МҮАН-ын гишүүн, АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог болох Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан тухайгаа сонсоод удаагүй байхдаа “Шонхор суваг” телевизэд ярилцлага өгсөн юм. Уг ярилцлагыг хүргэж байна.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулна гэдэг амаргүй ажил. Тэр дундаа эмэгтэй хүний хувьд хүндхэн даваа. Юуны түрүүнд танд баяр хүргэе?
-Баярлалаа. Надад итгэж, намайг сонгосон бүх хүнд талархаж байна.
-Санал хураалтын урьдчилсан дүнгээр таныг Чингэлтэй дүүрэгт илт давуугаар ялалт байгуулсан тухай өнгөрсөн пүрэв гарагийн шөнө мэдээлсэн. Гэтэл өнгөрсөн баасан гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ “Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Г.Уянга ялагдсан” гэж мэдэгдэж байсан ч эцэст нь та ялалт байгууллаа. Албан ёсны мэдээг сонсохын өмнө олон л зүйл бодогдсон байх даа?
-УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тойргийн хорооноос албан ёсны дүн гараагүй байхад дээрх мэдээллийг хийсэн.
Тухайн үед би гайхаж байсан ч тайван байсан. Учир нь Чингэлтэй дүүрэг 44 хэсгийн хороотой. Тухайн үед 41 хэсгийн хорооны мэдээллээр би илт давуу ялалт байгуулж байсан мэдээлэл ирүүлсэн байсан. Тиймээс нөгөө хэсгийн хороодын дүн яаж ч гарлаа гэсэн би ялах нь тодорхой болсон байсан. Гэхдээ би УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээллийг сонсоод тойргийн хороондоо очиж нарийн бичгийн даргатай нь уулзах гэтэл эзгүй байсан. Энэ мэтчилэн санал хураалтын дүн гарахаас өмнө худлаа, үнэн мэдээлэл цацаж байсан ч эцсийн дүн шударга гарсанд баяртай байна.
-Санал хураалтын албан ёсны мэдээлэл гарахаас өмнө “Чингэлтэй дүүргийн хэсгийн хороодод саналын хуудас тоолох машин эвдэрснээс болоод санал тоолох ажиллагаа удааширсан” гэх мэдээллийг өгч байсан. Үнэхээр тийм тохиолдол гарсан юм уу?
-Тийм асуудал мэр сэр гарсан юм билээ. Гэхдээ санал тоолох үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд Чингэлтэй дүүрэгт нэг хэсгийн хороонд 3000-аас илүү сонгогч санал өгөх боломжгүй гэж 44 хэсгийн хороо байгуулсан. Өмнө нь ингэж санал тоолох үйл ажиллагааг хөнгөвчилсөн тохиолдол гарч байгаагүй. Тиймээс урьд урьд жилүүдийн сонгуулийн үеэс илүү хурдан саналын хуудсыг тоолох боломж энэ жил бүрдсэн гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр тэгээгүй. Өмнө нь санал хураалтаа 22.00 цагт дуусгаад саналын хуудсыг гараар тоолдог байсан. Гэхдээ л бараг хоёр цагийн дараа гэхэд урьдчилсан дүнгээр бүх зүйл тодорхой болдог байсан шүү дээ. Гэтэл энэ удаа санал тоолох автомат машин хэрэглэж, санал хураалтыг 20.00 цагт дуусгасан атлаа 24 цагийн дараа гэхэд урьдчилсан дүнг нь ч гаргаагүй байсан. Энэ нь нэлээд эргэлзээ төрүүлсэн шүү. Ер нь бид сонгуулиа явуулж чадахаа больчихсон юм биш байгаа гэдэг айдас надад төрсөн.
-Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны дүн гаргах гэж нэлээд удсан. Эрх баригч намууд урьчилсан дүнг үгүйсгэж, Сонгуулийн ерөнхий хорооны дүнд нөлөөлөх гэж оролдсон зэрэг үйлдлүүд гарсан. Энэ бүхнээс ард түмний сонголтыг эрх баригчид хүндлэхгүй байгаа дүр зураг харагдаж байна. Ард түмэн ч энэ бүхнийг эсэргүүцэн “Г.Уянга ялах юм бол шударга сонгууль боллоо гэж үзнэ” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нь танд ямар санагдаж байсан бэ?
