Камертон хамтлагийн шүтэн бишрэгчид, үзэгчдийн хүсэн хүлээж байсан “Камертон 2” шоу телевизээр цацагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Үзэгчид энэхүү шоуг дэлгэцнээ цацагдахыг тэсэн ядан хүлээж байсан нь дамжиггүй. Шилдэгийн шилдэг дөрвөн залууг шалгаруулан авч нэгэн хамтлаг болгон, таван жилийн продюсингийн гэрээ, Монголдоо л урд хожид байгаагүй хамгийн өндөр шагналын сантай гээд бусад шоунаас ялгарах онцлог их бий. Гэвч өндөг шиг өөгүй юм гэж хаа байхав. Том зүйлрүү тэмүүлж, өндөр оргилд гарахаар мацаж яваа хүмүүс дундаа бүдэрч л таараа гэж дотроо өмгөөлөх бодол төрж байгаа хэдий ч нэгдүгээр шатны шалгаруулалтаас харахад сэтгэлд нийцэхгүй зүйл бишгүй л байна. Тухайлбал: Нэвтрүүлгийн эхний хэдэн дугаараас ажиглахад шүүгчид, хөтлөгчид, оролцогчид, нэвтрүүлгийн хэлбэр хийц гэх мэт… Магадгүй үзэгчид орой бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаад шимтэн үзэх дуртай “American idol”, “X Factor” гээд телевизийн шоу өндөр түвшинд хөгжсөн гадны шоуг үзэх дуртай шигээ ийм түвшний шоу болох байх хэмээн хүлээж байсан байх. Ингээд энэхүү төслийн алдаатай талыг дурьдвал:
Шүүгчид:
Шүүгчдийн хувьд баруун гар талаас Мээдээ, Эба хоёр “Болж байна… Хөөрхөн дуулж байна… Таалагдлаа…” гээд л баахан магтаж байсан хэрнээ ахын дүү хичээлээ сайн хийгээрэй гээд явуулчих юм. Тэнцэхгүй байгаа бол яагаад гэдгээ товч бөгөөд тодорхой хэлэх хэрэгтэй шүү дээ. Ганаа санал бодлоо шулуухан хэлж байгаа нь элдэв янзын баггүй амар боловч арай л хатуурхаад байх шиг. Төслийн ерөнхий продюсер Болд голыг нь олж хэлж байгаа боловч оролцогчдоо шоолж инээж, заримдаа хошин шог үзэж байгаа юм шиг. Мөн хоёр хоёроороо “Тийм”, “Үгүй” гэсэн санал тэнцчихвэл хамтлагийн ахлагч Болдын үгийг дагаж байгаа нь ч харагдсан. Ингэж оролцогчдоо гундуухан буцааж байхаар хөндлөнгийн нэг шүүгч авч болоогүй л юм байх даа. Үүнд дургүйцлээ илэрхийлж байгаа оролцогч ч байсан. Мөн шүүгчдийн зүгээс бараг оролцогч болгонд хэлж байгаа нэг шүүмжлэл нь “Маяггүй дуул…” гэх юм.
Хөтлөгчид:
Хөтлөгчдийн хувьд шоу нэвтрүүлэг хөтөлж байсан туршлагагүй хэдий ч томоохон төслийн нүүр царай болж байгаа гэдгээ ухамсарлаагүй бололтой. Дээр нь хэл ярианы баялаг, хөтлөх ур чадвар муутай, өөртөө итгэлгүй, сул дорой гэж хатуухан хэлэхэд ч багадмаар. Оролцогчтой ярилцаж байж өөр зүйлрүү анхаарлаа хандуулж дээшээ, доошоо харсан, элгээ тэвэрсэн байдалтай байхаас гадна оролцогч шоуныхаа тухай ярьж байхад гэнэт яриаг нь тасалж, огцом амьдралын сэдэврүү хазайх жишээтэй. Энэ бол оролцогчдоо болоод үзэгчдээ хүндэтгээгүйн нэг илрэл. Эрэгтэй хөтлөгч нь хэт савсганасан, ийш тийш үсчсэн өрөөсгөл дүр эсгэдэг бол эмэгтэй хөтлөгч нь үс зүсээ ч олигтой засч янзлаагүй, хувцаслалт нь ч нэг л биш ээ. Бөөн эрчүүдийн дунд гэрэл гэгээ татуулсан сувд шиг л баймаарсан. Хамгийн гол нь хөтлөгчид өөрийнхөөрөө чөлөөтэй байх биш, хиймэл дүр эсгэж түүндээ баригдмал байгаа нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлж, шоунаас залхаах нэг хэлбэр болж байна.
