УИХ-ын гишүүн Р.Рашийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй Ардын намын дотоод асуудал, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийн талаар ярилцсан юм.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн тэмцэл өрнүүлж, өлсгөлөн зарлалаа. Үүнээс үүдээд нэлээд асуудал гарч байна. Түүнийг баривчлах үйл ажиллагаа ч их шүүмжлэл дагуулсан. Та энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?
-Би хэд хоног хөдөө явчихаад ирлээ. Энэ хооронд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бие тааруухан болж, эмнэлэгт хүргэгдсэн талаар сонссон. Хүмүүс ч энэ тухайн их ярьж байна.
Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр бол Н.Энхбаяр тав, зургаан хэрэгт холбогдчихоод байгаа гэсэн. Тиймээс хууль, хяналтын байгууллагаас түүнийг “Ирж мэдүүлэг өг” гэсэн. Гэтэл ингэж хэлсээр байтал нь Н.Энхбаяр очоогүй явдал шүүмжлүүштэй л байгаа юм. Чухам яагаад тэгснийг би хэлж мэдэхгүй. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад асуудал их байна. Н.Энхбаяр бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэт өндөр дээд албан тушаалыг бүгдийг нь хашиж байсан хүн. Би улстөрчийнхөө хувьд биш, жирийн иргэн хүний үүднээс хэлье. Яг одоогийн энэ нөхцөл байдалд бол тэр хүн үйлдсэн нүглийнхээ үйл лайг нь эдэлж байгаа юм шиг санагдаж байна. Түүнээс гадна төрийн дээд өндөрлөгт байсан хүн дандаа нүгэл үйлдэнэ гэж байхгүй. Буян хураасан л байж таарна. Тийм учраас нүгэл, буяныг нь тэнцүүлж, энэ асуудалд монгол хүний уужуу ухаанаар хандах нь зүйтэй байх. Бид төрт ёсоо дээдлэх тухай их ярьдаг. Энэ утгаар нь бодож үзвэл түүнд муу санах арга алга. Зайлуул, бие нь гайгүй л байгаасай. Нэгэн цагт манай намыг удирдаж явсан хүн шүү дээ, Н.Энхбаяр.
-Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарын гишүүд МАХН-д элсээд удаагүй байна. Үүний ачаар МАХН-ын нэр хүнд өсөж, Ардын намынх буурах шинжтэй байна уу?
-Тэд аль нэгэн намаас гарч, өөр намд орох эсэхээ шийдэх эрхтэй хүмүүс. Ардын намын үзэл баримтлал тэдний санаанд нийцээгүй учраас МАХН-ын гишүүн болох сонголтыг хийсэн биз. Харин ардын нам бол Монголын улс төрийн ууган хүчин. Монгол Улсын түүхэн замналтай салшгүй холбоотой, аугаа түүхтэй чухал нам. Тийм учраас бусад намууд “Ардын нам ер нь ямархуу янзтай байгаа бол” хэмээн тандаж, харж байгаа биз. Мэдээж хэрэг түүхийн урт хугацаанд манай нам алдаж эндсэн байсан нь бий. Энэ бүхнээс үүдэн дүгнэхэд Ардын нам бол алдаж сурсан, алдаан дээрээ суралцаж чаддаг нам. Одоо ч гэсэн тийм л цаг үе ирчихээд байна. Би хувьдаа Ардын намыг консерватив нам байгаасай гэж хүсдэг. Үүнийгээ ч нэг бус удаа хэлж байсан. Английн Консерватив намын монголчилсон хувилбар гэх үү дээ.
-МАХН-д орсон гишүүнийг дагаад Ардын намаас дахиад долоон хүн гарах нь гэсэн яриа гарсан. Тэд ямар гишүүд юм бол?
-Би тийм зүйл огт дуулаагүй.
-Ер нь МАХН-ын даргаас болоод олон хүний сэтгэл эргэж байгаа бололтой. Цаашид Ардын намын гишүүд намаасаа гарах болов уу?
