antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2012 8 comments

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг Францын шүүхэд татжээ

нийтлэсэн Admin

Малайзын түүхэнд хамгийн том зэвсгийн наймаагаар тод­роод буй “Scorpene” шумбагч хөлөгтэй холбоотой авилгын хэргийг Францын прокурорууд шалгаж эхэлсэн нь дээрх наймаа­тай нэг сэжмээр холбогдсон монгол бүсгүйн аллагын учгийг тайлж магадгүй байна. Францын төрийн өмчит “DCNS” болон “Thales International” компаниуд Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд тухайн үед тус улсын Батлан хамгаалахын сайд байсан, одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакт хахууль өгсөн эсэхийг Францын шүүгч Рожер Де Луа, Серже Турнейр нар шалгаж эхэлсэн талаар “malaysia-today” сайтад бичжээ. Францын мөрдөгчид сүүлийн хоёр жилийн турш дээрх хэрэгтэй холбоотой баримтуудыг цуглуулсан байна. 2001 онд Малайзын Ерөн­хий сайд Нажиб Разак шумбагчийг худалдаж авсны төлбөр болох нэг тэрбум ам.долларыг “Perimekar” ком­панид шилжүүлэхийг хүссэн факс илгээж байсныг нотлох баримтыг өнгөрсөн сард Францын прокурорууд олсон талаар Малайзын хүний эрхийг хамгаалах “Suaram” байгууллага мэдээлж байсан юм.

