Бид илүү даяаршиж, хүмүүс элдэв бусын этгээд гажиг зүйлд дасал болж, уйдаж эхэлсэн энэ үед урлагийн одууд дан ганц дуулах, эсвэл жүжиглэж карьер хөөх нь боломжгүй зүйл болжээ. Тийм ч учраас дэлхийд төдийгүй Монголд олон төрөл рүү хөрвөх чадвартай “universal” одууд төрж байна.
Д.Пүрэвсүрэн (загвар өмсөгч, жүжигчин, бүжигчин)
“Гоёл”-ын тайзнаа топ модель хэмээн цоллуулсан тэрбээр мэргэжлийнхээ хувьд хэнийг ч дагуулахгүй. Гэвч дан ганц моделийн карьер хөөх нь түүнд сонирхолгүй санагдсан бололтой.
Тиймдээ ч Пүүжээ кино урлагт урваж “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ” уран сайхны кино, “Гэр” олон ангит кинонд дүр бүтээж амжсан.
Түүнийг жүжигчнийх нь хувьд олон хүн үнэлсэн бөгөөд тоглосон кино бүрээс нь омголон, эршүүд зан ааш цухалздаг билээ.
Уйдамхай Пүүжээ кино урлагаас ч удалгүй уйдаж, “Ододтой бүжиглэх” нь шоунд оролцож муугүй бүжигчин гэдгээ баталсан. Түүнд ер нь чадахгүй юм гэж байна уу?
Д.Болд (дуучин, жүжигчин, продюссер)
Монголын хөвгүүдийн хамтлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд хөгжмийн бизнесийн учрыг хамгийн сайн мэддэг хүн гэх.
Хамтлагаа ч, өөрийн карьерийг хөөхдөө ч шилдэг нь байж чадсан тэрбээр монгол поп хэмээх урсгал сэдэж, Төрийн шагнал хүртээд амжсан.
Үүний хажуугаар “B production”-ыг байгуулж, “Гурван охин”, Эгшиглэн, Агиймаа зэрэг муугүй уран бүтээлчдийг Монгол поп ертөнцөд дархалж чадсан.
Мөн “Би чамд хайртай-2” киноны гол дүрд тоглосон нь түүний нэр хүндийг өндөрт мандуулсан юм.
Quiza (дуучин, улстөрч, хөтлөгч)
АНУ-аас ирмэгцээ жинхэнэ хип хоп гэж юу байдгийг мэдрүүлэхээр зүтгэж, хип хоп хөгжмийн ертөнцөд бөмбөг тэсэлсэн Quiza өдгөө уран бүтээлийн хувьд түр завсарлага аваад байна.
Нэг хэсэг МАН-д элсэж, улс төрийн карьер хөөсөн тэрбээр өдгөө NTV телевизээр “Quiz and Answer” нэвтрүүлэг хөтлөх болсон.
Харин эдгээр дүрийн аль аль нь түүнд муугүй зохисон байна лээ шүү.
М.Баярмагнай (жүжигчин, дуучин)
Хошин шогийн жүжигчин байхаар л төрсөн мэт М.Баярмагнайг алиалаагүй байхад нь ч инээчихмээр.
Тэрбээр “Өнгөт инээд” хамтлагаас гараагаа эхэлж, өдгөө “Маск”-д хүчин зүтгэж байгаа.
Эв хавгүй, бүдүүн хадуун эмэгтэйн дүрийг гарамгай бүтээж дадсан тэрбээр саяхан “Бурхан өршөөг” кинонд тоглож уран сайхны кинонд ч дүр бүтээж чадна гэдгээ баталсан.
Энэ нь хэдийгээр тийм ч амжилттай оролдлого болж чадаагүй ч М.Баярмагнайн дуулах авьяасыг хэн хүнгүй магтдаг.
Тэрбээр зохиолын дуунаас бүрдсэн цомог гаргавал “Маск”-ийн хошин шогийн CD-нээс ч илүү борлогдож магадгүй шүү.
Г.Ганхүү (бизнесмэн, улстөрч, хөтлөгч, дуучин)
“Шар айраг”-ын Г.Ганхүү жинхэнэ сүйхээтэй эр. Иргэний зориг-Ногоон намын нөлөө бүхий гишүүн тэрбээр бизнесийн салбарт ч амжилттай зүтгэж байна.
