antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2012 24 comments

Д.Батхуяг ч яахав, жижигхэн жараахай, харин цаад эзэд нь хэн бэ

нийтлэсэн Admin

Монголын хуулиуд гууль болов. Урьд нь ч манайд ямар хууль хэрэгжиж гийгүүлсэн юм биш дээ.  Гаднынхан шоолдог байлаа, биднийг, “Монголын хууль гурав хоног” гэж. Уул шугамандаа аль ч улсын Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх ажлыг гардан хариуцдаг жамтай. Гачлантай нь засаг ноёд хуулийн биелэлтийн өмнө бул хар чулуу болоод лаглайж суудаг болсон. Ялангуяа уул уурхайтай холбоотой  хуулиудад бүр гаажтай  нь аргагүй саад тавьж байна, тэд. УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн 15 ордын жагсаалтыг батлаад энэ талаар юу ч хийлгүй дөрвөн жил гаруй болжээ. Үүний гайгаар Өмнөговь аймгийн Нарийн сухайт зэрэг томоохон ордууд дээр Хятад, Канадууд найрлаж байна. Нарийн сухайтын ордын жижигхэн хэсэгт Монголын толгой баячуудын нэг гэгдэж буй Б.Нямтайширын “МАК” компани Хятадын “Шинхуа” групптэй нийлээд өндөр чанарын коксжих нүүрийг маш хямдаар урагш нь ачиж байгаа. Тэд Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулсан.

Энэ нь эрүүгийн “ертөнцөд” өрнөж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад  үндсэндээ дарга нарын луйврын халхавч  төдий зүйл ажээ. Ингэж  хардах хэд хэдэн баримт гарч ирж байна. Тухайлбал Нарийн сухайтын ордын үргэлжлэл буюу Овоот толгойн ордын лиценз, хувьцааг “Саусгоби сэндс”-ээс Хятадын “Чалко” компани хууль бусаар аваад байгаа юм. Ингэж 57,6  хувийг нь халаасалсан “Чалко”-гийн  ард толгой компани “Чанайлко” нь уутныхаа амыг бариад зогсож байгаа юм.  “Саусгоби сэндс”-ийн толгой компани гэгддэг “Саусгоби энержи ресурс”-ын 14 хувийг Хятадын санхүүгийн корпораци эзэмшдэг. Өөрөөр хэлбэл Хятадын төрийн өмчит  “Чалко” нь өнөөдөр манай Овоот толгой болон үүний ойролцоох бусад ордууд дээр 71 хувийн эрх мэдлийг үнэ хайрлахгүйгээр авчээ. Энэ боломжийг  Монголын ноёд олгов.  Тухайлбал, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягтай холбож үзэхээс аргагүй аж. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сараас Авлигатай тэмцэх газар болон эдийн засгийн цагдаагийн албаныхан шалгаж байлаа. Д.Батхуяг гадаад, дотоодын компаниудад 190 гаруй лиценз хууль бусаар олгожээ. Энэ үйлдэл нь лиценз олголтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар түр зогсоосон үед хийгдсэн нь буруутгах гол үндэслэл болсон биз. Гэвч Д.Батхуяг “Би буруугүй” хэмээн гүрийсээр өдий хүрсэн байлаа. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас “Чалко”-гийн дээрх арилжаатай холбогдуулан Д.Батхуягийг цагдан хорьж, мөрдөн шалгахаар шийдэв.  Ашигт малтмалын газрын өөр хэд хэдэн хүн энэ хэрэгт сэжиглэгдэж байна.

