antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2012 Comments are off

Луйвард бас дахин луйвард

нийтлэсэн Admin

Анхнаасаа л алдаа гаргаад байвал яаж шударга сонгууль болох вэ дээ.

Ийн улиглах болсны учир энэ жилийн сонгуулийн хуулиар намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулах ёстой болсноос улбаатай.Өөрөөр хэлбэл намууд сонгуульд орохоосоо өмнө анх удаа мөрийн хөтөлбөрөө хянуулж эхэлсэн юм.

Өмнө нь ийм шат дамжлага байгаагүй учир намууд санаанд орсноо амлаж, улс орны эдийн засгийг ганхуулж, бэлэн мөнгөний амлалт хэрээс хэтэрчихээд байсан хэрэг. Тиймдээ ч сонгуулийг мөнгөний уралдаан болгохгүйн тулд Үндэсний аудитын газар хянаж, улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц бэлэн мөнгөний амлалтуудыг хориглохоор болсон билээ.

Өнөөдрийн байдлаар Үндэсний аудитын газарт нийтдээ 13 мөрийн хөтөлбөр хянагдаж байгаа бөгөөд өчигдөр бас хоёр нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Бэлэн мөнгөний амлалтын горыг ханатлаа амссан улстөрчид дахиж л гоомой юм хийхгүй хэмээн ам тангараг өргөөд байсан ч бас л амласнаа биелүүлж амжихгүй байгаа тухай эх сурвалж өгүүллээ. Дээр өгүүлсэнчлэн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 11 намын хөтөлбөрөөс өнөөдрийн байдлаар зургаан намын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаж дуусжээ. Харамсалтай нь хянасан мөрийн хөтөлбөрүүдийн бараг бүгдээс нь бэлэн мөнгөний амлалтын зөрчил илэрсэн гэнэ. Ямартай л тус газрын хяналтын албаныхан үлдэж байгаагаас нь ч гэсэн ийм зөрчил илрэх нь тодорхой мөрийцөх үү хэмээн өөр хоорондоо ярилцаж суухав. Гэхдээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж, дур зоргоороо авирлах улстөрчдийн “тэнгэр”-ийн амлалтанд хориг тавих эрх Үндэсний аудитын газарт бий. Товчхондоо ихэнх намын мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтууд дээр хориг тавих нь ойлгомжтой гэсэн үг л дээ.

Гэхдээ хамгийн хачин нь Үндэсний аудитын газар ямар намуудын мөрийн хөтөлбөрийн аль заалтад хориг тавьснаа нийтэд мэдээлэхгүй зөвхөн удирдлагад нь танилцуулж засуулахаар төлөвлөсөн гэнэ. Ардчилсан нийгэмд аж төрж ардчилсан сонголт хийх гэж байж яагаад хэмээн лавлавал, нийтэд мэдээлбэл тухайн намын рейтингэд нөлөөлөхөөс гадна эерэг, сөрөг сурталчилгаа болно гэж болгоомжилж байгаа гэх. Ингэхэд эхнээсээ л за зүй болон тохиролцчихоод бэлэн мөнгөний амлалт хөтөлбөртөө багтаасан намуудыг ил зарлачхаад болохгүй нь юу байгаа юм бэ. Ялна гэсэн итгэл үнэмшил багатай учраас л үйлдэл хийж байгаа нь тодорхой биз дээ. Тэгээд ч Монгол Улсын хуулийг үл ойшоон хөтөлбөр юугаа боловсруулсан улстөрийн хүчинд итгэл үзүүлэх нь чухам л дүлийдээ найдаад унгарга гэдгийн үлгэр болох мэт.

