Сэлэнгэ аймаг тэр чигтээ АН-ыг дэмжиж түрэн босдог нь энэ аймгийн онцлог. Бараг л Ардчилалын төлөөх аймаг гэдэг цол тэмдэг өгөх нь халаг байдаг.
Тэгвэл сүүлийн хэдэн жил “Атар 3 аян” хүчтэй явагдан, залуу гялалзсан засаг дарга Ж.Эрдэнэбатын нэр хүнд тэнгэрт тулах цагаар УИХ-ын сонгууль дөхөөд ирлээ. Мэдээж Сэлэнгэчүүд засаг даргаа дэвшүүлэн гишүүн болгох нь тодорхой болхын зэрэгцээ “Ivanhoe Mines” –д Оюу толгойгоо өгсөн хэмээн 4 жил хэвлэлээр балбуулж ганцхан Сэлэнгэд л толгой хоргодох болсон С.Баярцогттой тулалдах хүн МАН-д хэрэг болсон бөгөөд “Хамгийн шилдэг хүнд жингийн боксчин” Б.Цогтгэрэлийг “сумлаад” дэвшүүлж байгаа гэнэ.
“Солонгосуудаас Ц.Элбэгдорж хандив авсан” хэмээн 2009 онд шуугиулж хамгийн хүнд жингийн хар PR хийж явсан энэ эрхэм мэдээж мөнгийг уут уутаар нь тухайн үед хийсэн нь тодорхой бөгөөд хэдэн жил хав дарсан мөнгөө одоо гарган С.Баярцогтыг намнах анчинаар тодроод байна.
Яриа хөөрөө муутай, нэр хүнд гэж авах юмгүй болсон С.Баярцогтыг Хар PR –аар гаршсан Б.Цогтгэрэл өвдөг шороодуулж чадах уу?
Ц.Элбэгдоржийг Дорнодод хэн ч мэдэхгүй Б.Баатарзориг хэмээх залуу далаар нь цэвэр тавьж, эдүгээ хотын орлогч хийн, УИХ-ын дэд дарга Д.Бямбадоржийг “Мороожингийн” Б.Батбаатар Баянгол дүүрэгт тонгорч, хур олон жил УИХ-ын гишүүн хийж явсан О.Одончимэд нарыг Г.Баярсайхан өвдөг шороодуулан, Д.Мөрөн хурандааг Лу.Гантөмөр даван УИХ-ын эрхэм гишүүн болж байсныг санахад илүүдэхгүй. Хэн хэнд нь магтаад байх юм байхгүй тул Сэлэнгийнхэнд ёстой л “один чёрт” болоод байгаа юм.
Оюу Толгойг тавиад туусан С.Баярцогтын хоолой дээр МАН-аас Б.Цогтгэрэл хэмээх том булуу тээглээд ирлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 13, 2012 10:09:45 pm )
Цогтгэрэлийг сонгох нь хаашаа ч юм бэ МАН энэнээс өөр залуу сэлэнгэд дэвшүүлэх хэрэгтэй. тэгвэл шууд гарна Баярцогт бол эх орноо зарж идсэн үнэхээр өөдгүй залуу.
1 Comment