Өвлийн өвгөнийг эндүүрээд надад бэлэг өгөөсэй гэж бодоход өгдөггүй гэж гомдоллодог хүүхэд байдаг. Харин бурхан эндүүрч нэг хүнд илүүдсэн их бэлэг өгчихдөг бололтой. Тэдний тоонд Д.Баттөр гэх эрхэм яг орно. Социализмын үеэс панз үсэргэсэн энэ эрхэм эдүгээ “Жигүүр гранд” хэмээх нүсэр том вант улсын хаан бөгөөд Монгол улсын Гавьяат барилгачин алдар цолтой. Бас хөгжмийн зохиолч. Шүлгээ хүртэл өөрөө биччихнэ. Зурах л одоо түүнд дутдаг гэсэн яриа байдаг. Зуугийн талыг хэвийсэн ноён Баттөрд мөнгө байна, авьяас байна, алдар байна, дутуу юм алга. Магадгүй зарим зүйлээрээ түүнд оногдсон зүйл нь илүүддэг болов уу гэмээр. Эрчүүд баяжиж “од” болохоороо эхнэрээ шинэчилдэг бичигдээгүй хууль бий. Түүнийг хэрэгжүүлэгчдийн нэг нь ноён Д.Баттөр ажээ. Гучин жил ханилсан түүний анхны гэргийг Н.Эрдэнэтунгалаг гэх бөгөөд авааль нөхөртөө Золбоо, Халиунаа хэмээх хоёр охин бэлэглэжээ. Тэгтэл ноён Баттөрд бас өөр эхнэр, бас өөр хоёр хүүхэд байдаг гэнэ. Монголд хоёр эхнэртэй байх хууль үйлчилдэггүй боловч ховсчин С.Хүрэлбаатар эмчийн “Монголын эрчүүдийг хоёр эхнэртэй байхыг зөвшөөрсөн хууль батлах хэрэгтэй” гэснийг аанай хэрэгжүүлсэн хүний тоонд Д.Баттөр эрхэм багтана. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хамаагүйн үлгэрээр “Жигүүр гранд” хэмээх вант улсын эзэн их, бага хоёр хатантай болсныг гайхах ч хэрэггүй.
Түүний бага хатан нь Онон хэмээх оргилуун нэртэй халуун бүсгүй байх агаад дөнгөж гучин насны босго давсан ч өөрийнхөө эцэг шиг насны нөхөртөө хоёр үрийг нь бэлэглэж амжсан байна. Дэлхийн баячууд дотор авгай хүүхэнтэй холбогдоогүй эрчүүд ер нь л байхгүй боловч Д.Баттөр шиг ийнхүү хоёр эхнэрийн хооронд чөлөөтэй гүйдэг нь цөөн тодорчээ. Сайтар бус ч чих дэлссэнээр сонссоноо дуулгахад их, бага хоёр эхнэр нь хоорондоо тийм чиг таарамжтай биш бололтой. Ялангуяа Д.Баттөрийн том болсон охид аавынхаа залуу эхнэртэй дотно бусаар үл барам нэлээдгүй хурцадмал харьцаатай гэх яриа дуулддаг.
Нэгэн цагт “Жигүүр гранд” хэмээх энэ нүсэр том вант улсыг анхны авгайнхаа хоёр охинд өгөх үү, бага эхнэрээсээ төрсөн хоёр хүүхдэдээ өвлүүлэх үү эсвэл хоёр бүү хэл дөрөв хуваах уу гэсэн асуудал босч ирэх магадлалтай юм. Бизнест хөл тавьж эхний мөнгөн хуримтлалаа олохоос нь авахуулаад өдийг хүртэл хөгжүүлэхэд анхны эхнэрийн хувь нэмэр асар их нь гарцаагүй. Охидынх нь тус ч бас буй. Харин замын дундаас байтугай вант улсын эзэн болсон хойно нь гарч ирсэн бага эхнэрийнх нь юу бүтээсэн нь тодорхойгүй гэж шивэр авир ярилцах чимээ мундашгүй. Ямартаа ч ноён Д.Баттөрийн санааг зовоох зүйл нэг л өдөр гарцаагүй тулгарна. Тэр цагт Эрдэнэтунгалаг ба том охид, Онон ба бага хүүхдүүд гэсэн хоёр талыг хэрхэн холбох эсвэл ерөөсөө хөлсөө гоожуулж, толгойгоо зовоож босгосон вант улсаа хоёр хувааж өгчихөөд санаа амгалан амьдаръя гэхэд өөрийгөө бас хоёр хуваах уу гэдэг асуудал босно. Ямар сайндаа Д.Баттөр боссыг сүүлийн үеэс лам бөө, сүм хийдээр гүйдэлтэй болсон гэх яриа дуулдаж буй. Лав л шинэ хийд сүм босгох гээгүй бололтой. Гэхдээ түүний цаана ирээдүйн хувь заяаныхаа эргэлтийг зохицуулж, шийдүүлэх арга замыг тэндээс хайж буй гэсэн таамаглал ортой байж болзошгүй. Гэвч энэ нь хоёр эхнэртэй хүн бүхний өмнө тулгардаг зовлон байх л даа. Харин эхний шанг халхын хөрөнгөтнүүдээс Д.Баттөр л татах бололтой байна. Одоогоос хориод жилийн өмнө УБХ-ын гишүүн Ганболд гэж хүн “Хоёр эхнэртэй байх хууль” санаачлахад олон дэмжсэн гэдэг.
