Улс төр, бизнес гэдэг салшгүй нэгэн цул болоод олон жилийг үдэж байна.
Улс төрийн өндөр албан тушаалтай найз нөхөд, хамаатан садангүйгээр бизнес амжилттай явах нь одоо цагт ховор үзэгдэл болжээ. Улс төр өөрөө бизнесийн бүлэглэлгүйгээр амь бөхтэй оршин тогтнохын аргагүй уруугаа харсан үзэгдэл Монгол Улсад хүчээ аваад 10 гаруй жил болж байна. Бизнесээ амжилттай явуулахын тулд найзыгаа, ах дүүгээ, амраг садангаа улс төрийн шатаар өгсүүлж, араас нь мөнгөөр “бороо оруулдаг” бизнесийн бүхэл бүтэн бүлэглэл бий болдог тийм жишиг нэгэнт тогтжээ. Ингэхийн учир нь бизнесийн эрх ашигтаа нийцүүлэн хууль батлуулдаг, тогтоол шийдвэр гаргуулдаг, хамгаалуулдаг, тийм бүлэглэл бий болсныг бид бэлхнээ харж байна. Тэр тусмаа үндэсний томоохон компаниуд өөрийн хүнээ улс төрд сойдог том жишиг тогтов.
Улс төрийн хамгаалалтгүй үндэсний компани ч гэж алга болжээ. MCS, АПУ, Бодь, Женко зэрэг томоохон группүүдийг нэрлэж болно. Энэ нь нэг талаараа арын хаалга, албан тушаалгүйгээр бизнес амжилттай явдаггүй муу жишигтэй ч холбоотой юм. Өөрөө бизнесгүй ч өрөөлийн бизнесийг хөгжүүлэх, түүнээс нь хувь хүртэх сонирхолтой эрхмүүд ч улс төрд орж ирэх болсон. Хүнсний мухлаг ч ажиллуулдаггүй, бизнесгүй эрхмүүд төрийн өндөр албан тушаалд очмогцоо хэтэвч нь зузаарч эхэлдэг нь бизнесийнхэнтэй холбоотой байдаг гэж байгаа. Одоогийн парламентад ч бизнесгүй атлаа, тэрбумтны эгнээнд шилжсэн нууц ноёнтнууд олон бий. Ийм жишгийг давтах эдийн засгийн томоохон бүлэглэлүүд ирэх сонгуулиар өөрсдийн хүнээ сойж буй сураг олон байна. Үүний нэг жишээ нь “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү. Түүнийг хэн хүнгүй “сайн эр” гэдгээр нь андахгүй. УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг 1999-2005 онуудад Нийслэлийн засаг дарга байх үед нь газрын наймаа цэцэглүүлж хөлжсөн нэгэн хэмээн үздэг. Одоо ч тэрээр энэхүү ашигтай бизнесээ эрхэлж, амжилт дүүрэн яваа нэгэн.
Тэрээр удахгүй болох УИХ-ын сонгуульд Дундговиосоо хүч үзэх нь тодорхой болоод байна. Төрсөн нутаг Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн зургаан насны морьдод “Ланд круйзер 200” машин бэлэглэж, бэл бэнчингээ гайхуулан шуугиан тарьж байлаа. Монголын хурдан морины түүхэнд хувиасаа ийм их хөрөнгө цацаж байсан эрхэм байдаггүй хэмээн олон нийт шагшиж байв. Нутгийнхаа энэ наадамд тэрбум хол давсан хөрөнгө цацсан хэмээн нутгийн иргэд тооцоолон гаргасан байдаг. Энэ бол түүний сонгуулийн PR байсан нь хожим ойлгогддог. Тэрээр өөрөө УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр санаархаад зогсохгүй, ойрын нэгэн бүсгүйг улс төрд сойж байна. Түүнтэй хамт улс төрд дөрөө харшуулан явах нэгэн эмэгтэй гарч ирсэн нь түүний төрсөн эгч Б.Саранчимэг. Энэ эмэгтэй МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүний сонгуульт ажил хашдаг ажээ. Тэрбээр 2008 онд НИТХ-ийн төлөөлөгчөөр Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсоноор түүний улс төрийн замнал нь эхэлсэн түүхтэй. Улс төрд шинэ залгамж халаа болон орж буй МАН-ын цөөн эмэгтэйчүүдийн нэг.