-Энэ бол тэдгээр гишүүний итгэл үнэмшлийн асуудал. Би Ардын намд 1982 онд элссэн. Тухайн үед н.Жигмэддорж, н.Батцэрэн гэдэг төмөр замын хоёр ахмад инженер батлан дааж байсан юм. Үзэл бодол, дүрэм зэргийг нь би итгэл үнэмшлээрээ түүчээлж намдаа элссэн. Бусад хүн ч бас тийм жишгээр нам гэдэг зүйлд ханддаг байгаасай гэж боддог. Түүнээс биш намыг хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгохын тулд элсэх нь утгагүй. Алт нэгэн намд элссэнээр албан тушаал, ашиг хонжоо олж авна гэж бодож байгаа бол түүн шиг дэмий зүйл байхгүй. Нам гэдэг ойлголтыг ийм байдлаар биш, өөр өнцгөөс нь харвал их зүгээр. Сая УИХ-ын нэгдсэн чуулган дээр намаа улсын эрх ашгаас дээгүүрт тавьж байна хэмээн зарим гишүүн шүүмжилсэн. Ер нь хүн эхлээд улс, дараа нь нам, хамгийн сүүлд өөрийн биеэ бодох ёстой. Гэхдээ Монголын төрийг айл гэрийн тоонотой жишиж үзвэл намууд тулгуур багана, хана нь болно гэсэн үг. Одоо парламентад суудалтай хүчнүүдийг харахад ч бас тийм л дүр зураг харагдаж байна. УИХ-д ганц л бие даагч байгаа шүү дээ. Түүнээс бусад нь намд харъяалагддаг. Тэгэхээр Ардын намын гишүүд хэтдээ намаасаа гарах уу, үгүй юү гэдгийг өөрсдийн үзэл бодлоороо дэнсэлнэ гэсэн үг. Гэхдээ намаа бас бодох хэрэгтэй гэсэн санаа ч гарч байгаа юм.
-Ардчилсан намын зарим гишүүн “УИХ-ын сонгууль болж өнгөрсний дараа Ардын нам МАХН-тай нэгдэнэ” гэх агуулгатай зүйл ярьж байгаа. Тийм зүйл болох боломж бий юү?
-Тийм зүйл болох эсэхийг одоо тааж хэлэх хэцүү. Одоогийн байдлаар намууд дангаараа, аль нэгэн улс төрийн хүчинтэй нэгдэхгүйгээр сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсээр байгаа. Ардын нам, Ардчилсан нам аль, аль нь ийм байр суурийг илэрхийлж байна. Бусад намын хандлага ч бас иймэрхүү байгаа. Харин сонгууль болсны дараа ямархуу нөхцөл байдал үүсэхийг тооцоход хэцүү. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа ойролцоо суудал авсан намууд Засгийн газраа байгуулж чадахгүй, хэрэндээ л бужигнасан шүү дээ. Тухайн үед улстөрчид Израйль, Швейцарь руу ээлжилж нисэцгээж байсан. Энэ удаад арай тийм зүйл давтагдахгүй байх. Сонины уншигчид намыг улс төр хийж байна гэж дүгнэж болох юм. Гэхдээ Н.Энхбаярын асуудлаас болж Ардын намын ноён нуруу хазайгаагүй гэж би хувьдаа дүгнэж байна.
-Ардын намаас гарсан гишүүдийн хувьд нэр хүндтэй улстөрчид. Тиймээс эрх баригч намын дотоодод ямар ч асуудал байхгүй гэх дүгнэлт хэр оновчтой бол?
