа энэ цаг үед чухам хэнд хаяглаж ярихаа нэг л сайн ойлгохгүй байх шиг харагдана лээ.  Тэдний үг үйлдэл бүрээс нэг л зүйл хамгийн тод товойж  үзэгдсэн нь   үхэн үхтлээ газар шорооныхоо төлөө зүтгэж луйварчин, дээрэмчин хэмээн адлуулж буй нөхдүүдтэй тэмцэл хийгээгүй бол, гаднынханд газраа өмчлүүлэхгүй, эзэмшүүлэхдээ хүртэл маш сайн бодож болгоон, газар шороо минь, эх орон минь юм шүү гэж тэмцэж яваагүй бол амьд сэрүүн алхаж явах байсан хэмээн О.Дашбалбар агсныг санагалзан ярьж байв.  Эх орон, газар шорооныхоо төлөө  нүд аньтлаа тэмцсэн тэр хүн мэдээж  О.Дашбалбар. Газар хүссэн, газаргүйгээсээ болж ханаа тойруулан хашаа босгож чадахгүй яваа Монголын бүх иргэн өнөөдөр Яармагийн дэнж дээр цугласан гэвэл том эндүүрэл. Дархан цаазат газарт газар олгох зөвшөөрөл хуулиар  олгогддог. Тэрхүү хуулийг зөрчиж байгаагаараа  өнөөдрийн тэнд байсан иргэд буруутай ч  өнгөрсөн хугацаанд төрийн толгойд суусан эрх мэдэлтнүүдэд эдгээр иргэдийн хоёр хоногийн тэмцэл  ямар нэгэн улс төрийн зорилго, өөрсдийн аль  нь ч байлаа гэсэн нэгийг бодогдуулж байгаа нь лав гэж найдъя. Хэдхэн хором  тэдгээр хүмүүстэй ярилцахад  О.Дашбалбар хэмээх тэр эрхмийг   өөрийн эрхгүй дурсаж  ярьсан нь түүн шиг эрх оронч төрийн түшээдээр ард түмэн  “цангаж” яваагийн бодит жишээ биз ээ гэдгийг энд мөн давхар дурьдмаар байна.
Ингээд үдийн 14.00 цагийн орчимд бид тэндээс хөдлөхөд Хан-Уул дүүргийн Газрын алба,  Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн алба хаагчид газар дээр нь ажиллахаар ирж байгаатай таарсан юм. Ингээд албаны хүмүүсээс тодорхой асуудлаар зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

Төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй бол албадан арга хэмжээ авч л таарна
Хан-Уул дүүргийн газрын албаны дарга н.Отгонбаатар:

