antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2012 3 comments

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ДАРГЫН ЗАХИДАЛД ЮУ ӨГҮҮЛЭВ

нийтлэсэн Admin

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад эрх зүйн актуудад зааснаар бол Хөгжлийн банкны хөрөнгийг дэд бүтцийн хөгжилд зарцуулах ёстой. Зам харилцаа, бүтээн байгуулалтын ажилд улсаас мөнгө зарлагдах хэрэг гарвал Хөгжлийн банкийг царайчилна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас саяхан нэгэн тогтоол гаргажээ. Тэр  нь “Эрдэнэс Тавантолгой” компанид Хөгжлийн банкнаас 339 тэрбум төгрөг зээлдэх “эрхийн бичиг” өгсөн явдал юм. Төмөр замын төслийн ажлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд энэ компанийнхан ингэх эрхтэй гэнэ. Харин мөнөөх 339 тэрбум төгрөгийг зөвхөн төмөр замын салбарт зарцуулахаар төлөвлөжээ. Гэтэл бодит байдал дээр арай өөр дүр зураг ажигладаж байв.

Шинээр барихаар төлөвлөж буй төмөр замаас эн түрүүнд ашиглалтад орох шаардлагатай байгаа гурван хэсгийг барих компаниудын нэрс нэгэнт тодорхой болсон. Харин тэдний дунд “Эрдэнэс Тавантолгой” компани багтсангүй. Тиймээс тус компанид төмөр замын төслийн санхүүжилтийг яаравчлан олгох шаардлагагүй болж харагдаж байгаа юм. Гэвч Засгийн газар, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Хөгжлийн банкийг 339 тэрбум төгрөгийн зээл гаргахыг шахаж шаардсаар байжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Хятадын “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн дийлэнхийг “Хүний хөгжил сан” руу шилжүүлсэн юм. Түүнчлэн Хүний хөгжил сангийн төсвийн хуулийн дагуу 312 тэрбум төгрөгийн татварын урьдчилгаа төлбөрийг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой” компани энэ мөнгөний сургийг нь ч гаргасангүй. Түүнээс гадна одоогоос хагас сар орчмын өмнө тус компани Хөгжлийн банкинд 250 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ ирүүлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани хийсэн бүтээсэн зүйлгүй хэрнээ энэ их мөнгийг өөр дээрээ татан төвлөрүүлж байна. Нэг л сэжигтэй санагдаж байгаа биз.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Батжаргал “Эрдэнэс Тавантолгой” компанийг өөрийн хөрөнгөөр “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд бэлнээр тарааж буй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж байна хэмээн харджээ. Тэгж үзэх бүрэн үндэслэл ч байна. Энэ тухай тэрбээр хамт ажиллагсдадаа бичсэн захидалдаа онцолсон юм. Б.Батжаргал Хөгжлийн банкны хөрөнгөөр тоглохыг хүссэнгүй. Гэвч эрх баригчид, холбогдох албан тушаалтнуудаас маш их дарамт ирж байсан учир ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанид зээл олгохын тулд ганц л болзол тавьсан. Тэр нь зээлээ Монголд оруулж ирэхгүй байх, зөвхөн гадаад төлбөр хийх нөхцөл шаардсан байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал тогтворгүй байгаа гэх мэдээлэл хэвлэлийн хуудсаар үе, үе үзэгдэх болсон өнөө үед энэ нь хамгийн оновчтой хувилбар ч байж болох юм. Гадаадын зээл тусламжаар орж ирсэн Хөгжлийн банкны хөрөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулбал юу болох вэ. Юун түрүүнд тус банкинд итгэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэл үгүй болно. Томоохон бүтээн байгуулалтад зарцуулах ёстой байсан мөнгийг хэсэгчлэн хувааж, үр бүтээлгүй салбар руу цацах нь утгагүй хэрэг гэлтэй. Ингэж бэлэн мөнгө тарааснаас болж инфляци ч өснө. Төрийн албанд 17 жил ажилласан Б.Батжаргал гэдэг хүн энэ бүхнийг олж хараад жигшиж байна. Тиймээс тэрбээр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргын албан тушаалаа өөрийн саналаар өгье хэмээн өргөдөл бичжээ. Сонин л юм.

Сонгуулийн амлалтдаа ороогдож, унахаас айсан эрх баригчид ард түмний ирээдүй болсон Хөгжлийн банкны хөрөнгөөр тоглож байгааг энэ бүхэн нотолж байна. Засгийн газар тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг зүгээр л хайр найргүй цацах аж.

Улс төрийн тойм 2012,06,21


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 22, 2012 11:59:44 pm )

    zov shuu, mash shudarga bna, bayar hurgey Batjargalaa, jinhene toriin er hunii zan iim l bh yostoi, uls torchid hunii garaar mogoi baiulah geed buteegui bna, MAN-iin luivarchid daraa n gariin useg zursanaar n Batjargal ruu buruugaa chiheed ongorno shd

  • Anonymous (June 23, 2012 2:48:25 pm )

    Сайн байна Мундаг эр хүн

  • Anonymous (July 27, 2012 7:47:59 am )

    Mash zuw shiidwer gargajee.

antalya rent a car