-Тэгэлгүй яах вэ. Тэд бол нэр хүндтэй, туршлагатай улстөрчид. Ер нь би анх УИХ-д сонгогдчихоод орж ирснийхээ дараа нэлээд бишүүрхэнгүй байсан. Тухайн үед шинэ гишүүн байсныг ч хэлэх үү. Гэхдээ тэр үед л УИХ-д сонгогдсон гишүүд маш их хариуцлага хүлээдэг чадалтай хүмүүс байдаг гэдгийг ойлгосон. Тийм учраас Ардын намаас гарсан гишүүдийг ийм, тийм гэж шүүмжлэх зүйл надад үнэндээ алга.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал хэсэг яригдаж байснаа одоо дарагдчихлаа. Энэ тухайн УИХ-ын чуулганаар хэлэлцээд түүнийг олонхоороо хамгаалж үлдсэн. Өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг мөн л огцруулаагүй. Ер нь иймэрхүү жишиг тогтчихсон юм биш үү?
-УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байна. Тийм учраас улс төрийн намууд ард иргэдийн дэмжлэгийг авч оноо цуглуулахын тулд хоорондоо хүчтэй өрсөлдөж эхэлсэн. Ийм үед сөрөг хүчний хүсч байгаа зүйлийг ёсоор нь болгоно гэдэг тийм ч зөв алхам биш. Бид юуны төлөө олонх болсон билээ. Ийм асуудлыг дор нь л шийдэх ёстой. Гэхдээ энэ нь бурууг хазайлгана гэсэн үг биш. Ер нь Монголын төр ч тэр, Ардын нам ч тэр зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой. Түүнээс гадна янз бүрийн яриа, тохироо ч байгаа л байх. Хамгийн гол нь аль, аль тал нь энэ бүхнээс сургамж авч алдаагаа засаж ажиллах ёстой.
-Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж огцроогүй үлдсэн нь зөв гэсэн үг үү?
-Ер нь шүүмжлэлд дуртай хүн шүүмжлэл дунд үнэний ор ч бий. Тиймээс аливаа асуудалд уян хатан хандах нь чухал. Бас ойлгож ухах нь чухал.
-Түүнийг огцруулах асуудалд намынхаа нэгдсэн байр сууринаас эсрэг санал өгсөн гишүүд байгаа. Үүнээс үүдээд Ардын нам дотроо хагаралдаж байна гэж ойлгож болох уу?
-Яг ч тийм асуудал байхгүй. Өнөөдөр Ардын нам хагархай шаазан шиг болчихсон гэж дүгнэх нь өрөөсгөл болно. Тэгж хэлж болохгүй. Гурав, дөрвөн хүн бусад нөхөдтэйгөө санаа бодол нь таарахаа больж, намаасаа гарсан нь үнэн. Гэхдээ энэ бол Ардын намыг бүхэлд нь сандаргах үйл явдал огт биш. Тэгэхээр Ардын нам дотроо хагаралдаж эхэллээ гэх дүгнэлт өрөөсгөл болно.
-Ардын намын Бага хурал саяхан болсон. Энэ үеэр сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө цалин, тэтгэврийг нэмэх тухай хэсэг багтсан байгаа. Энэ нь мөнгөний амлалт өгөхгүй гэх Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн юм биш үү?
-Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд их олон талаас нь ярьсан. Манай мөрийн хөтөлбөр үндсэндээ дөрвөн чиглэлийг баримталж байгаа. Тухай бүрт нь бид хүнийг голчлон авч үзсэн. Хүн ба нийгэм, хүн ба эдийн засаг, хүн ба байгаль, хүн ба улс төр, шударга ёс гэх дөрвөн чиглэл. Ингэж хүнийг бүх зүйлийнхээ цөм болгосны ачаар улстөрчдийн уриа лоозон болсон тэр бүх зүйлийг бодитой болгох эхний алхам нь болж чадах юм. Энэ нь цаашаагаа задарч, олон хувилбар гарч ирнэ. Ардын намын мөрийн хөтөлбөрийг одоо Аудитын газарт хянаж байгаа. Тэндээс хууль зөрчсөн эсэхийг нь шүүж, ямар нэгэн дүгнэлт гаргах байх.