-Би ч гэсэн өмнө нь сонгууль мөнгөөр болдог. Мөнгөтэй хүн л сонгуульд ялдаг гэж боддог байлаа. Гэхдээ энэ удаа олон түмний төлөө ажилласан хүн мөнгөгүй ч гэсэн сонгууль хийж болдо, гайхалтай ялалт байгуулж чаддагийг харуулж чадлаа гэж бодож байна. Ер нь ард түмнийхээ төлөө хийх зүйлтэй хүмүүс сонгогдсон шударга сонгууль болсон гэж бодож байна. Олон ч хүн “Энэ сонгууль шударга болсны баталгаа нь чиний ялалт юм” гэж хэлсэн нь үүнийг батлах байх. Намайг ялалт байгуулаагүй гэдэг мэдээллийг сонсоод над руу олон хүн хөдөө орон нутгаас утасдаж, сонгууль шударга бус болох гээд байна гэж сануулж байсан. Энэ нь иргэд сонголтдоо ихээхэн анхаарал тавьдаг болсны нэг жишээ юм болов уу. Мөн албан ёсны мэдээлэл гарсны дараа над руу олон хүн утасдаж баяр хүргэсэн. Гэхдээ би ялах эсэх нь ганцхан миний асуудал биш Монголд шударга ёс ялах уу гэдгийг шийдэх асуудал байсан.
-Сонгуулийн үр дүнг харж байхад аль нэг нам Засгийн газрыг дангаараа байгуулж чада-хааргүй болчихлоо. Засгийн газар байгуулах тухай яриа Ардчилсан нам, Ардын нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хооронд өрнөх нь. Ер нь үе үеийн парламентад бүлэг байгуулах боломжгүй гишүүд аль нэг том намд урвадаг, улс төрийн тохироо хэлэлцээрт их автдаг байсан. Энэ бүхнээс үндэслээд асуухад та бүхэн цаашид хэрхэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ардчилсан нам Засгийн газраа байгуулахын тулд аль нэг намд хамтран ажиллах санал тавих нөхцөл байдал үүсчихлээ. Яг ийм нөхцөлд яах вэ гэдэг асуудлыг бид бодож амжаагүй байна. Цаашид ийм бодлого бодож хариу өгөх шаардлага гарч байна. Ер нь бид 22 жил нэг нь засгийн эрх барьж, нөгөө нь сөрөг хүчин болж хийснийгээ үгүйсгэж, хийх гэж байгаа ажилд нь хаалт хийх замаар ажиллаж ирсэн. Тиймээс энэ бүхнийг өөрчлөх ёстой байх гэсэн бодолтой явдаг юм. Засгийн газар байгуулна гэдэг бол аль нэг намын эрх ашиг биш Монгол түмний ирээдүйг хаашаа эргүүлэхийг шийдэх асуудал. Тиймээс сайн бодох ёстой. Олон хүн Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулах байх гэсэн бодолтой байгаа юм билээ. Гэхдээ энэ асуултад хариулт өгөх цаг хараахан болоогүй байна.
-Таны хувьд Ардчилсан намын гишүүн байсан. Сүүлд МҮАН-д элсэж, Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагчаар ажилласан. Ингэхэд улс төрийн үйл явцад идэвхитэй оролцоод хэдэн жил болчихов оо?
-Ардчилсан намтай хамтарч ажилласан үеэс эхлээд тоолох юм бол яг 12 жил болж байгаа юм байна. Би хувьдаа өөрийгөө монголчуудын эрх ашгийн төлөө хэнтэй ч ярилцаж, эв зүйгээ олж чаддаг давуу талтай юм болов уу гэж боддог. Ийм л замаар ажиллаж ирсэн.