Б.Саранчимэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Хүүхдийн парк)-гийн захирлаар ажиллаж, дүүтэйгээ бизнесийн хамтрагчдын нэг. Хүүхдийн паркыг авч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” болгохоор газрыг нь дээрэмдсэн хэрэгт дүү Б.Наранхүүгийн хамт холбогдож, олны анхаарлын төвд орж байлаа. Улс төрд төдийгүй, олон нийтэд шинээр танигдаж буй эмэгтэй. Цахилгааны инженер мэргэжилтэй. Түүний талаар танилцуулахад товчхондоо ийм байна. Тэрбээр Дундговь аймгаас нэр дэвших нь гэх мэдээлэл өнгөрсөн зунаас олны дунд яригдаж эхэлсэн ч хамгийн сүүлийн үед авсан мэдээллээр НИТХ-д хүч үзэхээр болсон байна. МАН-ын байр, Тусгаар тогтнолын ордонг барихад Б.Саранчимэг ч ихээхэн хэмжээний хандив өгсөн гэдгийг эх сурвалжууд өгүүлдэг.
Эгч дүүс юуны учир ийнхүү төрийн өндөр албан тушаалд очихын тулд тэрбум тэрбумаар нь хайр найргүй хөрөнгө цацаж буй нь анхаарал татахгүй байхын аргагүй. Хатагтай Б.Саранчимэг эх орноо хөгжүүлэх, төрийн бодлого тодорхойлоход хувь нэмрээ оруулахын төлөө ийнхүү хувийнхаа хөрөнгийг ч хайр найргүй олон нийтэд зориулдаг эх орон ч уу, эсвэл өөр хувийн сонирхол байна уу гэдэг нь нь эргэлзээ төрүүлнэ. Одоогийн улс төр, бизнесийнхэнд тэрбум төгрөг зарцуулсан эрхмүүд түүнийгээ 10, 20 дахин үржүүлэн өсгөх сонирхол байснаас, хувийн хөрөнгөө тавиад туучихаад чимээгүй суусан тийм жишиг байгаагүй. Тэр тусмаа газрын наймаагаар баяжсан Б.Наранхүү, төрсөн эгч Б.Саранчимэгт тийм “ёс суртахуун” байгаа болов уу. Түүний төрсөн дүү Б.Наранхүү хэд хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж байсныг бид мэднэ. Харин одоо эгчийгээ улс төрд “балиашиглан” дэмжиж оруулснаар, өөрийн луйвар булхай нь төрийн “хамгаалалтанд” орж, халхлагдана гэж үзсэн бололтой. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг дээ.
Т.АМУР Olloo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 21, 2012 10:16:31 am )
ҮХСЭН НӨХӨР АХ ААВЫН НЭРЭЭР СОНГОГДДОГ БАЙСАН . ОДОО БҮР ЭГЧ ЛҮҮСЭЭРЭЭ МОНГОЛЫН ТӨР ҮРҮҮ ЗҮТГЭДЭГ БОЛЛОО.АРАЙЛ ДЭНДЛЭЭ. НАРАНЦАЦАРАЛТ ЭНХБОЛД НАРЫН ХОТЫН ДАРГА БАЙХДАА ГАЗРАА ЗАРУУЛДАГ ЧЕНЖ БАЙСАН ЭНЭ ЗАЛУУ МОНГОЛ УЛСАД ЮУ ЧХИЙЖ БҮТЭЭГЭЭГҮЙ БАЙЖ ЯАГААД ИНГЭЖ МӨНГӨӨР БЯЛХААД БАЙГААГ ШАЛГАДАГ ГАЗАР АЛГА УУ ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ ОО. УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД НЭГ ОРЦТОЙ ОРОН СУУЦНЫ ДООРХ 30М/25М ГАЗРЫГ ХООРОНДОО НЭГ САЯ ДОЛЛАРААР ЗАРЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД ОЛОН ГАЗАРТАЙ. АЖИЛ ХИЙДЭГГҮЙ. БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ. ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГГҮЙ ЭНЭ ЗАЛУУ МӨНГӨӨР БЯЛХАЖ АЙМГИЙН НААДМЫГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАЙЛАХААС ЯАХ ЮМ БЭ. ИЙМ ХҮМҮҮС ТӨР БАРИХААР ТӨРТ МАНХАН УРУУ АВИРЧ ЭХЭЛЛЭЭ. ХУУЛЬ, БОДЛОГО. БОЛОВСРОЛ, ХӨГЖИЛ ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНА АА.ИХ ХУРАЛД НАРАНХҮҮ ЭГЧТЭЙГЭЭ, НОМТОЙБАЯР, СОДБИЛЭГ, АНАНДБАЗАР,ЭНЭБ� �ШИЙН МӨНХОЧИР,ЛҮНДЭЭ� �АНЦАН НЯМДОРЖ ГОЧИГДОРЖ АЛТАНХУЯГ БАТБОЛД БАГАБАНДИ ОЧИРБАТ АРВИН ОЮУНХОРОЛ ЦОГЗОЛМА НАР СУУЖ БАЙНА ГЭЭД ТӨСӨӨЛ ДӨӨ АЙМШИГ.