Иргэн бүрт 21 мянган төгрөг олгож байгаа. Үүнийг нийгмийн эмзэг бүлэг, ядуу амьдралтай хэсэгт өгөх нь зүйтэй. Тэдний дунд 21 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж шар нар, бор хоногийг өнгөрүүлж байгаа олон хүн бий. тиймээс эмзэг бүргийнхэнд өгөх мөнгийг таслан зогсоож болохгүй санагдаад байгаа юм. Эцсийн дүнд бид асуудлыг бодитойгоор харах нь чухал. Нэг бол бүгд замбараагүй их амлалт өгч туйлширдаг. Эсвэл хэн ч юу ч амлаж болохгүй гэж шүүмжилдэг. Бас том амлалт өгөхгүй бол болохгүй гэх ойлголт ч яваад байх шиг.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Элиста
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 7:38:18 pm )
muu teneg zunug uvgun chin yuu geed baigaa um be
-
Anonymous (May 09, 2012 7:39:08 pm )
ha ha chamaig hetsuudehiin yued chinii nugel buyaniig denselj suuya maanagaa
-
Anonymous (May 09, 2012 7:39:54 pm )
bitgii huts
-
Anonymous (May 09, 2012 7:54:03 pm )
Раш ингэж хэлсэн юм байх даа. монгол хүн ийм л байхгүй юу.Энхбаяр үхэж болохгүй.
-
Anonymous (May 09, 2012 8:00:10 pm )
Зөнөг. Зөнөг пизда минь хурдан зайл. Чамд үхэхээс өөр гарц байхгүй.
-
Anonymous (May 09, 2012 8:04:01 pm )
AVILGALIIN ETSEG NUGLEE UURCH BAIGAA TER RAASHIIN ZOVOO
-
Anonymous (May 09, 2012 8:18:38 pm )
jinhen mongol hun gej bodson chini yu yariwad bna uhaan chini samuursan yumu arwichde
-
Anonymous (May 09, 2012 8:35:30 pm )
zovoh tsagt nuhrin chanar tanigdana gej ardin mini zuir ug baidgig medeh uu ta 2 nuurtei adgin hun bn tumur zamin hurungig ideed tsadaagui ya
-
Anonymous (May 09, 2012 8:48:53 pm )
raash ch hyamdhan jombogo yum daa.iim teneg hun tumur zam orosuudad aldah n argagui ee
-
Anonymous (May 09, 2012 8:54:40 pm )
ta araas ni yavah baihaa 100%itgeltei bgaa shuu
-
Anonymous (May 09, 2012 9:14:32 pm )
Н.Энхбаярын идэж уусан нь С.Баяр,Сү.Батболд,Ц.Нямдорж нарын хажууд бол юу ч биш шүү дээ.Уг нь бол тэд Энхбаярт тэр их бялуунаас жаахан юм өгсөн бол эд цөм адилхан л байх байсан. Харин тэд юм өгөөгүй учраас МАН-ын нэрээ сольсон алдаан дээр Энхбаяр овжин ашиглаж хуучин намын нэрээ авч улс төрийн тавцан дээр үзэлцэх гэснээсээ болж шорон оронд сууж үхэх болчихоод байгаа шүү дээ. Одоо харин Н.Энхбаяр тэртээ тэргүй үзэлцээд дийлэхгүй бол цуг унана гэсэн бодолтой байгаа нь тодорхой байгаа тул үхэх хүн үнэн үгтэй гэгчээр одоо арай өөрөөр буюу жинхэнэ үнэнийг гаргаж ирэн түүхийн алдааг засах болов уу хэмээн найдаж МАХН-д саналаа өгнөө. Та бүхэн дэмжээрэй
-
Anonymous (May 09, 2012 9:48:47 pm )
тэнэг мал АА ЧИ БУЯНЫГ НЬ ИХ ХҮРТСЭН ДЭЭ ЯДААД ДУУГАЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ. БААСНЫ ХАР ЯЛАА МИНЬ ЭЭ. ЭНХБАЯРЫН ҮЕД ЧИ ХҮРЭХ БҮХ ОРГИЛДОО ХҮРСЭН ДЭЭ ЭРГҮҮ ХҮҮХЭМСЭГ ХӨГШИН УХНА АА. ЧИНИЙ ТӨМӨР ЗАМАААС ИДСЭН ЮМ ЭНХБАЯРЫН ДЭРГЭД ИХ ШҮҮ МАЛ АА
