“Архи vйлдвэрлэгч, импортлогч, архичин-гэмт хэргийг єдєєгчид”
УИХ-ын эрхэм 76 гишvvн ээ! Та бvхэн “Архи vйлдвэрлэгч, импортлогч, архичин-гэмт хэргийг єдєєгчид” гэдэгтэй санал нийлэх vv. Хэрэв тийм бол тєрийн бодлого хэрэгтэй байна. Єглєєжин усархаг бороо орж, захын эргэн тойронд бєєн шавар шалбааг vvсчээ. Мягмар гарагт “Нарантуул” зах амарсан тул єчигдєр захын хєл хєдєлгєєн улам ч ихэссэн байв. Нааш цааш сvлжилдэх машинууд хvмvvсийн хажуугаар єнгєрєхдєє шавар шалбаагт хутгаж, хэн нэгний хараалыг барна. Харин євгєнтийн гэгдэх хэсэг архичид л шавар, шалбаагийг vл хайхран хаа тааралдсан газартаа сууж, шараа тайлахаар “Буланбо” нэртэй хvнсний дэлгvvрийн vvдэнд картын бараанд дугаарлаж буй аятай бєєгнєрєх аж. Дэлгvvрийн орчимд хоосорсон архины шилээ гунигтай харан суух нэгэн євгєнтэй vг єдєж, цєєн асуултад хариулт авахыг хичээсэн юм. Суга таяг тулсан тvvний нvvр нь ямар нэгэн зvйлд хvчтэй тvлэгдэж, хvн харахад цочмоор болжээ. Тэрбээр vvнийгээ ч мэддэг бололтой, хар хєх ноосон малгайг хємсгєє хvртэл дарж ємсєєд, амны хаалт зvvж, нvдний шилээр нvдээ халхалсан байв. Зєрж єнгєрсєн хvн болгоноос хэдэн тєгрєг гуйх тvvнтэй ийн ярилцлаа.
-Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу. Миний дvv, сайхан намаржиж байна уу. Ахдаа буян болооч.
-Яаж тэр вэ?
-Ах нь шараа тайлах гэсэн юм. Хэд ч хамаагvй мєнгє байвал єгєєч. /Энэ vед тэрбээр албаар эрvv амаа хєдєлгєж, салганах аж./
-Архи уух гэж байгаа хvнд хэн мєнгє єгєх юм бэ?
-Ахдаа тус болооч дээ. Гуйж байна миний дvv. 100 тєгрєг ч байсан хамаагvй.
-Мєнгє єгч болно л доо. Ер нь та яагаад архи уугаад байдаг талаараа яриач. Єнєєдєр ингээд уулаа гэхэд маргааш дахиад л гуйлга гуйж, архи уух уу. Ядаж хоол унд авч идэж болдоггvй юм уу?
-Яах вэ дээ. Энэ чинь л амьдрал шvv дээ. Архи чинь бидний хувьд бол хоол л гэсэн vг.
-Та тэгээд архи уугаад хоол иддэггvй хvн vv?
-Vгvй л дээ. Хvн юм болсон хойно юм идэлгvй яах вэ.
-Олсон мєнгєєрєє архи ууж байхаар хоол авч идээч?
-Идэж уух юм бол хаа сайгvй л байна. Нэг газрын хогийн савыг онгичиход заавал идэх юм гарч ирдэг л байхгvй юу. Харин архийг заавал мєнгєєр авдаг юм.
-Та тэгээд ямар архи авах гээд байгаа юм?
-Уудгийгаа л авна.
-Тэр чинь ямар vнэтэй юм бэ?
-2000 тєгрєг.
-1000-ын архи гэж байхаа больчихсон юм уу?
-Тэрний чинь vнэ нэмэгдээд 2000 тєгрєг болчихсон шvv дээ.
-Хэзээнээс вэ?
-Удаж байна.
-Уг нь цагдаа нар 1000-ын архийг аль хэдийнэ хорьчихсон. Хувь хvмvvс зардаг юм уу?
-Vгvй. Энэ дэлгvvрт /“Буланбо” дэлгvvр/ байнга л зарж байна. Ямар цагдаа нь тэр архийг хориод байгаа юм, бvv мэд. Муусайн новшнууд.
-Хэн новш гэж?
-Цагдаа нар л байхгvй юу
-Таныг яасан юм, тэд?
-Хэдэн зуун саяар нь мєнгє идэж, хулгай хийж байгаа нєхдєє барьж чадахгvй байж биднийг байнга дарамтална.
-Архи уугаад байгаа хvмvvсийг тэгэлгvй яадаг юм?
-Заримдаа архи уугаагvй байхад ч дарамталдаг. Одоо бvр зах руу ч оруулахаа больсон.
