antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2012 2 comments

“Бодлын хулгайч” шилдгээр тодорлоо

нийтлэсэн Admin

Монголын кино урлагийн шилдгийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy Awards 2012” наадмын шилдгүүд тодорлоо. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 18 номинацид өрсөлдсөнөөс “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” кино шилдгийн шилдэг кинонд олгох гран-при шагнал хүртсэнээс гадна таван номинацид цом хүртсэн юм.

“Academy Awards-2012”-ын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан “Бодлын хулгайч”
Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд “Богд хаан”
Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал “Бодлын хулгайч”
Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн “Хөх толбот хүмүүс”
Шилдэг зураглаач: Д.Ангараг “Бодлын хулгайч”
Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал “Долоон бурхан харвадаггүй”
Шилдэг дуу: Б.Дашдондог “Хүний хүүхэд”
Шилдэг хөгжим: Н.Жанцанноров “Богд хаан”
Шилдэг монтаж: Ш.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”
Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан “Бодлын хулгайч”
Шилдэг зохиол: Д.Төрмөнх “Бодлын хулгайч”
Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг “Нэг биений хоёр зүрх”
Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг “Хүний хүүхэд”
Шилдэг дебют: Я.Хангарьд “Орлон тоглогч”
Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц “Хөх толбот хүмүүс”

Гран-при шагнал: “Бодлын хулгайч”

Түүнчлэн кино наадмын үеэр найруулагч Б.Балжиннямыг Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнээр нэрлэсэн юм. Дашрамд дуулгахад, “Academy Awards-2012”-ын хөтөлбөрт Шилдэг эмэгтэй дүр болон Шилдэг инээдмийн кино номинаци багтсан байсан ч тухайн хоёр төрөлд нэр дэвшигч байгаагүй тул шагналын эзнийг тодруулаагүй ажээ.

Г.ДАША

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 13, 2012 11:55:45 am )

    Шилдэг эмэгтэй дүр болон Шилдэг инээдмийн кино номинаци багтсан байсан ч тухайн хоёр төрөлд нэр дэвшигч байгаагүй тул шагналын эзнийг тодруулаагүй ажээ.
    …….энийг наадам гэх үү эмэгтэй шилдэг дүр байхгүй юу вэ? инээдмийн кино ганц ч байгаагүй хэрэг үү……………..

  • Anonymous (May 17, 2012 5:06:46 pm )

    amraa goy jujigchin shu bayr hurgey

antalya rent a car