-
Anonymous (May 09, 2012 11:54:46 pm )
зөнөг хөгшин өмнө нь гутлын хоншоорыг долоох шахаж байсан одоо амнаас нь ийм үг яаж гарч чадаж байнаа өөрөө ч төмөр замаас нилээд мөнгө хүргэнтэйгээ нийлээд зохисон байгаа шүү өөрөө ч ийм байдалд орохыг үгүйсгэх газаргүй
-
Anonymous (May 10, 2012 12:25:18 am )
teneg boorinhii pizda
-
Anonymous (May 10, 2012 12:48:32 am )
Ene odoo oron garan ymuu xaashaa ym
-
Anonymous (May 10, 2012 2:17:03 am )
Чи монголын ард тумэнээс уучлал гуйх хэрэгтэй ? Чи монголын томор замыг оросод огсноороо оноодор монголчуудыг уул уурхайг алдахад хургэж байгаа чинь худлаа юу ? Чи бол ердоо нэг сарьсан багваахай шуу ? Монголчуудыг иим новшиин гуйлгачин болгоход хувь нэмэр чинь бага биш шуу
-
Anonymous (May 10, 2012 8:12:29 am )
baliar har uvgun. cham shig maliig yag gargaj haragdaach. chinii nugel buyaniig tentsuuleh udriig harnaa. shudarga bus zuil hiij bauij burhan bish chi hunii nugliig tentsuuleed baidag sonin l bnashdee. pizdaa uvgun be yasan
-
Anonymous (May 10, 2012 8:14:13 am )
tiimee MAXN-d sanalaa ugnu. Unen yaltugai. Enhbayar uhee l bol MAN-AN suudal bur goridoltgui 100 huvi budaa boloh ni todorhoi.
-
Anonymous (May 10, 2012 8:51:29 am )
ENHBAYAR UHEESEI NUGELTEI HUN DEE MONGOLIN ARD TUMEN INGED MEDRELTED BDINSHDE MUU HVNEE AWRAH GED MUU GEDGIIN MEDSEER BAIJ MEDREL BAIHA ENE HUMUS
-
Anonymous (May 10, 2012 8:52:15 am )
ENHBAYAR ZAIL
-
Anonymous (May 10, 2012 8:57:00 am )
Энэ чинь харин өөрийнхөө бие шиг бөөрөнхий амьтан уу. Уг нь овоо ноён нуруутай гишүүдийн нэг гэж боддог байсан юмсан….
-
Anonymous (May 10, 2012 10:13:25 am )
Rash harin gants zov yg amnaasaa unagalaadaa
-
Anonymous (May 10, 2012 10:55:32 am )
Ene huniig ystoi gaigui hun gej bodoj blaa horhii. End suuhaaraa yg nogooduulteigee ijil mal boldog ym bn. Neg bol zonoson ym bn.
-
Anonymous (May 10, 2012 3:09:26 pm )
bitgii huts nohoin golog .adgiin shaar chamaig ahin UIH -D SONGOJ HARAGDAACH ZONOG MINI TONIL DALD OR
-
Anonymous (May 10, 2012 4:45:12 pm )
nasaaraa TZ iig idej uugaa bizdee
-
Anonymous (May 10, 2012 5:25:55 pm )
uvuu jinhene taraa taniulsan baina shde
-
Anonymous (May 10, 2012 8:42:21 pm )
ene uvuu chin lam huvrag uu? iu ve? yaj iim yariad suuj chaddag bainaa. ichih nuurgui avah iumaa
-
Anonymous (May 10, 2012 9:54:30 pm )
rash pyzda chi t.zamaas ih ym tsusalsan biz dee hvn chanaraa geejee chi chinii eelj udahgvi ireh baih shvv muu nohoin baas mini vhej dald ormor chini
-
Anonymous (May 10, 2012 11:34:31 pm )
raash ubuu mini zunugluj dee zailuul
-
Anonymous (May 11, 2012 9:40:30 am )
Раш Н.Энхбаярыг авилгалч гэдгийг хүлээн зөвшөөрч зарлалаа.
