antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Орц дагасан амьдрал

нийтлэсэн Admin

Орцны гаднах сандал дээр суух зуур сэргэлэн гэгч нь аргагүй жаал ирж,

Ах аа, ийм ундаа хаана зарж байна…? гэж асуув. Дэлгүүрт байна лээ гэвэл,

Аль дэлгүүрт гэнгээ бяцхан гараараа нусаа арчин, бүлтгэр алаг нүдээрээ бодлыг минь унших мэт нэвт ширтэх тэрбээр надаас ундаа зардаг дэлгүүрийг асуугаагүй юмсанж. Сая л  түүний асуултыг  цаад учрыг нь ойлголоо.

-Жаахан байж байгаад ирээд аваарай гэхийг сонсонгуутаа орц руу гүйгээд орчихов. Хэсэг хугацааны дараа жаал инээд алдсаар гараад ирлээ. Энэ удаад юу ч хэлсэнгүй. Би ч ундааныхаа хагасыг хэзээний ууж амжсан болохоор үлдсэнийг нь өглөө. “Ээж ээ, хоёулаа ундаатай болсон…” гэсээр ахиад л орц руу гүйгээд орчихов. Хүүгийн ээж, хүү хоёр энэ орцны шатны доорх хонгилд “жижүүр” хийнгээ ажлынха байранд амьдарна. Бяцхан хүү хичээлдээ явахын хажуугаар орц цэвэрхэн байлгах үүрэгтэй ээждээ тусална.

Орц, цэвэрлэж, орцондоо амьдралаа залгуулдаг бүхэл бүтэн давхрага өнөөдөр бий болжээ. Гэхдээ тэдний олонх нь хөдөөнөөс шилжин ирэгсэд.

Амьдрахын тулд хот газар бараадах иргэдийн буруу гэж юу байх вэ. Зах зээлдээ ойртон бор хоногийнхоо амьдралыг багахан ч гэсэн өөдрөгөөр харахыг хүсэн ажиллаж, амьдрах гэж хөл үймсэн их хот руу мөнгө олохоор салхинд туугдсан хамхуул мэт нүүх иргэдийн хөл юунд тэмүүлнэ вэ?

Харин хот хэмээх энэ их хөл үймсэн газар, хөдөө гадаанаас итгэл тээн энд л амьдрал байгаа гэж найдах сэтгэлийг “Их хот” яаж угтаж байна вэ?

Энэ бүхнийг түр орхиод судалгаагаар жаахан “амьсгалья”. Судалгаагаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотод хөдөөнөөс шилжин ирэгсдийн ихэнх хувь нь, байр, орон сууцны орц цэвэрлэх, тухайн орцныхоо хонгилд амьдран жижүүр хийх, үзэгдэл олширсоныг нотолжээ. Тиймээс хөдөөнөөс ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах уу, аль эсвэл орон нутгийг хөгжлийг дэмжих үү эсвэл нийслэлд хямд төсөр орон сууцыг бий болгохгүй бол орцны гэр бүл гэсэн бас нэг бүлэ хүмүүс бий болох гээд байгааг тус салбарын сайд онцлов. Иймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас өнгөрсөн жилээс эхлэн иргэдийг нийгэмшүүлэх үүднээс, судалгаа явуулсан байна.

Судалгаагаар орцны жижүүрийн ажил хийх, орцонд байрлах  иргэдийн 30 орчим хувь нь өөрийн гэсэн орон гэртэй байдаг бол 70 орчим хувь нь орон гэргүйн улмаас тухайн орцондоо амьдардаг аж. Тиймээс ч  гэр оронгүй иргэд тухайн ажлаа орхивол гудамжинд байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 2010 оны хүн амын тооллогоор 590 мянга 399 иргэн шилжиж ирсэний 277 мянга нь эрэгтэй, 312 мянга нь эмэгтэй гэсэн статистик байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийт хүн амын талтай нь тэнцэхүйц иргэд шилжин ирсэн агаад нийлүүлж тооцвол 1,7 сая хүн Улаанбаатарт амьдарч байна гэсэн үг. Тэгвэл 152 мянган орон сууц улсын хэмжээнд бий гэсэн тоо байна. Үүний тал хувь нь нийслэлд, нэг байр дунджаар дөрвөн орцтой гэж тооцвол 20 мянга гаруй өрх орцны хонгилд амьдарч байна гэсэн тооцоог гаргаж болно, улаанчулуутад болон траншейнд амьдардаг хүмүүсийг эс тооцвол шүү дээ. Харин хүн амын тооллогын үеэр зориулалтын бус гэх тодотголтой сууц буюу энэ мэтээр амьдардаг өрхийн тоог 8064 гэж гаргажээ.

Харин эдгээр иргэдийн ажлын байр болон, амьдрах орчныг нь бүрдүүлж өгөх үүднээс НХХЯ, “Шилжилт хөдөлгөөн ба орцны гэр бүл” төсөл хэрэгжүүлж, эхний ээлжинд 90 хүн хамрагдаад байгаа юм байна. Тухайн хүмүүсийг эхний ээлжинд эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Түүнчлэн тодорхой асуудлаар сургалт явуулсан гэнэ.

Эдгээр иргэдийн багагүй хувь нь харьяалалгүй эсвэл орон нутгийн харъяат байхын сацуу ар гэрийн гачигдалтай. Энэ хүмүүс дотор өөр хоорондоо зохицон гэр бүл болж, орцны хонгилд оршин суунгаа анхны хүүхдээ гаргасан тохиолдол ч бий. Гэвч энэ гэр бүл бологсдын дунд архидалт нилээдгүй байдаг учраас салалт ч жин дарна. Тиймээс ч тухайн орцондоо гэр бүлээрээ төвхнөн амьдрах иргэдийн тоо маш бага хувийг эзэлдэг байна. Нөгөөтэйгүүр хамтран амьдрагч болсноор орцны манаач, жижүүрээр ажиллах боломж илүү гэнэ. Тиймээс ч хуурамчаар гэр бүл болон ажилд орох нь их байдаг гэнэ. Гэхдээ энэ бол ердөө л жишээ. Юм болгон үргэлж л хараараа байдаггүй шүү дээ.

Гэхдээ олон хүн сайтай муутай гэгчээр гэр бүлээрээ үнэхээр л амьдрахын төлөө зүтгэж яваа монгол олон гэр бүлийн төлөөлөл ч бий. Харамсалтай нь тэдэнд “Болж дээ, амьдрал шүү дээ” гэж урам өгөхөөс өөр илүү бодитой дэмжлэгийг хэн хийх вэ гэдгийг чөтгөр л мэдэх байх.

Л.Чаминбаатар

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car