antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2012 Comments are off

Кёкүшюүзан Батбаярын шинэ бизнес

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр 250 граммаас бага савлагаатай, 20-иос доош градустай архийг Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилжээ. Тэрхүү хуулийнхаа төслийг хийхдээ Япончуудтай хамтран судалгаа хийсэн юм байх аа. Судалгаагаар өндөр градустай архийг хоёроос, гурван удаа л хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд архины шууд хамааралтай болдог гэж гарчээ. “Харин сул агууламжтай согтууруулах ундаа хэрэглэх нь өсвөр насныхныг багаасаа архины зөв хэрэглээтэй болгоно” гэж хээвнэг ярьж байх юм. Уг нь өсвөр насныханыг архинаас хол байлгах гэж манайхан тэмцэж байгаа.

Харин УИХ-ын гишүүн архи дарс рекламдаж, бүүр хэрэглэж сургахаар хууль санаачилж байгаа нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Япончууд сакэ нэртэй, градус багатай  архи үйлдвэрлэдэг. Энэ архийг Д.Батбаяр гишүүн ил цагаан сурталчилж, бүүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрөө хүртэл ууж  рекламдав. Үүнээс болж монголын хамгийн баян улс төрчдийн тоонд багтдаг Д.Батбаярыг япончуудтай нийлж сакэний үйлдвэр байгуулах гэж байгаа. Өөрийнхөө бизнест зориулан хууль хүртэл гаргах гэж байна гэдэг хардлага газар аваад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car