Өнөөдөр УИХ дээр ийм санал яригдаагүй боловч энэ санааг дэмжигчид хангалттай байдаг тухай мэр сэр яриа чих дэлсдэг. Хэрэв энэ санал дэмжигдээд хууль батлагдвал Д.Баттөр шиг олон эрийн асуудал арай шийдвэрлэхэд дөхөм болох буй за. Өмчийн асуудал цаг ямагт хүн төрөлхтөний шүдний өвчин болж байсан, болсоор ч байгаа. Ядаж л хоёр эхнэртэй байх хууль гарчихвал их, багын хоорондох хэрүүл дажин арай намжина. Чингис хаанаас эхлээд Монголын их, бага хаад энэ асуудлыг хөөрхөн зохицуулчихаж байсан билээ. Магадгүй, нэг л өдөр Монголд хоёр нөхөртэй баян хүүхнүүдийн сүрэг бас гараад ирэх байх даа.
Г.Амгалан (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 26, 2012 5:50:09 pm )
hugshi buh be shal teneg
-
Anonymous (May 26, 2012 7:23:55 pm )
Ene setguulch avgai l zohitcuulah yum bndaa amidral mash nariindaa iim ger buluud ih l evtei baih heregteidee. 2 tom ohin ni uhaantai baihoo. Anhnii ehner ch gesen tegj neg ih herenge menge yariad hereldeed baih teneg avgaich bish baih yum uzej nud tailsan saihan ger bul. Setguulch shig bish baih. Ene ger buliin gishuud eersdee duugai baihad. Setguulch guai yagaad yas hayad. 2 tom ohin ehneriig ni muulaad baigaa yum bee
-
Anonymous (May 26, 2012 8:15:53 pm )
za tejeej chadaj bval 10bsan ch yaahav dee yamar huuli ni ehner hyyhded yilchleh bish
-
Anonymous (May 26, 2012 8:22:42 pm )
ямар юмаа хийх гээд байгаан бэ? 2 эхнэрээр. шөнө ч тайван унтаж чаддаггүй гэсэн. анхны эхнэртээ үнэнч байсан нь дээр. үхээд бас тамд очно гэж байгаа энэ завхай эрчүүд бас эмс нь. бэлэвсэрсэн бол ч яахав. дахин эхнэр авч болно.
-
Anonymous (May 26, 2012 9:46:01 pm )
huuhdiin gargasan huuhnuud zunduu bn,jiguur grandad zahiraltaigaa uabaldaj shan abah bol undsen ajil bolson gazar daa,shalig teneg cagsuu ubgun,naadhi jini 3 dahi abgai ni ,ohiduud ni usnees ni zulgaadag um ha ha,bauan huniig balag toirohgui,uanhanuud toiron ergeldenee gej… ene ubguniig….
-
Anonymous (May 27, 2012 12:31:58 am )
lalyn shahind orchih tegvel olon ehner avah shaltag garaad irne tegeed hudlaa unen udurtuu 4 murugj bai xaxaxa
-
Anonymous (May 27, 2012 1:39:55 am )
Iim muuhai erchuudiin boov ni tasaraasai
-
Anonymous (May 27, 2012 7:30:52 am )
Arhangain Bayarmaaa geed balai hvvhen araas ni gviseer bgaad hvvhdiig ni gargasan .bi batturtei suuh gej bgaa hvvhdiig ni grgasan geed yariad yawj bdag yum bilee.odoo ih tengwriin amand bair tvreesleed ugchihsun iren ochin bdag gesen shv
-
Anonymous (May 27, 2012 12:57:36 pm )
setgetsendee emiin dontoi bolson zunug ubgun,mungugui bol eniig nohoi ch toohgui dee,munguu gej,terend gants um bn huuhnuudiin setgeliig tatdag ter ni mungu….. haha
-
Anonymous (May 27, 2012 4:32:19 pm )
battor teneg obgon aash muutai abgai shig zantai teneg yum bogsni dontoi vxbel taarna
-
Anonymous (May 27, 2012 11:14:47 pm )
batturiin duu batulzii gej bas 1 teneg huuhnii dontoi hugshin gar bii.2,3 n nuuts amragtai.
