Ерөнхий сайд асан С.Баяр АНУ руу эмчлүүлэхээр яваад удаагүй байгаа билээ.
Түүний чухам ямар зовиураа эмчлүүлэхээр явсан тухай мэдээлэл удтал нууцлагдаж байсан ч өчигдрөөс нэгэн яриа төрийн ордноор тарж эхэлжээ.
Уг яриагаар бол С.Баярыг Зайсан дахь хувийнхаа сууцанд орж явахад нь түүний хөрш “Саусгоби сэндс” компанийн ТУЗ-ийн гишүүн Алекс нэртэй Канад эр орцонд нь отож байгаад зодсон гэнэ.
Үүний дараа хуулийн байгууллагынхан мөнөөх Алекс гэгчийг саатуулсан ч С.Баяр өөрийн биеэр очиж, суллуулсан ч гэж ярьж буй хүн байна.
Тэгмэгцээ олны хэл амнаас зугтахын хажуугаар зодуулсан биеэ тэнхрүүлэхээр АНУ-ыг зорьсон бололтой юм.
Өмнөговь аймгийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж байсан мөнөөх хүн зодсон Алекс гэгчийн ажилладаг “Саусгоби сэндс” компани нь хувьцааныхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид худалдах гэж байгаа тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдсаны дараа Монгол улсын Засгийн газар тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлээд байгаа юм.
Энэ үйл явдлын үнэн бодитой эсэх талаар УИХ-ын гишүүн С.Баярын туслахуудтай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Энэ мэдээллийн тухай бид удахгүй эргэн мэдээлэх болно.
Э.Сугар
sonin.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 24, 2012 7:06:05 pm )
alkash pizda hun daramtalj mungu nehej baigaad zoduulsan
-
Anonymous (May 24, 2012 9:23:44 pm )
Fuck Bayar Pizda giin hurungiig huraaj ard tumend taraaj ug
-
Anonymous (May 25, 2012 8:13:07 am )
dotroo eb tynjin myytai baisnaas bolj gadniinxan euch xiij magadgyig xaryylj exelj ba.Mongoliin toloo zytgexed xechyy bolj dee
-
Anonymous (May 27, 2012 6:07:49 pm )
Mongolchuud gadaadad bas dotoodoo daramtluulaj amidrah estoi ym uu heghch gesen damtlaad yvah heretei shuu dee bugdeerei munggui baisnaas negen ch gesen emchluuleh mungutei bolson bayrluushtai
4 Comments