“МИ 8”-ын осол эрх баригчдыг цочроосонгүй
“Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэж үг бий. Хэлэхгүй л бол ухаардаггүй гэсэн үг л дээ. Онцгой байдлын албаныханд бол энэ үг тохирохгүй, харин ч бүр “Гамшиг болсон ч, хүн үхсэн ч ухаардаггүй” гэж харааж зүхэхэд болохоор болж. Хэзээ ч гамшиг болохгүй юм шиг назгайрч байгаад өртсөнийхөө дараа гэнэт сэхээрч “Тэрнээс ч боллоо”, “Ингэх ёстой байсан”, “Ингэх хэрэгтэй байж” гэсэн хэрүүл маргааныг бид дахин харж байна. Сая Дорнодод болсон эмгэнэлт хэрэг сүүлийнх нь. Таван жилийн өмнө болсон Ми 8 нисдэг тэрэгний осол эхнийх нь. Тэр үед амтай болгон нь “Бэлэн гоймонгоос өөр хоолгүй, хятад гуталтай, гар хоосон” гэлцэн хэдэн аврагчдаа эвийлж, эрх мэдэлтнүүд “Арга хэмжээ авна, сайн сайхан болно” гэлцэж байсан билээ. Гэтэл таван жил өнгөрчихөөд байхад амь насны даатгал хийлгэдэг болсоноос өөр сайжирсан юм огт байхгүй байгаа нь ил боллоо. Сэлэнгэ аймгийн Мандал суманд асч байсан гал түймрийг унтраахаар явж байсан аврагчид 10 литрийн баллонтой ус шахагч төхөөрөмж, шүүрнээс өөр зэвсэггүй явсан бол сая Дорнодод болсон эмгэнэлт явдлын үеэр нөгөө л “алдарт” шахуургатайгаа явсан байх юм. Төр засаг ОБЕГ-ыг анхаарна гэж худлаа хэлсэн болж таарав. Таван жилийн дотор ажилчдын хангамж, материаллаг бааз огтхон ч нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд харин П.Даш, Л.Алтангэрэл тэргүүтэй цөөнгүй албан тушаалтан хагартлаа баяжиж, эцэст нь авлигын хэргээр ял сонссон байна. ОБЕГ эх оронч аврагчдын нэр барьсан олигархиудын оромж болж хувирчээ. Жинхэнэ эх оронч хөвгүүд нь харин хэдэн арваараа, ганц нэгээрээ цувран нөгөө ертөнцөд одож, эсвэл эрхтнээсээ хагацаж байна. Аврагч, гал сөнөөгчдийг Онцгой гэх атлаа төр засгаас онцгой анхааралгүй өдий хүрлээ. Дэлхийн улс орнууд улсын төсвийн 5 хувийг Онцгой байдлын албандаа зарцуулдаг жишиг байдаг юм билээ. Гэтэл манайд 1 хувь ч хүрдэггүй.