Нэг хэсэг УИХ З.Алтайтай хамт “Үүргэвчтэй аялал”-д гарсан тэрбээр өдгөө NTV телевизээр “Nostalgia” нэвтрүүлэг хөтлөх болсон.
“Битлз”-ийн үнэнч фэн гэдгээ хэнээс ч нуудаггүй тэрбээр алтан үеийн сэтгэлд хоногшсон дуу, дуучдын талаар сайн мэддэгт нь атаархмаар.
Энэ бүхнээс гадна Г.Ганхүү “Facebook” дэх “Царай муутайчуудын клуб”-ын тэргүүн гэх албан тушаалтай.
Б.Арго (багш, зохиолч, бөө)
Тэр яах аргагүй од. Монголын хамгийн олон хэл мэддэг хүн хэмээн өөрийгөө өргөмжилж, хэсэгтээ л олны атаархлыг төрүүлсэн тэрбээр тун удахгүй “солиотой амьтан” хэмээн адлагдах болсон.
Өөрийгөө тайж удамтай хэмээж, Чингисийн сүнсийг дуудаж, уул талаар онгодтой нөхцөх болсон үеэс нь хүмүүс түүнийг өөр нүдээр харж эхэлсэн.
Гэтэл тэрбээр улстөрд хүч үзнэ гэж мэдэгдэж, дэлхийн хамгийн олон хэл мэддэг хүн гэх номинациар “Гиннес”-ийн номд өөрийгөө бүртгүүлэхээр оролдоод бүтэлгүйтсэн.
Гэвч Б.Арго үл шантран, “Хорин нэгэн мянга” нэртэй инээдмийн ном бичиж, тун удахгүй телевизийн цуврал киноны зохиол бичихээр зэхэж буйгаа дуулгасан. Хүйсээ солиод загварын тайзнаа алхаж мэдэх л хүн.
Ч.Ундрал (дуучин, жүжигчин, менежер)
Хөтлөгч Т.Өөдөөгийн хамт дуулж, нэгэн цагт “Тату”-гийн хуулбар, лесби хэмээн цоллуулж явсан Ч.Ундрал удалгүй кино урлагт урвасан.
“Би чамд хайртай-2” кинонд Үрлээгийн охины дүрд үнэхээр сайн тоглосон тэрбээр дахин дуулахгүй хэмээн мэдэгдэж жүжигчний карьераа эхлүүлсэн билээ.
Тэгвэл зүгээр сууж чаддаггүй Ч.Ундрал УДЭТ-ын Маркетингийн менежерээр ажиллаж байгаад, өдгөө энэ чиглэлээрээ АНУ-д суралцаж байна.
Г.Хүслэн
time.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 03, 2012 2:00:38 pm )
Математик, aнгли хэлний зуны вакум сургалт 6-р сарын 4-нд эхэлнэ.
Утас: 350649, 99020368, 99282120. http://www.sunsound.mn -
Anonymous (June 03, 2012 3:33:51 pm )
mongold hun bur l uls turch, duuchin, jujigchin biz dee hehe. xarin ter dundaas jinhene ni hed bgaa bol?
-
Viagra (February 19, 2014 6:44:37 am )
Basically i have one on Tumblr but dont know *** to make one on bloglovin?!. Thanks.
-
dalaman airport transfers (February 19, 2014 7:12:55 am )
Hi, I do believe this is a great blog. I stumbledupon it 😉 I may come back yet again since I book-marked it. Money and freedom is the best way to change, may you be rich and continue to help others.
-
Mesothelioma (February 19, 2014 7:40:00 am )
An impressive ***re! I have just forwarded this onto a coworker who has been doing a little homework on this. And he in fact ordered me lunch due to the fact that I stumbled upon it for him… lol. So let me reword this…. Thank YOU for the meal!! But yeah, thanks for spending some time to discuss this topic here on your blog.
-
Viagra (February 19, 2014 8:50:56 am )
I would ***ume you added the photos using the photo or slides*** widget?. If so go to your blogger and login. go to design in the upper right corner. you should already be on the page elements tab. find the photo widget you are using (slides***, photo, etc.). click edit and then remove. then all the photos will be gone. ***ever if you just want the one image deleted go to your photobucket and either delete it from the group of photos or create a new group of photos exc***ing the unflattering one
-
ceas dama fossil (February 19, 2014 11:33:30 am )
You ought to take part in a contest for one of the finest websites on the web. I most certainly will highly recommend this website!
7 Comments