Оролцогчид:
Хэдийгээр энэхүү шоунд маш олон залуус сэтгэл, зүтгэл гарган оролцож байгаа нь сайшаалтай ч, уг шоуны гол зорилго, утга учрыг дутуу дулимаг ойлгосон ч юмуу эсвэл зурагтаар гараад нэг үзчихье гэж бодсон ч юмуу шүүгчдийн өмнө гараад зохиолын дуу хэнэггүйхэн аялаад, эвтэйхэн солгойроод явчих нөхдүүд ч бишгүй л байна. Уг нь энэ шоунаас төрөн гарах хамтлаг нь Камертон хамтлагийн дуулах өнгө аясыг хадгалсан байх онцлогтой гэдгийг анзаараагүй л юм болов уу даа. Шоунд оролцохоор ирсэн залуусыг харахад нийтлэг ажиглагдаж байсан дутагдал бол ямар ч хувийн бэлтгэлгүй, дуугаа зөв сонгоогүй, дууныхаа үгийг мэдэхгүй, өмссөн хувцас нь халтар, дуу шуу муутай, бүрэг ноомой ер нь аль ч талаараа маш муу байсан гэж хэлж болно. Үнэхээр дуучин болох хүсэлтэй, мөрөөдлөө биелүүлж урлагийн од болохыг хүсч байгаа бол илүү их ач холбогдол өгмөөрсөн. Сайхан боломжийн нээгээд өглөө. Бүх зүйлээ дайчлах л хэрэгтэй.
Дуу шумны алдаа:
Үзэх хүсэл нь байгаад байдаг, үзмээр байдаг гэвч оролцогчдын яриа нь сонсогдохгүй, цуурай энэ тэрээс нь болж шууд л сувгаа солиход хүргэж байна. Микрофонтой зөв харьцаагүйгээс болж дуу хоолойны өнгө нь буруу сонсогдож, алдаа гарах тохиолдол ч бий. Нэгдүгээр шатанд микрофонтой харьцаж мэдэхгүй хүмүүст микрофон бариулалгүй, тухайн хүний дууг нь цэвэрхэн авах, харагдах байдлыг нь бодолцон “Бүүм” микрофон хэрэглэсэн нь зөв сонголт боловч хамгийн том алдаа энд л байна. Микрофоноо сайн бодолцож тавиагүйн улмаас оролцогч ярьж байхад дуу нь сонсогдохгүй, бас орчны хамаг дуу чимээг хамж авсан байна. Хөтлөгч оролцогчтой ярьж байгаа хэсэг нь цуурайтай байлаа гэхэд орчин нь “акустик” үүсгээгүйн улмаас мөн л нэвтрүүлэг үзэхэд зовиуртай.
Эвлүүлгийн алдаа:
Ямар ч ритм байхгүй. Нэвтрүүлгийн хэлбэр хийц, өнгө аясыг гадны ямар нэгэн шоу нэвтрүүлэгтэй харьцуулан харах юм бол нэгэн хэвийн, уйтгартай. Тэр нь юугаар илэрч байна вэ гэвэл тэнцээгүй оролцогчдыг багцлан гаргаж байгаа бөгөөд энэ нь үзэгчид хараад л шууд тэнцээгүй гэдгийг нь ойлгож байгаа юм. Үүнийг эерэгээр тайлбарлавал телевизийн ажил ямагт цаганд баригдмал байдаг учир нэвтрүүлгээ цаг хугацаанд нь багтаах гэж ийнхүү хийсэн байх.
Ямартаа ч “Камертон 2” шоу нэвтрүүлгийг харахад нэг иймэрхүү… Гэхдээ би “Камертон 2” шоуг үзэх дуртай. Ямар ч алдаа гаргаагүй хүн юу ч хийгээгүй байдаг гэдэг. Хоёрдугаар шатанд энэ бүх алдаагаа засаад, урам зоригтой ажиллаарай.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 17, 2012 11:45:22 am )
goe show shhvmjleh yum bhgui ee
-
Anonymous (May 17, 2012 11:52:41 am )
shaal uitgartai sda mulguu sda nar bnaleesht camerton chn
-
Anonymous (May 17, 2012 1:04:42 pm )
A.ZUL yumtai sumtai chi bol setgvvlch bolkue erthen ondoo ajil olj hiidee.gl
-
Anonymous (May 17, 2012 1:15:24 pm )
bi lav uzdeggui aimar uitgartai yum bn le.yamar ch sergeeh yum bhgui neg l tiim ontsgui ee.ene shou yostoi butehgui ee kkk
-
Anonymous (May 17, 2012 1:25:49 pm )
bold neg oroltsogchiig chi hamraaraa gunshaad duulaad bna tegj bitgii maygla gej avsan .teriig sonsood oird ineegeeguigeer ineesen shu.bold chin uuruu narmaigaaraa duulaltiin haan biz de xaxaxaxa
-
Anonymous (May 17, 2012 4:16:44 pm )
Ene hed bol yu ch bish managar batsaanuud shuu dee oorsdoo Yag ter duulj bgaa huuhduudtei adilhan duulj chadahgui baih doo yag Origooroo duul gevel Eba Meedee 2 bol buurch chadahgui Bold ch yalgaagui dee Ganaa arai gaigui bolov uu Oorsdoo yum chadahgui baij huuhdiig ingej helj hudlaa tomrohoo bolih heregtei shuu dee Dahi heleheded ed nar oorsdoo yag shuud duulahad ogt chadahgui chadvargui zugeer l dandaa bichleg tavij duuldag Hii hooson mangar batsaanuud shuu dee
-
Anonymous (May 17, 2012 4:25:28 pm )
aldaatai dutagdaltai yanz burin yum baigach bi uzeed dajgui sanagdsan mgliinxo engiin zaluus bolon amjiltand hursen zaluusin yalgaag haritsuulj harax bolomjtoi.