Ер нь лиценз олголт сүүлийн жилүүдэд маш замбараагүй байлаа. Энэ замбараагүй байдлыг анх 1997 оны Ашигт малтмалын хуулиар тавиад өгчээ. Уг хуулийг Индонез улсын ашигт малтмалын хуулийн хуулбар хэмээн нотлох хүн ч бий. Тус улсын хууль үндсэндээ гадныханд үйлчлэх хууль байжээ. Дараа нь 2006 онд манайхан ийм хуулиа шинэчлэн баталмагц Ц.Нямдорж нь засвар хийгээд харийнханд орд газрыг лицензээр эзэмшүүлдэг болсон байна. Ингэж гадаадын компаниудад хэтэрхий найр тавьж, тэдэнд зориулан хууль хийх нь энэ цагийн моод гэлтэй.  Гэтэл Тамсагийн нефтийн ордын лицензийг Америкчууд анх аваад удалгүй хятадад зараад яваад өгсөн. Дараа дараагийн чухал орд газрууд ч ийм л замаар явж байгаа.  Тиймээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсээс  “Саусгоби сэндс”-ийн байрыг битүүмжилж, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг баривчилсан нь зүйн хэрэг. Түүний хөлд томоохон улс төрчдөөс чирэгдэх  нь гарцаагүй. Тэд одоо ээлжээ хүлээгээд алхаж байгаа биз.

Нэгэн  эх сурвалж “Энэ хэргийн жинхэнэ эзэн нь Д.Батхуяг биш ээ. Тэр зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн буруутан. Харин цаана нь С.Баяр, “МАК”-ийн босс Б.Нямтайшир нар байгаа. Үүнийг ойлгож ядах юу байхав. “МАК” групп, Хятадын “Чинхау” группын санаачилж байгуулсан Чинхау-МАК-Нарийн сухайт компани Монголын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулан Нарийн сухайтын ордын нэг хэсгийг ашиглаж байгаа. Б.Нямтайшир гэдэг хүн 1980-аад онд Оросуудын хайгуул хийсэн энэ бүлэг ордын лицензийг гадныханд зуучилж авч өгсөн. Нарийн сухайтын үргэжлэл нь Овоот толгойн орд юм. Энэ ордыг “Саусгоби сэндс” бүрэн мэдэлдээ авчихсан байсан юм. Одоо Хятадын “Чалко”-д зарчихлаа. Ерөөсөө ингээд “Айвенхоу майнз”-ын захирал Р.Фрийдланд тоглоомын хөзөр нь болж байгаа юм. Р.Фрийдланд 2008 онд Лондонд очоод Нарийн сухайтыг Монголын Засгийн газрын хяналтаас гаргах нууц хуйвалдаан хийсэн байна лээ. “Саусгоби сэндс”-ийнхээ нэр дээр Нарийн сухайт зэрэг хэд хэдэн ордын нийт 29 лиценз шилжүүлээд байсан юм. Тэдгээр нь бүгд “Чалко”-гийнх  боллоо. “Саусгоби сэндс” компани урьд нь Шивээ хүрэнгийн боомтоор тээврийн туслан гүйцэтгэгч Тайхо, Винсвэй, Risun, Noble компаниудаар Хятад нүүрс зөөдөг байлаа. Эдгээрийн зарим нь тэнд хөрс хуулалтын ажил хийж байсан. Хэрвээ Д.Батхуяг лиценз хууль бусаар олгосон бол ийм хэрэгт Ардын намын нарийн бичгийн дарга  Я.Содбаатар ч бас холбогдох болов уу. Яагаад гэвэл  тэр Ашигт малтмалын газрын орлогч даргаар ажиллаж байхдаа архивын баримтуудыг засварлан, хайгуул хийгдсэн талбайг хайгуул хийгээгүй хэмээн худал тодорхойлоод лиценз олгосон байв. Тэдгээр лицензүүдийг авсан гадаадын компаниуд дараа нь өөрсдөө хайгуул хийж орд нээсэн дүр эсгээд байгаа. Энэ бол бас л гэмт хэрэг. Харамсалтай нь ийм хэргийг холбогдох газрууд нь шалгахаас цэрвэж байна, дээр нь том дарга нар хянадаг, залуурддаг учраас. Авлигатай тэмцэх газрын хуучин удирдлагууд Я.Содбаатарыг шалгаж чадаагүй. Харин Д.Батхуягийг мөрдөн шалгах болсон нь сайн үйлийн зөвхөн эхлэл юм. Нарийн нягт мөрдөж чадвал цүнхний наймаа буюу лицензийн хууль бус арилжааны далд эздийг тодруулах боломжтой” гэлээ. Ийм баримжаа байж болох л байх. 2004 оны сонгуулиас өмнө Германд очсон Ардын намын луугарууд Монголынхоо нэн чухал орд газрын лицензийг худалдах санал тавиад харайж явсан юм гэсэн.

