antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2012 30 comments

Ардын намаар ачаа үүрүүлж, Ардчилсан намаар харин хянуулах нь зүйтэй

нийтлэсэн Admin

Монгол Ардын Нам УИХ-ын 2012 оны сонгуульд залуу үеийнхнийг удам угсаа, хөрөнгө чинээг нь үл харгалзан нэр дэвшүүлсэн.

Ийнхүү хийж бүтээх залуу насанд итгэл хүлээлгэсэн нь АН-ыг мухардалд оруулсан гэж хэлж болно. Монгол Ардын Нам 1970 оноос хойш төрсөн залуусаар нэр дэвшигчдийнхээ 40 орчим хувийг бүрдүүлсэн нь хэрхэн шинэчлэгдэж чаддагийн нотолгоо гэж үзэхээс өөр аргагүй.
Угаасаа шинэ зүйлд дургүй хэн байх билээ. Харин АН-ын залуу үе Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Батж. Батбаярын хүү Батбилэг гэсхийгээд л дуусгавар болж байгаа юм. Үнэндээ энэ намынхан ҮЗХны хурлаараа Х.Тэмүүжинг булан шахаанд хийж, тойрог ч үгүй, юу ч үгүй үлдээх дээрээ тулсан гэдгийг сар гаруйн өмнө хэвлэгдсэн бүхий л сонин нотолно. Лу.Гантөмөр ч түүнтэй адил зовлонтой тулгарснаа нуугаагүй.
Хэрэв тэгсэн бол өдийд ичих нүүрээ элгэндээ наана гэдэг шиг юм болох байсан биз. Үнэндээ энэ намын өндөр босгоор шинэ үе, залуусын төлөөлөл хөл тавина гэхэд нэлээд тэвчээр, хүлээлт шаарддаг бололтой.
Үүнийг нь энэ сонгуулиар гаргасан цэл залуухан намын “хэлбийчихсэн” хөгшин жагсаалтаас харж болохоор байгаа тухай ч иргэд өгүүлэх болжээ.
Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг хувийн компани, аль эсвэл хүнсний дэлгүүр шигээ санадаг 50-60 насныхан өнгөлж энэ тулаанд орж буй юм. Тэгээд ч ид хийж бүтээх насандаа ихийг хийж чадаагүй бол өтлөх насандаа өөдөө тэмүүлэх хэрэггүй гэдгийг сонгогчид сайн мэднэ.
Ард түмэнтэйгээ хамт байдаг улстөрийн хүчин л хөгжлийг тодорхойлдог 
Ямар ч хүнд цаг үед ард түмэнтэйгээ хамт байж чадсан улстөрийн ганц хүчин бол Монгол Ардын Нам гэдэгт олон хүн санал нийлдэг. Нийлэхгүй байхаас ч өөр арга үнэндээ байхгүй.
Ийм учраас л Монголын ард түмэн зөвхөн энэ намаас он цаг өнгөрөх бүрт илүү ихийг шаардаж байдаг. Тухайлбал ард түмэн ирэх жилүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, бизнесийнхээ таатай орчинг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эдээ өндөр үнээр борлуулах, үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, хүн бүр ажилтай орлогтой болох, өрх бүр орон сууцтай байх, нийтээрээ эрүүл саруул аж төрөх бололцоог бүрдүүлж өгөх гээд тоолж барамгүй олон зүйлийг зөвхөн Монгол Ардын Намаас хүсч байгаа нь цаанаа өөр учиртай.
Ахмадууд нь тэтгэврээрээ, залуучууд нь цалингаараа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийг зөвхөн энэ намаас хүсч байгаа нь ч бас учир шалтгаантай.