-Хан-Уул дүүргийн 4-8 дугаар  хорооны нутаг дэвс­гэрт хамаарагдах  Дархан цаа­зат газрыг  иргэдэд олгох гэж  байна гэсэн мэдээлэл тар­сан. Энэ дагуу иргэд хоёр хоног тус газарт майхан сав­тай­гаа ирж өнжлөө. Ийм яриа хаанаас гарав. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Хан-Уул дүүргийн 4-8 дугаар  хорооны хэсэг тусгай  харуул хамгаалалттай газарт багтдаг. Энэхүү газар нутагтай холбоотой шийдвэрүүдийг Байгаль орчны яам гаргадаг. Дүүрэг болон нийслэлийн захирагч газар эзэмших эрх олгодоггүй. Гэтэл  яармагт газар өгч байна гэсэн мэдээллийг зарим иргэд тараалаа.  Хүн болгон газар өмчлөх эрхтэй болсон учраас тэрхүү цуурхал мэдээллээс болж иргэд газраа авахыг хүссэн. Өгч байгаа бол  тэр газраас нь авъя гэсэн байдлаар хандсаны улмаас эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм. Өчигдөр дүүргийн  газрын алба, замын цагдаатай хамтран бид иргэдэд зөв ойлгуулах талаас нь мэдээлэл хүргэсэн. Олонхи иргэд ойлгож газраа  чөлөөлсөн байна.  Гэтэл өнөөдөр бидний хэлсэн ярьсныг ойлгоогүй ойлгохыг хүсэхгүй сууж байгаа хүмүүсийг дүүргийн Засаг даргын захирамжаар  албадан чөлөөлөх арга хэмжээ авахаар ажиллаж байна.
-Хан-Уул дүүргийн газрын алба өнгөрсөн хугацаанд  иргэдээ алаг үзэж ажиллалаа.  Жирийн иргэдийг газар авах болохоор  Био, шувуун фабрик руу хөөдөг. Харин эрхтэн дархтан нь тэнд ямар ч хамаагүй үнээр хаус барьдаг гэсэн гомдлыг хэлж байсан л даа?
-2010-2011  онуудад батлагдсан  хэсгийнхээ дагуу дүүргийн газрын алба гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа олгоод явсан. 1000 гаруй хүний өргөдөл  авсан. Өнгөрсөн онд ч мөн өргөдлөө авсан. Үе шаттайгаар газраа төлөвлөөд  батлагдсан ерөнхий төлөвлөөгөөнийхөө дагуу хот төлөвлөлт хаана шинээр суурьшлын бүс олгож байна түүнийхээ дагуу л газраа олгоод явж байна. Энэ жилийн тухайд   газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасных нь дагуу  Био, Шувуун фабрик, Өлзийт хороолол дахь нөөц газраа судлаад  газар өмчлөх явцыг эрчимжүүлэх талаар дүүргийн ИТХ-ын тогтоол гарсан.  Газраа бэлэн болгоод төлөвлөлтөө хийгээд дуусмагц шийдээд л явна.  Ер нь бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль хэрэгжих л ёстой. Төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй бол албадан арга хэмжээ авч таарна.  Үнэхээр хуулийн дагуу боломжтой байгаа бол  бид  шийдээд л явна шүү дээ.
-Тусгай  хамгаалалтын  газар  УИХ-ын гишүүд  байшин барьж байна. Тиймээс жирийн иргэд бид ч авах ёстой гэж тэдгээ иргэд хэллээ. Үнэхээр  нүдний өмнө нь баригдаад байгаа учраас тэднийг ч бас буруутгах эрх байхгүй л байх?
-Тусгай хамгаалалттай газар нутагт ерөөсөө л БОАЖ-ийн сайдын  зөвшөөрлөөр газар олгогддог.  Нүхт, Зайсан гээд бүгд л тийм байгаа. Өнөөдрийн энд байгаа иргэд ч гэсэн газар авахыг хүсвэл Богд хан уулын захиргаагаар дамжуулаад Байгаль орчны сайдад хандах эрхтэй. Ийм байдлаар зохих журмын дагуу хандах ёстой болохоос биш дураараа авирлах тухай ойлголт байж  болохгүй.

Заавал хүч хэрэглэж сүр дуулиан болгохыг хүсэхгүй байна
Хан-Уул дүүргийн хэв журмын  тасгийн дарга хошууч Х.Ууганбаяр:

