antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2012 10 comments

Хүүхдийн парк шиг МАН-тай АН-ын ардын хүүхдүүд өрсөлдөнө

нийтлэсэн Admin

Буруу эрхэлсэн хүүхэд Бухын хүзүүнээс хатуу гэдэг. Улс төр хүүхдийн парк гэж эндүүрсэн хэдэн нөхөд улс төрийн намыг удирдаж суугаа нь ёстой хөх инээд хүргэмээр.

Удахгүй болох 2012 оны УИХ-ын сонгууль энэ “тэнэглэлийг” нь ёстой сайхан батлаад өгч байна.  Юуны түрүүнд бүхний урд дандаа л угсаа залгамжилсан нөхөд явж байх юм. Тэдэнд нь нэр гэж алга. Хийсэн бүтээсэн хүний анхаарал татхаар түүх ч алга. Ганц байгаа түүх нь “Яагаав нөгөө тэрний хүү энүүний охин” гэх.

Тэмүүлэн яагаав нөгөө ГОК-ын захиралын хүү. Номтойбаяр яагаав нөгөө МАК-ын Нямтайширын хүү, Учрал яагаав нөгөө Ням-Осорын, Туул яагаав нөгөө Сайхансамбуугийн охин, Содбилэг яагаав нөгөө Эрднэтийн Отгонбилэгийн хүү, Золбоо яагаав нөгөө Энхтүвшин даргын хүү, Алтай яагаав нөгөө Элчин сайд Хангайн хүү гэж ирээд л дандаа л дарга ааваар овоглон өөрийн гэсэн тэр гэсэн ажилгүй улс бишгүй байна.

Эднийг улс төрийн бүхэл бүтэн намаар тоглуулаад сууж байгаа нь гайхамшигтай тэнэглэл.

2012 оны сонгуульд мэдээж дарга аав ээжийн хүүхдүүд нэр дэвших гэнэ. Яагаав нөгөө МАК-ын Номтойбаяр, Яагаав нөгөө Эрднэтийн Отгонбилэгийн хүү Содбилэг, Яагаав нөгөө Төмөр замын Очирхүү гуайн хүү, Яагаав нөгөө Яагаав нөгөө…

Эрхбиш улс төрийн нам ухаантай л юм бол “Хаант засаглалын үе” шиг тэнэг сонголт, боловсон хүчний бодлогоо эргэн харж үзэх буйзаа.

Яахаараа ардын хүүхдүүд хүчээ үзэж болдоггүй Сонгууль вэ?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 17, 2012 12:43:55 pm )

    Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой ямар аюултай байдагтай адил Гадаад гүрний гар хөл болж эх орноо худалдаж, хувааж идэх хүсэлтэй хүмүүс юу ч санаачилж ямар ч аргаар толгой эргүүлж байж магадгүй шүү Иймээс МОНГОЛ ЭХ ОРНОО аврах гэсэн бодол сэтгэлтэй хэнч байсан 4 жилд ганц удаа тохиодог СОНГУУЛИЙН боломжийг алдалгүй ашиглаж МАН,АН хоёрийг л гаргахгүй байж чадвал аав,ээж,ах,дүү,анд нөхөр, амраг хань чинь баярлаж ард түмэний чинь сэтгэл тэнийж , алтан дэлхий газар нутаг минь ч амарч баясах учиртай гэдгийг сайн ойлгож бодооройдоо бэлэн үгэнд хууртаж сайхан амлалтанд итгэж алдавдаа?

  • Anonymous (May 17, 2012 1:29:51 pm )

    нэг талаар сонгуульд ийм хүмүүс өрсөлдөхөөр улсын мөнгө ядаж идэж ууж байна гэж байн байн хардагдаж сэрдэгдэж хэл аманд орохгүйшдээ.Хөрөнгө мөнгөтэй аавын хүүхдүүд шуналдахгүй нь тодорхой харин мөнгөний бараа үзээгүй хүмүүс сонгуульд өрсөлдөн нэр дэвшээд гараад ирвэл өлмөн зөлмөн байсан хүмүүс чинь харинч эсрэгээрээ өөрсдийгөө кармаруу хийх нь тодорхой тиймээс ийм удам судартай аавын хөвгүүдийг сойж байгаа нь зөв

  • Anonymous (May 17, 2012 2:27:42 pm )

    Тэд нар ч гэсэн Монгол улсын иргэн сонгох сонгогдох эрхтэй юм байгаа биз дээ.

  • Anonymous (May 17, 2012 2:28:41 pm )

    20N JILIIN TUUHTEI SONGUULID GARSAN TOR ZASAG TISHILTSEJ YVSAN AAVIIN HUUHDUUD YAJ ENIIG BOSGOLTSSONIIG SAIN MDEH BOLOHOOR ZUGEEREE DAJGUI

  • Anonymous (May 17, 2012 2:50:35 pm )

    bayn etseg ehiin sain bolovsroltoi yug yadgiig meddeg boltson bga dajguie

  • Anonymous (May 17, 2012 3:22:32 pm )

    хийсэн нүглээ цагаатгах гэж луйварчид үр хүүхдээ улс төрд оруулж байгаа байх л гэж тайвширцгаая эс бөгөөс тэднийг үр үндсээр нь шоронд бас цаазын тавцанд

  • Anonymous (May 17, 2012 4:52:53 pm )

    ZA YARSHIGDAA ED NARAAS UUR OLIGTOI TURIIN AJIL HIICHIH UHAMSARTAI MEDLEGTEI BOLOVSROLTOI HUMUUS BAIHGUI GEJ UU? ED NAR CH GESEN DEE UURSUD SHIGEE HUMUUSIIG BODOOD EH ORON ARD TUMEN BOLJ BGA GEJ L BODNO SHDEE, TEGEED CH TENGEREES BUUH DURGUI HUMUUS ULAM L TENDEE ULDEH GEJ ULAIRNA, TERTEI TERGUI SHUDARGA HUULI TOGTOOGOOD UGVUL HEN CH YU CH OLIGOTI HIIJ CHADAHGUI BNO

  • Anonymous (May 17, 2012 5:38:50 pm )

    заа эх нь хээр алаг бол хуу нь шийр алаг монголын тор эд нараар дутав гэж идэх л гэж орж байгаа тийм л сайн юм бол бутээн байгуулалт хийгээчээ эх оронч эрдэмтэй хун зондоо л бна

  • Anonymous (May 17, 2012 8:22:43 pm )

    alchih yum baina l daa,MAN.Tedniig songoh teneguud bas zunduu baigaa daa!Aimaar!

  • Anonymous (May 17, 2012 10:37:57 pm )

    Өө бүүр удам судартай гэнэ үү. Чингэс хааны удмын тайж язууртай гэх шахуу юм болох нээ. Хураасан хөрөнгө нь хир зэрэг цэвэр вэ гэдгээс л хамаг учир гарна. Хулгайч бол хулгайчаараа л дуусдаг тул удам угсаа нь ч хулгайч л угшлаа хадгалж байдаг юм. Энэ утгаараа бол 2 дах үе нь бүүрч сурцтай хулгай ч байх болов уу. Аав нь хүүдээ хамаг эрдэмээ зааж өгсөн л байж таарна шүү дээ. Араатан амьтан үр зулзгандаа амьтан барьж идэх аргыг заадаг шиг л заасан байж таарна.

antalya rent a car