Н.Энхбаярын журмын нөхөд М.Энхсайхан, Б.Жаргалсайхан хоёр түүнийг баригдсанаас хойш тараа таниулж таг чиг болов.
Энэ хоёр хамгийн сүүлд Н.Энхбаярыг баривчлах гэсэн 4 сарын 12 орой олны өмнө гарч яагаад баривчлах гээд байгааг гайхаж “хамгаалагч”-ийг үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш сураг алдарсанд олон хүн гайхаж бас зэвүүцэж байна.
Н.Энхбаяр өлсөглөн зарласан, амь насанд нь халтай болсон, Ганц худагт шилжүүлсэн, намынх нь нөхөд, хамтран зүтгэгчид удаа дараа мэдэгдэл хийсэн гээд олон үйл явц өрнөхөд энэ эрхэмүүд олны өмнө гарсангүй. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал л ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж байна. Одоо түүн дээр эхнэр хүүхэд нь, хамтран зүтгэгч байсан Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нар хүч хавсран боломжит бүхий л арга хэмжээг авлаа. Харин Н.Энхбаярын намаасаа гараад нэгдсэн журмын нөхөр М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Г.Уянга нар яагаад чимээгүй байна вэ? Уг нь тэд намынх нь нөхөдтэй мөр зэрэгцэн Н.Энхбаярыг суллуулахын төлөө чармайн зүтгэж байх ёстой хүмүүс биш бил үү? Гэтэл одоо араа бодоод ор сураггүй алга болжээ. Олон жилийн өмнө Н.Энхбаярыг гүтгэн доромжилсон О.Уянгийн нэвтрүүлэгүүд л цувралаар гарч байна. Энэ хүмүүс нөхөрлөхөд, улс төрд хамт явахад халтайгаас гадна хүн чанаргүй гэдгээ дахин нотлон харууллаа.
Учир нь М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Г.Уянга нарыг МАХН-ынхан даргаа суллуулах тэмцэлдээ хүч нэмж дэмжихийг хүсчээ. Гэтэл эдгээр эрхэмүүд одоо найдваргүй, ял авах нь тодорхой юм биш үү гэсэн утгатай үг дайсан тухай яриа гарчээ. Мөн Н.Энхбаярын гэргий О.Цолмон ч тэднээс дэмжлэг хүсэхэд “тэгэлгүй яахав” гэж хэлчихээд үйл хөдлөл, санаачилгаараа түүнийгээ нотлохгүй байгаа аж. Тэдний энэ үйлдэл МАХН-ынханд төдийлөн таатай санагдахгүй байгаа бололтой. Хэрэв энэ янзаараа бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл урт удаан наслахгүй болоод байна. Магадгүй сонгуулийн өмнө ч задран унахыг олон хүн харж мэдэх юм. Удирдагчаа “аавынд” орсон хойгуур ингэж хүйтэн хандаж байгаа нь тэдний ирээдүйг өөдрөгөөр харах боломжийг олгохгүй байна.
Уг нь нэгэн цагт Н.Энхбаяр, М.Энхсайхан, Г.Уянга, Б.Жаргалсайхан нар эвлэршгүй дайснууд мэт байсан. Хожим Н.Энхбаяр, М.Энхсайхан, Г.Уянга нар намаа сольж эрх мэдлээсээ салсан цагтаа салшгүй нөхөдүүд болсон. Харин одоо нэг нь хоригдож бусад нь нүүр буруулж эхэлжээ. Тэдний улс төрийн нөхөрлөл ийм л хямдхан аж. Гуравдагч хүчнийхний уйваагүй нөхөрлөлийн түүх ингэж бичигдэж байна.
Ч.Хасбаатар
yanaamn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 10:33:47 am )
ug n huuli gedeg ymnaas henbugai n ch angid bish tiim niigmiig baiguulahsan.
-
Anonymous (May 09, 2012 11:05:05 am )
MAXH-iiin neriig unagah gesen yavuugui l niitlel bna daa elbegee-iin bogs doloogcgh khasbaatar-aa
-
Anonymous (May 09, 2012 11:17:52 am )
Хасбаатараа эд нар чинь 3дагч хүчин биш шүү дээ. Зүгээр л эрх мэдэлд дуртай цөөхөн хүмүүсийн агшин зуурын нөхөрлөл. Зүгээр л 3дагч хүчин болохыг мөрөөдөгч. Жинхэнэ 3дагч хүчин чинь их л намуухан дуугаар үзэл бодлоор илэрхийлээд явж байна даа.
-
Anonymous (May 09, 2012 5:56:50 pm )
Энхсайхан угаасаа урвагч шүү дээ, улс төрөөс тэр чигт нь арчих хүний эхэнд нэр нь бичигдэх ёстой хүн. Энхбаярыг үздэггүй байсан хүн чинь одоо болохоор Энхбаяраас өөр сайн хүн байхгүй гээд гутлыг нь долоогоод хайрайгаад бгаа юм даа ичиж үхээсэй
-
Anonymous (May 09, 2012 9:47:58 pm )
Н.Энхбаярын идэж уусан нь С.Баяр,Сү.Батболд,Ц.Нямдорж нарын хажууд бол юу ч биш шүү дээ.Уг нь бол тэд Энхбаярт тэр их бялуунаас жаахан юм өгсөн бол эд цөм адилхан л байх байсан. Харин тэд юм өгөөгүй учраас МАН-ын нэрээ сольсон алдаан дээр Энхбаяр овжин ашиглаж хуучин намын нэрээ авч улс төрийн тавцан дээр үзэлцэх гэснээсээ болж шорон оронд сууж үхэх болчихоод байгаа шүү дээ. Одоо харин Н.Энхбаяр тэртээ тэргүй үзэлцээд дийлэхгүй бол цуг унана гэсэн бодолтой байгаа нь тодорхой байгаа тул үхэх хүн үнэн үгтэй гэгчээр одоо арай өөрөөр буюу жинхэнэ үнэнийг гаргаж ирэн түүхийн алдааг засах болов уу хэмээн найдаж МАХН-д саналаа өгнөө. Та бүхэн дэмжээрэй
-
Anonymous (May 10, 2012 12:12:21 am )
ih ch idsen baga ch idsen idej uusan l bol ih baga ni hamaagui,ih bai baga ch bai baas bol omhii l baidag
-
Anonymous (May 11, 2012 7:25:52 am )
yag vnen ih ch idsen umhii baga ch idsen umhii,mongoliin unuugiin niigmiin bolohgvi bvtehgvi bolgon ni enhbayaraas ehtei,,,shvvh duudsan bol hen ch baisan mulhuud ch gesen ochih heregtei shd
-
Anonymous (May 13, 2012 3:32:34 pm )
yaag unendee buh darga tsereg nar uuj idej bgaa henench darga yavsanch mongol uls yavdgaaraa yavaad bid buhen yaaj iigeed amidraad yavjil bdag ene hun garaad irlee gehed mongol uls suirchih geed bgaa yumshig yamar mangas bgaa bishdee altai gishuun heldeg unen yas yumanderee bugdeeeree nootoi bgaa 76 bugdeeree shvv mongol hunii es judag haachaa vee icheechee gadaad naiz nohod tanai x eronhiilogch yaagaa ve yamar sonin yum be hunii erh enter yariaad yuu gechij tailbarlaha amedehguine uchir n bi huuliar surdag hun haana bna ter german zasaglal
8 Comments