antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2012 7 comments

Хөгшдийг зүдрээсэн нэг сая төгрөг

нийтлэсэн Admin

Хүний хөгжлийн сангаас нэг сая төгрөгөө олж авах гэж хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зүдэрч байна. Уг нь цагаан сарын өмнө өгнө гэж тэднийг горьдоосон. Бэлэн мөнгөтэй болно гэж хөөрсөн хөгшид өр зээл тавьж байгаад сар шинийн бэлтгэлээ базаачихсан. Нэг сая төгрөг нь туулай жилийн төгсгөлд сураггүй, луу жилийн эхэн сард ч бараагүй. Горьдоож8 горьдоож дөрөвдүгээр сард өгөх чимээ гараад сураг тасарсан. Ингэж луу унжсаар тавдугаар сард л Засгийн газар эхний 330 мянган төгрөгийг сарвайсан. Дараагийн 670 мянган төгрөгийг бөөнөөр нь өгнө гээд хөөрхөн аргалчихаж байгаа юм аа, хөгшдийг. Бас болоогүй, та нар бэлэн нэг сая төгрөгөө авч байгаа юм чинь Тавантолгойн хувьцаанаас өгөхгүй гэчихсэн. “Өнөө маргаашгүй нүд аних маньд хувьцаа хэрэггүй ээ. Мөнгөө л бүтэн олж авъя” гэсэн хэсэг байхад “хөгшид, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний тооноос хасч хувьцаа өгсөнгүй” хэмээн гоморхох хэсэг ч гарсан. Тэднийгээ хөөрхөн аргалж сурсан Засгийн газар “Нэг сая төгрөгөө буцааж тушаагаад хувьцаагаа аваарай” гэчихэж байгаа юм. Сая төгрөг тушаагаад хувьцаа авч байдаг хэн ч байгаа юм, өндөр настнуудаас. Зүгээр 670 мянган төгрөгөө л авах минь гэж хүлээсээр.

Уг нь энэ сарын 21-нээс 333 мянгыг нь өгнө гэж Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ч өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн алгыг тэнийлгээгүй л байна. Нөгөөдүүл нь пүрэв гаригийн хар үүрээс өгсүүлээд банкуудын гадаа дугаарлаж дугаарлаж хоосон харьсан. Мөнгө өгөөгүй шалтгаан нь “санхүүгийн эх үүсвэр байхгүй” гэжээ.

Уг нь Сангийн сайд Ч.Ганхуяг лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Эрдэнэтээс өмнөх жилийн ногдол ашиг 70 сая ам.доллар ХХБ-аар дамжиж орж ирсэн. Тэр мөнгө Монголбанк, Төрийн сангийн дансанд орж ирэхээр холбогдох ХААН, Хадгаламж, Капитал банкуудын дансанд шилжүүлж байж 333 мянган төгрөгийг эхний ээлжинд олгоно”  гэж амласан. Гэтэл авах ёстой хүмүүс нь хүлээсээр энэ долоо хоногийн ажлын өдрүүдийг дуусгалаа. Мөнгөгүй буцахдаа авдаг хариугаа хөгшид андахгүй. “Санхүүгийн эх үүсвэр байхгүй” гэсэн хариу мянган үгний таглаа болсоор байна. Ч.Ганхуяг сайдын хэлээд байсан 70 сая ам.доллар очих ёстой газраа хүрээгүй яваа бололтой.

Эхний 333 мянган төгрөгийнхөө барааг харалгүй сонгуультай золгох гэж байгаа юм чинь цаана үлдэх 367 мянган төгрөгийг хэзээ өгөх нь бүр ч тодорхойгүй. Ч.Ганхуяг сайдын хэлснээр бол “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа төлбөр орж ирж байж дараагийн ээлжийн мөнгийг тавих гэнэ. Ямар ч байсан энэ Засгийн газрын бүрэн эрх дуусахаас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг бүрэн олгоно гэсэн. Хуулиараа Хүний хөгжлийн мөнгөний гуравхан эх үүсвэр зааж өгсөн. Тэндээс мөнгө төвлөрүүлэх ажлыг зогсоо зайгүй явуулж байгаа гэдгээ ч хэлсэн. Удахгүй сонгууль болно. Иргэдэд мөнгө амласан УИХ-ын бүрэн эрх дуусна. Шинэ УИХ шинэ Засгийн газраа бүрдүүлнэ. Энэ Засгийн газар наймдугаар сар хүртэл “наслалаа” ч шинэ УИХ-ын мэдэлд орно.

Яаж ийгээд 333 мянгаа өгөх л байх. Үлдэгдэл 367 мянган төгрөгөө өгч амжаагүй сууж байтал шинээр бүрдсэн УИХ “Өмнөх УИХ-ын амласан мөнгө манайд хамаагүй” гэчихвэл яана. Арай тэгж хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сүйдлэхгүй байгаа даа.

Ядахдаа тэд бол нийгмийн эмзэг хэсэг. Өндөр настнууд бол хорвоод өвөрлөж ирсэн томилолтын хоног нь хэзээ ч дуусч мэдэхээр хүмүүс. Анх цагаан сараар нэг саяыг өгнө гэж Засгийн газар амласнаас хойш өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд хэд нь ч “нутаг буцсан” юм билээ. Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ зүдрээлгүйхэн шиг 670 мянган төгрөгийг нь өгөөсэй л гэж хэлэхээс. Уг нь бол нэр дэвшигч нэг эрхмийн төлбөртэй ганц ярилцлагын үнэд ч хүрэхгүй мөнгө шүү дээ 670 мянган төгрөг бол.

Д.ОЮУН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (June 25, 2012 9:40:10 am )

    Та нар хуулиа сайн унш ,1сая тогрогний амлалт бол хууль биш ..огох бсан бол сонгуулиас аль эрт огох бсан юм..одоо сонгуулийн дараа улдсэнийг нь огно гэсэн монгоний амлалт болоод хувирчихлаа ..хууль бол хууль

  • Anonymous (June 25, 2012 9:46:10 am )

    өгнө гэж амласан юм чинт өгжил таараа ш дээ сонгууль болохоор л худлаа баахан мэдээлэл тарааж ард түмний толгойг эргүүлж байх юм.

  • Anonymous (June 25, 2012 9:47:48 am )

    АН ард түмэндээ юу хийж өгсөн юм юу ч өгөөгүй байж өгсөн нэгэндээ атаархаж үхлээ л дээ ахахахааа хийж чадахгүй юм байж бусдыг муулах дэмий ш дээ

  • Anonymous (June 25, 2012 10:25:05 am )

    HEHE HUVITSAAGIIN HULGAILSAN SAY TOGROG

  • Anonymous (June 25, 2012 11:03:19 am )

    ih hurliin gichuud bugd hudalsh garaad bas ene ulgeree yrina hen sh garsan adilhan haana bna hogoo say togrogn amlalta bieluulj shadahgui namaar yahiim be ard tumen minee

  • Anonymous (June 25, 2012 11:17:20 am )

    амласан амлалтаа биелүүлж л байгаа ш дээ эх орны хишиг 70 50 21 бас оюутны 70, сургалтын төлбөр500 одоо сая төгрөг энэ бүхнийг өгөөд дуусч байгаа ш дээ

  • Anonymous (July 17, 2012 8:46:59 pm )

    зочин ЭНЭ 1,000,000 ТӨГРӨГИЙН ҮЛДЭГДЭЛЭЭ ХӨГШИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ӨГВӨЛ ЯАСАН ЮМ БЭ ГИШҮҮДЭЭ

antalya rent a car