Тэдэнд бид итгэж үзсэн
Тэртээ цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш Монголын ардчиллыг зөвхөн өөрийн өмч мэт санаж, Ардчилсан намыг хувьчилж авсан энэ цагийн хижээл насныханд бид нэг удаа итгэж үзсэн.
Энэ бол 1996 он байлаа. Ардчилсан намынхан хөнжилдөө хөлөө жийлцэн нэг нэгнийхээ элэг дүүрээ рүү өшиглөсний гайгаар дөрвөн жилийн хугацаанд Монголын ард түмэн таван засгийн нүүр үзэх нь тэр. М.Энхсайхан /1996.7.19 – 1998.4.23/, Ц.Элбэгдорж бүр хоёр удаа /1998.4.23 – 1998.12.9/, / 2004.8.20 – 2006.1.13/, Ж.Наранцацралт /1998.12.9 – 1999.7.22/, Р.Амаржаргал /1999.7.30 – 2000.7.26/ нар тухайн үеийн Засгийн газрыг толгойлж байв. Тухайн үед М.Энхсайханыг намынх нь нөхөд “Ерөнхий сайдын суудлаасаа буу, эсвэл намын даргаа өг” гэсэн тулгалт хийгээд сонголт хийх эрх өгөлгүй түлхээд унагачихсан.
Харин одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж анх удаа Ерөнхий сайдын албыг хашихдаа “ХОТШ”, “Сэргээн босголт”, “Ард” банкийг дампууруулчихсан. Түүний хугацаанаасаа өмнө халаагаа өгөх бас нэг азгүйтэл нь 2004 он. Зөвшилцлийн гэх Засгийн газар эрх зүйн чадамжгүй гэдэг үндэслэлээр мулт үсэрсэн.
Энэ нь Б.Эрдэнэбат эвслээс бултсантай холбоотой. Үүнээс хойш гурван сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр удирдуулж явсан “үйлийн үртэй” Засгийн газрыг Ж.Наранцацралт агсан удирдсан боловч намынхан нь бас эв эеэ олоогүйн улмаас өндөр дээд суудлаас нь хусаад хаячихсан.
Үнэндээ тухайн үед хойд хөрш рүү илгээсэн захидлыг уншилгүй гарынхаа үсгийг зурсан Ж.Наранцацралт шиг муу хүн Ардчилсан нам дотор байгаагүй юм.
Харин Р.Амаржаргал жил хүрэхгүйн хугацаанд Засгийн газар толгойлсон хэдий ч сонгуулийн үр дүнгээс хамаарч суудлаа тавьж өгөхөөс аргагүйд хүрсэн. Ийм учир үүнийг зүй ёсны огцролт хэмээн нэрлэх боломжтой. Энэ бүүдгэр он жилүүдэд ард түмэн цалин тэтгэврээ авч чадалгүй хэдэн сар болох, өрх гэрүүд идэх хоолгүй хонох, тулгандаа галгүй өнжих, эдийн засгийн уналт гээд маш олон зовлон амсч байснаа мартаагүй.
Тэгвэл одоогоос хагас жилийн өмнө Ардчилсан нам хамтдаа хийж бүтээнэ хэмээн гар барьж ард түмнийхээ өмнө амлалт өгчихөөд замын дундаас хэрхэн буцсаныг сонгогчид санаж буй. Үнэндээ тухайн үед Н.Алтанхуягт намынх нь нөхөд шахалт үзүүлсэн гэдэг юм.
Уг нь МАН,АН хамтдаа байж, хоёр толгойн орд газрыг ашиглалтад оруулах ёстой байсан. Даан ч Ардчилсан нам хэлсэндээ хүрээгүй.
Дахин итгэвэл яах вэ 
Ардчилсан нам 20 жилийн хугацаанд анх удаа толгой даан УИХ-ын сонгуульд орж байгаа. Мэдээж, Засгийн эрх барихын төлөө шүү дээ.
Хэрэв аз таараад тэдний санаа биелчихвэл хамгийн түрүүнд Ерөнхий сайд болохын төлөө нам дотроо “уралцах” нь урьдын олон түүхээс илэрхий. Н.Алтанхуягийг ҮЗХ-ны хурлаас өмнө Х.Баттулга яаж сандаргалаа даа. Тэр нь цаанаа нэг юм хэлээд байгаа гэсэн үг шүү дээ. Х.Баттулгад засгийн эрх барих бодол бий.
Үүн дээр З.Энхболд нэмэгдэхээр бидний сайн мэддэг солонгос киноны гуравдагч, дөрөвдөгч дурлал шиг балай “юм” болох магадлал өндөр. Үгүй гэх үндэслэл ч одоогоор алга.
Үүний цаад үр дагавар нь харин хөгжлийн эрэн үеийг үндсээр нь нураана гэсэн үг. Юун уул уурхай дагаж хөгжих, хэрхэн цалин, тэтгэвэр нэмэх вэ. Х.Баттулгыгаа Н.Алтанхуяг нь муулж, МоАХ нь “Алтан гадас”- тайгаа ач тач үзэлцэж, З.Энхболд бүгдийг нь үгүй хийж, “Намайг Ерөнхий сайд болгоод өг, би бүгдийг нь хийе” хэмээн өмнө нь хашхирч байснаа дав тахыг хэн байг гэ хэв.
Угаасаа энэ бол 20 настай намын завс раараа залуу хүн алхуулдагг үй 50-60 настай кадруудын ганц сурсан зан гэдгийг бид андахгүй.
Тэгвэл хэнд итгэнэ гэж… 
Монголын ард түмэн гуравдагч хүчинд итгэнэ гэдэг хол. Үүнийг М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэ бат, Б.Жаргалсайхан, Н.Энх баяр нарын нам байгуулж тоглодог хүмүүсийн түүхэн цуваа нотлох нь гарцаагүй. Дээрээс нь энэ нотолгоог С.Молор-Эрдэнэ, Ш.Төмөр сүх, Г.Арслан зэрэг цөөнг үй хүн улам илүүтэй батална.
Энэ бүхний ард харин ИЗНН үлдэж байна. Өнгөрсөн сонгуулийн түү- хийг сөхөж үзвэл УИХ-д энэ намаас гурав буюу түүнээс олон суудал авч байсан нь үгүй. Тэгэхээр аль нам эвсэл энэ сонгуулийн дараа төр барих вэ гэдэг асуултдаа би ийм амархан хариулт олчихлоо.
Тэгээд ч бүр муугаар бодоход буух хаягтай, буцах эзэнтэй арга тасраад амлалтаа нэхэхэд байж л байх тийм улстөрийн хүчинд итгэл хүлээлгэх нь дээр гэдэгт олон хүн санал нэгдэж байгаа.
Иймд цаг ямагт ард түмэнтэйгээ хамт байж чаддаг Монгол Ардын Намд ирээдүйн хөгжлөө даатгаад, нөгөө намаар нь хяналт тавиулбал бид Монголдоо сайхан амьдарч чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Д.ГАНБААТАР
UNEN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (June 24, 2012 3:33:41 am )