-
Anonymous (May 28, 2012 1:01:31 am )
duu batulzii sanday giin boss bas l bugsnii uvchtei 5 huuhdiig ni turuulj ugsun ehnereesee salaad 30 duhuj yavaa huuhentei suusan shdee er ni huuhend nugasgui nuhur duu novshiin zantai
-
Anonymous (May 28, 2012 9:17:43 am )
jorlon oroh hoorond omdondoo shreesee saviruulsan hogshin ovgotsuul odoo yahnavdee. zaluudaa ingej yavahgui ovgorchood ingedeg balai yumnuud
-
Anonymous (May 29, 2012 8:50:01 pm )
Mungunuus uur yum boddoggui, Saltaagaaraa yaj mungu oloh ve gej boddog yahnuud bdagshd. Tolgoi ni hooson yanhnuudiin ihenh ni tsaashlaad yaj mungutei hunii huuhdiig gargaj nasniihaa hooliig oloh ve gedeg! Mungutei l bol uvgunch bsan hamaagui ehner huuhdees ni salgaad suuna gej yaridag yanhnuud bas zunduul bna!!!
-
Anonymous (June 24, 2012 12:13:10 am )
uneen zavhai um nar zunduu bn, tegehdee hairaaraa suusan zunduu hun bgaa shuu.
-
Anonymous (June 26, 2012 1:08:16 pm )
Хүний гэр бүлийн асуудал руу өнгийхөөс өөр ажил энэ сэтгүүлчдэд алга уу? Эх орон минь хаашаа зүглэх вэ гээд зав зайгүй ажиллаж байхад хүний эхнэр хүүхэд оролдож явахаасаа ичээч. Улс төрчдөөс баахан мөнгө авчаад одоо зүгээр яваа хүмүүсийг оролдож эхэллээ л дэ.
-
Anonymous (June 26, 2012 1:15:20 pm )
Tegehdee ene hun tiim muu hun bish bhaa. Odoo bas huuhnuud aimar bolj bn shuu…
-
Anonymous (June 26, 2012 1:43:57 pm )
Hun er ni luuvangaa idnuuu manjingaa idnuu hamaagui sh de, ymartaich hudlaa yrij hulgaa hiij hun alaagui bol boloo yum bishuu, oorsdiin amidralaaa hen hen ni ooriin bdolooroo l avad yavj bval boloo sh de. Zarim humuusiin derged bas yum hiichihsen l hun shuu…..
-
Anonymous (June 26, 2012 1:46:49 pm )
Hogshin ovgon l gehiin, Zaluu huuhen NUA l gehiiin yagaad ter huuhnuudiig ni buruutgaj boldogguim ted ch gesen oorsdoo durtai biye seteglee mongoor unleed bgaa bizde…
MOngoloor duuren amarhan mongo oloh sonirholtoi huuhnuudees bas zondoo yum bolj bgaa shuu, ger bul salgah, huvia hicheesen bolovsrolgui yumnuud bas zondoo bn shuu mongold. -
Anonymous (June 26, 2012 1:47:44 pm )
Hun er ni ooriigoo l hicheej yavbal bolooo
-
Anonymous (June 26, 2012 1:48:35 pm )
Olon humuusiig oron bairtai ajiltai bolgoson hun deeeeeeeeeeeeeeeeee.
-
Anonymous (June 26, 2012 2:07:28 pm )
энэ сэтгүүлчид одоо өөр бичих юм олдохоо байсан юм байх даа, энэ хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байнаа, хийдгээ хийгээд явж байгаа нэгнийгээ хэдэн талаас нь хэмлэхээ болимоор юм. энэ сэтгүүлчид өөрсдөө хийж гийгүүлсэн юмгүй байж хов жив хөөцөлдөхөөс өөр ажил байдгүй болсын байх даа
22 Comments