-Таныг Ардчилсан намтай хамтарч ажиллаж байсан учир асуух нэг асуулт байна. Хэрэв Ардчилсан намынхан танд Засгийн газарт орж ажиллах хүсэлт тавибал тэрхүү саналыг нь хүлээж авах уу. Одоо иргэдийн улс төрийн боловсрол харьцангуй өндөр болсон учир хамтарч, эвсэхийг ойлгодог болсон байна шүү дээ?
-Миний хувьд ийм саналыг хүлээж авахгүй л болов уу гэж бодож байна. Учир нь надад өөрийн гэсэн бодол байна. Ард түмний маань захиас бий. Эцэст нь олон түмний эрх ашигт нийцсэн шийдвэрийг л гаргана. Иргэд төрөөс хариуцлагатай байхыг хүсэж байгаа нь хэн гэдэг нэр дэвшигчдийг сонгосноор нь харагдаж байна гэж бодож байгаа. Тухайлбал, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн С.Батцогт, Ардчилсан намаас Ж.Батзандан ялалт байгууллаа. Бид аль намд байх нь хамаагүй, шинэчлэлийн төлөө хамтарч ажиллаж чадна байх гэж бодож байгаа шүү.
-МАХН, МҮАН хоёр эвссэнээр хүмүүс өөрийг тань МАХН-ын гишүүн гэж андуурах тохиолдол их гаргаж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-МАХН, МҮАН хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулснаас болоод ингэж андуурах хүн их гарч байгаа нь үнэн. Тийм бодолтой байгаа хүмүүст хандаад би бол МАҮН-ын гишүүн. Түүнээс биш МАХН-ын гишүүн биш гэж энэ дашрамд хэлмээр байна.
-Таны хувьд Н.Энхбаяр гэдэг хүнтэй урьд нь үзэл бодол таардаггүй байсан. Харин танай нам МАХН-тай үзэл бодол нэгдсэний үр дүнд л эвссэн. Таныг намынхаа бодлогыг хүндэтгэхээс өөр аргагүйд хүрсэн байх гэж боддог юм. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монголын өнөөгийн нөхцөл байдлыг хараад задралаас илүү эвлэрэл хэрэгтэй гэж боддог хү-мүүсийн нэг нь би. Олон хүн надаас энэ талаар асууж байсан. Тэд Н.Энхбаяр гэдэг хүнийг зөвхөн хувь хүн гэдэг талаас нь хараад байх шиг санагддаг юм. Өнөөдөр эрх баригчид гадныхантай нийлээд байгалийн баялгаа идэж дуусгаж байна. Үүний эсрэг би ямар ч хүнтэй нэгдэнэ. Ямарваа хүнийг хувь хүн гэж харахаасаа илүүтэй өөрсдийн эрх ашгаа харан нэгдэх хэрэгтэй. Миний үзэл бодолтой ижилхэн байр суурьтай хэнтэй ч хамаагүй би нэгдэж чадна. Баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, эдийн засгийн алуурчдаас эх орноо аврахын хажууд Н.Энхбаяр, Г.Уянга хоёр нэгдэж байна гэдэг яриа бол өчүүхэн асуудал юм л даа. Би асуудлыг энэ талаас нь л хардаг. Энэ эрх ашгийн төлөө бол би өнөөдөр шүүмжлүүлээд байгаа Ц.Нямдорж, С.Батболд зэрэг улстөрчидтэй ч нэгдэж чадна. Өнөөдөр энэ хүн хэн бэ гэдэг нь биш, ямар үзэл бодолтой хүн бэ гэдэг нь л чухал. Түүнээс биш би ийм хүн гээд буруу хараад суугаад байх юм бол тамын тогооны үлгэр шиг л зүйл бий болно шүү дээ. Нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж чадахгүй бол ямар улстөрч байх юм бэ.
-2012-2016 оны парламентад цөөнгүй эмэгтэй гишүүн гарч ирлээ. Ер нь энэ жил эмэгтэйчүүдийг сонгоё гэдэг уриалга ч түлхүү явсны үр дүн гарсан гэж бодож байна. Таны хувьд?