    hen ch dewshsen yadagiin butsagaad 76 eswel hurungtunii zulbasganuudiig songohuu hutswaa yagaad engiin irged songogdoj bolohgui gej MANAN guud,baychuudiin sheesnuud bid songowol aldana ted ard tumenii zowlong medehgui, eh oronooch dahin hudaldana.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (June 24, 2012 8:18:21 am )

    Ардчилсан нам ард түмэнд эрх чөлөө өгсөн. Малчдад малыг нь өгсөн. Иргэдэд орон сууцыг нь хувьчиллаа. Одоо гэр хороололд инженерийн шугам татах гэж байна. Айл бүхэнд газрыг нь өмчлүүлэх гэж байна. Хашаа болгонд амины орон сууц барих гэж байна. Газаргүй иргэдэд газар олгоод, орлого багатайд нь моргейжийн зээл өгөөд хананаасаа халуун ус гоожуулдаг, гэртээ 00-той тохилог амины орон сууцтай болгоход ядах юмгүй. Энэ бүхэн түүний санаанд өлхөн багтаж байгаа. Ажлаа эхлүүлэхийн төлөө гар нь загатнаж суугаа. Нийслэл хот гэр хорооллоор хучигдлаа. Хөрс бохирдлоо. Утаа гаарлаа гэж Ардын нам сүүлийн 20 жил үглэж яншсан ч асуудлыг шийдэж чадсангүй. Түүний оронд Э.Бат-Үүл баатар шиг, Ардчилсан нам шиг ийм зоримог улс төрийн шийдэл гаргачихсан бол өнөөдөр тэд хожих байсан.