“Perimekar” нь тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн зөвлөх Абдул Багиндагийн компани аж. Ш.Алтантуяатай дотно харьцаатай байсан, аюулаас хамгаалахын ажилтан Абдул Багинда тухайн үед Нажиб Разакийн бие хамгаалагч байсан бөгөөд монгол бүсгүйн аллагыг захиалсан хэргийн гол сэжигтэн. 2002 оноос эхэлсэн “Scorpene” шумбагч хөлгийн гэрээг Нажиб Разакийг Малайзын Батлан хамгаалахын сайд байхад нь  үзэглэсэн бөгөөд үүнд Нажибын дотны нөхөр, улс төрийн зөвлөх Абдул Багинда голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Францын албаны хүмүүсийн олж тогтоосноор “DCNS”-тэй байгуулсан шумбагч хөлгийн төлбөрийг хоёр хувааж төлсөн аж. Төлбөрийн эхний хэсэг болох 114 сая еврог шумбагчийн ложистик үйлчилгээг хариуцсан Малайзын “Perimekar” компани руу гуйвуулсан байдаг. Абдул Багинда, түүний эхнэрийн мэдэлд байсан “Perimekar” нь тэр үед ердөө л аялал жуучлал эрхэлсэн компани байсан аж. Францын шүүгчдийн анхаарлыг татаж буй өөр нэг зүйл нь 46 сая ам.долларыг гуйвуулсан “Terasasi” нэртэй компани. “Terasasi нь” Малайзад байгуулагдсан авч дараа нь Хонконгод бүртгэгдсэн байжээ. Харин захирал нь мөн л Разак Багинда, түүний аав Абдул Малим Багинда нар байсныг хууль хяналтынхан олж тогтоогоод байна . Үндэстэн дамнасан шумбагч хөлгийн гэх асар том мөнгө угаасан уг наймаатай холбоотой асуудлууд  2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяа гэх орчуулагч монгол бүсгүйн зэрэмдэглэгдсэн цогцос Куала Лумпур хотын зах дах ойгоос олдсоны дараа л олон нийтэд ил болсон.  Шинжээчид бүсгүйг толгойд нь буудаж, биед нь C4 тэсрэх бодис зүүж, дэлбэлснийг тогтоосон юм. Абдул Багинда өөрийг нь мэхэлснийг мэдсэн Ш.Алтантуяа амиа алдахын өмнө түүний гэрт нь очиж, сүрдүүлсэн талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Ш.Алтантуяа 2004 онд Абдул Багиндатай танилцсан бөгөөд Малайз, Францын хоорондох “Scorpene”  шумбагчийн гэрээ ид яригдаж байх үед тэд хамтдаа Францад очсон байдаг. Ш.Алтантуяа шумбагч хөлгийн наймааны талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан бөгөөд гэрээний жинхэнэ үнэ хөлсийн талаар хэнд ч хэлэхгүй, нууцыг хадгалсны төлөө Разак Багиндагаас 500,000 ам.доллар нэхсэн тухай гараар бичсэн захидал ч олдсон аж. Ш.Алтантуяагийн хэргийг Францад шалгаж байх үед ОХУ-ын Тагнуулын газрынхан уг наймааг сонирхсон нь   түүнийг ОХУ-ын тагнуул байсан гэх хардлага ч төрүүлж байсныг Францын сурвалжлагч Арно Дюбю бичсэн байдаг. Ш.Алтантуяагийн аллагыг захиалсан гэх Абдул Багиндаг хэдийгээр шоронд хорьсон ч Малайзын шүүхээс түүнд  ямар ч ял сонсгоогүй бөгөөд Их Британи руу дүрвэн гарч, өдгөө тэнд суурьшжээ. Нажиб Разакийн бие хамгаалагч байсан Азила Хадри, Сирул Умар нарт Малайзын шүүх цаазаар авах ял оноосон ч ялын гүйцэтгэлийг хойшлуулсаар байгаа юм. Ялыг хойшлуулсан нь ирэх зургадугаар сард болох Малайзын парламентын сонгуультай холбоотой гэж тус улсын хэвлэлүүдээр бичиж байна. Хэрэв Нажиб Разакийн тэргүүлж буй эвслийн Засгийн газар сонгуулиар дахин гарч ирвэл Ш.Алтантуяаг хөнөөсөн алуурчдын хэргийг цагаатгах магадлал их байгаа юм. Малайзад “Scorpene” шумбагч хөлгийн хууль бус наймаатай холбоотой хэргийг хаасны дараа хүний эрхийг хамгаалах байгууллагууд Францын шүүхэд хандаж, гэрээг дахин шалгахыг хүссэн билээ. Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Францын прокурорын мөрдөн байцаалтад ихэд найдлага тавьж байгаа бөгөөд хохирогч бүсгүйн аав С.Шаарийбуу Францад очиж шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Францын шүүхээс “Scorpene” шумбагч хөлөгтэй холбоотой хээл хахууль, аллагын хэрэгт Малайзын Ерөнхий  сайд Нажиб Разак, Батлан хамгаалахын сайд Ахмад Захиди, Их Британи руу дүрвэн гарсан  Абдул Багинда нарыг сэжигтнээр шүүхэд татсан талаар “Malaysiakini” сайтад мэдээлсэн байна. Гэвч Малайзын Батлан хамгаалахын сайд Ахмад Захиди өчигдөр “Францын шүүхэд Малайзын эрх баригчдыг шүүхэд татах эрх байхгүй. Тэд баривчлах зөвшөөрөл олгодог хэн юм бэ? Бид нар Францын хуулийн субьект биш” гэж мэдэгдсэн байна. Харин Малайзын улс төрч PAS буюу Пан-Малайзын исламын намын нэгэн гишүүн Ерөнхий сайд Нажиб Разакийг хэрэв буруугүй юм бол Францын шүүхэд мэдүүлэг өгч, Малайзын нэр хүндийг аврах ёстой гэж үзэж байгаа гэнэ.

Н.ЭНХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 17, 2012 8:51:53 am )

    Ochku gedgee alban yosoor medeelsen shdee, ulsiinhaa zardlaar yvku gj xariulsan, malaizd Mongol xvnii tur ih muu ym bilee, altantuya chin opchuulagch , ih olon heltei svrhii hvvhen bsn ym bile, manai zaluuchuud l yanhan gd bdag bolohoos ter gaihamshigtai emegtei bsn , tsaashdaa ch er ni ih ireedvitei hvvhen bsn, end xuuramchaar tsuu taraasan, yanhan uhaanii ym yarij ner xvndiig ni unagasan, china ene xeregt opoltsson, mongoliig bitgii gomdlo gj china tushaal ugsun tagnuuliinhand, yu vnen be gvl ene l vnen bna daa.. Ene Bol hamgiin Tom naimaa bsan… HUURHII MUU OHIN TENGERTEE AMGALAN NOIRSDOO, VNEN BVHEN YALAH L BOLNO… UM A NI BAD NI HUM…

  • Anonymous (May 17, 2012 10:15:02 am )

    Eoo mundag huuhen bjee. yamarch holbootoi bsan mundag. Mundag bolood l tiim ajild oroltsoj yavahgui yu. Daanch emegtei hun bolohooroo iim yumand hurne gej daanch sanaagui bh…. UNEN YALNAAAAAAAA….

