antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2012 6 comments

Лу.Болд “Хан-Уул”-аас дахин дэвшвэл унах нь тодорхой

нийтлэсэн Admin
Өнгөрөгч 7 хоногт АН сонгуулийн хөзрийн эхний хэсгээ задалж, нэр дэвшигчдээ тодруулсан юм. Амлалтаар булсан хир нь амжуулсан зүйл үгүй Лу.Болд тус тойргоос дахин нэр дэвшихээр болсонд иргэд бухимдаж байна. 4 жилийн өмнө түүний юу ярьж, өдгөө хэд нь хэрхэн биелснийг эргэн сөхвөл олон зүйлийг дурьдаж болно. “Лувсанвандан” хэмээн ааваараа нэрлэсэн сангийн нэр дор сонгуулийн багаа бүрдүүлж, “Голомт” банкны сэргэлэн цовоо охид бүсгүйчүүдээр реклам сурталчилгаагаа хийлгэсэн сүйхээтэй нэгэн бол Лу.Болд. Түүний хэрэгжүүлэхээр ард олонд амласан зүйл бол “Баянмонгол” хөтөлбөр байлаа. 2008 онд УИХ-ын сонгуулийн 21-р тойрог буюу нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур дүүргүүдээс нэр дэвшиж ялалт байгуулсан хоёр төлөөллийн нэг бол Лу.Болд байсан юм. Сайн аавын нэр нөлөө, сайхан үгээр худлаа уяраасан амлалт хоёр нэгдэж энэ залууг их хурлыг гишүүн болгохын зэрэгцээ Батлан хамгаалахын сайдын албанд залруулж дуртай аавын хүү хийгээд байдаггүй суудалд гурван жил гаруй тухлав. Түүний “Лувсанвандан” сангийн микро автобуснууд дүүрэг дотроо иргэдийг үнэгүй зөөгөөд л бужигнуулж байсныг санахад сайхан.

Тухайн үедээ хориглосон сурталчилгаа байсан микро автобусанд ийм төрлийн үйлчилгээ явуулдаг автобус микроныхон эсэргүүцэл илэрхийлж хоногийн хоолыг нь хороосон талаар гомдол гарч байв. Ингээд Хан-Уулчуудын үнэгүй автобусаар зорчих хугацаа нэг сар л үргэлжилсэн юм. Анхнаасаа явуургүй мөрийн хөтөлбөр боловсруулсан Лу.Болд өнөөдөр сонгуулийн тойргоо солих тухай бодол өвөрлөчихсөн яваа. Угаасаа тэр нь ч дээр биз. Тойргийнх нь сонгогч хөгшчүүл нүдэнд харагдвал толгойг нь таягаараа хага цохих юм шүү хэмээн зүхэхийг бодоход үнэхээр л юу ч хийгээгүй гишүүн болж таарлаа. Ингээд түүний тухайн үед амласан зүйлүүдээс дурдъя. “Баянмонгол” хөтөлбөрийн хүрээнд бүх айлыг орон сууцжуулна, ашигт малтмалын ордуудаас иргэн бүрт хувь олгож дүүргийнхээ сонгогч иргэн бүрт 40 сая, өрх бүрт 170 сая төгрөг өгнө.

Уул уурхайн ордын ашиглалтаас хөгжилт цэцэглэлтэнд зарцуулж ДНБ-ийг 10 дахин өсгөнө. Багануур, Багахангай дүүргүүдэд зүүн бүсийн Эмчилгээ оношилгооны төв байгуулна, амьдралын чанар, амьжиргаа 10 дахин нэмэгдэнэ гэсэн ч ганц нь ч биелэлээ олоогүй амлалтыг тэрбээр иргэдийг мэхлэн өгчээ. Дээрээс нь хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах газар дээр нь зочид буудал бариулсан Лу.Болд өнөөдөр Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн сонгогчдод ямар ч нэр хүндгүй болж түүнийг улс төрч биш улаан луйварчин хэмээн буруушааж байна.
Н.Дүүрэн (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 09, 2012 7:38:39 am )

    ta nar ingej munguur huniiesreg zuil bichihee bolioch iim setguulchidiig shorond horih heregtei ATG

  • Anonymous (May 09, 2012 8:24:32 am )

    vndeslelteil yumdaa

  • Anonymous (June 03, 2012 1:26:41 pm )

    tand amjilt khusch bna.
    MUE-iin songino amraltiin ahmaduud bolon ajillagsad

  • Anonymous (June 03, 2012 1:28:24 pm )

    amjilt husie.
    sain uils delgereh boltugai

  • Anonymous (June 04, 2012 3:29:24 pm )

    хөөе чи паркийн газрыг буцааж өгөө

antalya rent a car