  • Anonymous (June 24, 2012 10:22:48 am )

    МАН-д ачаа үүрүүлж, АН-аар хянуулъя энэ нь зүйн ёсны хэрэг.

  • Anonymous (June 24, 2012 10:23:37 am )

    . Хэрвээ АН ялбал тус нам доторхи фракцуудын дайн дэгдэнэ. Алтан гадас, женко-гийн МоАХ, Энхболдын Ардчилсан хүчний эвсэл гэх мэт. Мөн Оюутолгойн гэрээг цуцалж, тавантолгойг ч шинээр эхэлж мэднэ. өөрөөр хэлбэл, өсё байсан дэийн засаг, урагүилж байсан хөгжил зогсоно. Иймд ажлаа үргэлжлүүлэх нь МАН-ын үүрэг хариуцлага нэмэгдэх болно.

  • Anonymous (June 24, 2012 10:27:44 am )

    1996-2000 оны АН-ынхан дахин засгийн эрхийн төлөө бусдыг доромжилж ард түмнээ хуурч мэхэлж явсаар байна. тиймээс ардын намд хариуцлага үүрүүлж ардчилсан намаар хянуулж төрийн монгол улс ямар байгааг хянуулж үзье

  • Anonymous (June 24, 2012 10:47:57 am )

    Намын шинэчлэлийг гаргахад. МАН залуусын дэмждэг нам болж, АН
    ахмадын нам болжээ МАН-ыг 1960-аад оныхон өнгөлж, 1970-аад
    онынхон удирдаж байхад АН-д 1950-иад онынхон төрд эзэн суусаар л байна.

  • Anonymous (June 24, 2012 10:48:45 am )

    21-р зуунд ирээдүйтэй залуу хүмүүс л улстөрийг авч явах хэрэгтэй 50-70 оны хөгшин өвөө нар одоо залуу хойч үедээ суудлаа тавьж өгөх хэрэгтэй болжээ.

  • Anonymous (June 24, 2012 10:49:09 am )

    Тавь шахсан Л.Гүндалай 30 гарч яваа Ч.Батцогтоос ийн илүүрхэж гэнэ. Энэ аягүй шог санагдаж байгаа байхгүй юу! За, АН-д авах юм байдаг ч биш дээ! Тэгэхдээ би ганц зүйлийг л хэлье, Монгол бол Африк ч биш, Афганистан ч биш, Монголд хүн 100 насалдаг шүү! Тэнд бол аргагүй ээ! Угаасаа дандаа л буудалцаж, алалцаж, дайн байлдаан болж байдаг газар, тэнд эр хүнийг 40-50!насаллаа гэхэд их өндөр насалжээ гэх байлгүй дээ!

  • Anonymous (June 24, 2012 10:50:02 am )

    Ardchilsan nam shydraga yosiig togtoono ta buhniige hugjuulne gej hudlaa syrtalchlah bollo. spirt bal byrmiin hyvitsa ezemshigch bayartsogt, geyologiin tov lobarotariig hyviin bolgoson enhbold hamgiin tom arhi uildberlegch apy mgl spirtiin bathuu toriin bankiig ooriinhtei negtgesn ly bold nar ingej helsn n yamr ichmeeryenbee AN-iinhan iim l hudlaa humuusdee

  • Anonymous (June 24, 2012 10:51:33 am )

    ardchilsan namiinhaniig zaluuuchuudin nam geed bur oilgolt turuulchij ter uedee l zaluuchuudin nam bsan odoo ted hugshirson hugshirohiin hereer yalzarsan

  • Anonymous (June 24, 2012 10:52:50 am )

    ardchilal gedg ugiin ytgaa ch medehgui nysan tagnyyd ardchlaliig demjine gehiig haraad ineed hurev bodvol mongoor navsaitlaa zoduulj dee

  • Anonymous (June 24, 2012 10:53:24 am )

    МАН-д 1990 оны үеийн, 1996 оны үеийн ч хуучцуул байхгүй. Их цөөхөн. Гэтэл АН-д өнөөдрийг хүртэл 1990 онын хэдэн хүмүүс л ээлжлэн дарга болж, сайд болдог.