Оксфордын Их сургуулийн Африкийн Эдийн Засгийн Судалгааны төвийн захирал Пол Коллиер дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын сүйрлийн талаар “Адагт үлдсэн тэрбум” номондоо тодорхой бичжээ. Иргэний дайн үүсч байсан болон одоо ч буун дуу тасрахгүй байгаа  орнуудад Засгийн газрынх нь хяналтаас гарсан газар нутаг байгаа аж. Харьцангуй тайван амгалан Монгол орны хувьд уул уурхайн баялгаас болоод хяналтгүйдэх нөхцөл Өмнөговь аймгийн нутагт үүсээд байгаа. Одоо авлигатай тэмцэгчид учрыг олох байлгүй дээ.

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (May 10, 2012 10:14:49 am )

    БАЯР ХАМГИИН ТОМ ХӨЗӨР НЯМКА БОЛ НОХОЙД БАРЬДАГ МОД

  • Anonymous (May 10, 2012 10:39:34 am )

    АТГ-ын зоригт эрчүүддээ сайн сайхныг хүсье. АТГ-ын дарга Н.Ганболд Цоодолсэнгээ Амарбат нарыг Бурхан ивээг.

  • Anonymous (May 10, 2012 11:05:23 am )

    Энэ нөхөрийн ард С.Баяр, Сү,Батболд хоёр байдаг шүү дээ.

  • Anonymous (May 10, 2012 11:46:06 am )

    Муу согтуу С.Баярын балаг,Түүнийг буудах ч багадна. Энэ нам заавал ялах ёстой гэж хуцаж байгаад засгийг 5хүний амьтай хууль бусаар авсан.тэгээд одоо харцгаа…….юу болоод байна вэ??????????

  • Anonymous (May 10, 2012 11:51:30 am )

    Хөвсгөлд бол жижиг жараахайгаар том загас барьдаг л гэсэн!

  • Anonymous (May 10, 2012 12:19:18 pm )

    Монголыг сүйрүүлэх ажлыг гардан хийж байгаа С.Баярыг одоо АТГ барих л үлдээд байгаа тэрийг энхбаяртай хамт хорих хэрэгтэй гэж ард нийт ярьж байгаа нь нэгийг хэлээд байх

  • Anonymous (May 10, 2012 1:11:49 pm )

    ene nuhuriin ugsun licenseer hujaa nar bankindaaa baritsaaa tabiad zeel abaj bnshdee ene nuhur heden % abdag boldooooo

  • Anonymous (May 10, 2012 2:17:01 pm )

    ene hun gemt hereg hiigeegui hun.songuuliin shou shu ard tumeen.bathuyg mongoliin chadvarlag zorigtoi bolovson huchin shdee

  • Anonymous (May 10, 2012 2:20:02 pm )

    SODBAATAR BUYAN JAGAA,S.OYUN NAR LICENZ HUULI BUSAAR AVSAN

  • Anonymous (May 10, 2012 5:54:05 pm )

    наадах чинь угаасаа харах царайны янхан царайлсан баагий. Бас их хуралд нэр дэвшинэ ч гэх шиг тэнэг биш болохоор хийсэн хэрэгээ дарах гэж гишүүнд зүтгэж байгаа юм.
    Энэ нутагаа худалдсан чацаг гишүүн болж ажиллана гэж юу байхав дээ. битгий саналаа өгөөрэй

  • Anonymous (May 10, 2012 6:55:47 pm )

    ЭЛБЭГИЙН ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУНУУД ӨӨРИЙН ТОЛГОЙД ДЭЭР УНАЖ АЛАХ ВИЙ ДЭЭ.._

  • Anonymous (May 10, 2012 8:59:18 pm )

    zambaraagui olgoson olon myangan licenc-g tsutsalsan hun de. Bolj bga negnee bolohgui bolgodog ni mongolchuuudiin zan.