-1000-ын архи зардаг дэлгvvрийг цагдаа нар шалгадаг уу?
-Тэр надад ямар хамаатай юм. Би уух юмныхаа л мєнгийг олж байвал боллоо.
-Тэр ч тийм л дээ. Эднийхийг 1000-ын архи зардаг гэдгийг энэ хавийнхан бvгд мэдэх vv?
-Мэдэлгvй дээ. Захын золбин нохой ч андахгvй. Хэдэн жилийн турш зарж байна. Манайхан тэнд шараа тайлах гээд овоорч байгаа биз дээ. Харахгvй юу.
-Таныг хэн гэдэг вэ?
-Чамд ямар хамаатай юм.
-Зvгээр л сонирхож байхад. Нутаг хаана вэ?
-Увсынх.
-Нутгаасаа гараад удаж байна уу?
-Бараг 10-20 жил болчихлоо.
-Аль сумынх вэ?
-Яах гээд байгаа юм. Увсынх гэвэл болоо юм биш vv. Чи тэгээд ганц юмны мєнгє єгєх юм уу, vгvй юм уу. Єгєхгvй байж олон юм шалаад байх юм.
-Єгнє шvv дээ. Эхлээд хоёулаа жаахан ярилцъя л даа?
-Хэдэн тєгрєг єгєх гээд, юу яриулах гээд байгаа юм.
-Та гэр бvлтэй юу?
-Гэр бvлтэй байсан. Ахад нь хvн шиг сайхан амьдарч явсан vе бий.
-Та юу хийдэг байсан юм. Мэргэжилтэй юу?
-Vгvй ээ. Ажлынхаа газрыг хэлмээргvй байна. Манай хуучин танилууд єє энэ нєхєр архичин болчихож гэнэ биз. Би ийм юм ярихгvй ээ.
-Сайхан амьдарч байсан юм бол одоо яагаад ингэж яваа юм?
-Хvний амьдралд юу ч тохиолдож болно. Архи… Архинаас л болж байхгvй юу.
-Яг яагаад архинд орчихсон юм бэ?
-Vгvй… Хvнд юу ч тохиолдож болно шvv дээ.
-Та нvvрээ тvлчихсэн юм уу?
-Тийм. Одоо овоо эдгэж байна. Арьс нь хуураад дуусч байгаа.
-Юунд тvлчихсэн юм бэ?
-Мэдэхгvй ээ. Шєнєжин ууж байгаад нэг єглєє босоод ирсэн чинь л нvvр тvлэгдчихсэн, хорсоод алах гэж байсан.
-Их євдсєн vv?
-Євдєхєєр нь жаахан уучихаар гайгvй болчихдог юм.
-Эмнэлэгт очсон уу?
-Vгvй. Над шиг хvнийг ямар эмнэлэг авах вэ дээ. Бичиг баримт ч байхгvй.
-Нvvрэн дээр чинь халуун ус асгасан юм болов уу?
-Мэдэхгvй ээ, мэдэхгvй.
-Хаана тvлсэн юм?
-Гэртээ л байхгvй юу.
-Танай гэр хаана вэ?
-Яах гээд байгаа юм. Хэлэхгvй.
-Би таны гэрээр яах вэ дээ?
-Яаж мэдэх вэ. Ер нь бид чинь байнга л гэрээ сольж нvvж явдаг улс шvv дээ. Ямар сайндаа л цыганууд гэдэг хоч авч байх вэ.
-Бургасанд амьдардаг хvмvvсийг цыганууд гэдэг биз дээ?
-Бид чинь зун бургасанд гараад, євєл нь тєв суурин газрын халуун нvх барааддаг юм.
-Тvрvvн тантай хамт сууж байсан хvмvvс дунд эхнэр хvvхэд чинь байсан уу?
-Байхгvй ээ.
-Та эхнэр хvvхдийнхээ талаар жаахан яриач. Одоо хаана байдаг юм бэ?
-Тэр талаар юм ярихгvй ээ. Чадахгvй.
Ийн ярилцаж байх зуур євгєнтэй хамт архи ууж байсан эрчvvд нэлээн хэдэн хvн дагуулаад бvл нэмсээр ирэв. Бид ч тэднээс зайгаа барьж, євгєнтэй тохирсон ёсоор ганц шил архиных нь мєнгийг єгєєд явсан юм. Эдний хувьд аж амьдралынхаа талаар ярих дургvй. Єнгєрсєн сайхан дурсамжаасаа хуваалцах гэхээр юм тээглээд ярьж болдоггvй гэх юм билээ.
Согтуу Монгол /Цуврал-5/
Холбоотой мэдээ
Comments are closed.