Эмээ нь гэрийнхээ утсаар ярьж байх хооронд Эрхэмээ хүү дээрх үгийг хэллээ. Хэдий утсаар ярьж байсан ч долоон настай ач хүүгийн хэлсэнийг сонсоод утсаа тавин тэврээд авлаа. Хүү минь, чи юугаа ярина вэ хэмээн нулимс дулсуулан өөртөө наалаа. Гол нь намайг битгий өнчин хүүхдийн асрах газарт өгөөрэй, ээжид би хэрэггүй, аавд бас хэрэггүй, таны бие муу, эмнэлэгт хэвтэх ёстой. Намайг яах вэ гэж утсаар ингэж ярьсныг чинь би сонссон шүү дээ. Би хэнд ч хэрэггүй, бүгдэнд нь саад болдог. Би үхчихвэл бүгдээрээ санаа амрах юм биш үү гэж ач нь хариу барилаа.
Эрхэмээ хүүгийн жаргал яг дөрвөн жил үргэлжилжээ. Тэр үед ээж аавтайгаа цуг амьдарч хагас бүтэн сайн өдрүүдэд парк, цанын бааз, хүүхдийн тоглоомын төв явж, ресторанд орж, тоглоом бэлгэнд авдаг байлаа. Гол нь хайрладаг байв. Аав нь түүнийг мөрөн дээрээ суулган эрхлүүлнэ, тэр үед түүний инээд хөөрөнд нь хэн ч садаа болохгүй, цангинсан хүүхдийн хоолгойгоор баярлаж хөхөрч байсан. Энэ бүхнийг Эрхэмээ одоо ч санадаг. Гэвч өнөөдөр түүний аз жаргалыг бүрдүүлж ирсэн хэн ч үлдсэнгүй.
Нэг өдөр аав нь ажилаасаа халагдсан. Мөнгө олдоггүй, арчаагүй гэж аавыг нь ээж нь загнаж байхыг сонсох болсон. Эцэг эхийнхээ дуу хоолой чангарсан тэр үед аль алиных нь чигчий хуруунаас барингаа дээшээ харж “Та хоёр сайнд л даа” гэж гуйдаг байв. Тэр үед яагаад сайндаагүйг Эрхэмээ хүү одоо ч гэсэн ойлгодоггүй. Нэг өдөр ээж нь цэцэрлэгээс нь авахдаа өнөөдрөөс эхлэн аав дээрээ очихгүй, эмээгийндээ амьдрах болно гэж хэлсэн. Аав ирхиймуу гэж асуухад, тэгэлгүй яахав гэж тайтгаруулсан.
Анхандаа аав нь ирдэг л байлаа. Хуучин шигээ аавтайгаа цуг гадуур гарна, юм үзнэ. Гэхдээ ээж нь өмнөх шигээ хамт явахгүй. Эрхэмээг өгч явуулчихаад буцаад ирэхэд нь ээжийнхээ гэрээр ч оруулахаа больсон. Энэ арчаагүй амьтантай би өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсч байна гэж хорвоогийн хамгийн сайн аав гэж бодож явдаг хүний тухай ээж нь ярьж байхыг мөн л сонсчээ. Аав нь ирэх нь улам багассаар байлаа. Харин оронд нь Ууганаа гэдэг шинэ ах ирдэг болсон. Гэхдээ Эрхэмээ хүүд огт таалагдаагүй. Эрхэмээ рүү огт анхаарахгүйн мөртлөө ээжийг нь хурдал шалавла гэж дандаа яаруулна. Ээж нь ирэхээ болилоо. Тэр өдрөөс эхлэн Эрхэмээ хүүгийн жаргалтай бага нас бүрмөсөн дууссан.
Эмээ нь 24-ийн цэцэрлэгт оруулсан. Хагас бүтэн сайн өдөр түүнийг авахгүй байх нь ердийн хэрэг болсон. Цэцэрлэгийн асрагч багш тэр үеэр Эрхэмээг загнаж Чам шиг орхидсоос болж амарч “чадахгүй байна” гэж зандчина. Эмээгээсээ ээжийгээ асууна. Ээж нь ажил ихтэй болохоор амжихгүй байгаа гэж тайлбарлана. Аавын тухай бол дандаа муу зүйлээр хариу хэлнэ.
Эрхэмээ сургуульд оржээ. Хичээлээ тараад өдөр өнжүүлэхэд явна. Эмээ нь орой очиж авна. Ээж нь шинэ хүүхдийн ээж болсон. Аавын тухайд сураг хэлчих хүн олдохгүй. Сураглаад ч нэмэргүй гэдгийг ойлгох болсон. Эмээгээсээ өөр хэнд ч хэрэггүй гэдгийг бас мэдэрнэ. Бусад хүүхдүүдийг ээж аав нь сургуулиас нь авч байгааг хараад атаархана. Ингэж байтал эмээгийнх нь утсаар ярихыг сонссон. Эмээдээ ч хэрэггүй болж таарсан. Үхэх санаа толгойнд нь орсон.