-
Anonymous (May 21, 2012 10:45:42 am )
Saranchimeg gej busgui USA-d bhdaa jiriin l negen huuhed harsan geriin ezegtei bailaa Getel end ireed l buun USA-d bolovsrol ezemshsen bolj taaraad l munguur songuuli hudaldaj avch garaad odoo tegeed IH HURAL-d tur tushiltseh bolchih yum. Iimerhuu humuusiin gart Mongol tur ochino gej bodohoos ireedui maani heterhii burheed yu ch haragdahgui yum daa. Uhamsaraaraa zugeer l gertee hooloo hiigeed nuhruu huuhdee asraad suugaasai! uuriinhuu hemjeeg meder
-
Anonymous (May 21, 2012 11:34:05 am )
sonin uma iim hunii adguud newr debshine gej bodohoor unenheer heleh ch um alga
-
Anonymous (May 21, 2012 11:43:59 am )
naranhuugiin ni medehgui yum bn naad Saranchimeg chini bol estoi nariindaa hatsan avgai biidee uuruusoo mongoo haramlaad taksidaj ch chadahgui gahaigaa uureed l avtobusdaad bdag hundee medehgui tord orohooroo tegj tsatsdag boltson yumuu? ih l nariin horgoloo toolson guilgachin bgaa yumdaa tus bolson hunee shuud martana sanahchgui hun chanar joohon noil harin bolovsrol bol sain bh shuu? gehdee iim amidral medehgui huneer toroo bariulna geheer yu vh geh yumbedee? tegvel hench uuriiguu golohgui uzej boloh l yum shig bndaa
-
Anonymous (May 21, 2012 3:05:09 pm )
ene hoyor chini huuhed baihaiin ontsoos uur dun avdaggui jinhene egel ajilchnii huuhduud baisan daa. Ardiin huuhduud amjiltand hurch boldog bol ene hoyor manlailagch l baih yostoi. Tegeed ch hunii ach tusiig harin ch martdaggui huuhduud dee. EEj ni ch bas hunii tusiig martdaggui hun. Huuhduud bagshiigaa martdag bol ene hoyor harin ch martahgui urgelj holbootoi baidgiig ni batalj chadna shuu.
-
Anonymous (May 21, 2012 8:15:17 pm )
mongoliin ard tumen DULII SOHOR bish shuu dee
-
Anonymous (May 21, 2012 10:13:51 pm )
duu n tahir soyotod egch n luusand baih yostoi ulsuud baina shuudee.baychuud mongoliig yaj hovh sorj ard niiteeree ulburch uheh gej baigaagaa uhaarsan baih gej naidiya dundgoviin songogchdoo
-
Anonymous (May 21, 2012 10:15:57 pm )
huuhdiin parkiin darga duudee gazraas n zarsan bolj bnu.gaj donton min enhbold ruugaa zail ardchilsan nam avilgachiin horgodoh gazar bish
8 Comments