tehde mede huntei mash zuw haritsdag tsaaguura huniig ix bodoj hariulta nuxatstai zuw heldeg shuudeg sanagdsan -
Anonymous (May 17, 2012 5:05:35 pm )
ene show uitgarta ni ch uitgarta l da gehde kamertoniihon chn lag l duuldiishd
gyalzaj yavaa hundee yah gj ataarhdg bnaaaa ndad bol ingj l bdogdjine -
Anonymous (May 17, 2012 5:54:00 pm )
uitgartai show bolj bgaa univers best sonsiig haraach 2 hotlogch ymar goe hotolj bn deerees ni duu durs chimee neg l goy uzehed uramtai bdg daa tegtel ene kamerton bishee neg l budeg sonirholgui
-
Anonymous (May 17, 2012 5:55:27 pm )
bold eba 2 neg negee uguisgedeg shuu neg ailiin hurgen bj
-
Anonymous (May 17, 2012 6:20:11 pm )
aimar haltar gaigvi yum boloh bh gesen chn vzehees ch dyrgvi hvrmeer
-
Anonymous (May 18, 2012 3:15:11 am )
bi anh aygvi shimteed uzdeg bsan odoo jaahan uidaad bdag bolson bn le jaahan 1 heviin taldaa bolson bn le Zarimdaa unheer saihan duulj bgaa huuhdiig gadnah uzemjnees ni bolj hasah jisheetei nadaa taalagdaagvi Gehdee yahvee zarimdaa guilgeel uzeh jisheetei
-
Anonymous (May 18, 2012 10:09:57 am )
Хэт олон хун оролцуулсан нь буруу. Болд оролцогчииг хамраараа дуулдаг гээгуи эба тэгсэн санагдаж баина. Хотлогч залуу жужигчнии ангиин оюутан уу, буруу санаагуи бол жужигчин сарантуяа бат-олзии 2-иин хуухэд биш уу? Аав ээжиигээ дууриасан бол саин жужигчин баимаар , энэ шоун дээр их л хуурамч жужиглээд баих шиг баина лээ. Би хун муулаагуи доромжлоогуи, шуумжлэл л хэдж баина шуу. Харин хотлогч хуухнииг ус мус нь сэгсиисэн ч гэх шиг, харин ч энэ хуухэн энэ шоуг хотолж баигаа болхоор олон хун узээд баина.
-
Anonymous (May 18, 2012 10:24:35 am )
ENE SETGUULCH YAG L ZOV YUM BICHSEN BAINASHDEE YAG UNEN UNEXEER TEMTSEEGUI BOL TOVCH BOGOOD TODORXOI XELXED L BOLNO UNEXEER ZALXMAAR BAIGAA SHUU.MEEDEED XELEXED CHI BOLIOCHEE BUSAD SHUUGCH NAR ZUGEER BAIXAD GANTSAARAA BAAXAN INEEDEMTEI XEND CH XEREGGUI TUUX YARIAD UZEGCHDIIG ZALXAAGAAD BAIX YUM MEND AMAR MIN CHAMAAS GUUE UNEXEER CHAMD ZOXIXGUI DEEREES N ARAI XETERXII OLON YUM YARIAD BAIX YUM YADAJ NAAD BUSADTAIGAA ADILXAN BAI ENE CHIN DUUNII URALDAAN BOLXOOS CHAMAIG TEND OROLTSOGCH BURD YANZ BURIIN XEND CH XEREGGUI OLON YUM CHIN UZEGCHIDED DENDUU ZALXMAAR BAIGAA SHUU BI LAV MEEDEEG OLOIGTOIXON DUULJ BAIGAAGIIN SONSOOGUIL YUM BAINA AIMAR SLOGOI XOOLOITOI YADAG BOLD GANAA EDNAR SHIG DUULDAG BAISAN BOL YAXAV BUUR SOLGOI YUM BAIJ UURIIGUU ONIGOOND XIIXEE BOLIJ UZ ENE SHOW G TUXTAI ZALXMAARGUI UZMEER BAINA 2 SHATNII EXNII UDUR YAMAR AIMAR UGLESEN BE BUUR SHAL DURGUI XURSEN DUUGUI DUUGAA L SHUUXEE BOD OCHIJ OCHIJ CHAMAAS TUUX SONSMOORGUI BAINA
-
Anonymous (May 18, 2012 10:32:46 am )
