“Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” зэрэг иргэний хөдөлгөөний
төлөөлөл өчигдөр МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-ы үүдэнд С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг сонгууль нэр дэвшихийг эсэргүүцэн жагслаа. Тэд “Долдугаар сарын 1”-ны хэрэг шийдэгдэх хангалттай хугацаа өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй явж байна. Хэзээ нэгэн цагт цагдаагийн албан хаагчид тушаал өгсөн хүнээ хэлэх болно. Тэр цагт С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар УИХ-ын халдашгүй байдалд орчихсон байх талтай. Тиймээс тэднийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шаардах бичгийг МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарт өгсөн юм. Түүний шаардах бичгийг авахаар гарч ирэх үед үймээний үеэр хүүгээ алдсан Д.Үржигсүрэн “Долдугаар сарын 1-ний хэрэгт танай нам буруутай. Тиймээс танай намын нэр хүнд шалдаа ортол унасан. Олигархиуд аа, та нар ялагдана. Та нарыг хэн ч сонгохгүй” хэмээн бухимдсан аж.
Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн Б.Хосбаяр: Буудах тушаал хэн өгсөн нь тодорхой. С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр энэ хэрэгт холбоотой байж таарна. Үймээнээс хойш дөрвөн жил өнгөрлөө. Бид энэ асуудлыг олон жил ярьж байгаа ч эрх баригчид хариу өгсөнгүй. Хохирогчдын ар гэрийнхэн төрд үнэхээр гомдолтой байна.
Миний монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн П.Болд: С.Баяр 2008 оны долдугаар сарын 1-нд байрнаасаа гараад ирсэн бол үймээн болохгүй байсан.
Тэд шаардлагынхаа хариуг 25-ны дотор авсан ба энэ хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэсэн юм. Мөн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг сонгууль нэр дэвшүүлбэл СЕХ-ны байрны өмнө өлсгөлөн зарлана гэв.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 22, 2012 12:31:35 pm )
s.bayar hun aldaggui sain hun 4n tsagdaagiin darga l hun alsan bh!monh-orgil bol yu gj tushaal ogohiin be? gemgui sain hun sdee!tushaal ogno gedgees ch aidag hun ard tumen min er n ter elbegdorj dorligjav 2 oorsdoo har mashind suugaad 4n hurandaatai hamt buudaad haychiksan bhoo elbegdorj l tushaagaa biz hehehe dorligjav ch tushaal ogch chadiisdee!s.bayar bol ymar gemtei bish dee!
-
Anonymous (May 22, 2012 12:48:33 pm )
s,bayar monh orgil uheesei!
-
Anonymous (May 22, 2012 7:50:07 pm )
dorligjav, batuul, z.enkhbold , banbayaruud devshivel olsgolon zarlanaaa
-
Anonymous (May 22, 2012 7:50:43 pm )
batbayaruud devshvel olsgolon zarlanaa
-
Anonymous (May 22, 2012 9:33:27 pm )
davar. harin ter hujaagiin erliiz elbegeeteigee temtseech
-
Anonymous (May 23, 2012 7:24:53 am )
S.Bayar uhamsraaraa uls turuus zailah heregtei. Muu hudalch.
-
Anonymous (May 23, 2012 11:45:18 pm )
ºëñºæ ë áàéõã¿é þó ãàé ë áàéíà.
7 Comments