  • Anonymous (May 17, 2012 10:41:47 am )

    mundag tagnuulch ch yum biluu mnaihan er ni aihtar er emgui zorigtoi

  • Anonymous (May 17, 2012 3:46:21 pm )

    huurhun ch yum

  • Anonymous (May 17, 2012 8:17:01 pm )

    heregteng burhan shiitgeeseei saihan hun bjee

  • Anonymous (May 17, 2012 8:42:44 pm )

    medeejiin yman deer duugui baiya manaihan mongol gechihjee erliiz mgld hel meddegui geech

  • Anonymous (May 20, 2012 6:23:23 pm )

    saihn ohin baina hairan ch ohin

  • Anonymous (May 21, 2012 5:33:52 pm )

    Хуулийн дагуу нүүрс олборлох эрхтэй болсноос хойш 20 хоногийн дараа, 2008 оны 12-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Л.Батчулууны гарын үсгээр “Ажнайн” Д.Бат-Эрдэнийг “Таван толгой” ХХК-ийн орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Мөн хоёр сарын дараа Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ын даргаар Д.Бат-Эрдэнийг сонгож баталсан байна. Д.Бат-Эрдэнэ бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, нэгэнтээ АН-аас УИХ-д сууж байсан хүн. Түүний хөрөнгө бэл, танил талаараа хөшүүргэ хийж өнөөдөр бага Тавантолгойн орон нутгийн өмчит 51, үлдсэн 49 хувийг ч гартаа атгах болсон зам ийм дардан юм.

    Өмнөговь аймгийн иргэд захиран зарцуулж байх ёстой хувийг тэрбээр орон нутгийн ТУЗ-д өөрийгөө, өөрийн хүнийг суулгаснаар мэдэлдээ аван амар тайвандаа жаргаж байгаа юм. ТУЗ-ын гишүүд бүгд Д.Бат-Эрдэнэ, “Ажнай” корпорацийн холбоотон, Өмнөговь аймгийн удирдах тушаалтнууд байгааг доорх хүснэгт харуулна.

    Дээрх хүмүүс Өмнөговь аймгийн иргэдийн эзэмшилд байх ёстой уурхайг хуваан эзэмшиж, нүүрсийг нь борлуулан ашиг олж байгаа нь цөөнгүй баримттай юм. Үүнд Засгийн газар анхааран 2009 онд ЗГХЭГ-аас Татварын ерөнхий газарт “Таван толгой” ХК-д шалгалт хийхийг үүрэг болгосноор ЗГХЭГ, ЭБЭХЯ, СЯ, Татварын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг гаргасан байна. Шалгалтаар албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, нүүрсийг хууль бусаар дамжуулан экспортлосон, татвар нуун дарагдуулсан гэх мэт олон зөрчил илэрчээ. Тухайлбал,

    -”Таван толгой” ХК 2004-2008 онд нийт 80 тэрбум төгрөгийн татварыг төлөлгүй нуун дарагдуулсан.
    -Тусгай зөвшөөрлөөр олборлодог, дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, сайн чанарын коксжих нүүрсийг нэг тонныг 3.1-25.00 ам.доллар буюу дотоодын зах зээлээс 7.7-2.9 дахин хямд үнээр борлуулсан.
    -“Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
    -“Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    Гэсэн ч дээрх зөрчлийг арилгахын тулд өнөөг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм. Манай сурвалжлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ асуудлыг тодруулах гэсэн боловч “Том Таван толгой, Оюутолгойн сүүдэрт жижиг Таван толгойн хувьцааг гадаадын болон хувийн компаниудад өгчихсөн асуудлууд яригдахгүй байна. Олон жил хувь хүний мэдэлд байгааг цөөнгүй хүн мэднэ. Ярих ёстой хүмүүс нь ярих байх” гэсэн бүдүүн хариулт өгсөн. Бага Таван толгойд гэрэл тусгахын тулд бид дараагийн удаа дээрх шалгалтын дүнг тоо баримт, тодорхой нэртэй нь хамт нийтлэх болно.

antalya rent a car