  • Anonymous (June 24, 2012 10:53:57 am )

    эр хороолол, утаа униар, ядуурал, замын бөглөөс, ган зуд, авлига, хээл хахууль зэрэг нийгмийн асуудлуудад шүүмжлэлтай хандаж, сэтгэлээ чилээлгүй л яахав. энэ бүхэн тэгээд том асуудал биш үү бид улс шиг хөгжөөд байна уу ? одоо өөрчлөлт хийх цаг болсоон МОНГОЛ ардийн намаа дэмжиж байна

  • Anonymous (June 24, 2012 10:54:46 am )

    Сүүлийн 8 жилд АН засгийн эрх барилцсан, тэгж байхдаа эд нар юу хийсэн юм бэ. Юм хийгээгүй ч гэсэн Засгийн газрын бүрэн эрхийг дуусгаж байгаагүй. Өөрсдөө засгийн эрх барьж байсан үедээ хүртэл жилд нэг буюу 4 жилд 4 засгийн газар сольсон. Олонхийг бүрдүүлж байсан эсвэл нь МҮАН, МСДН гэдгээрээ салж тусдаа хуралддаг болсон, олонхийг бүрдүүлж байсан Их хурлаас нь шинээр 3 нам байгуулагдаж байсан. С.Зоригийн аллага, казиногийн хэрэг, 3 гишүүнийг хорьсон гээд улстөрийн ийм тогтворгүй үе байсан тухай. Тэр үед УИХ-д байсан АН болон соцдекүүдээс өнөөдөр хэд нь эргэж нэр дэвшиж байгааг жагсаах 20-иод хүн яг хэвээр байна лээ.

  • Anonymous (June 24, 2012 10:55:47 am )

    ионгол ардын намд хариуцлага хүлээлгээд энэ ардчилсан намын хөгшин гишүүдэд залуу хүмүүс яаж хийдэг гэдгийг харуулаад өг амжилт МАН мандтугай

  • Anonymous (June 24, 2012 1:26:37 pm )

    teneg maluudaa ìàí tolgoi deer suuj baihad mongol uls saihan hogjij bid nar saihan amidarch chadahuu haragdaach tiim yum yrij baigaa maluudaas bolj tsaaduul chin ingej dawarch baigaa shv odoo mu nowshnuudiig gargaj ogt bolohgvi hoich ireedvi vr hvvhdee boddog hvmvvs yum bol ìàí iig gargah hereggvi

  • Anonymous (June 24, 2012 1:33:40 pm )

    àí amjilt hvsie gantsaaraa garchaad mu manan hemeeh luiwariin ìàí d yaj yum hiidgiig haruulaad og mu nowshnuud odoo garahgvi sheesen goijotsgoog àí d amjilt ta nar l mongold ih yum hiij ogson do

  • Anonymous (June 24, 2012 3:43:54 pm )

    МАН –Н МӨРИЙН ХӨТӨЛБӨР АН-Н МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУТ ЗОХИЖ БАЙНА. УГААСАА АН ЮУ ХИЙСИЙН ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ШИРЭЭНИЙ БӨГЛӨӨС БОЛЖ СУУЧИХААД АРАЙ ХЭТЭРНЭЭ.
    АН-ХАН ХҮНИЙГ МУУЛАХ ХАР PR ТАЛРУУГАА ОРЖ БАЙНА. ХӨӨРХИЙС ЭД ЭНЭНЭЭС ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДДАГЫН. ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ АРЧАГҮЙ АМЬТАД. МАН БОЛ ХИЙСЭН БҮТЭЭС ЭН ЗҮЙЛ ИХТЭЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ЦААШИД ХИЙХ АЖИЛТАЙ ХҮМҮҮС. МАН 200 МЯНГАН АЙЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА. МӨН 10 ҮЙЛДВЭР, 15 МЯНГАН МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭНЭ.