-Харьцангуй олон эмэгтэй сонгогдож байгаа нь нийгмийн захиалга байсан гэж бодож байгаа. Аль нэг нам, хүчин, фракциас шалтгаалалгүй эмэгтэйчүүд нэгдээд хийх ажил асар их хуримтлагдсан байгаа.Эмэгтэйчүүд, ээжүүдээс хүсэн хүлээж байгаа ажлыг хамтарч хийж чадах эмэгтэйчүүд энэ удаагийн УИХ-д сонгогдсон гэж бодож байгаа учир бид хийж чадна. Олон хүн надад “Чи зорилгодоо хүрлээ” гэж хэлж байгаа ч би хувьдаа их хариуцлагыг дагаж миний хийх гэж байгаа ажил одоо л эхэлж байна гэж бодож байгаа.
-Чингэлтэй дүүрэгт таны сурталчилгааны самбар ганцхан байсныг би санаж байна. Гэтэл өрсөлдөгч нар тань сурталчилгаа гэдгийг жинхэнэ утгаар нь хийсэн гэж ойлгож байгаа. Гэхдээ та ялж чадлаа шүү дээ?
-Үнэхээр тийм. Миний сурталчилгааны самбар цөөхөн байсан. Төвийн дүүрэгт нэг байсан. Чингэлтэйн дунд нэг байсан. Намайг мөнгөгүйг мэддэг, дэмждэг хүмүүс надад дөрвөн самбар хандивласан. Хэрэв би тэрхүү самбаруудад төлбөр төлсөн бол бас л дор хаяж 10-20 сая төгрөг хэрэгтэй болох байсан. Гэхдээ тууштай зүтгэлийн хариуд олон түмэн итгэл хүлээлгэлээ. Олон сайхан дэмжигчдийнхээ итгэлийг хүлээсэндээ баяртай байна. Хүн бүр намайг маш их дэмжиж байгаа нь заримдаа аймаар ч юм шиг санагддаг. Гэхдээ би тэдний итгэлийг ал-дахгүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2012 1:33:16 pm )
Uzel bodol togtvorgui urvaach iim avgai naraas turn hyamrana Shiu
-
Anonymous (July 02, 2012 1:43:48 pm )
za za solior solior mungunuus bolj yugaa ch uguhuus butsahgui iim avgaig songoj bdg arai ch de.ene avgaig buhel buten ulsyn ih hurlyn gishun bolgoj bdg teneg yumdaa chingelteigiihen.
-
Anonymous (July 02, 2012 1:45:22 pm )
Burhan mini ene yanga olon udaa hural saatuulah bhdaa.gehdee yamar hun be gedeg ni tanigdaad suudal bugluj l uldeh bhdaa.yanadaa chingelteihen
-
Anonymous (July 02, 2012 1:46:10 pm )
ºëñºã÷ ºì㺺ëºã÷ æàãñàã÷ íàð íàðññà á¿ðäñýí ýðýýí öîîõîð Èõ õóðàëàà ãýæ
-
Anonymous (July 02, 2012 1:46:52 pm )
ºëñºã÷ ºì㺺ëºã÷ æàãñàã÷ íàðààñ á¿ðäñýí ýðýýí öîîõîð Èõ õóðàëàà ãýæ
-
Anonymous (July 02, 2012 2:15:57 pm )
Muu yanhan gichii iim amitanig gargaj baidag chingelteinhenii tolgoi hamuurchihsan baina Eostoi heleh ch vg oldohgvi malnuud malaas ch door ergvv amitad
-
Anonymous (July 02, 2012 3:06:40 pm )
yaj songogdoj chadbaa batzandan ene xoyop… xoshin shog ch bolox n dee ipex durvun jil
-
Anonymous (July 02, 2012 3:09:26 pm )
Ёо ооо, энэ Чингэлтэйнхэн, толгой нь яаж эргэхээрээ энэ урвагчийг сонгодог байна аа. Одоо аягүй бол нөгөө Энхбаярыгаа хаяад Ардын намыг, эсвэл Ардчилсан намыг дагаад гүйх байх даа.