MASH OLON OROLTSOGCHDIIG GADNIXNII DUUG SONIRXLOO GEED SHUUMJILDEG TER BURUU XUN YUGEE SONSOX N XUNII ERXIIN ASUUDAL TERTEE TERENGUI MONGOLD SONSOOD BAIX OLIGTOI DUUCHIN DUU BAIXGUISHDEE UNEXEER BURUU YARIAD BAIDAG BOLOXGUI BAIVAL TEMTSEENTEIGEE YAYLDUULJ YARIX XEREGTEISHDEE TERNEES BISH SHAAL XAA XAMAAGUI CHI TEGJ BOLOXGUI INGEJ BOLOXGUI GEED UUR YUM YARIAD BAIDAG N UZEGCHDIIG ZALXAAJ BAINA BOLD XARIN ZUGEER BAIGAA SHUU
-
Anonymous (May 18, 2012 11:04:08 am )
bi lav gants l udaa vzeed ineed hvreed bolison teneg yumnuud uursdiiguu yu gj boddiin hen ch gsen sto gramm tatchval ed naraas deer mailna bizdee hamtlag olshroogvi ved garj irsen ni l az bhdaa
-
Anonymous (May 18, 2012 11:21:53 am )
Universe best song-n hajuud nevtruuleg shdee, shuugchid n soyoltoi uhaalag yum b lee
-
Anonymous (May 18, 2012 4:05:27 pm )
ene niitlel yag goliig ni olood heljee. Nadad bas yag tegj sanagdaj bsan
-
Anonymous (May 19, 2012 8:16:48 am )
Yum bolgonii uliig shagaij uulj muuldag niitiin dond avtahaa boliyo!!!! Heniig hasch tentsuuleh n ene 4n erh, uv zalgamjlagchaa uursduu l songono. Ene ymar American idol, oddiin erel bish dee, hundlungiin shuugch heregtei ch geh shig soliorch ugchee.
-
Anonymous (May 20, 2012 6:13:41 pm )
heni huhed baih hend hamaatai ym be gol n zov hotolj baih n chuhal
-
Anonymous (May 22, 2012 8:21:09 pm )
уйтгартай болоод үзэхээ байсан
-
Anonymous (May 24, 2012 11:03:51 am )
Ter zambalgarab gedeg huuhed uneheer goe duulah yumaa ,1r shatand yamar duu duulsaniig n harah gesiin ali dugaar deer garsaniig n medeh hun baibal heleed uguuch
-
Anonymous (May 25, 2012 4:47:09 pm )
ene setguulch goliig ni olj bichsen bn. ter delden huuhen bol unendee bishee. orshuulgan deer bgaa aytai l dooshoo harsan gunisan gutarsan hutlugch haragdsan. nuguu univers best songiin hutlugch emegteig altsgar ailgui ntr geed baisan chin ter ailgui huuhen chin ene delden huuhniii hajuud shildeg hutlugch yum bn. tsoglog gej jigteihen. getel ene delden huuhen arail bishee neeh tsaashaa orson duutai.zaluu hun baij yamarch gal tsog baihgui
-
Anonymous (May 25, 2012 4:52:37 pm )
namaig uzej baihad oroltsogch huuhduuded bold guai ingej heleed baisan: ohiduudiig uurtuu durluulahaar bai.gesn, yooo unen ineedtei ene 4t ohiduud duralsan genee yoooooooooo.camerton hamtlagiin duu n goyo bolohoos gishuud ni goyo bish shdee. bi lav duralj bgaagui. shal durgui hurseeen. tegsnee neg oroltsogchiig bold hamraaraa bitii duul gej heldiim daa manai geriihen bugd pir geel ineeldsen. bold ooroo hooloigooroo duuldag genee, boldod ohiduud duraldag genee. yoo bi lav negch ohin bi boldiin ulaan fen gej sonsoj baigui.teneg bold.gachin sartaisan muuhai amitan. boldiin hajuud erguu ch gesen javhlan chin yostoi duuchin shuu
-
Anonymous (June 14, 2012 6:30:29 am )
Гоншигнож хамраараа дуулаад байна гэж шүүмжилэхээр Болд нь их эвгүй байдалд ордог юм шигээ.
25 Comments