…Өнөөдөр монголд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж байгаа гурван хосын нэг нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгдөг. Ийм өргөдлөө өгсөн хосуудын 40 хувь нь санасан хүссэн салалтаа биелүүлж 2 тийш болцгоодог. Гэр бүл салалтын 78 хувь нь нэгээс 3 хүүхдүүдээ хагас өнчрүүлдэг. Өнөөдөр монголын шоронд хоригдож байгаа нийт хоригдлуудын 70 хувийг эцэггүй өссөн хүмүүс эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь бүтэн өнчин, эсвэл хараа хяналтгүй орчинд бие хүн болон төлөвшжээ. Эрхэмээ хүүг иймэрхүү хувь тавилан хүлээж байна. Энэ бүхэн хэний буруу вэ.
Б.ЭНХМАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 19, 2012 8:53:51 am )
Yasan aimaar yum be huurhii do iim huuhed olon bga bhdaa
-
Anonymous (June 19, 2012 9:15:18 am )
Eej ni teneg, aav ni gej erguu yagaad irj huuhdee avdaggui yum be
-
Anonymous (June 19, 2012 9:51:44 am )
minii dood taliin eregtei duu mini neg gudamniihaa huuhentei sanaandgui untchihsan gesen,tegsen chin ter ni udaa ch ugui olgiitei huuhed tevreed eej deer mini ene tanii huugiin huuhed geed manaihaas yavahaa bolichihson,duu ch ehendee ih durgui baisan ch suuldee huleen zovshoorson tegeed durtai durgui hoyr tald amidraad yavj yavj 5-n jiliin daraa,ongorson jild hurim nairiig ni hiij tusad ni gargasan ted huutei ch bolson,ingeed 2 huutei gesen ug,getel ehner ni bainga l yardag nohoi shig herelddeg bas 2 huugee yalgavrlan tom huugee hairlaj nuutsaar yum avch ogon baga huugee zodoj nuddegees bolj duu uneheer zalhaj haaya gar hurchihdeg bolson,minii neg emegtei duu ehnerees ni neg udaa yagaad chi 2 huugee yalgavrlan haritsdag yum be chamaas 2-laa l adilhan unaa bizdee eh hun baij bolohguishdee geed helsen chin urdaas ni naad sheesiin chin etseg ni oligtoi mongo oldog bish tegeed ch nadad gar hurdeg yum chin huuhediig ni ch adilhan zodohod yadag yum gesen baigaamdaa,ene bol setsgetsiin ovchtei hunii ug bizdee?huuheded yamarch buruu baihguishdee,baga huu ni odoo dongoj 1 nas 9-n sartaishdee,tegeheer erchuud mini setgetsiin ovchtei emegteichuudiig sain harj baij bas hunee zov tanij baij huntei suugaarai
-
Anonymous (June 19, 2012 9:55:31 am )
tom huu tegeheer oor hunii huuhed bolj taarch baigaa biz?uzsegelent saihan tsarai gedeg bol zugeer l arag yasan deer tohson aris gedegiig bitgii martaarai erchuudee emegteichuudee!
-
Anonymous (June 19, 2012 10:44:46 am )
ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА ХӨӨРХИЙ ТААРЧ ТОХИРОХГҮЙ ЮМ БОЛ ХҮҮХЭД ГАРГАХГҮЙ БАЙМААР ЮМ
-
Anonymous (June 19, 2012 11:19:34 am )
yadaj 2 jil hamtran amidrah yostoi daraa ni huuhedtei bol!!!!!!!! Bas uurtuu hairtai huntei l suu.Hunii udam sudariig ni har bayan darga baih ni bish gol ni aav eej ni ymar hun be ah duugee hundeldeg uu tedendee hundtei yu gedeg ni l gol ym b.a le Ezeg ehee hundelj hairlaagui hun heniig ch hairlahgui shuu!!!