Онцгой байдлын албан хаагчид маш хүнд хэцүү нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг. Гэсэн ч тэр бүгдээс халшралгүй төрийн сүлдэндээ найдаж, төрийн хувцас өмсч байгаа хэмээн сэтгэлээ засч явдаг юм билээ. Гэтэл хөрөнгө мөнгө хэмнэхийн тулд төрийн хувцас ч хааж чадахааргүй нүглийг үйлдүүлсэн тохиолдол цөөнгүй гарч байлаа. Улаанбаатар хотын ойролцоох аж ахуйнуудад шувууны ханиад гэх айхтар өвчин гарч, олон мянган тахиаг яаралтай устгалд оруулсан талаар мэдээгүй хүн байхгүй болов уу. Тэр олон мянган тахиаг онцгой байдлын албан хаагчид улаан гараараа устгасан гээд төсөөлөгтүн. Цус нөж болсон тахиа газраар нэг гүйлдээд нүд хальтирам байдал үүссэн гэдэг юм. Олон мянган тахианы орилолдох нь сүүлдээ хүн аврал эрэн хашгирч байгаа юм шиг санагдаж байсан гэсэн. Гэсэн ч тангараг өргөсөн албан хаагчид тахианы хүзүүг хуга мушгиж зогсохдоо төрийн хувцас нүглийг нь нимгэлнэ гэж найдаж байсан. Харин төр нь тахиануудыг бөөнөөр устгах хор, химийн бодис өгөлгүй хатуурхжээ. Монгол бурхны шашинтай орон. Хэн ч амьтны амь таслахыг хүсэхгүй. Онцгой байдлын албанд хуваарилдаг төсвийг хасч танадаг эрх мэдэлтнүүдийг өөрсдөөр нь амьтны амь таслуулсан бол яах байсан бол оо. Үнэндээ онцгой байдлын албан хаагчид харамч эрх мэдэлтнүүдээс болоод амь насаа битгий хэл хойд насаа ч гаргуунд нь гаргаж, сэтгэл амар нүд аних боломжгүй болж байна. Төрийн хувцас нүгэл нимгэлдэг гэж үү…
Онцгой байдлын албан хаагчдын амь насны даатгал 20-40 сая төгрөг байдаг юм байна. Эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн Ч.Намжилдаш, Ж.Одбаяр, С.Бат-Эрдэнэ нарын ар гэрт Засгийн газраас 69.6-80.3 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Хүний амь насны дэргэд мөнгө юу билээ гэж байсан мөртлөө амьд үлдсэн хүнээ аврахын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа эрх мэдэлтнүүдийг юу гэж үзэх вэ.
Х.БАТСАЙХАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 12:06:35 pm )
eh orniihoo toloo ami bieeree hohirson erelheg hovguuddee tor zasag gar tatahgui bizdee hunii ami eruul mend hamgaas chuhal shuu hurdan arga hemjee avaachee
-
Anonymous (May 18, 2012 1:40:28 pm )
Дэлхийн 10 хүнд мэргэжлийн тоонд зүй ёсор ордог бахархалтай хирнээ тунч осолтой алба бол яах аргагүй гал сөнөөгчийнх байдаг.Харин түүнийг устгаж юуг нь ч мэдэхгүй Даш Отгонбаяр одоо байгаа Амгаланбаяр нарт эрхийг нь шилжүүлсэн Д.Хишигбаатар гэж ёстой мунхаг толгой бий. Тэрийг алаад хаяач
-
Anonymous (May 18, 2012 2:33:30 pm )
Ногоон Даш мэт нь хамаг мөнгийг идээд одоо сайхан ногоорч байхад шүүх яагаа ч үгүй биз дээ Яг гардан ажиллаж байгаа ажилчиддаа хөрөнгөө зориулаач ядаж багаж тоног төхөөрөмж
-
Anonymous (May 18, 2012 4:34:31 pm )
Hunee bodoochee amgalanbayraa, enkhboldtoi odor shonogui salhind garch zugaa tsengel hooj yavahiin orond bidend tuslaach. chi mongotei shdee. ichidgui novsh
-
Anonymous (May 18, 2012 6:46:01 pm )
tonog tuhuurumj uguhud yanaa. muusain yumnuud terbumaar ni karmandaa hiij bhaar ih hurliin gishuud
-
Anonymous (May 21, 2012 12:36:30 pm )
Ontsgoi baidliin gazar gej batlan hamgaalah yamnaas salgaj shadar saidiin medeld ochsonoosoo hoish ochson darga nar n bainga idej uusan heregt holbogddog bolson gazar. Butsaagaad batlan hamgalah yamand n negtgeed tsergiin baiguullaga bolgovol taarna.
-
Anonymous (March 20, 2013 4:36:24 pm )
ontsoi baidliin gazar odoo bur ongorson. Shine darga Dulamdorjiin tomilgoo dan uls toroor bolj baigaa. Manai barilgiin galiin ayulgui baidliig shalgadag baitsaagch Battulga gej mergejliin bish gar baisan. Bid galiin ayulgui baidliig galiin injener shalgadag gej boddog . Getel ene gar n mergejliin bish uy ch zovloh chadvargui gar. Deer ni darga ni bas mergejliin bish hun tomilogdoj baigaa gesen
7 Comments