antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2012 Comments are off

Сонгуулийн санал авах үйл ажиллагааг интернетээр шууд үзхэнэ

нийтлэсэн admin

Нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцжээ. Өчигдөр /уржигдар/ оройн 24.00 цагаар нэр дэвшигчдэд үнэмлэх олгох ажлыг тасалбар болгож, 331 хүнд НИТХ-д нэр дэвших батламжийг гардуулан өгчээ. НИТХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан тухайн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоох аж. Одоогоор Хан-Уул дүүрэг 113, Сонгинохайрхан 1380, Сүхбаатар 336, Баянгол 460 байршилд нэр дэвшигчид сурталчилгаагаа байршуулах боломжтой гэж тогтоосон байна.
Хоёр сонгууль давхцаж буй энэ удаагийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох агаад санал авах байруудыг камержуулах юм. Энэ ажлыг хариуцаж буй Нийслэлийн Мэдээлэллийн технологийн газрын өгсөн мэдээллээр нийт санал авах 360 хэсгийн хороог камержуулахаас 110 хэсгийн хорооны камерийг интернетэд холбох, 250 хэсгийн хороонд санал авах байрны гадна дэлгэц байрлуулах, олон нийтийн эзэмшлийн талбайд буй томоохон дэлгэцээр дамжуулах гэсэн гурван шийдлээр иргэдэд сонгуулийн санал хураах явцыг хүргэхээр ажиллаж байгаа гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car