-
Anonymous (June 19, 2012 11:33:13 am )
archaagui amia bodson khuviin erkh ashigtaa kheterhii barigdsan uls turchid tur zasgiin buruu bodlogiin khamgiin turuund khelmegdegsed ni khuuhed ,khugshchuud odoo edniig ene songuuliar neg musen uurchlekh kheregtei
-
Anonymous (June 19, 2012 12:41:14 pm )
xuurxii iim uruvdultei xuuxduud zunduu l bgaa bxdaa. Ur xuuxed xuseed ch gardaggui olon l xumuus bxiin. eniig zoxicuulaad iluu bgaag ni dutaad bgaad ni ugchix yumsan. Er ni xaanaas xuuxed urguj avdgiin boloo
-
Anonymous (June 19, 2012 1:35:36 pm )
manai egch anhnii nuhruusuu salaad ohintoigoo uldeed daraa ni neg gudamjnii arhichintai suugaad huuuhedtei bolsiin,manai egch bol huuhduudee yalgawarladaggui l dee gehdee ter shine suusan zaluu ni saya huuhdiin bayaraar tsalingaa buuhad uuriinhuu huuhdiig bultiitel ni huwtsaslaad yanz yanziin togloom awch uguud ehchid ni yu ch awch uguugui bgam daa zewuun muu nowsh 2 huuhdin negiig ni tegej muuhai yalgaj bolohgui biz dee humuusee huuhed l bol huuhed shd. gants chupa chups ch gesen awaad ugchihud huuhed yum chini bayarlana shd. nowshiin muuhai setgeltei humuus bh yumoo, er hun baij uhej hatsan zantai .
-
Anonymous (June 19, 2012 1:59:37 pm )
ЭНЭ 23 ЖИЛД МОНГОЛ ОРНЫГ ЭНЭ МАНАН БҮЛЭГЛЭЛ ДАМПУУРУУЛЖ БАГААГИЙН ЗӨВХӨН 1 Л ЖИШЭЭ БОЛ ЭНЭ ХҮҮГИЙН БИЕЭЭРЭЭ ТУУЛСАН ЭНЭ АМЬДРАЛ БИШҮҮ ,ОДОО СОНГОВОЛ УЛС СӨНӨНӨ
-
Anonymous (June 19, 2012 2:12:10 pm )
Erchuud bol erchuud l baidag.Harin emegtei hun uhaantai baih estoi.Mongol emegtei hunii hatan uhaantai gej bii.2 etsegiin 2 huuhedtei baij bas ahiad oor ger bul uimuuleed baidag bogs ni zagatnasan huuhnuudiig odoo yah bilee? Huuhduud l hamgiin orobdoltoi ni bolj uldej bna daa
-
Anonymous (June 19, 2012 5:49:46 pm )
хоорондоо ярьж тохироод нийлж байгаа эр эм хоёрыг ямар энэ улс төрийнхөн нийлүүлцэн биш, зарим нь дэмий юм ярьж хэтэрхий улс төржихийн. эргүүтчихийн зарим хүмүүс. ухаантай байж сайн бодож энэ хүнтэй насан туршдаа амьдрах хүн мөн үү гэдгээ сайн бодол доо, суухаа яарахийн.
-
Anonymous (June 19, 2012 5:56:14 pm )
бичсэн сэтгүүлч нь хэний буруу вэ ч гэхшиг мэдээж сонголт хийж байгаа эцэг эхийн л буруу ш дээ.
-
Anonymous (June 20, 2012 5:52:58 pm )
HENII BURUU BAIHUUDEE ARCHAAGUI AAAW TENEG HUUHEN 2IIN BURUU GER BULIIN HUULIIG CHANGATGAJ UGUH HEREGTEI NEGENT UR HUUHEDTEI BOLSON BOL UHEN UHTEL NI AHRUULAH HEREGTEI TEHKU BOL INEGJ HUN BOLGON SALJ SARINAJ YWSAAR BAITAL MONGOL ULS IREEDUI CH ALGA BUGD UDKU TSUS OIRTOLTOOR BAAHAN HEREG HIISEN UNCHIN HUMUUSUEER DUUREH NI BAINA. TUR ZASAG GELTGUI ODOO GER BUL BOLJOOGOO ALUUCHUUD UURSDUU ENE ASUUDALDEERE TULUWSHIH HEREGTEI ARCHAGUIGEE MEDJIIWEL ANHNAASAA HUUHED SHUUHADTAI BOLOHGUI BH ARGA HEREGLE YYMAR 20 ZUUND HONINII ULUN UGLUJ HURITSAL UILD GEJAAGAA BISH BELEGWCH HEREGLE TENEGUUDEE TEHKU BOL IIM HUURHUN URS HOHIRSOOR BN MALNUUDAA ER NI CH TER EM NI CH TER BGAA NI GEJ NOWSH BOLTSON BHIIN YAHAARAA IIM ERGUU BAIDIIN ZDA
-
Anonymous (June 20, 2012 9:36:05 pm )
mongolchuud min amiddaa bie bienee hairla. ter dundaa yr hyyhdee hairla.
15 Comments