2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дорнод аймагт нэрээ дэвшүүлж байгаа Н.Номтойбаяр бизнесмэн, нийгмийн идэвхтэн гэдгээс нь илүүтэйгээр элдэв амрагийн асуудлаараа олонд танигдсан нэгэн. Түүнийг шоу цэнгээн, сайхан бүсгүйчүүдэд “гар татаад” байдаггүй, мөнгө хөрөнгийг хайр гамгүй цацдаг гэдэг. Олны яриа ортой гэж үнэн бололтой. Үүнийгээ батлах л гэсэн шиг дэд сайд маань ч мисс, загвар өмсөгч сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь цөөнгүй.
Түүний амрагийн явдлаас дурьдвал, “Шоу биз” нэвтрүүлгийн Зулаа, Ард түмний мисс гэгддэг Ариунцэцэг гээд л Монголын цуутай бүсгүйчүүд түүний ивээлд байсан.
Ноён Н.Номтойбаяр хэдхэн жилийн өмнө анхны хань, хоёр бяцхан үрээсээ өрх тусгаарлаж, “Хархорин” захын боссын хүү П.Цэгцбаатарын гэргий Мандухайтай бүсгүйтэй “дэр нэгтгэсэн” гэдгээ албан ёсоор зарласан.
Харин саяхны нэг өдөр дэд сайд маань загвар өмсөгч, мисс О.Пүрэвдуламтай ресторанд зоог барьж, амралтын өдрийг хамтдаа өнгөрүүлсэн шигээ явсан нь олны анхаарлыг татжээ.
Загвар өмсөгч, мисс О.Пүрэвдулам өмнө нь “Экоконстракш”-ны захирал н.Нямдаваатай нэр холбогдож байсан. Ямартай ч “олны үг ортой” гэдэг нь үнэн бололтой.
УИХ-ын сонгууль гээд “завгүй” байх ёстой дэд сайд, Загвар өмсөгч бүсгүйд цаг “заваа” гаргаж, зугаацуулж яваа нь “гайхалтай”.
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 28, 2012 11:05:11 am )
Mandhaigaas 100 dahin deer purewdulam
-
Anonymous (May 28, 2012 6:19:09 pm )
Монголыг зугуухан алж буй Эдийн Засгийн АЛУУРЧИД бол: Ц. Элбэгдорж, Ц. Нямдорж, С. Баяр, Д. Зоригт. Лу. Гантөмөр, Баярцогт нар юм. Эдгээр хуурамч баг зүүж, төрийн албанд шургалан баяжиж, Монголын Улсыг мөхөөж буй ХУЛГАЙЧУУД ард түмний шүүхээр орж ялаа үүрэх цаг ирнэ!!!!! Удахгүй!!
2 Comments