  • Anonymous (May 10, 2012 9:07:27 pm )

    Abilgaltai temtsej bga zaluuchuudad Bavr xvrgie Vnen vldag ta bvxnig burxan orshoog

  • Anonymous (May 10, 2012 10:58:44 pm )

    abilgatai temseh temtsel bol bh estoi! gehdee uuniig hetruulen hunii erhiig heterhii ihzurchij bn bishuu?enhbayarigaa syllaad geriin horiond garagaad shuheer yabyylbal yasiin be?ene hun chin ulsulun zarlahgui yahiin be?! herterhii ih surjignej duremdej erhiig ni zurchluu.300 tsagdagiin hereg erduu baigaagui l bailtai,deer ni ard tumniiheestgehuigeer togloj ard tunee ailgaj bn.ene chin ergeed ta buhnii ner hunded myygaar tysaj bga bishuu???

  • Anonymous (May 10, 2012 11:53:23 pm )

    аль нт ч үнэн юм бэ дээ уг нь лицензүүдийг арай замбараатай болгосон ч гэж бас яригддаг хүн дээ

  • Anonymous (May 11, 2012 12:26:42 am )

    naad hun chin harin zambaraagui olgogdson 2000 garui litsenziig tsutsalsan hun shuu, ene bol zugeer l songuuliin show,

  • Anonymous (May 11, 2012 12:34:17 am )

    Medeej songuultai l holbootoi biz dee Bayr darga ch huuchii saihan namiig allaa daa yu ch vgvi hiichihlee

  • Anonymous (May 11, 2012 9:35:01 am )

    nam dotoo hagraad hagrahdaa ajilaa hiisen ene saihan zaluu humuusiig helmegduuleh ymar shaardlga baina, MGL ulsad mine shudarga yum bain uu,

  • Anonymous (May 11, 2012 11:23:30 am )

    Ene amerkuud ni Mongolchuud bidniig oorsdoor ni oorsdiig ni aluulaad, shorond suulgaad duusgah yum bn l daa!

  • Anonymous (May 11, 2012 11:27:21 am )

    Neeren tiim Shyy! Mongolchuud maani ongorson hoino ni oilgono l doo!

  • Anonymous (May 11, 2012 5:30:22 pm )

    bid nar unuudur ingej biy biynee barij idej baigaa ni bugd gadniihniil bodlogo odoo bolitsgooy l doo tsoohon heden Mongolchuud biy biynee barij horiood bval udahgui ene uls chin yu boloh yum be hedii boltol gadniihand nair tawij uur hoorondoo huluu jiiltsej neg negniihee bugsiig uhatsgaah gesiin be.ter hujaa tiim tiim gemt hereg hiilee ter amerk iim gazar luivardaj bn geed bariad avchihaj chaddagguil biz de Mongolchuudaa amiddaa biy biynee hairal 3 han say shuu de bid nar chin

  • Anonymous (May 11, 2012 5:44:13 pm )

    turiin tolgoinuudiin durguig hurtel shudarga ajilval ene zaluu shig shorond suuhaa sain oilgoj avlaa. Yah gej ter olon license tsutsalsiin bailgajil bhgui

  • Anonymous (May 12, 2012 4:57:20 pm )

    ug ni gaigyi l zalyy bsan

  • Anonymous (May 14, 2012 6:56:35 am )

    Өөрсдөө авилгалчид юм биш үү Энэ Амарбат хэд хэдэн байртай тэрнийхээ нэгэнд нөгөө өмгөөлөгч хүнийг яасан ч гэлээ Өөрсдөө шалгуулах цаг ирнэ. Эд нарыг бурхан ивээг ч гэх шиг битий хөөрч солиор

antalya rent a car