antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2012 Comments are off

Португаль хагас шигшээд шалгарлаа

нийтлэсэн Admin
Криштиан Рональду тэмцээний гурав дахь гоолоо оруулж, багта ялалт авчирснаар Португалийн шигшээ баг “Евро-2012”-ын хагас шигшээд шалгарлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Франц болон Испанийн багийн ялагч байх болно.

“Евро-2012”-ын хасагдах шатанд учраа таарсан Чех болон Португалийн шигшээ багийн тоглолт “Европын бразили” гэгдэх португальчуудын ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Криштиан Рональду мөргөж оруулсан юм. Голландын шигшээ багтай хийсэн өмнөх тоглолтод дубль хийсэн “Реал Мадрид”-ын довтлогч 79 дэх минутад Жуан Мотиньюгийн дамжуулалтыг “чулуу болгожээ”. Ийнхүү Португалийн шигшээ “Евро-2012”-ын хагас шигшээд шалгарч, ирэх лхагва гаригт Франц болон Испанийн шигшээ багийн ялагчтай тоглох эрхтэй болж байгаа юм.

Тоглолтын дараа Рональду телевизийн сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа “Бид үнэхээр сайн тоглолоо. Дараагийн тоглолт хүнд байх болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ бид тулаанд бэлэн” хэмээжээ.

Харин өнөө шөнө 02.45 цагаас “В” хэсгийн ялагч Герман болон “А” хэсгээс хоёроор шалгарсан Грекийн шигшээ багийн тоглолт Польшийн Гданьск хотноо болно.

С.ЦЭЛМЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car