antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2012 5 comments

Л.Гүндалай: Би Хөвсгөл аймгийн АН-ын дарга хэвээрээ байгаа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Л.Гүндалай өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, түүнийг Г.Оюунгэрэл гэх эмэгтэйг зодсон талаарх мэдээлэлд хариу тайлбар өгсөн юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллаад иржээ. Түүнийг тойрогтоо ажиллах үед нь аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулган хуралдсан аж. Тэрээр хэлэхдээ “Тухайн мэдээлэл цацагдах үед би тойрогтоо ажиллаж байсан болохоор төвийн хэвлэлд хариу тайлбар өгөх боломж байсангүй. Гэхдээ өнөөдөр энд хариуцлагатайгаар хэлье. Би ямар ч эмэгтэй хүн зодоогүй. Тэр чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг бид хоёрыг үг хэлэхийг урьсаны дагуу тэнд очсон. Гэтэл чуулганы хуралдаан дээр Г.Оюунгэрэл гэдэг эмэгтэй намайг үг хэлүүлэхгүй, тэр ч бүү хэл суух сандал ч өгөхгүй хэл амаар дайрсан. Тэгсэн сүүлд нь тэр эмэгтэй “Л.Гүндалай гишүүн намайг зодсон” гэсэн цуурхал тараасан байна лээ.

Өнгөрсөн 2008 оны сонгуулийн өмнө намайг бас нэг дэд сайд эмэгтэйг зодсон гэх цуурхал тараасныг хүмүүс мэдэж байгаа байх. Тэгсэн яалаа даа. Сонгууль өнгөрөөд л тэр яриа намжсан шүү дээ. Сонгууль болгоны өмнө Л.Гүндалай эмэгтэй хүн зодсон гэсэн яриа гардаг. Тиймээс эмэгтэй хүн зодсон гэдэг бол ор үндэсгүй гүтгэлэг. Хэн нэгний утсаар өгсөн яриаг үндэслэж энэ гүтгэлгийг тараасан байна. Үүнийг зохион байгуулалттай гүтгэлэг гэж үзэхээс аргагүй. Хөвсгөл аймгийн АН-ын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон 200 гаруй төлөөлөгч үүнийг үнэн зөвөөр гэрчилнэ” хэмээв.

Мөн тэрбээр өөрийгөө Хөвсгөл аймгийн АН-ын даргаас огцорсон гэдгийг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Аймгийн АН-ын даргаар Ч.Батцогтыг сонгосон гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Аймгийн АН-ын хэдхэн гишүүд сууж хуралдаад тэр хүнийг томилсон гэсэн. Хэдхэн хүн хуралдаад намын асуудлыг шийддэг болчихвол намын дотоод дүрэм журам гэж байгаад яах юм. Би Хөвсгөл аймгийн АН-ын даргын суудалд шунасан даа ингэж хэлээгүй. Намын ҮЗХ-ны гишүүд бүгдээрээ хуралдаад санал хураагаад надад итгэл хүлээлгэхгүй гэвэл би суудлаа тавьж өгөхөд бэлэн байна. Түүнээс биш хэдхэн салан тусгаарлагчдаар намын дарга болгомооргүй байна. Үнэндээ аймгийн АН-ын гишүүдийн 75 хувь нь намайг дэмждэг. Тэгэхээр би намын дарга хэвээрээ байгаа. Тамга тэмдэг нь ч надад бий. Аймгийн АН-ын хурал өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болж намайг даргаар сонгох тухай шийдвэрээ гаргасан байхад хэсэг хүн тусдаа хуралдаж Ч.Батцогтыг намын даргаар сонгох эрх байхгүй” гэлээ.

А.БИЛГҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 22, 2012 12:26:31 pm )

    sha pizda min chi halagdaa biz de

  • Anonymous (May 22, 2012 3:50:43 pm )

    AN-DOTOR ALBAAR HAGARALDUULAH GESEN MAN-IIN HUMUUS BGA TED ODOO MAN YALAGDANA GEJ MEDEED AN-RUU HARAIJ BNA, UCHUUHEN BODOLTOI HUMUUS HAA SAIGUI BH YUMAA ZAVAARSAN YUMNUUD

  • Anonymous (May 22, 2012 6:56:43 pm )

    тэнэг амьтан

  • Anonymous (May 23, 2012 4:41:43 pm )

    gundalai odoo bolih heregtei shdee manai hovsgol aimgiinhaniig doromjilj duusah boloogui yumuu bitgii l hovsgold ner devshine gj tenegteerei

  • Anonymous (May 24, 2012 6:12:32 pm )

    Энэн шиг тэнэгийг Монголын 2 сая 700 дотроос битгий хэл ордны 76 дотроос ч олно гэвэл гонж?

antalya rent a car