-
Anonymous (July 02, 2012 3:49:22 pm )
argagui shde chingelteid chine baahan hodoonii durakuud ireed buutsan yum chine ene durak avgaig songoj l taaraashde ene hodoonii teneguud hotiig maani hot bish bolgoj uls toriig bantan bolgoj bn aa hodoo ruu gee zailtsgaagaasai tsaanaa neg holduu tsarailsan malnuud
-
Anonymous (July 02, 2012 3:56:35 pm )
Уянгаа, жаахан ноён нуруутай, голчтой байгаарай, улстөрд орчихоод төрийн хутгуур болж, хов зөөсөн хэрүүлийн алим зөөгч болчихов доо. Монголын төрөөр дүүрэн байгаа хийж чаддаггүй хоосон хэрүүлч нараас иргэд залхсан шүү
-
Anonymous (July 02, 2012 4:04:17 pm )
Баяр хургэе. Гол нь Монгол эмэгтэйн намба, эх хуний тайван, хулээцтэй терхее хадгална шуу … Амин хувийн сонирхолтой хурц тэмцэл, боловсролгуй ардуудыг турхирсан буруу уйлдэл бол нугэл байдаг юм шуу. Итгэж байна .
-
Anonymous (July 02, 2012 4:17:21 pm )
Tegeed uuruu garsan bolohoor sanal huraalt shudraga bolson gej bodoj baigaa yum baihdaa
-
Anonymous (July 02, 2012 4:21:34 pm )
Bayar hyrgie.Odoo teree zassan shig zasahad tuil.artai zytgene gedegt imgej bna,harya.Ene olon hymyysijn ygend yum bii,gol nn aldaagaa zasaarai daa…
-
Anonymous (July 02, 2012 4:27:25 pm )
Санал тоолдог машин оруулж ирий хамтаараа шийдчээд одоо арай олон суудал авснаас бусад нөхөд, “муухай луйвардууллаа, гараар тоолы” гэцгээж байна. Нэг ч хүний санал аваагүй нөхөр зарга хийнэ. Зарга нь: “сонгууль будлиагүй бол би гарчих байлаа, гараар тоолы…”. Дашрамд хэлэхэд манай тэр нөхөд өчигдрийн Испанийн 4 гоолыг гараар тоолоогүй бол тооцохгүй гэж байгаа сурагтай. Бас тэр Хас банкны АТМ дотор нь хүн суугаад мөнгийг нь гараараа тоолж өгөөд байдаг гэх яриа ч явхым. Үгүй байлгүй дэ
-
Anonymous (July 02, 2012 4:54:02 pm )
“1=1”
-
Anonymous (July 02, 2012 4:59:38 pm )
Энэ одоо хүсэл нь биелсэн юм чинь нөгөөдүүлийнхээ төлөө тэмцэхгүйээ харж л байгаарай.
-
Anonymous (July 02, 2012 5:01:14 pm )
Ene odoo huvia l bodno harj baigaarai. Nogooduulee hamgaalj ug helehgui baigaaz dee.
-
Anonymous (July 02, 2012 5:08:24 pm )
henii huchind gishuun bolj bgaagaa bas bodoj bgaarai hund hun chanar chuhal shuu
-
Anonymous (July 02, 2012 5:14:40 pm )
IRJ BGAA STAGT HELSEN YRISANDAA EZEN BOLJ OLON TYMNII ERH ASHGIIG HAMGAALAHGYI UM BOL NAANA SUUH HEREGGYI SHYY.ORJ SUUGAAGYI SHAHUU BAIJ ORON GARAN UM DONGOSOHOO BOLIJ YZ.YRISAN YRISAN DAA EZEN BAIH NI SHUHAL BNA SHYY.TIIM BAIH ESTOI GEJ ARD TYMEN SHAMAIG SOMGOSON GEJ BODOJ BNA.AMJILT HYSIE
-
Anonymous (July 02, 2012 7:52:25 pm )
sonin huuhen harahaar durgui hureed baidiin urvagch
-
Anonymous (July 02, 2012 7:58:54 pm )
2008 ony songyylid MNN s chingelteid yavj baisan da
-
Anonymous (July 02, 2012 8:37:55 pm )
ene hvnii tsarai mongol hvn bish degee erliiz baihaa yah gej iim yumnuudiig songodog bna tengvvd
-
Anonymous (July 02, 2012 8:39:50 pm )
chingeltei dvvrgiin ten hagas ni erliiz hyatduud baidag sh de mongol hvn baidag bolvuu hovor l baih tegeel ene hvniig songoj baihgvi yu?