-
Anonymous (May 11, 2012 2:17:58 pm )
ovoo gaigui hoyon huruutai yum baih gej bodoj bsan chin hun muutai 2 nuurtei hun ymda huniig hazaihad ni tulheh hamgiin muuhai shde uvuu
-
Anonymous (May 11, 2012 5:18:04 pm )
zUNUG UVGUN BATBOLDOOSO MUNGU AVSAN YUM BHAA DAA HED HINOGUN UMNU UUR ZUIL BURJ YAVSAN BIZ DEE ERGUU CHONYN ANCHIN CHIN
-
Anonymous (May 11, 2012 5:28:29 pm )
hunii tsusand ed mongond shunasan muusain nohoinuud tanar tun udahgyu uhliin muugaar uhnee ene 76 bol mongoloo hudaldsan fashistuud baina shuu tanariin hoich ye bas ihl zovondoo monh tenger har j l baigaadaa ene uls ornoo yamar bolgosniig tanar hardaa hezee negen tsagt mongolchuud tashuuraa bariad bosondoo nohoinuudaa elbegee dorligjavaa hurtsaa yanhan shuugch naraa tanariig monhod haraah bolnoo mongoliin ard tumen tun udahgyu shuu
-
Anonymous (May 11, 2012 6:30:43 pm )
Энэ өвгөн улс төрийн хэнээрхэл,зөнөг хоёр зэрэг тусжээ.Цагтаа хөлд нь сөгдөж явсан бисаа одоо хуцаж ч чадхаа больж.
-
Anonymous (May 11, 2012 6:40:22 pm )
naad rash chine gurvan ter bum tugruguu barilgiin kompanid hurungu oruulna geed yavj baina lee teneg urvagch uvgun
-
Anonymous (May 12, 2012 1:37:40 pm )
Muu zeneg evgen nasnii etsest huuhduudiin doog tohuu bolhoo bolimoor uom daa. Iim hunii chanargui Hun ereesee haraagui. Tsag minuutaar urvana gedeg ch ene bhdaa
-
Anonymous (May 12, 2012 10:58:58 pm )
MAXH namd sanalaa bish salaavch ugnuu muu luivirchangiin nam
-
Anonymous (May 13, 2012 11:44:01 am )
энхбярын хийсэн юмыг нь мэдэж байгаа болоод ингэж дуугарч бгаа юм байлгүй дээ
-
Anonymous (May 14, 2012 1:58:32 pm )
ta nar hogshin zonog bolohgui yumuu yaahaaraa huniig gadaad bdlaas ni harj dugnedeg yum be Rash guiad Enhbayr shig hiisen luivar avilgal bhgui bolohoor ta nar harj amjihgui ee ta nariig harah geseer btal ta nar Rashguai shig zonog zalgah bhoo yumiig oilgohoosoo uritaj ulstorjdog manaihn yaanaa esul ta nar enhbayriin gar hol hamt huvaasan hun ni bhaa
-
Anonymous (May 14, 2012 1:59:24 pm )
chi 3 terbum avsaniig ni harsan yumuu chi aygui bol avna gd yritsan bsan hun ni ogohoo baichihaar ni ingej sharalhaj bgaa bhaa
-
Anonymous (May 14, 2012 2:00:37 pm )
hazaihad ni tulhesen yum bish heleh yumaa l helsen hiisen yumiig ni yahiin tgd Rashguai omooroh bsan yumuu
41 Comments