Нөгөөтэйгүүр алдаа завхарлаа засч залруулаагүй намууд сонгуульд оролцох эрхээ алдана. Гэтэл өөр бусад шалтгаанаар эрхээ хязгаарлуулсан улстөрийн хүчин, нам эвслүүд дараа нь бодлоготойгоор шахаж хавчиж байна гэх зарга үүсгэвэл хэрхэн зохицуулах юм бол… Энэ мэтчилэн бодоод байвал их юм байна. Эхнээсээ иргэний үнэмлэхнээс болж шударга явагдах эсэх нь эргэлзээ төрүүлчихээд буй сонгууль ээлжит эргэлзээгээ аль хэдийнэ төрүүлчихлээ. Иргэний үнэмлэхний тухайд зөвхөн нийслэлд гэхэд л 15000 орчим үнэмлэхгүй иргэн байгаа тухай мэдээлэл бий. Орон нутагт дор хаяж 20-50 мянган хүн бий гэх байлгүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн санал луйварддаг гол аргачлал буюу царцааны нүүдэл явагдах магадлал 50-иас дээш хувьтай байхад дээрээс нь хөтөлбөрийн амлалт гэж бас нэг садаа гараад ирлээ. Уучлаарай Үндэсний аудитынхан хараат бус ажиллаж, шударга шийдвэр гаргана гэх баталгаа хаана байгаа юм бэ.

Дээд шүүх нь хүртэл дэл сул ярианд өртчихдөг Монгол Улсын иргэд энэнд чинь итгэж чадахгүй… Тэгэхээр одоо луйвард бас дахин луйвард гэсэн аргаа барсан уриалгаар л сонгуульд оролцсон нэр зүүж, ирэх дөрвөн жилд хэрхэн дураараа авирлахыг нь харах ёстой болж байна уу?

Хэдийгээр Монгол хүн амны билгээр гэдэг ч аль ч өнцгөөс нь харсан дөтөлж айсуй сонгуулиас гэрэл гэгээ харагдахгүй байна. Уг нь ухаалаг үнэмлэх будилаантай сонгуулиас залхсан ард түмний хувьд хонгилын үзүүрт ёлтолзох лааны гэрэл байсан ч өдгөө нэгэнт унтарсан. Асаах тухай ярих нь бүү хэл, хэрхэн хойшлуулах хор найруулчихсан юм биш үү гэх хардлага төртөл хачин жигтэй авирлацгааж байна. За зүй болж тохирсон хугацаандаа цахим үнэмлэх бэлэн болоогүйн төлөө хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд гэм буруугаа хүлээх нь бүү хэл бие бие рүүгээ чихэн бас л нэг эзэнгүй хэрэг үүсгэчхээр улайрч байгаа нь нууц биш. За тэгээд ер нь бол ухаантай үнэмлэхийг ухаалаг бусаар удаасан буруутан нь францад болсон улаан өндөгний баяр болоод өнгөрөх юм шиг байна лээ. Бас л сэтгэж чадаж байгаа юм шүү. Манайхан хил дамнаад францын компанитай заргалдаж “амжихгүй” гэж лут тооцоолсон байгаа юм. Уг нь бол тун чиг харамсалтай хэрэг л дээ. Сонгуулиа луйвард бас луйвард гээд хаячихна гэдэг. Гэхдээ энэ удаа тэгэхээс өөр арга даанч харагдахгүй байгаа юм.

Аргагүйдүүлэхээ акулууд айхтар тооцоолоод амжуулчихсан юм хойно, арга ч үгүй биз. Эцэст нь тэмдэглэхэд 22 жилийн тэртээ ардчилсан нийгэмд хөл тавьж, дэлхийг дэлдийлгэсэн хувьсгалыг амжуулж байсан монголчууд бид өнөөдрийг, үгүй ээ 2012 оны сонгуулиа хүртэл /уучлаарай 2014 онд арай өөр аятай боломж гарах байх гэж сохроор найдъя/ ардчилсан зарчмаар явуулж чадсангүй, чадахгүй нь байна. Гэхдээ 2014 оны сонгууль ардчилсан сонгууль болох болтугай гэж ерөөе. Бас энэхүү ерөөл маань Монгол мөрөөдөл болон замхрахгүй байгаасай гэж залбиръя даа…

З.Урсгал

 

ulaanbaatar times


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car