  • Anonymous (June 24, 2012 3:52:20 pm )

    МАН-Г МАГТАН ДУУЛЖ БАЙНА ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛ ИХТЭЙ МОНГОЛ УЛСЫН УУГАН СҮР ХҮЧТЭЙ 3 ҮЕИЙН ҮҮХ ТҮҮХИЙН ХЭЛХЭЭ ХЭЛХЭЭ ХОЛБОО БОЛСОН НАМ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН-Г ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ ШҮҮ

  • Anonymous (June 24, 2012 3:54:10 pm )

    АТГ -Г ЧИНЬ АН-Р ӨӨРИЙГӨӨ ОВГОЛСОН 4 НҮДТЭЙ, ЖИЖИГХЭН АТИГАР ДУТУУ ТӨРСӨН БАГА ЗЭРЭГ ПАГДИГАР САВ Л ХИЙВЭЛ ЭНЭ ТЭНДЭЭС ЮМ ХУСЧИХДАГ,ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ДИЙЛЭХЭЭ БОЛЬЧИХСОН ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ЭЛБЭГДОРЖ ТОЛГОЙЛДОГЫШ ДЭЭ. ЧААВААС ӨНДӨР БОЛОХ САНААТАЙ ГУТЛАНДАА БАЙНГА ОЛОН ӨНДӨРСГӨГЧ ХИЙЖ ЯВДАГ ГЭСЭН. ХЭДИЙ ТЭЭРТЭЙ Ч ГЭСЭН ЭВЛЭРХЭЭС БИШ ДЭЭ ЭБИ МИНЬ. АТГ-Н ДАРААГИЙН ЗОЧИН ЧИ БАЙГААСАЙ ГЭЖ ЕРӨӨЕ ДӨӨ

  • Anonymous (June 24, 2012 3:58:20 pm )

    БИ – хауст амьдардаггүй
    БИ – засгийн тэрэг унадаггүй
    БИ – автобусанд чихэлдэж явсан
    БИ – арын хаалганд алгадуулж үзсэн
    БИ –туурга нэвтрэх, түлээ хомсдохын зовлонг мэднэ
    БИ – ус тасарч, тог тасалдахын хэцүүг мэднэ
    БИ – өвөлдөө хорт утаагаар амьсгалдаг
    БИ – зундаа хогийн ургамлаас харшилдаг
    БИ – махны үнэ өсөхөд эмзэглэдэг
    БИ – машины түгжрэлд алтан цагаа алддагтаа бухимддаг
    БИ ҮҮНИЙГ ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА…

  • Anonymous (June 24, 2012 4:00:13 pm )

    БИД УУРЛАЖ БАЙНА. УУРЛАЖ БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ТА НАР БИДНИЙ ДЭЭР ГАРЧХААД ЦӨӨХҮҮЛЭЭ ХӨЛЖИЖ АМЬДРАХ ГЭСЭН ЮМ БЭ АН.ИЙНХААН!!! ОДОО БИД МАН.АА СОНГОНОО.

  • Anonymous (June 24, 2012 4:02:05 pm )

    ENE UDAAD AWILGACHID BISH ARD TUMEN YLAH ESTOI..ARDAA ALAGCHILDAGGUI TUMNEE TUILDALDAGGUI ZASAGIIG BURELDUULEHIIN TULD MANAA GARAH ESTOI BI DEMJIJ BN

  • Anonymous (June 24, 2012 4:09:25 pm )

    Хэрвээ АН ялбал тус нам доторхи фракцуудын дайн дэгдэнэ. Алтан гадас, женко-гийн МоАХ, Энхболдын Ардчилсан хүчний эвсэл гэх мэт. Мөн Оюутолгойн гэрээг цуцалж, тавантолгойг ч шинээр эхэлж мэднэ. өөрөөр хэлбэл, өсё байсан дэийн засаг, урагүилж байсан хөгжил зогсоно. Иймд ажлаа үргэлжлүүлэх нь МАН-ын үүрэг хариуцлага нэмэгдэж тэд энэ бүгдийг хийж чадах болно.

