antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2012 7 comments

Н.Энхбаярын сүрдмээр луйврын сүрдмээр дуулиан

нийтлэсэн Admin

Н.Энхбаярыг баривчилснаас хойш өнөөдрийг хүртэл 25 хонож байна. Өнгөрсөн өдрүүдэд түүний тухай мэдээллээр амьсгалж, өлсгөлөнгөн зарласнаас нь хойш бараг л өнөө маргаашгүй үхэж байгаа тухай мэдээллийг өглөө бүр сондог боллоо.

Албаны эх сурвалжууд албадан эмчилгээнд оруулаад биеийн байдал нь хэвийн болж байгаа гэх. Гэтэл хүү Э.Батшугар нь “Бидэнд хагацал тохиолдож болзошгүй байна. Аавтай минь уулзуулж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьж байна. Эхнэр О.Цолмон мөн л ийм хүсэлтэй байгаа. Гэр бүл, ард түмнийхээ өмнө хоёр ч удаа хүчний байгууллагынхнаар дамжлуулан явахыг харлаа.

Эцэг хүнийх нь хувьд сэтгэл эмзэглэж байна. Гэвч түүний эхлүүлсэн гэх авлига өнөөдөр Монгол орны идэж түүний бэлтгэсэн, өсгөсөн нөхдүүд өөрөөс нь илүүтэй улс орноо цөлмөж байна. Ингээд бодохоор авлигын сүлжээний эхнээс атгасан бол эцсийг нь үзэж бусад нөхдийг нь нам эвсэл, жудаг ярилгүй цээрлүүлэх  л хэрэгтэй.

Ямар боловч сүүлийн мэдээллээр Н.Энхбаярын гэх хувьчлалтай холбоотой хэргийг энэ сардаа багтаан шүүхээр шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Өчигдөр гэхэд хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Хүчлэн баривчилснаас хойш түүнээс  хэдэнтээ байцаалт авсан байна.

Гэвч өөрөө байцаалт өгөхөөс татгалзсан. Өмгөөлөгчийг нь дуудаад хавтаст хэрэгтэй танилц, байцаалт авах үед хамт байлц гэдэг шаардлага тавьсан боловч бас л зугтаагаад байгаа гэх. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд мөрдөн байцаалтад хамт байлцаж, хавтаст хэрэгтэй танилцаж гарын үсэг зурах үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримт материалыг хүлээн зөвшөөрөх үгүй нь бол тусдаа асуудал.

Гэтэл өмгөөлөгч нь хүртэл хууль зөрчөөд, хэргийн шалгалтад саад учруулаад байгаа тухай мөрдөн байцаагч нь хэлж байна. Өнөөдөр төрийн өндөр дээд албан тушаалд байгаа, эрх барьж байгаа хүмүүсийн дэргэд Н.Энхбаярын идсэн уусан гэх хэрэг жижигхэн харагдаж байгаа боловч тухайн үедээ сүрдмээр луйвар байсан гэдэг. Тэгэхээр өнөөдөр улс орныхоо стратегийн ордыг наймаацаж, эдийн засгаа сөхрүүлж байгаа нөхдүүд Н.Энхбаяраас илүү зүйлийг үзэх болов уу. Энэ тухай УИХ-ын чуулганы танхимд гишүүд нэгийгээ ингэж заналхийлж байгаа байсан.

Н.Энхбаярын бөгөөд гэр бүлийнхний оролцоотой гэх хэрэг сөхөгдсөнийг сануулахад, 2011 оны нэгдүгээр сарын 20-нд УМБГ-аас “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Үүнээс өмнө 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд НИТХ-ын дарга Н.Болормаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөн Н.Энхбаярыг холбогдуулан шалгаж байсан. УМБГ 2011 оны долдугаар сарын 20-ноос энэ хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаад 2011 оны арваннэгдүгээр сарын сарын 11-нд АТГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, Н.Энхбаярын хэргийг тусад нь АТГ-ын харьяанд шилжүүлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн 150.3 болон 263.2 гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 150.3 гэдэг нь УМБГ-ын харьяаллын хэрэг мөн боловч 263.2 буюу албан тушаалын хэргийг АТГ харьяалалдаа шалгах хуультай. Шалгуулж байгаа этгээд маань өөрөө нэг хүн байгаа, хэргийг хоёр тусад нь шалгах боломжгүй учраас АТГ-т шилжүүлэн шалгаж байгаа юм байна.

Н.Энхбаярын туслах Б.Тулга хэмээх залууг өнгөрсөн оны 12 сард “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан түр баривчлаад сулалсан. Түүнийг даргатайгаа хамтран “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсан тухай биш төрсөн ах Б.Хуяг хэмээх залууг хаа байгааг тодруулах гэж баривчилсан гэдэг. Гэвч өнөөг хүртэл Буяагийн Хуяг хэмээх залуугийн сураг чимээ гарахгүй байна. Тэрээр Н.Энхбаярын хэргээс болон сүүлийн хоёр жил эх орондоо ирж чадахгүй болсон гэж эх сурвалж мэдээллээ. Б.Хуяг гэж хэн бэ? Түүнийг яагаад эрэн сурвалжлах болов? Тэр яагаад Н.Энхбаярын хамсаатан болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Буяагийн Хуяг гэх залуу “Хар дун” компаний захирал байжээ.  Нийслэлийн ИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлснээс л хамаг хэрэг манджээ.

Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сард “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлын менежментийг сайжруулах саналаа Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан байдаг. Харин Нийслэлийн ИТХ-аас эдгээр зочид буудалд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл сонгох шалгаруулах үүргийг зөрүүлээд өгчээ.

Тэгтэл Ц.Батбаяр дарга ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж Б.Хуяг захиралтай “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК-ийг шинээр байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ-даа оруулаад иржээ. Өөрөөр хэлбэл Ц.Батбаяр дарга дур мэдэж сонгон шалгаруулалт хийсэн ч гэсэн хаширлаад асуудлыг ганцаараа шийдвэрлээгүй юм.

Тэгээд л Нийслэлийн ИТХ-аар Б.Хуягийн гэх “Хар дун” компани “Өргөө” зочид буудалд эзэн суужээ. Одоо энэ хувьчлалын хэргээр УИХ-ын гишүүн, тухайн үеийн Засаг дарга Ц.Батбаярын улстөрийн карьер ч хүндхэн байдалтай болчихоод байгаа. Мөн тухайн үед ИТХ-ын дарга Т.Билэгт өнөөдөр АНУ-д очоод хэвтчихсэн. Эрүүл мэндийн шалтгаантай гэж байгаа зарим эх сурвалж энэ хэргийн улмаас гадагшаа оргон зайлсан гэж үзээд байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “аавынд” суулгасан “Өргөө”, “Хар дун”, “Дун-Өргөө”-гийн алдарт түүх хэрхэн төгсөхийг хүлээж байя.

Ц.Ургамал www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 09, 2012 11:02:01 am )

    ОУНТОЛГОЙН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ ХИЙСЭН ТАВАН ТОЛГОЙГ ХУВИЙН БОЛГОН ХУЛГАЙЛСАН
    С БАЯР С БАТБОЛД НАР ХЭЗЭЭ ШОРОНД МОРЛОХ БЭ АТГ ХЭЛЭЭД ӨГӨӨЧ
    ХЭРЭГИЙН БАРИМТ ОЧСОН ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (May 09, 2012 11:07:22 am )

    АРИС ШИР НИЙ НЭГДЭЛ НООСНИЙ НЭГДЭЛ ЗЭРЭГИЙГ ХУВЧАЛААР ЛУЙВАРДСАН
    ЛУЙВАРЧАДЫГ ХЭЗЭЭ ШҮҮХ ВЭ ӨМЧ ХУВЧАЛААР ЛУЙВАРДААГҮЙ АЛБАН ТУШААЛТАН
    МӨГЧ ЦӨӨХӨН ДӨӨ ТЭР БҮХЭНИЙГ ЯЛЛАХ ГЭВЭЛ ХООСОН МӨРӨӨДӨЛ ХАРИН
    ХУВЧАЛИЙГ ОДОО ДАХИН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ХУВЧАЛААР ХУВЦААГААР АВСАН ЗҮҮЛИЙГ ХУРААХ
    ДАХИН ХУВЧАЛАХ НЬ ШУДРАГ ЮМ

  • Anonymous (May 09, 2012 11:20:46 am )

    nyamdorjiin suuj bgaa bairnii uchir hezee oldoh ve atg helj ogvol yasiin

  • Anonymous (May 09, 2012 11:50:37 am )

    Za yamarch baisan huniih ni huvid eruul mendiig ni hamgaalj, zayagdmal erh choloog ni edleh bolomjtoi bailgah heregtei. Busad hohirol avilgal yuug ch baisan tolj toluulj, huraaj avch bolno. Eruul mend ami nasiig bol yuugaar ch solij baritsaalj bolohgui shuu dee. Hunuusee hunleg baigaarai.

  • Anonymous (May 09, 2012 2:43:34 pm )

    naad deeguur bgaa myysain eh ornoo hydalsan,hybiin kompaniin erh ashig lobbid abtagdsan,gadniihand uilchildeg nuhduudiig bugdiig ni barij shorond hii!

  • Anonymous (May 09, 2012 4:58:44 pm )

    Humuusee Ene bol ehlel Ta nariyn herleed bgaa humuus tsagaa bolohoor bugdeeree barigdaj suuna.Bid chin 3say hurehtei,hurehgui huntei murtluu 30 say huntei um shig amidrah umdaa.Hezee huuli n huuli shig bj,humuus n hediid uurtei itgeltei amidrah um boldoo.

  • Anonymous (May 09, 2012 7:24:19 pm )

    zaluu ta yag odoo 5-10sm undur bolohiig husch bnuu? Tegvel LordMan gutliig songo. LordMan Darhand shine salbaraa neelee. Utas 99164979 88114350

antalya rent a car