-Дархан цаазтай  хилийн бүсэд  газар авна хэмээн  иргэд отоглон хоножээ. Цагдаагийн хэв журам сахиулах талаас нь ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, дүүргийн газрын алба  болон Богд хан уулын захиргааны албаны хүмүүстэй хамтран  ухуулга сурталчилгаа хийж ажилалаа. Иргэд газар олголтын талаар буруу зөрүү ойлголттой байсан учрыг олж мэдсэнээр  олонхи нь явлаа. Ямар ч байсан тэдгээр иргэдтэй очиж уулзна. Бид бүхэн нэн түрүүнд албадан гаргах тухай бодохгүй байгаа.  Заавал хүч хэрэглэж сүр дуулиан болгохыг хүсэхгүй байна. Ямар нэгэн байдлаар учраа ололцох байх гэж бодож байна.
-Өчигдөр оройноос эхлэн тус­гай бүс рүү автомашин  оруу­лахгүй гэсэн  байна л даа. Тэгсэн урьд шөнө /ур­жиг­дар/ трактор орж ирээд газар ухсан тухай мэдээл­лийг иргэд хэлж байна л даа?
-Автомашин замын засвартай холбоотой л хүмүүс байсан байх
-Шөнийн хамгаалалт гэж байгаагүй юм уу?
-Шөнө хөдөлгөөнт эргүүл байсан ч хүн хүчний бололцоо тааруу байсан. Гэхдээ хяналт бол алдаагүй.
-Машин оруулахгүй бай гэсэн захирамж нь хэзээ гарсан юм бэ?
-Тийм зүйл гараагүй.
-Тэгэхээр трактор орж газар ухаж болох гэж үү?
-Үнэхээр зөвшөөрөлтэй цэцэрлэг  сургуулийн суурь энэ тэр ухсан байж болох.
-Морин тойруулгын газар ухсан гэдгийг иргэд хэлээд байгаа юм л даа?
-Бид энэ талаар шалгая.

Ингээд бид Х.Ууганбаяр хошуучаас трактортай хүмүүс хууль зөрчсөн эсэх талаар  ямар ч мэдээлэл авч чадаагүй. Тэрбээр дүүргийн замын цагдаагийн хэлтсээс тодруул гэсэн юм. Энэ дагуу бид дүүргийн Замын цагдаагийн  хэлтсийн дарга Хошууч Ганбаатараас тодруулахад “Газар дээр нь очиж шалгаад хэрэв буруутай нь тогтоогдвол тодорхой журмын дагуу арга хэмжээ авах болно” гэдгээ хэлсэн юм. Биднийг албаны хүмүүстэй уулзах зуур иргэдийн олонхи нь бууж байлаа. Харин тэд явахдаа газрын тэмдэглэгээ хийж  гороо татсан цагаан уяануудаа авахаа мартсан байв.

Б.Даваа

 

http://www.mminfo.mn/content/29038.shtml?alias=politics


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (July 04, 2012 9:37:32 am )

    naad amlnuudaa zailuulaach

  • Anonymous (July 04, 2012 12:08:12 pm )

    setguulchee mongolyn gazar nutag chin 1 564 115 havtgai durvinljin km yum shu de, yu bichij baigaaga sain nyagtalj baigaach

  • Anonymous (July 04, 2012 12:47:04 pm )

    Hi today yaraltai setgelese 5 sayr tuslah hvn bnuu olimpsong yahoo haygar holbogdnuu nuutsg chand hadgalna

  • Anonymous (July 04, 2012 4:40:15 pm )

    Safety-First hudulmur hamgaallin huvtsas heregleliin delguur europe standartig tand sanal bolgoj baina manai baraanuud angli bolon german ulsaas orj irdeg bid anglin beeswift,germani feldtmann brandin alban eosnii borluulagch distributor yum. hayag > han-uul duureg,1r khoroo chingisiin urgun chuluu 21-b ulaanbaatar-17032 http://www.safety-first.mn 99105571 99105519

  • Anonymous (July 04, 2012 9:54:59 pm )

    ter songuuliar amlaj garsan lu.bold, oyungerel nar gazraa ogooch ee. ter baatar guai bat-uul songuuliar han-uuld 10-aad udaa irj uulzalt hiij gazar ogno geed bsan. hukhidaj sanal avsan novsh nar bna daa. erguulen tatay.

  • Anonymous (July 05, 2012 1:47:05 am )

    ene vher mongolchuud mini yaana daa uls oron tor zasag gej bn uu deedes ni huuraad gadnii hvmvvs ni huuraad hoorhii mongolchuud tegeed yah gej udahgui owol bolno bas l utaa yariad l 1 tom teneg baahan tv garah bh daa

antalya rent a car