  • Anonymous (June 24, 2012 4:09:50 pm )

    ene ardchilsan nam 20 hden jil hor hutgaj hmag hotiin min hogjliig dosh in tataadl bsam bizdee ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████ ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███ ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███ ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ МОНГОЛ АРДЫН НАМ МАНДТУГАЙ

  • Anonymous (June 24, 2012 4:19:53 pm )

    Бүлтрээд байдаг Алтанхуягийг нь болбол
    Бүдүүн өвсөнд бүдрүүльеэ, хө
    Бүтээгээд байдаг Батболдод нь болбол
    Бүрэн улсаа үүрүүльеэ, хө
    Хошигруулаад байдаг Эрдэнэбатыг нь болбол
    Хошуу гулсуулж аргамжъяа, хө
    Хүнгэнээд байдаг Хүрэлсүхийг нь болбол
    Хүрэн зүрхэндээ хайрлаяа, хө
    Хулхидаад байдаг Женког нь болбол
    Хужаа нарт тушааяа, хө
    Хуульчлаад байдаг Нямдоржийг нь болбол
    Хурдны замд сойёо, хө
    zobonod: Ахуй төрийг МАН-д
    Алд биеийг амрагтаа
    Төр засгийг МАН-д
    Төрсөн биеийг амрагтаа тушааяа, хө
    Хөгжлийн хурдыг МАН-д
    Хөөрхөн биеийг амрагтаа
    Эх орныг МАН-д
    Энэхэн биеийг амрагтаа тушааяа, хө
    Төмрийн хүдрийг дархандаа
    Төгрөг мөнгийг авдартаа
    Төөрсөн заяаг амрагтаа
    Төр засгийг МАН-даа тушааяа, хө

  • Anonymous (June 24, 2012 4:21:06 pm )

    БИ – хауст амьдардаггүй
    БИ – засгийн тэрэг унадаггүй
    БИ – автобусанд чихэлдэж явсан
    БИ – арын хаалганд алгадуулж үзсэн
    БИ –туурга нэвтрэх, түлээ хомсдохын зовлонг мэднэ
    БИ – ус тасарч, тог тасалдахын хэцүүг мэднэ
    БИ – өвөлдөө хорт утаагаар амьсгалдаг
    БИ – зундаа хогийн ургамлаас харшилдаг
    БИ – махны үнэ өсөхөд эмзэглэдэг
    БИ – машины түгжрэлд алтан цагаа алддагтаа бухимддаг
    БИ ҮҮНИЙГ ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА… МОНГОЛ АРДЫН НАМ

  • Anonymous (June 24, 2012 4:36:20 pm )

    МАН –Н МӨРИЙН ХӨТӨЛБӨР АН-Н МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУТ ЗОХИЖ БАЙНА. УГААСАА АН ЮУ ХИЙСИЙН ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ШИРЭЭНИЙ БӨГЛӨӨС БОЛЖ СУУЧИХААД АРАЙ ХЭТЭРНЭЭ. АН-ХАН ХҮНИЙГ МУУЛАХ ХАР PR ТАЛРУУГАА ОРЖ БАЙНА. ХӨӨРХИЙС ЭД ЭНЭНЭЭС ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДДАГЫН. ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ АРЧАГҮЙ АМЬТАД. МАН БОЛ ХИЙСЭН БҮТЭЭС ЭН ЗҮЙЛ ИХТЭЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ЦААШИД ХИЙХ АЖИЛТАЙ ХҮМҮҮС. МАН 200 МЯНГАН АЙЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА. МӨН 10 ҮЙЛДВЭР, 15 МЯНГАН МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭНЭ.

  • Anonymous (June 24, 2012 4:57:02 pm )

    монгол улс
    монгол эх орон
    монголын төр
    монгол ардын нам
    мандан бадраг мандтугай

  • Anonymous (June 24, 2012 5:21:17 pm )

    ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████ ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███ ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███ ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ МОНГОЛ АРДЫН НАМ МАНДТУГАЙ

antalya rent a car