Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх гаргасан билээ.
Мэдээж энэ үеэр хамгийн их бухимдаж байсан хүн бол түүний гэргий О.Цолмон тэргүүтэй ар гэрийнхэн нь.
Цагтаа Монгол улсын Төрийн хатагтай явсан түүний хувьд өдгөө хамгийн чухал асуудал л тулгараад буй нь нөхрийнх нь эрүүл мэнд, амь нас.
Сүүлийн өдрүүдэд байнга л сэтгэлийн хямралд автаж явах болсон тэрээр бухимдлаа шууд л илэрхийлчихдэг болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн хорих анги дээр нөхөртэйгээ уулзах гэж очсон тэрээр бухимдахдаа:
“У.Хүрэлсүхийн хамаатан Хүрэлбаатар нь яамны комисс гэж ирээд алчихсан юм биш үү?” хэмээн утсаар ярьснаа хамгаалалтын цагдаа нар луу хандан :
“Та нарын гэр бүл, хань ижил чинь бүгд миний оронд орно за. Хараарай. Заавал орох болно” хэмээн үглэж байв.
О.Цолмон нь Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед ТЕГ-ын зөвлөх, “Чөлөөт хэвлэлийг дэмжих” сангийн тэргүүн зэрэг албыг хашиж явсан юм.
Х.Бадам
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 09, 2012 2:29:18 am )
hogiin shoron mansan shaldan huygiig shorond orvol ymar ih hun bayrlah bol shorongiin huvtsasaa tailbal solih bandaashch baihgui de
-
Anonymous (May 09, 2012 1:06:03 pm )
ene avgai yadaj aytaihan ch ineechihdeg gui sh dee setgel tatah um bhgui haluun setgeltei hun bish bh gj sanagdaad bdag um
2 Comments