-
Anonymous (July 02, 2012 9:17:23 pm )
Амжилт хүсье
-
Anonymous (July 02, 2012 9:19:48 pm )
олон түмний итгэлийг хүлээсэн хүмүүё гарч ирсэнд баяртай байна. Чамайг олон түмэн дэмжиж байгаа шүү , муу хэлсэн бүхэн дайсан биш сайрхсан бүхэн нөхөр биш шүү АМЖИЛТ ХҮСЬе
-
Anonymous (July 02, 2012 10:09:52 pm )
Eagle-д байхдаа найрамдал зусланд чөлөөтийн шигшээхний бэлтгэлийг харах гэж очоод яаж заваарч, завхайрч байсан гээч… Аа яа яа Usuh, Su 2-t ch aluulasan doo
-
Anonymous (July 02, 2012 11:31:52 pm )
za da mhgvi yum da hudlaa am bardan guya shaldan geech l hvvhen de.mgl yana da hetsvv yumaa
-
Anonymous (July 03, 2012 12:41:08 am )
Uyangad ajliin amjilt husie. Saihan yariltslaga ogchee. Chingelteihen setgegdel bichsen zarim mulguuchuudiin zovlogoor dutaav l gene. Er ni ajiglaad baihad Mongoliin tord garsan bolgon erliiz hurliiz, zavhai zaidan baidag meteer bichdeg tsus ni oirtood erguu bolson teneguud tun chig olshirchee. Malchin tumen uchraas Mongolchuud maani tsus oirtoltiin gaig sain meddeg uchraas beree bolj ogvol holoos avdag baisan ni uneheer uchirtai baisniig oilgodoggui orchin tsagiin haranhuichuudyg yu geltei bilee dee.
-
Anonymous (July 03, 2012 1:20:46 am )
Urd horshid iim shuvuun tseejtei huuhnuud zondoo baidag. Ene bol jaahan holitsgoi gar baih. Ene huuhen ih uravdag tul bi l lav itgehgwui baina.
-
Anonymous (July 03, 2012 1:35:08 am )
Urvagch ,uzel bodloor unench bish hudlaa shudarga dur esgegch ezegtei, oi sanamjgui bolson gar gej dugnene.
-
Anonymous (July 03, 2012 1:49:11 am )
Ene hunii uzel bodol n zov.Bayr hurgei.Tuushtai temtseerei.Hudaldagdahgui shudarga baigaarai.MAN-AH 2-iig hamtarsan zasgiin gazar baiguulahad l yamar ch oorchlolt baihgui bolno doo.Tegeheer uneheeriin sain bodoh heregtei
-
Anonymous (July 03, 2012 11:05:29 am )
uyanga uyanagiin nohor 2 bol oorsdod ni ashigtai baival 2 bienee ch tsaashilbal ur huuhede ch zarj medeh humuus. yalanguya nohor ni aimaar sanaatai zaluu. ashigtai gej uzvel hen negnii ovorluu ehneree hiiched draan usand oruulaad avchih hundee. ene huuhen bol hujaagiin erliiz. nohor ni ch gsn uuniigee helj bsn udaatai.tgd l chingelteigiin erluuzuudees sanal avch dee.
-
Anonymous (July 03, 2012 6:05:55 pm )
эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Зоригт сайдыг унагаасан сайн хүүхэн шүү. Оюу толгойн гэрээ, таван толгой зэрэг ордуудын хувь заяаг Монгол улсынхаа эрх ашигт нийцүүлэхийн төлөө парламентад тууштай тэмцээрэй. Тэгвэл дараагийн сонгууль дахиад сонгоно шүү чамайг
-
Anonymous (July 03, 2012 6:47:52 pm )
uyangaa chamaig demjij baina,su.batboldiig sain shalga, egch n gej altantsetseg hemeeh baas avgaig sain shalga, montsamegiin hurnguur togloj baina
34 Comments